Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Байгаль хамгаалах монголчуудын уламжлалт ёс заншил

Байгаль хамгаалах монголчуудын уламжлалт ёс заншил

 

Байгаль орчныг хамгаалах” тухай ойлголт нь Монголчуудын хувьд, түүнийг гадны ямар нэгэн хүч нөлөөнөөс халхалж хаацайлахын нэр бус, эвдрэл доройтолд орсных нь дараа нөхөн сэргээх арга замыг сүвэгчлэхийн ч нэр бус, харин тэрхүү болзошгүй доройтлоос урьдчилан сэргийлэхэд, байгалийн зүйд захирагдан, байгаль орчинтойгоо ухаалгаар зохицон амьдрах, газар дэлхийгээ эхтэйгээ зүйрлэн, хүндэтгэн дээдлэх, түүнд хүмүүнлэг сэтгэлээр хандан, амьтан ургамлыг нь энэрэн хайрлах, экологийн өндөр ёс зүйтэй байж нөөц баялгийг нь ариглан гамнахын нэр байж иржээ.

– Монголчууд байгаль орчноо хамгаалах талаар олон зууны баялаг уламжлалтай. Энэ нь малчин удмын монголчуудын оршсоор ирсэн газар нутаг, цаг уур, мал аж ахуйн онцлогтой холбоотой юм. Тэдний амьдралын хэв, маяг, аж төрөх ёс нь эрхэлж буй аж ахуйтайгаа бүх талаар зохилдож байдаг.

Үүний нэгэн адил мал аж ахуй нь бэлчээр, цаг уур,гол устай өөрөөр хэлбэл байгаль дэлхийтэй хүйн холбоотой. Эдгээр учир шалтгааны улмаас эртнээс нааш Монголчууд байгаль орчинтойгоо аядуу зөөлөн харьцаж, зохицож амьдарч иржээ.Ийн амьдарч ирэх явцад байгаль хамгаалах зан үйл, ёс заншил, уламжлал бүрэлдэн тогтож үеэс үед уламжлагдан ирсэн байна.

-Уламжлал гэдэг нь тухайлсан нийгэм, анги бүлэгт өнө удаан хугацааны туршид хадаглагдаж , үеэс үед дамжиж байдаг нийгэм, соёлын өвийн элементүүд бөгөөд нийгмийн объектууд, материаллаг хийгээд оюуны үнэт зүйлсийг агуулдаг.

-Зан заншил нь хүмүүжүүлэх хэрэглүүр гэж монголчууд үздэг. "Байгаль хамгаалах ёс заншил гэдэг нь өргөн хүрээтэй агаад нийгмийн харилцааг зохицуулагч, гоо зүйн хэрэгцээг хангагч, хүнийг хүмүүжүүлэгч хэрэгсэл юм. Ёс заншил нь хүн мэндлэхээс эхлээд ертөнцийн мөнх бусыг үзтэл амьдарч, ажиллаж, сурч боловсорч, хүмүүжиж, хөгжин дэвжих хүний нийгмийн хөгжлийн нэгэн томоохон хэлбэр юм” хэмээн доктор Х.Нямбуу хэлжээ.

-Судлаач Ж. Санжид: Монголчуудын байгаль хамгаалах ёс заншлыг: Билэгдэл, Хорио цээр, Үйлдэх зан үйл, Өгүүлэн үйлдэх, Хуульчлагдсан зан үйл, Домгоос үүдсэн зан үйл гэж тайлбарласан байдаг. Юуны өмнө, өвөг дээдсээс хойч үе, үр хүүхэддээ байгалиа хэрхэн хайрлаж хамгаалах зүй зохистой харьцах ёсыг насны онцлогт тохируулан заан сургаж байж.

-"Монголчуудын цээрлэх ёс” хэмээх номонд: 3-8 насны хүүхдэд "гал гаргаж тогловол зуд болдог,” "галд давс, ус бохир зүйл хийвэл нүд нь өвддөг”, эсвэл "нүүр амаар нь яр гардаг” гэх зэргээр багаас нь тэнгэр бурхан байгаль дэлхийг дээдлэн шүтэх үзлийг төлөвшүүлэхэд чиглүүлж байсан тухай өгүүлжээ.  Аливаа үйлийг хийхдээ нар зөв эргэх,  Аянга цахилгааны үед анхаарал болгоомжтой байлгахын тулд нэг гэрт байгаа хүмүүс бүгдээрээ хэвтэж болохгүй, шагай тоглодоггүй,  Газар шороог зорилгогүй ухдаггүй,  Уул овоон дээрээс юм авдаггүй, 

-Усанд бохир зүйл хийдэггүй,  Амьтны үр төл дээр сүүдрээ тусгадаггүй,  "Ална хядна” гэх зэрэг билэг дэмбэрэлгүй үг хэлдэггүй,  Ургамал ногоог зүй бусаар зулгаадаггүй,  Жимсийг мөчиртэй нь түүдэггүй, хэрэв ингэвэл дараагийн жил дахин ургаж үр шимээ өгөхгүй зэргээр хайрлан хамгаалах ухамсрыг төрүүлсээр иржээ

-9-12 насны хүүхдийг үнс асгуулах аргал түүлгэх зэрэг ажил хийлгэж, тэнгэрийг бишрэн шүтэх ухамсрыг төрүүлэхийн тулд  "Шинэдийн сарыг харвал нүдэнд сайн”,  "Алтан гадас долоон бурханд залбирвал хүсэл нь биелнэ”,  "Уул овоонд чулуу өргөхдөө ерөөлийн үг хэлвэл үйлс нь бүтнэ”,  "Алс хол газар явахдаа угаасан уснаасаа амсвал элдэв муу зүйл тохиолдохгүй, уул ус нь харж хандана”, Байгалийн бишрэн шүтэх ухамсрыг гүнзгийрүүлж өгдөг.

-13-18 насанд : Дээлийн шилбэ, товчийг хадаад галд ариутгах, мал тамгалах аргыг зааж, догшин уул хадруу гэрийнхээ үүдийг голлуулж барьдаггүй, Бохирдсон худаг усыг ариутгаж чаддаг, бохирдуулахгүй байх аргад суралцах Нүүдлийн шувууд, нүүдэлчин амьтад ирэхэд сааль сүүнийхээ дээжийг өргөж хурайлах, Ургаа мод аваад дээр нь шороо асгаж үндсий нь хамгаалах зэргээр байгальтай харьцах зан үйлийг төгс эзэмсэн байх ёстой ажээ.

-18 ба түүнээс дээш насныханд:  Гал тахихтай холбоотой үйлүүд, Долоон бурхны даллага авах, уул, овоо тахилгатай холбоотой зан үйл, худаг ус гаргах, түүний зан үйл, амьтныг хамгаалах үүднээс анчин хүний 108 цээрийг мэдэх зэрэгт суралцуулсаар иржээ. Ингэснээр байгаль хамгаалах зан үйлийн 30 орчим хувийг эзэмшдэг байна.

Мөн өвөг дээдэс маань уудам монгол орныхоо уул толгод, даваа гүвээ, ус гол, тал хөндий, ургамал өвс, хөвч ойнхоо ил төрхийг төдийгүй, далд баялгийг нарийн шинжих, танин мэдэх сайтар тунгаан бодож, түүний гоо үзэмж сүр жавхаа, шинж төрхийг нь тааруулан оноож өгсөн нэр нь хүртэл гайхалтай бөгөөд яруу билээ. Жишээ нь: Алтай таван богд, Хан хөхий, Мөнх хан, Галбын говь, Чандага гол гэх мэт сайхан нэр нь хүртэл Монгол хүн байгаль орчиндоо хандах хандлага, хайрлан хамгаалах үзэл бодлын илэрхийлэл юм.

-Уламжлал болсон ёс заншлыг байгаль орчинд хандах хандлага агуулга, арга билгийн хувьд: Энэрэл хүндэтгэлийн Хорио цээрлэлийн Сургааль номлолын Сүсэг бишрэлийн Ажиглалт танин мэдэхүйн гэсэн 5 үндсэн ангилалд хувааж үздэг.

-Энэрэл хүндэтгэлийн уламжлал нь газар нутаг, уул ус, ой мод, ан амьтан ургамлыг хайрлан хамгаалж амьдрал ахуйдаа тухайн хэрэглээний шаардлагад тохируулан туйлын ариг гамтай хэрэглэх арга ухааныг сургаж байсан. Нийтийг хамарсан хамгийн хүндэтгэлтэй зан үйл нь уул тайх ёслол. Өргөн газар нутгийг хамардаг бөгөөд үзэсгэлэн төгөлдөр, ой мод, ургамал амьтны баялаг жигдэрсэн өнгө тансаг олны хайр хүндэтгэлийг илүү татсан тийм газар нутагт үйлддэг байсан байна.

 13-р зуун нэлэнхүй- Хан хэнтийн Бурхан Халдун уулыг Чингис хааны үед Хамаг монгол хийгээд Монголын их гүрэн, бүх Монгол туургатны сүлд уул болгон.  Манжийн хааны зарлиг 1818 оноос  1778 онд Богдхаан уул  1779 онд Отгонтэнгэр уул  Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат 1995 он 05 сарын 16-ны өдөр "Богд хан хайрхан, Хан Хэнтий уул, Отгонтэнгэр уулыг тайх уламжлалыг сэргээх санаачлагыг дэмжих тухай” 110-р зарлиг гаргав.

Хангайн хишгийг зөв хүртэж, амьдрал ахуйгаа байгалийнхаа баялгаар тэтгэх үзэл санаа үеийн үед уламжлагдан ирсэн байна. Ан амьтны үржих , төлжих, үс арьс, тарга хүч гүйцэх цаг хугацааг нарийн танин мэдэж, зөв сонгон авч ан ав хийдэг.

-Хорио цээрлэлийн уламжлал нь энэрэл хүндэтгэлийг хэрэг дээрээ ёсчлон сахих зан үйлийг хэвшүүлэх арга ухаан болж, байгаль дэлхийдээ харьцаж, хандахдаа ямар үйлийг тэвчиж өнгөрөөх, байгалийн өөрөө нөхөн төлжих чадварыг хэвээр нь байлгахыг үр сад хойч үедээ ухааруулан мэдүүлэх олон талын үйл ажиллагаагаар илэрч байжээ.

 Амьд байгалийн сэргээн төлжих, хавар зуны дэлгэр цагт өвс ногоо ургах үед газар шороогоо ухаж сэндийчих, нойтон мод, бут сөөг, гол горхи, булаг шандын эхний модыг огтлох, үр жимс, сонгино ургамлыг ихээр авч ашиглахыг хориглон цээрлэсээр ирсэн уламжлал юм.  Байгальтай хандах хорио цээрийн ёс заншил нь эцсийн дүндээ байгаль хамгаалах сэтгэлгээ соёлыг хувь хүнд төлөвшүүлж, улмаар монголчуудад нийтэд нь тийм ухаан суулгах алс хэтийн бодлогын нэгэн илрэл болж ирсэн гэж үзэж болно.

-Сургааль номлолын уламжлал нь байгалийн зүй тогтлыг танин ухаарч, байгалийг хайрлан хүндэлж, хориглон цээрлэснийг сахин дагаваас сайн үйлд, харин гажуудуулан тэрсэлдвээс муу үйлд өртөнө гэдгийг хувь хүнд итгүүлэн үнэмшүүлэх арга ухааныг аав, ээж нь үр хүүхдүүддээ, ах эгч нь дүү нартаа, ахмад буурлууд нь залуучууддаа өвлүүлсээр ирсэн арга ухаан.

 Ургаа нойтон мод огтолбол мод сүүн нулимсаар уйлж, огтолсон хүнийг сүү, цагаан идээний хомсдол, гачаалд хүргэдэг гэж сургадаг, ой хээрт гал түлэхдээ өвс ургамалгүй, хад чулуу, сайр элс бүхий газрыг сонгон авч "Хан эзэндээ ам гарахгүй, хангай дэлхийдээ түймэр тавихгүй” гэж андгайлаад хэтээ цахиж, галаа асааж, явахдаа галаа бүрэн унтраагаад түүний баталгаа болгож үнсэн дээрээ хуурай өвс тавьж явдаг туйлын нягт нямбай, хянуур зан заншлаа үе үедээ уламжлжуулж ирсэн юм.

 Сургааль номлолын уламжлалыг хүн ардад түгээн хэвшүүлэх нэг гол хэрэгсэл нь үлгэр туульс, домог, дуу, ерөөл магтаал зэрэг арвин баялаг аман зохиол, ардын тоглоом, наадгай байжээ.

- Сүсэг бишрэлийн уламжлал нь далдын хүчин зүйлд бишрүүлэн итгүүлэх арга байсан гэж үзэж болно. Үүнийгээ хангай дэлхий, уул ус, ой хөвч, араатан жигүүртэн бүгдээрээ цаанаа харсан эзэнтэй, тэр бүхэнтэй сэтгэл санаанд нь үл нийцэх үг хэллэг, үйл ажиллагаагаар харьцаж хандвал лус савдаг хилэгнэж хорлол болдог гэсэн итгэл үнэмшлийг хүний ой тойнд суулгаж ухварлуулах арга замаар түгээн дэлгэрүүлдэг байжээ.

 Тэр нь гол төлөв лус савдгийг хүндлэн аргадаж мөргөл ёслол, залбирал үйлдэх, ном судар, тарни унших, бөө бөөлөх, мэрэг төлөг тавих, нүглийг тэвчих зэрэг шашны зан үйлээр дамжин илэрч байв. Сүсэг бишрэлийн уламжлалын өөр нэг чухал ёс заншил нь газар нутаг, уул усандаа аз хийморь , буян заяагаа даатгаж, байнга сүсэглэн залбирч эрүүл энх, элбэг хангалуун амьдрал, сайн сайхан бүхнийг хүсэж эргэл мөргөл, залбирал үйлддэг уламжлал өнөө хэр үргэлжилсээр байна.

- Ажиглалт танин мэдэхүйн уламжлал нь байгаль, цаг уурын шинж байдал, элдэв үзэгдэл, хувирал өөрчлөлтийг зөвхөн зурхайн ухаанаар төдийгүй, ердийн ахуй амьдралын шинж төлөв, туршлагаараа урьдчилан танин мэдэж, тэдгээрт мал аж ахуйн хийгээд бусад ажил үйлс, амьдрал ахуйгаа зохицуулсаар ирсэн арга ухаан юм. 

-Байгалийг танин мэдэх уламжлал нь амьдрал ахуйн ердийн ажиглалтаар, тухайлбал мал сүрэг, ан амьтны үйл хөдлөл, нар сар, од эрхсийн байдал, хүний өөрийн бие эрхтний өөрчлөлт хувирал зэрэг шинж төлөвт үндэслэн баримжаа таамаглал хийж, түүнээсээ ургуулан дүгнэлтэд хүрдэг арга ухаанаар дамжин хэрэгжиж байжээ.  Ажиглалт танин мэдэхүйн уламжлалын нэг гол онцлог нь хүн, байгаль хүйн уялдаа холбоотойгоор бие биедээ харилцан татагдаж, нэг нэгнээ шүтэлцэн түшиж оршин байдгийн утга учир, мөн чанарыг харуулж байдагт оршино.

-БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ТӨРТ ЁС,БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ЭРТНИЙ ХУУЛЬ ЦААЗААС  Эртний монголчууд байгалиа хайрлан хамгаалах уламжлалаа төрийн бодлогодоо тусган хэрэгжүүлж байсан ард түмэн. Тэртээх 2200 жилийн өмнө Хүннүүчүүд Отгонтэнгэр уулыг тахиж зун, намрын цагт их тайлган хийдэг байсан байна. Бидэнд өвлөгдөн ирсэн байгаль хамгаалалыг хуулчилсан анхы хууль бол Чингис хааны алдарт "Их Засаг” хууль, "Алтан хааны цааз бичиг”, Монголын Их Юан гүрний "нэвтэрхий хууль”, "Дөчин дөрвөн хоёр их цааз”, "Ойрадын цааз” болон арван зургадугаар зууны "Халх Журам” хэмээх хууль цаазын бичиг, "Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль зүйн бичиг”-т монгол төрийн бодлого тусгагдсаар ирсэн байдаг юм.

- Арван гуравдугаар зууны үед Эзэн богд Чингис хааны "Их Засаг” хуульд газар,ус,бэлчээрийг зохистой ашиглах, байгалийн хэв, онгон төрхийг хадгалах, ариун тунгалаг байлгах асуудлыг монгол төрийн бодлогын түвшинд гаргаж хуульчилсан байдаг. "Их засаг” хуульд "Хэн ус руу шээвээс, өвс ургасан хойно газар нүхэлвээс, гал алдаж бэлчээр шатааваас цаазална” хэмээсэн байдаг нь байгаль хамгаалахад хичнээн их анхаарч хууль цааз зөрчигсдийг хичнээн хатуугаар цээрлүүлэн шийтгэж байсны нэг жишээ юм.

 Их Юаны нэвтэрхий хуульд хүн ам, мал сүргийг байгалийн гамшгаас хамгаалах,байгалийн аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх асуудлыг тусгасан байдаг.  ‘’Монгол Ойрадын хууль” гарч байгалийн баялгийг ашиглах, байгаль хамгаалах хэм хэмжээг тогтоож гал түймрийг унтраах, ус үерийн аюулаас хүний амь аварсан хүнийг шагнаж урамшуулах журмыг анх удаа хуульчилж байжээ.  Халх Журам”-д Богд хан уул, Хан Хэнтий, Хөгнө Хан, Зорголхайрхан, Баян, Суман улаан , Төвхөн хан зэрэг арав гаруй уулыг дархлан хамгаалж, эдгээр газар ан гөрөө хийх, амьтан агнах, газар малтах,ухах, мод огтлох,бэлтгэх зэрэг үйл ажиллагааг хатуу цээрлэж хориглосон байдаг.

-Энэ бүгдээс дүгнэж үзхэд Монголчууд бид байгаль дэлхийгээ хайрлан, хамгаалах, хадгалах баялаг уламжлалтай ард түмэн байжээ. Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн энэ сайхан соёлын өвөө бид л сурч мэдэж хойч үедээ өвлүүлэн үлдээхгүй бол мартагдаж үгүй болоход ойрхон болоод байна.  Шинэ техник, технологи хөгжиж суурин соёл иргэншилд шилжсэн өнөө үед энэ ёс заншил, уламжлалаа мартаж үгүй хийх биш харин ч орчин үедээ нийцүүлэн баяжуулж боловсронгуй болгох хэрэгтэй.

Үүнийг сүүлийн үед бүх нийтийн экологийн боловсрол, соёл хүмүүжил гэж сургалтын төлөвлөгөөнд оруулах болсон нь сайшаалтай боловч сургалтын арга барил нь учир дутагдалтай гэж үзэж байна.  Хүн амьдралынхаа дадал хэвшлийн 70-80%-ийг 5-10 насанд олж авдаг байхад бид экологийн боловсролыг 9- 11 ангид буюу 15-16 настайд мөн их дээд сургуулийн 1-р курсд буюу 17-19 олгож байгаа нь үр дүнгээ бага өгч байна.

НОМ ЗҮЙ:  Ж.Өлзийсайхан, Н.Болдбаатар "Экологи, Байгаль хамгаалал” УБ., 2006 он  О.Амархүү "Байгаль орчныг хамгаалах Монгол зан заншил, уламжлал” УБ 2000 он  Ж.Санжид ”Гаднаас гал гуйдаггүй: Монголчуудын байгаль хамгаалах зан үйлээс " УБ., 1988 он  Ж.Өлзийсайхан "Ардын сурган хүмүүжүүлэх зүйн зарим асуудал” УБ., 2001 он  Р.Рэгзэндорж, Р.Ганзориг "Монгол ёс заншил” УБ., 2008 он

Бэлтгэсэн: Б.Мөнхбаатар

Updown.mn
Байгаль хамгаалах монголчуудын уламжлалт ёс заншил
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани