- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Налайхын уурхайчдын асуудлыг тусгайлан авч үзэх ёстой
Хоёр жилийн өмнө түлш эрчим хүч уул уурхайн салбар үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой болох дуулианаар олон уурхайчидтай уулзаж явахад бидний хэн маань ч залуужаагуй, байгалийн жамаар хөгшрөн, олон ч хүн бурхны оронд заларсан байлаа.
Бид социализмийн үед хот даарахаар болон төлөвлөгөө биелүүлээгүй бол буруутан, осол авар болоход бас л буруутан болж явлаа. Хот олон удаа хөлдөх дөхөж, тэрч байтугай гадаадын элчингийхэн ар гэрээ нутаг буцааж байсан нэг биш удаагийн тохиолдол бий. Улсын нийслэл ард байгаа болохоор ухрах газар байхгүй гэж бодоод дээрээс ирсэн шаардлагыг ухамсартай биелүүлдэг байлаа. Тэр ухамсраар уурхайчид цаг наргүй хөдөлмөрлөж зарим нэг нь амь эрсдэж байсан нь нууц биш.
Хар алтны төлөөх цусгүй энэ дайнд олон ч уурхайчны амь эрсдэж аав, ээж үр хүүхдийнх нь гашуун нулимс одоо ч хатаагүй байгаа. Амь эрсдэгсдийн гэгээн дурсгал нь мартаж огт боломгүй гашуун сургамж, эмэгнэлтэй түүх. Тухайн үед уурхайчдыг хар алтны эзэд, алтан гартай уурхайчид гэх мэт гайхамшигтай магтаалаар мялааж алдар цол, одон медалиа харамгүй өгч байсныг бид мартаагүй. Одоо хатуугаар бодоход самурайн үүрэг гүйцэтгэж байсан мэт. Налайхын
уурхайчдад хэнтэй ч хуваалцахгүй гавьяа бий. Энд би олон баатар гавьяат
төрснийг дурдах гээгүй. Баатрыг нь аваагүй хэдий ч хүний санаанд
багтамгүй дээд амжилт баатарлаг гавьяаг Налайхын уурхайчид гаргаж
байсныг нэхэн дурсаж мэдүүлэх гэсэн юм.
Тухайлбал: Ээлжиндээ 60 тн нүүрсийг (нэг вагон нүүрсийг) гараараа хүрздэж
байсан гайхамшигт амжилтыг Бавархаан гэдэг уурхайчин гаргасан байдаг.
Дамдин гэдэг уурхайчин энхийн цагт өөрийгөө золин байж халуун амиараа
олон уурхайчдыг аварч баатарлаг гавьяа байгуулсныг хэн ч мартаж боломгүй.
Улаанбаатар хотод 20
метр хүрэхгүй нүхэн гарцыг хийх гэж хичнээн хоног, сараар ноцолддог
билээ. Тэгвэл 35 дугаар уклонд Ш.Нүрзэд даргатай Ашиглалтын нэгдүгээр
хэсэг хоногт 63 у/м малталт хийж үнэмлэхүй дээд амжилт тогтоож байсныг
бид мэднэ. Москвагийн метрог Кузбасс, Домбасын уурхайчдаар малтуулж
байсан баримт ч байдаг.
Ашиглалтын гуравдугаар хэсгийн бригадын дарга
Кадрай ээлжиндээ 1000 гаруй тонн нүүрсийг удаа дараа гаргаж дээд амжилт
тогтоож байлаа. Энэ амжилтыг Оросын ижил нөхцөлтэй нэг ч уурхайд тухайн
үед гаргаагүй байсан юм.
Бас нэг гавьяа нь сонгомол утгаараа ажилчин
анги анх энд бүрэлдэн тогтсон. Жинхэнэ ажилчин анги гурав дахь үе
дээрээ бий болдог гэсэн дүгнэлтийг капиталист нийгэм жинхэнэ утгаараа
олон зуун жил хөгжсөн орнуудын судлаач эрдэмтэд хийсэн байдаг. 1970-д
оны үед гурав дахь үеийн уурхайчин энд төрсөн. Жишээ нь уулын засвар
монтажийн слесарь манай тэргүүний уурхайчин Магсаржав надтай хамт ажиллаж байсан бол түүний аав, мөн өвөө нь уурхайчин байсан гэдэг. Энэ үүднээс Налайхын их уурхайгаас гаралтай дөрөв дэх үеийн ажилчид хаа нэгтэй ажиллаж л байгаа. Энэ утгаараа ажилчин ангийн өлгий. Иймэрхүү жишээ олныг дурдаж болно.
Эдгээрийг Налайхаар хязгаарлахгүйгээр хойт үед үлгэр болгох үүднээс 90 жилийн ойн хүрээнд ажил амьдралтай залгаж буй олон залууст эх орны бахархал болгож сурталчилан таниулах гэж бодсон юм. Харамсалтай нь уг ойг Налайхын их уурхай гэж байсныг ор тас мартсан, нөгөө талаар энэ тухай мэдэх ахмад уурхайчид цөөрснөөс салбарын яам аппаратынхаа хэмжээнд тэмдэглэлээ гэж Налайхын ахмад уурхайчид сэтгэл дундуур сууна.
Ажил мэргэжлийн нөхцөлөөр нь ЮНЕСКО-гийн гаргасан судалгаагаар дайны халуун цэгт ажиллаж байгаа сэтгүүлч болон газрын гүний уурхайчдын хөдөлмөр хамгийн хүндэд тооцогддог байна. Гэтэл яагаад бид газрын гүнд, хүнд, хортой, хэдийд ч
амь эрсдэж болох осолтой нөхцөлд ажиллаж байсан юм бэ? Бидний заяа
төөрөг, хувь тавилан тийм байсан юм уу гэж бодох үе гардаг.
Бид насны
танагтайд чөлөөнд гаргаж алдсан чадавхийг нь нөхөхөөр өндөр хувьтай
тэтгэвэр ногдуулдаг дэлхийн жишгийг мөрдөнө гэж итгэдэг байлаа.
Харамсалтай нь энэ заалт 90-ээд онд батлагдсан тэтгэврийн шинэ хуулинд тусаагүй ор тас хасагдсан. Зориуд хассан. Тэд тэтгэврийн хуулиас дээрх заалтыг яаж хассан гээч. Хүний амь насанд аюултай, хүнд хортой тийм муухай үйлдвэр манай бүтээн байгуулж байгаа шинэ нийгэмд байх ёсгүй, байдаг юмаа гэхэд тухайн үйлдвэрийг ажиллуулж байгаа салбарын яам нь нөхөн төлбөр төлөх учиртай гэсэн тайлбараар хасаад тэтгэврийн санг хэмнэж газрын гүний уурхайчны тэтгэврийг ердийн нөхцөлөөр тооцон цалингийн дунджийн 45 хувиар тогтоодог болсон. Газрын гүнд, хүнд, хортой нөхцөлд ажиллаж байсан уурхайчдын хөдөлмөрийг бусадтай адилтгаж яаж болох билээ.
Харамсалтай нь энэ заалт 90-ээд онд батлагдсан тэтгэврийн шинэ хуулинд тусаагүй ор тас хасагдсан. Зориуд хассан. Тэд тэтгэврийн хуулиас дээрх заалтыг яаж хассан гээч. Хүний амь насанд аюултай, хүнд хортой тийм муухай үйлдвэр манай бүтээн байгуулж байгаа шинэ нийгэмд байх ёсгүй, байдаг юмаа гэхэд тухайн үйлдвэрийг ажиллуулж байгаа салбарын яам нь нөхөн төлбөр төлөх учиртай гэсэн тайлбараар хасаад тэтгэврийн санг хэмнэж газрын гүний уурхайчны тэтгэврийг ердийн нөхцөлөөр тооцон цалингийн дунджийн 45 хувиар тогтоодог болсон. Газрын гүнд, хүнд, хортой нөхцөлд ажиллаж байсан уурхайчдын хөдөлмөрийг бусадтай адилтгаж яаж болох билээ.
Уурхайчдыг золигт гаргасан тэр заалтыг өөрчлүүлэх гэж төрийн тэргүүнийг хүртэл явж байсан "үйлдвэрчний" гэх тодотголтой ахмад уурхайчин Кибекей,
хазгар хочит Дэмбэрэл нарт баярлах ёстой. Харамсалтай нь эдгээр ахмад уурхайчид бурхны оронд залраад өнөөдөр бидний дунд байхгүй байна. Миний ойлгосноор Налайхын уурхайчдаас тавьсан асуудал тусгайдаа байсаар байхад "гуя дагаж хүзүү" гэгчээр бусад газрын адил төстэй асуудлыг хажуу хавирганд нааж цогцоор шийдэх гэж оролдсоноор хэн ч биш болгож ирсэн байх гэсэн аядуу сэтгэлийн таамаглал байдаг.
хазгар хочит Дэмбэрэл нарт баярлах ёстой. Харамсалтай нь эдгээр ахмад уурхайчид бурхны оронд залраад өнөөдөр бидний дунд байхгүй байна. Миний ойлгосноор Налайхын уурхайчдаас тавьсан асуудал тусгайдаа байсаар байхад "гуя дагаж хүзүү" гэгчээр бусад газрын адил төстэй асуудлыг хажуу хавирганд нааж цогцоор шийдэх гэж оролдсоноор хэн ч биш болгож ирсэн байх гэсэн аядуу сэтгэлийн таамаглал байдаг.
Гэтэл СССР-ийн бүрэлдэхүүнд байсан тухайлбал Орос, Украин, Казакстаны уурхайчид өнөөдөр газрын гүнд ажилласан жилээсээ (10-15 жил) хамааран цалингийн дунджийн 65-80 хувиар тэтгэврээ тогтоолгож байгаа бөгөөд гүнд ажиллах хугацааг богиносгох, цалинд оногдох хувь хэмжээг ахиулах тухай яриж байхад манайх эдийн засаг хүнд байна гэсэн тайлбар хийж тэтгэврээ нэмүүлэх талаар хэл ам битгий л хийгээсэй гэх аястай чимээгүй, нэгэнт ертөнцийн жамаар хорогдож байгаа уурхайчдаа цөөрснийг нь тоолж суудаг болсон гэхэд нэг их хэтрүүлэг болохгүй.
Тухайн үед тэтгэвэр авагчид 380 орчим байсан бол одоо 150 хүрэхгүй хүн үлдсэн гэсэн багц тоо байдаг. Амьд хүн аргатай гэгчээр оногдох хувь ахиу дөхүүгийг нь бодож нэлээд нь мэргэжлээс шалтгаалах өвчний группэд орсон нь нууц биш. Хүрз бариад, хүзүүндээ лозун өлгөөд хэсэг бүлгээрээ саарал ордон тойрч асуудлаа шийдүүлэх гэж бид явсангүй, явлаа ч хэн ч тоохгүй. Ард түмнээ сонсдог шинэчилсэн засгийн газрын сонорт хүргэж арга хэмжээ авахуулах гэж энэ бүхнийг сонордуулж байгаа юм. Бурханы оронд залран олон арван уурхайчдын дутуу авсан тэтгэврээр одоогийн хүнд эдийн засгийн тэтгэврийн санг хэмнэлээ.
Саяхан хойд хөршийн ерөнхийлөгч В.Путин бүх ард түмнээсээ санал асуулга шууд авч маргаашнаас нь эхлээд түүний мөрөөр шуурхай арга хэмжээ авч байгааг хараад атаархах сэтгэл төрснийг нуух юун. Ингэж шуурхай ажиллахыг хүсч байна.
Их хуралд сууж буй шинэчилсэн засгийн газрын төлөөлөл болох нэгэн түшээ "Яам нь бодлогых байх нь зөв, гэхдээ бодлогын төвд хүн байх ёстой" гэж их сайхан хэлж байна билээ. Тэгвэл шинээр байгуулагдсан уул уурхайн яам бодлогондоо Налайхын их уурхайн хаягаар тэтгэвэрт гарсан ахмад уурхайчдын асуудлыг тодорхой тусгаж арга хэмжээ аваасай гэсэн хүсэлтээр үгээ төгсгөж байна.
Миний энэ үгийг Налайхын уурхайчдын өмнөөс төр засгийн өндөрлөгт хүргэж буй нэг ёсны хариу нэхсэн хүсэлт гэж ойлгохын зэрэгцээ тунгааж унших аваас хуульд оруулах тодорхой санал байгаагаас гадна түүнийг өөр аргаар шийдвэрлэх арга зам байгааг үгүйсгэхгүй. Ингэж нуршиж тайлбар тавихын учир нь тухайн үеийн Налайхын их уурхайгаас тэтвэрт гаргачдын тэтгэврийг үндсэн цалингийн 45 хувиар тогтоосонд л байгаа юм.
Ахмад уурхайчин Д.Орги
Налайхын уурхайчдын асуудлыг тусгайлан авч үзэх ёстой
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани