- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Дэлхий нарнаас хамгийн хол оршиход Монголд зун, хамгийн ойр байхад өвөл болдог
Дунд сургуульд суралцаж байхад газарзуйн хичээлийн багш бидэнд нэг удаа “мянгуужингийн үлгэр” шиг зүйл ярьж өглөө. Тэрбээр “Манай дэлхийн хамгийн хүйтэн цэг бол Антарктид тив. Цельсийн хасах 90 хэм хүрч хүйтрэх бөгөөд жилийн 365 хоногийн 340-д нь цасаар шуурна. Ердөө 15 хоногт нь шуургагүй, цаг агаар тогтуун байна. Мөсний зузаан нь дунджаар 2.5 километр, зарим газраа бүр тав хүрэх ч тохиолдол бий” хэмээн өгүүлж байна. Бид багшийнхаа яриаг шууд л үнэн гээд хүлээж авлаа. Ер нь сурагч байхад багшийн ярьсанд эргэлзэлгүй итгэдэг. Дараагийн хичээл дээр багш маань “Антарктид” тивд зун, өвөл гэсэн хоёр улирал ээлжилнэ. Зун нь манайхаар арванхоёр, нэгдүгээр сард болох бөгөөд нар огт шингэдэггүй. Харин хоёроос арванхоёрдугаар сар хүртэл өвлийн улирал бүтэн есөн сар үргэлжилнэ. Нар огт харагдахгүй.
Манай энд жилийн турш 365 өдөр, 365 шөнө ээлжлэн тохиодог бол тэнд ганцхан шөнө, өдөртэй. Антарктидын өдөр нь 75, өвөл нь 290 хоногоор хэмжигдэнэ” гэж ярьж байна. Үүнийг сонсоод бидний “нүд орой дээрээ гарлаа”. Энэ яриа ёстой жинхэнээсээ “мянгуужингийн үлгэр” шиг сонсогдож байгааг багш маань анзаарсан л даа. Гэвч яая гэх вэ, багш үргэлж зөв мэдээлэл өгдөг юм чинь.
Ерөнхий боловсролын дунд сургуульдаа “суут эрдэмтэн Коперник” гэгддэг газарзүйн багш маань түүнээс хойш ч сурагч биднийхээ “нүдийг орой дээр гаргасан” мөн ч олон цагийн хичээл заажээ.
“Дэлхий 365 хоногт нарыг тойрон эргэнэ. Гэхдээ дугуй биш харин өндөг шиг хагас зуйвин эллипс замаар тойрон явна. Огторгуйд аялах зууртаа 24 цагт нэг удаа өөрийн тэнхлэгээрээ эргэдэг. Тэрхүү тэнхлэг нь нар-дэлхийг дайрсан хавтгайтай харьцуулахад 23.3 градусаар хазайсан байна. Дэлхийн тэнхлэгийн энэ хазайлт нь өвөл, зун гэсэн улирал бий болгох бөгөөд тодорхой давтамжтайгаар солигдох шалтгаан болно. Манай оронд өвлөөс зун руу, зунаас өвөл рүү шилжих завсрын хоёр улирлыг нэмж хавар, намар гэж нэрлэдэг.
Дэлхий эллипс замынхаа хамгийл хол үзүүрт өөрөөр хэлбэл, нарнаас хамгийн алс хол 152 сая км зайд явж байх үед Монголд зун болж байдаг. Уг нь энгийнээр бодоход нар дэлхий хоёр хоорондоо хамгийн хол зайд байхад манай оронд өвөл болмоор санагдаж байгаа биз. Дулааны улирал тохиож байгаа шалтгаан нь нар хэдийгээр хамгийн алсад байвч 23.3 градусын хазайлтын үр дүнд гэрэл туяа нь манай орны нутаг дэвсгэрт эгцээрээ тусч байгаа хэрэг. Эсрэгээрээ дэлхий наранд хамгийн ойрхон 150 сая км-ийн зайд өөрийнхөө эллипс замын хажуу бөөрөөр аялж явахад нөгөө 23.3 градусын хазайлтаас үүдэн нарны гэрэл туяа манай орны нутаг дэвсгэрт олигтой тусдаггүйгээс шалтгаалан өвөл болдог. Хамгийн урт шөнө, урт өдөр тохиодог, түүнчлэн өдөр шөнө тэнцдэг нь дэлхийн тэнхлэгийн энэхүү хазайлтаас үүдэлтэй.
Манай орны хамгийн урт шөнө, хамгийн богино өдөр нь арванхоёрдугаар сарын 21-нийх.
Харин 22-ноос эхлээд өдөр уртасч өөрөөр хэлбэл, нар тусах цаг хугацаа хоног хоногоор тавиу болж эхэлнэ. Ингэж явсаар дараа оны гуравдугаар сарын 22-нд өдөр шөнө тэнцэнэ. Энэ өдөр казахууд “Науруз’’-ын баяраа хийдэг. Үүнээс хойш өдөр улам уртасч, шөнө богиноссоор зургаадугаар сарын 22-нд хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө тохионо. Энэ өдрөөс эхлэн эсрэгээрээ шөнө уртасч, өдөр богиноссоор есдүгээр сарын 22-нд өдөр шөнө тэнцэнэ. Цаашдаа өдөр богиносч, шөнө уртассаар хамгийн богино өдөр, хамгийн урт шөнөтэй арванхоёрдугаар сарын 22-той золгоно. Маргаашаас нь бүтэн жилийн энэхүү орчил дахин давтагдахаар гараанаасаа хөдөлнө дөө” Эдгээр өгүүлбэрийг, одоо болтол хадгалж байсан газарзүйн хичзэлийн дэвтэр дээрээс шууд хуулж тавилаа. Учир шалтгаан нь: нэгд, тэртээ олон жилийн өмнө багшийн заасан хичээл нь үнэний туйл байсанд, хоёрт, удахгүй хамгийн урт шөнө, хамгийн богино шөнө тохиох гэж байгаад оршино.
Б.Ерэнтэй
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||