Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дэлхийн бизнес эрхлэгчдээс бид базаахгүй үнэлгээ авлаа

 

Дэлхийн бизнес эрхлэгчдээс бид базаахгүй үнэлгээ авлаа

 

Надад байхгүй бол чамд ч бас байх ёсгүй гэсэн шиг эрх мэдлийн төлөө үхэн хатан зүтгэж буй манай улстөрчдийн талцал хуваагдал Монголд хөрөнгө оруулж, бизнес эрхлэх гэсэн эрхмүүдийн толгойд хамгийн түрүүнд харван орж ирдэг эрсдэл хэвээр байна. 

140 орны удирдах түвшний 16 мянга гаруй бизнес эрхлэгч Монголын улс төрийн тогтворгүй байдлыг бизнесийн гол эрсдэл хэмээн нэрлэснийг дэлхийн эдийн засгийн форум ээлжит тайландаа онцолжээ. 

Улс төрийн энэхүү тогворгүй байдал нь засаглалын хямрал ч биш, бослого үймээн төдий ч бас биш. 

Харин "State collapse” буюу тусгаар тогтносон улсын төрийн эрх барих, гүйцэтгэх байгууллагууд нь үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон буюу нэг ёсондоо "төрийн уналт” хэмээн харж байна. Тэгж ч нэрлэж. 

Сонгуулийн дараа үнэмлэхүй олонхыг улс төрийн нэг хүчин бүрдүүлсэн нь гадаадын хөрөнгө оруулалт, бизнес эрхлэгчдийг татах таатай нөхцөл байдал болно хэмээн горьдож байсан ч Монголын талаарх мессеж улам дордож байгааг энэ мэт томоохон судалгаанаас харж болно. 

Бүс нутагт бизнес эрхлэхэд хамгийн том таван эрсдэлд тооцогдож буй цахим халдлага, ажилгүйдэл, хөрөнгийн хөөсрөлт, эрчим хүчний үнийн шок, өгөгдлийн хулгай зэрэг манайд байхгүй. Харин төрийн тогтворгүй байдал, төсвийн  хямрал, гадаад орчны эрсдэл, инфляц л Монголыг сонирхож хөрөнгө оруулж, бизнес эрхлэх гэсэн эрхмүүдийг цүнхээ үүрээд буцаад нисэхэд хүргэж буй аж. 

Нөгөөтэйгүүр, энэ бүх эрсдэл эргээд манай улсын өрсөлдөх чадварыг дордуулсан байна. Өнгөрсөн жил Монгол Улс дэлхийн өрсөлдөх чадварын индексээр 140 орноос 95 дугаарт эрэмбэлэгдэж байсан бол энэ жил дөрвөн байраар ухарч 99 дүгээрт бичигджээ. Өрсөлдөх чадварт нөлөөлдөг ямар үзүүлэлтүүд жилээс жилд улам дордож байгааг лавшруулаад харвал, ихэнх нь хууль журам хэрэгжүүлж байна гээд гууль өнгөлөөд байна уу гэж ойлгохоор. Тухайлбал, зохион байгуулалттай гэмт хэрэг, шүүхийн бие даасан байдал, хууль сахиулах байгууллагад итгэх итгэл, хэвлэлийн эрх чөлөө, эрх зүйн шинэчлэлийн үр дүн, авлига, өмчлөх эрх, гүйцэтгэх засаглалын алсыг харсан бодлого, шийдвэр үр дүнтэй байх зэрэг үзүүлэлтээр эрс дорджээ. Ялангуяа, Засгийн газрын бодлого үйл ажиллагаагаар 140 улсаас 128 дугаарт, маргаан шийдвэрлэх хууль эрхзүйн боломжоор 112 дугаарт, оюуны өмчийг дээдлэх, өмчлөх эрхийн халдашгүй байдлаар 127 дугаарт орж, өмнөх жилүүдийнхээс эрс ухарсан нь харамсалтай. Үндсэндээ дэлхийн хамгийн сул хөгжилтэй 10-20 улсын тоонд л явж байна гэсэн үг. 

Харин макро орчны хувьд төсвийн хямрал хамгийн том эрсдэл бөгөөд үүнд улсын өрийн дарамт голлон нөлөөлсөн байна. Өрийн дарамтаа багасгах, зохицуулалт хийх чадвараараа 137 дугаарт эрэмбэлэгдсэн нь эрх баригчдын бодлого, шийдвэрт бизнес эрхлэгчдийн тавьж буй дүн биз ээ.

Эрх баригчдыг улсын өрийн дарамтаа бууруулж чадаагүй гэв

Мөн хувийн хэвшилдээ үзүүлэх дэмжлэг, жижиг, дунд үйдвэрлэлийн санхүүгийн хүртээмж, хувийн өмчийн халдашгүй байдлаар байр ухарсан нь яах аргагүй Монгол Улсын өрсөлдөх чадварыг хойш чангааж, бизнес эрхлэгчдийн өмнө бүдрэх нөхцөл болсон байна. 

Гэтэл бид дотроо эдийн засаг 6.5 хувиар өссөн, гадаад худалдаа ашигтай гарлаа, дундаж цалин нэмэгдлээ хэмээн хөөрч, дарвисаар. Зүйрлэвэл, байшин маань энд тэндээ цуурч, юу юугүй нурж унахад ойрхон байхад засаж янзлахын оронд харин энд тэнд нь торгоож тогтоогоод байна уу гэлтэй. 

Францын хөрөнгө оруулалт, санхүүгийн үйлчилгээний олон улсын Societe Generale банк хөрөнгө оруулагчдад зориулсан гарын авлагадаа Монголд бизнес эрхлэх боломжийн талаар "Хэдийгээр 2017, 2018 онд Монголын гадаадын шууд хөрөнгө оруулалт 2016 оныхоос нэмэгдсэн ч энэ нь дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өссөнтэй л холбоотой. Монгол уг нь гадаадын хөрөнгө оруулалтад нээлттэй улс. Төрөл бүрийн түүхий эдийн бэлтгэл болон уул уурхай, хүнс үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, харилцаа холбоо, аялал жуулчлалын салбарт мөнгө татах боломж асар их. Харамсалтай нь, эдийн засгийн бодлого, зохицуулалт тогтвортой биш, газарзүйн хувьд тусгаарлагдсан, авлига, тээвэр ложистикийн үр ашиггүй байдал нь гадаадын хөрөнгө оруулалтыг үргээх гол саад бэрхшээл болж байна. Дэлхийн банкны бизнес эрхлэлтийн эрэмбээр Монгол улс 62 дугаар байрт явж байна” хэмээн онцолжээ. 

Дэлхийн өрсөлдөх чадварын индексээр бол монголчуудын интернэт хэрэглээ, технологийн дэвшил нэвтрүүлэх чадварыг л гялайж гялтайх үзүүлэлтэд нэрлэж болно. Түүнээс биш хөгжлийн гол ноён нуруу болсон тогтвортой байдал, инновац нэвтрүүлэх чадавх, дэд бүтцийн хөгжил, эдийн засгийн төрөлжилт, засаглалын ил тод байдал зэргээрээ ухарсан үзүүлэлттэй байна. Ийнхүү Монгол Улс дэлхийн эв хамтын байгууллагын нэгэн гишүүний хувьд өнгөрсөн нэг жилд олон улсын бизнес эрхлэгчдээс тун базаахгүй үнэлгээ авлаа.

З.Цэлмэг
Засгийн газрын мэдээ
 
Дэлхийн бизнес эрхлэгчдээс бид базаахгүй үнэлгээ авлаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Халзан бүрэгтэйн ордыг ашиглах компани, хамгаалах иргэн хоёр хэзээ ч учраа олохгүй”

  “Халзан бүрэгтэйг хамгаалцгаая” түр хорооноос мэдээлэл ...

Өнөөдөр, 16:33
2024 он дэлхийн түүхэн дэх хамгийн халуун жил болох магадлалтай гэв

 Дэлхийн цаг уурын байгууллага (WMO) ээлжит "улаан дохио”-гоо ...

Өнөөдөр, 13:41
Рио Тинто: Эмэгтэй ажилтнууд дээрэлхэлтэд өртөх тохиолдол өссөөр байна

 Рио Тинтогийн 10 мянга гаруй ажилтны дунд явуулсан судалгаагаар ...

Өнөөдөр, 11:37
Өнөөдөр, 09:33
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

2024 оны 11 сарын 22, 10 цаг 33 минут
2024 оны 11 сарын 22, 10 цаг 25 минут
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани