Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дуусаагүй төмөр замын ДУУССАН ХЭРЭГ

Дуусаагүй төмөр замын ДУУССАН ХЭРЭГ

Төмөр замын 280 сая ам.долларын гэх хэргийг өнгөрсөн Баасан гарагт Монгол Улсын Дээд шүүх эцэслэн шийдвэрлэсэн нь нийгмийн сүлжээнд олны анхаарал татсан сэдэв болов. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбогдож байсан эл хэрэг хэрхэн шийдэгдэх талаар хүлээлт өндөр байсан учраас тэр.

Тэгвэл хэргийн талаар товчхон сануулъя.

Гурван жилийн өмнө Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, АТГ-аас Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замтай холбоотой асуудлаар тухайн үеийн УИХ-ын гишүүн, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга, тухайн үеийн Зам тээврийн сайд А.Гансүх нарын хүмүүст албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг.

Түүнчлэн Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, "Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяаг цагдан хорьж, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Цогтбаатар, "Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компанид төслийн хэлтэст хэлтсийн даргаар ажиллаж байсан А.Зориг, БНСУ-ын иргэн, "Самсунг Си энд Ти” компанийн захирал Лий Жон Ёл, "Соён инженеринг” компанид зургийн инженерээр ажиллаж байсан Гу Ду Хёон нарыг дээрх хэрэгт холбогдуулан шалгаж, хоёр иргэнийг интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн түүхтэй

Тодруулбал, ЗТБХБ-ын сайд асан Х.Баттулгын зөвлөх, "Либерти партнерс” компанийн захирал Ч.Ганбат, "МТЗ” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарыг мөнгө угаасан болон хөрөнгө завшсан гэх үндэслэлээр интерполоор эрэн сурвалжилсан гэдэг. 

"Шинэ төмөр зам” төслийн хүрээнд төмөр замын даланд зарцуулахаар Хөгжлийн банкнаас БНСУ-ын "Самсунг Си энд Ти” компанийн дансанд шилжүүлсэн 199 сая ам.долларын 70 хувийг тус компани Монголын нэр бүхий таван хүний данс руу шилжүүлсэн талаар тухайн үед Эрүүгийн цагдаагийн газраас мэдээлсэн байдаг бөгөөд үүнд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр дурдагдаж байсан билээ. 

Тэгвэл уг хэргийн холбогдогчдод хамаарах хэргийг Сүхбаатар Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны тавдугаар сарын 31-нд шүүж, төмөр зам тавих зургийг дахин хийж, мөнгө завшсан хэрэгт холбогдсон Гу Ду Хёоны хэргийг хэрэгсэхгүй болгон, "Самсунг Си энд Ти” компанийн захирал Лий Жон Ёлыг эд хөрөнгө завшсан, залилан мэхэлсэн гэм буруутайд тооцож, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. 

Харин 2017 оны есдүгээр сард Ерөнхийлөгч Х.Баттулгад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэрийг Нийслэлийн прокурорын газраас танилцуулж, удалгүй Зам, тээврийн сайд асан, ҮАБЗ-ийн Ажлын албаны даргаар ажиллаж буй А. Гансүх, ТӨХ-ны дарга асан Д.Цогтбаатар нарт холбогдох хэргийг прокурор хэрэгсэхгүй болгож, интерполоор эрэн сурвалжилж байсан "Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, "МТЗ” ТӨХК-ийн дэд захирлаар ажиллаж байсан П.Бат-Эрдэнэ нарыг олон улсад эрэн сурвалжлах үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан гэдэг. 

БНСУ-ын иргэдийн хэргийн тухайд өнгөрсөн Баасан гарагт Дээд шүүх хэлэлцэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Ингэхдээ Лий Жон Ёлыг цагдан хоригдсон 515 хоногийг торгох ялд дүйцүүлэн тооцож, торгох ялын хэмжээг 32 сая 275 мянган төгрөгөөр тогтоосон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

Энэ хэргийн талаар нэг хэсэг нь "Ерөнхийлөгч болмогцоо төмөр замын хэргийг хэрэгсэхгүй болгож, 280 сая ам.доллар салхинд хийслээ” гэж байгаа бол нөгөө хэсэг нь эсрэг байр суурьтайг олон нийтийн сүлжээнээс харж болно. 

Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө ямар байр суурьтай байсан хийгээд байгаа талаар телевизэд өгсөн дөрвөн ярилцлагаас нь тоймлон хүргэе.

НЭГ.  Нэг км төмөр зам 2.5 сая ам.долларын хөрөнгөөр босно 

2011 оны тавдугаар сарын 20-нд "С1” телевизийн сурвалжлагын үеэрх тодруулга:

"Төмөр замыг дагаад сүхбаатарчууд зүүн бүсийн болон бусад хөрш аймагтайгаа худалдаа хийх, зорчиход хөнгөвчлөгдөнө. Дэд бүтэц шийдэгдэхэд эдийн засаг дагаад шийдэгддэг уламжлалтай. Улс орон, аймгуудад байгаа газрын баялаг эдийн засгийн эргэлтэд орох үйл явц хурдсаж байгаа юм. Ухаа худагийн уурхайгаас л гэхэд нүүрсээ 360 км замд машинаар тээвэрлээд дахин галт тэргэнд ачиж байгаа нь өртгийг маш ихээр өсгөж байгаа. Төмөр зам тавигдвал эдийн засаг хөгжинө” хэмээн ярьж байжээ.

Уг мэдээгээр төмөр замын ул шорооны ажлыг 5-6 сард бүрэн хийж дуусгах боломжтой бөгөөд нэг км төмөр зам 2.5 сая ам.долларын хөрөнгөөр босож, 2.5 жилд хийгдэж дуусах тухай дурдсан байна.
ХОЁР.  "Учрыг нь олдтол чи Монголд ирээд хэрэггүй”  

2016 оны хоёрдугаар сарын 24-нд "25 дугаар суваг” телевизийн "Ам нээвэл” нэвтрүүлэгт орж байхдаа:

Сайд байхдаа "Маккензи” компанийг ямар ч тендергүйгээр сонгон шалгаруулаад тус компанид өгөх байсан 2.6 сая ам.долларыг өөрийн зөвлөх байсан "Либерти партнерс” компанийн захирал Ч.Ганбатад шилжүүлсэн тухайд:

"Тэгж бичээд байгаа юм. Хуулиараа сайд хүн мөнгөний асуудлыг шийдэж, гарын үсэг зурдаггүй. Төрийн нарийн бичгийн дарга зурдаг. Сайд бол бодлогын ажлаа л хийгээд явдаг. Гарын үсэг зурлаа гэхэд яаман дээр мөнгө байдаггүй. Төмөр замтай холбоотой бүх зүйл банкаар дамжиж байгаа. Банк ямар мөнгө явж байгааг шалгах байлгүй дээ. Дансууд нь хүртэл бичээстэй байгаа. Хэвлэлүүдээр эхлээд 140 сая ам.долларын тухай бичигдсэн. Энэ бол асар их хэмжээний мөнгө. Тэр бичсэн шиг нь ийм мөнгө дансаар орж, гарсан бол намайг ёстой интерполоор барих байсан байх. 140 сая доллар нь 80 сая доллар болоод сүүлдээ 800 мянга болчихсон явж байх шиг байна. 

Намайг ЗТБХБ-ын сайд байхад төмөр замын төсөл дээр мөнгө өгөөгүй. Дараа нь А.Гансүх сайд болоход 200 сая доллар өгсөн. Түүгээр хийсэн бүтээн байгуулалтыг нь очоод үзэх хэрэгтэй. Япончууд саяхан ирээд "Ийм их юм хийчихсэн юм уу” гэсэн гээд Асашёорюү твиттерээрээ явуулаад байсан шүү дээ.

200 сая доллараар юу хийж болох вэ? Дундаас нь мөнгө авах ямар ч үндэслэл байхгүй. Нийт 900 сая долларын өртөгтэй төслийн 200 сая доллар нь л бүтсэн. Энэ мөнгөөр далан л барина шүү дээ”. 

"МТЗ” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяагийн хэрэгтэй холбогдуулаад таны зөвлөх асан Ч.Ганбат гадагшаа зугтаад явсан, интерполоор эрэн сурвалжилж байна гээд АТГ мэдэгдээд байгаа тухайд:

"АТГ-аас интерполд мэдээлэл өгөөгүй, цагдаагаас мэдээлсэн юм билээ. Танай нэвтрүүлэгт түрүүн нь ороогүйн учир нь "Нэвтрүүлэгт орно, асуултад хариулна” гэдгээ хэлж, байцаагчаас зөвшөөрөл авсан. Сэжигтэн гэж байгаа үед хамаагүй илэн далангуй яриад байж болохгүй учраас.

Ч.Ганбатын тухай ярихад, гадаадад ажлаар явж байхад нь энд компани дээр нь очоод бүх юмыг нь хураан авч, лацдаад, шууд интерполд өгчихөж байгаа юм. Ямар ч шүүхийн шийдвэр байхгүй. Өөрөө зугтаж гараагүй. Гадаадад явж байхдаа надаас асуусан л даа, "Яах вэ?" гээд. "Энд улс төр явж байна, над руу чиглэсэн. Учрыг нь олдтол чи Монголд ирээд хэрэггүй” гэж би хэлсэн. Ганбатыг интерполоор зарлах зарлахдаа улаан хуудсанд тавьсан гэж байгаа. Зүгээр л захиалгат ажил гэж би бодож байгаа”.

ГУРАВ. "Далан овоолсон шороо миний үед эхлээгүй"
 

2018 оны аравдугаар сарын 16-нд МҮОНТВ-ээр

"Далан овоолсон шороо миний үед эхлээгүй. Миний үед төмөр замын бодлого батлагдсан. Дараа нь сонгууль болсон. Дараагийнх нь сонгуулиар ҮАБЗ-д нарийн бичгээр ажиллаж байгаа А.Гансүх сайдаар очсон. Тэр үед бондын мөнгөнөөс 280 сая доллар өгсөн. Тэр мөнгөөр далан бариад дуусгасан. Одоо үүнд дахиад мөнгө хэрэгтэй. 

Төмөр зам тавигдах ёстой. Шийдвэр гарсан. Хавар ажил эхлэх болов уу гэж бодож байна. Бодлого гаргасан сайд нь би. Мөнгө төгрөгийг Н.Алтанхуяг сайд дэмжээд, А.Гансүх эхлүүлээд явсан".

ДӨРӨВ. Ерөнхийлөгч болонгуутаа би зориудаар А.Гансүхийг ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар тавьсан

2018 оны аравдугаар сарын 29-нд "C1” телевизийн "Цензургүй яриа” нэвтрүүлгээр

"Алтанхуягийн Засгийн газар 200 сая орчим ам.долларыг хуваарилсан. Ингээд бүх ажил зогссон. Үндсэндээ нэг тэрбум ам.доллараар баригдаж дуусах төсөл байсан.

Надад төмөр замын асуудлаар эрүүгийн хэрэг үүсгээгүй. А.Гансүх дээр хэрэг үүсээд гурван жил болж байна. Хэрэг нь хаагдаагүй.

Ерөнхийлөгч болонгуутаа би зориудаар А.Гансүхийг ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар тавьсан. А.Гансүх хуульч, хонгилоор орсон хүн. Хонгилоор ороод үзнэ гэдэг чинь бид нарын дайсан хэн бэ, Монголыг хөгжүүлдэггүй бодлого хэн бэ гэдгийг харсан учраас томилсон. Өөрөө ярих байх. Би Гансүхэд итгэдэг" гэжээ. 

Б.Жаргалмаа,

ЭХ СУРВАЛЖ: 



Дуусаагүй төмөр замын ДУУССАН ХЭРЭГ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани