Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монгол нүүрсний шинэ найдвар нь Энэтхэг

 

Монгол нүүрсний шинэ найдвар нь Энэтхэг

 

Нүүрсний зах зээл биднээс алсарч байна. Урд хөршийг чиглэх Монголын нүүрсний экспорт энэ оны эцэс хүртэл түр зогссон. Ирээдүйд энэ зогсолт эрэлтээс шалтгаалан давтагдах эрсдэл ч бий. Гэтэл Хятадын зах зээлд байр сууриа ахиулах өрсөлдөөн улам ширүүсэж, өрсөлдөх чадвар өндөр тоглогчид хүч түрж эхэллээ. Одоогоор Хятадын зах зээлд Австрали, Монгол, Индонез улс нүүрсний нийлүүлэлтээрээ толгой цохиж буй бол тэдэнтэй зэрэгцээд хүчин чадлаа сэлбэсэн Орос хэмээх хүчтэй тоглогч байр сууриа өсгөхөөр зорьж эхэллээ. ОХУ Алс дорнод, Зүүн Сибириэр дамжин нүүрсний экспортоо нэмэгдүүлэхээр төлөвлөж буй нь байршлын хувьд ойр Монголын нүүрсний нийлүүлэлтэд томоохон сорилт болох нь. ОХУ-ын Эрчим хүчний яам 2030 он гэхэд коксжих нүүрсний олборлолтоо 101-106 сая тоннд хүргэх зорилт тавьжээ. Тус улсын коксжих нүүрсний экспортын орлого Монгол улсынхаас хэд дахин  өндөр төдийгүй БНХАУ-ыг чиглэсэн импорт нь жилд хоёр оронтой тоогоор өсөж байна. 

Сүүлийн жилүүдэд Хятад улс нүүрсний хэрэглээгээ хумих бодлого баримталж буй төдийгүй энэ нь хэдийн бодитоор хэрэгжээд эхэлсэн. Дээрээс нь удааширч буй энэ зах зээлийн өрсөлдөөн улам ширүүсч буй нь Монгол зэрэг орныг илүү шахаж эхлэх шинжтэй. Ингэснээр ирэх жилүүдэд түүхий нүүрсээ зараад, экспортын орлого олчихдог байсан бид томоохон сорилттой нүүр тулах нь. Гэтэл Монгол Улс энэ эрсдэлийг тооцож байгаа ч юм алга. Нүүрснээс экспортын орлогынхоо бараг гуравны нэгийг олж, эдийн засгаа тэтгэхээр төлөвлөчихсөн сууна. Гэхдээ гутрах болоогүй. Учир нь нүүрсний зах зээлийн "халим” болох хятадын эрэлт буурахтай  зэрэгцээд тус түүхий эдийн хэрэглээгээр урд хөршийн араас, хоёрдугаарт жагсдаг Энэтхэгийн эрэлт эрчтэй өсөж байна. Тус улсад гангийн үйлдвэрлэл нэмэгдэж, эрчим хүчний эрэлт өссөнөөр Энэтхэгийн нүүрсний хэрэглээ ирэх хоёр жилд БНХАУ-ыг давах төлөвтэй. Гэтэл энэ эрэлтийг нь тус улсын дотоодын олборлолт гүйцэхгүй нь тодорхой болсон тул импортоо өсгөсөөр буй.

Өнгөрсөн есдүгээр сард гэхэд тус улсын дулааны нүүрсний импортын өсөлт сүүлийн гурван жилийн дээд цэгт хүрчээ. Энэ төрлийн нүүрсний импорт бараг 35 хувиар өсөж, 124.6 сая тоннд хүрсэн байна. BP Global-ийн тооцоогоор Энэтхэгийн нүүрсний эрэлт ирэх 10 жилд эрчтэй өснө. Тухайлбал, коксжих нүүрсний импорт 2017 онд 47 сая тоннд хүрсэн бол 2023 онд 58 сая болж өсөх төлөвтэй. Коксжих нүүрсний импортоор өдгөө хятад улс тэргүүлж буй ч энэ манлайллаа алсдаа Энэтхэгт алдсаар, 2023 он гэхэд дэлхийн хамгийн том  нүүрс импортлогчийн байр суурь Энэтхэгт шилжинэ гэж судлаачид дүгнэж байгаа юм. Австралийн Засгийн газрын хийсэн судалгаагаар 2021 онд дэлхийн коксжих нүүрсний импортын эрэлт 326 сая тонн болж нэмэгдэнэ. үүнээс хамгийн ихийг буюу 73 сая тонныг Энэтхэг улс импортлох юм.

Энэтхэгийн нүүрсний хэрэглээ ирэх хоёр жилд БНХАУ-ыг давах төлөвтэй

Учир нь тус улсын хүн амын тоо хурдтай өссөнөөр нүүрс нэхдэг эрчим хүч, барилга, бүтээн байгуулалтын хөгжил хурдасчээ. Мөн тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди Энэтхэгийн 1.3 тэрбум иргэнийг эрчим хүчээр бүрэн хангах амлалт өгсөн. Н.Модигийн Засгийн газрын нэр хүндийг өсгөх гол хөзрийн нэг болох энэ амлалтаа биелүүлэхийн тулд Энэтхэгийн албаныхан нүүрсний импортод ээлтэй хандсаар байгаа юм. Ингэснээр нүүрсний эрэлтийн хүндийн төв хүссэн, хүсээгүй хятадаас Энэтхэг рүү шилжих нь тодорхой болов. 

Энэ шилжилтийг эртнээс олж харсан улс орнууд хэдийн ажилдаа оржээ. БНХАУ гэхэд дотоодын хэрэгцээгээ ч хангаж дийлдэггүй атлаа Энэтхэгийг чиглэсэн коксжих нүүрсний хэмжээгээ огцом нэмэгдүүлээд байна. Мөн тус улс дахь Энэтхэгийн компаниуд хилийн чанадын нүүрсний уурхайнуудад хөрөнгө оруулж эхэлсэн. Тухайлбал, тус улсын Adani групп Австралийн нүүрсний салбарт 12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Уг нь Австрали зэрэг улстай харьцуулахад Монгол Улс Энэтхэгтэй илүү ойр. Монголоос 2500 километрийн радиус дотор дэлхийн коксжих нүүрсний импортын 60-70 хувийг ашиглаж байхад энэхүү зах зээлийн 60-70 хувийг 6-10 мянган километрийн цаанаас хангасаар байгаа. Тэгвэл Энэтхэг улстай соёл, улс төрийн нягт харилцаатай, байршлын хувьд зэргэлдээ оршдог манай улсын оролцоо нүүрсний зах зээлд хангалтгүй байсаар. 

Уг нь Энэтхэг улс Монголоос нүүрс худалдан авахад бэлэн гэдгээ илэрхийлж байсан. Тодруулбал, 2011 онд Энэтхэг улсын Ерөнхийлөгч асан Пратибха девисингх Патил Монгол улсад айлчлах үеэр нүүрсний экспортыг хөндсөн. Улмаар "Энержи ресурс” компани 2012 онд туршилтын журмаар Энэтхэг рүү бага хэмжээний нүүрс экспортолжээ. Гэхдээ төд удалгүй зогссон байна. Учир нь энэ туршилтыг тууштай нийлүүлэлт болгохын тулд хилийн шалган нэвтрүүлэх дэд бүтцийг сайжруулж, хүчин чадлыг нэмэгдүүлэн, хилийн боомтыг олон улсын статустай болгох шаардлагатай гэсэн мэргэжилтнүүдийн дүгнэлт гарчээ. Манай нүүрсний импортод Хятад улс ирэх жилүүдэд ч голлох худалдан авагч байх нь тодорхой. Гэхдээ бид зөвхөн урд хөршид борлуулж, нэг улсын татан авалтаас хараат байх бус худалдан авагчаа нэмэх шаардлага тулгарсаар байгаа юм. Монгол Улсын нүүрсний зах зээлээ тэлэх боломжит худалдан авагч нь яах аргагүй Энэтхэг улс болчихоод байна. Үнэнийг хэлэхэд, манай бүс нутгийн буюу Азийн таван зах зээлд (Хятад, Япон, БНСУ, Тайвань, Энэтхэг) дэлхийн нийт коксжих нүүрсний импортын 80 хувь нь ногддог. Гэвч бид тэдний ердөө ганцхан улсад нь нүүрс нийлүүлж байгаа. Ингэхдээ тогтвортой ч бус, байсхийгээд гацаж, зогсолтод өртчихдөг болсон. Хэрэв бид боломжит зах зээлээ ашиглаж чадсан бол өнөөдрийнх шиг ингээд нэг улсыг харан, гар хумхиад суухгүй л байлаа.

Г.Байгал
Засгийн газрын мэдээ
 
Монгол нүүрсний шинэ найдвар нь Энэтхэг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани