Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ц.Даваасүрэн: Оюутолгойн гэрээг хийсэн хүмүүс монголд амьдрахад ч хүнд болно

 

Ц.Даваасүрэн: Оюутолгойн гэрээг хийсэн хүмүүс монголд амьдрахад ч хүнд болно

 

Тавдугаар цахилгаан станцыг барина гэж олон жил ярьсан ч ажил хэрэг болохгүй байна. Асуудал нь юунд байна вэ. Хэзээ барихаар төлөвлөж байгаа вэ?

-Тавдугаар цахилгаан станцын концессын гэрээнд оролцож байсан консерциум өнгөрсөн оны тавдугаар сард задарч, хөрөнгө оруулалт хийх гэж байсан компаниуд нь төслөөс гараад явсан юм билээ. Энэ тухай манай яаманд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард мэдэгдсэн байдаг. Магадгүй тухайн үед Монголын тал газар, ус гэх мэт асуудлыг шийдэж өгөхгүй удаашруулсан, төслийг бодлогын хувьд дэмжиж өгөөгүй зэргээс болсон байж болзошгүй.
Уг нь "Багануурын дулааны цахилгаан станцын төсөл”-өөс ач холбогдол үр дүнгийн хувьд илүү төсөл байсан юм билээ. Би байсан бол "Тавдугаар цахилгаан станцын төсөл’’-ийг дэмжиж явуулах байсан болов уу. Уг нь цахилгаанаас гадна Улаанбаатарын дулааны асуудал хамт шийдэгдэх байсан.

-БНСУ-аас авах 500 сая ам.долларын зээлийн төслийг судлах ажлын хэсгийнхэн ирээд буцсан. Зээлсэн мөнгөнөөс эрчим хүчний салбарт бүтээн байгуулалт хийх үү. Тавдугаар цахилгаан станцын төслийг танилцуулсан сураг гарсан. Үнэн үү?

-Тавдугаар цахилгаан станцын төслийг ярьсан эсэхийг мэдэхгүй байна. Агаарын бохирдлын эсрэг төслүүд л байгаа гэсэн. Ажлын хэсгийнхэн цахилгаан станцуудаар орж үзсэн. Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд цахилгаан эрчим хүчийг ашиглах зарим ажлыг хамруулахаар Сангийн яамтай ярилцаж байна. Эцсийн шийдвэр гараагүй. Удахгүй энэ хүрээнд ямар ажил хийх нь тодорхой болно.

-Эгийн голын усан цахилгаан станцын ажил огт явахгүй байна. Оросууд байгаль экологид сөргөөр нөлөөлнө гэдэг. Гэхдээ Оросууд өөрсдөдөө ашигтай болгох сонирхолтой байх шиг санагддаг?

–Эгийн голын усан цахилгаан станцын хувьд хэд хэдэн чухал ач холбогдол бий. Нар, салхины станцын өндөр үнэ, тарифыг усан цахилгаан станцын хямд үнээр зохицуулах, цахилгаан эрчим хүчний үнийг нийтэд нь хямдруулах, нэгдсэн системийн зохицуулалтын горим, аюулгүй ажиллагааг сайжруулах нөхцөл бүрдэнэ.
Энэ төсөл урсцын хувьд Байгал нуурт сөрөг нөлөө үзүүлэхгүй нь эрдэмтдийн судалгаагаар тогтоогдсон. Харин одоо экологийн нөлөөллийн асуудлыг судалж тогтоох шаардлага байгаа. Үүнийг тогтоосны дараа барих асуудлыг ярилцана.

-Шинэ суурьшлын бүс болон алслагдсан зарим хороод цахилгаангүй байна. Хэзээ цахилгаанаар хангах вэ?

–Өнгөрсөн оноос хотын гэр хорооллыг бүрэн цахилгаанжуулах, айлуудад дөрвөн кВт хүчин чадлыг бүрдүүлэх ажлыг хийж эхэлсэн. Энэ оны төгсгөл гэхэд 50 мянга гаруй айлд эрчим хүчний ийм боломж бүрдүүлнэ. Энэ хүрээнд хотын захын хорооллын айлуудыг хамруулж шийдвэрлэж байна. Харин хот руу нүүх нүүдлийг зогсоохгүй бол энэ хэзээ ч дуусахгүй, эцэс төгсгөлгүй үргэлжилсэн асуудал байх биз.

-Агаарын бохирдлыг бууруулах нэг арга нь айл өрхүүдийн дулааныг цахилгаанаар хангах. Гэтэл манай цахилгаан станц энэ хэмжээний ачаалал даахгүй. Энэ жилийн хувьд цахилгаан станцаа өргөтгөх, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх ямар ажил хийх вэ?

-Чухал асуулт байна. Энэ боломжийг чинь бүрдүүлэх гэж өмнө дурдсан 50 мянга гаруй айл өрхүүдэд дөрвөн кВт хүчин чадалтай халаагуур залгах боломжийг бий болгож байна. Тодруулбал, агаарын бохирдлыг бууруулахад хуримтлууртай халаагуур ашиглах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Хуримтлууртай халаагуур гэдэг нь шөнийн "0” буюу хямд тарифтай үед дулаан хуримтлуулаад өдрийн өндөр тарифтай үед түүнийгээ ашигладаг халаагуур юм.
Европын орнуудад агаарын бохирдлын эсрэг түгээмэл ашигласан арга юм билээ. Энэ бол агаарын бохирдлын эсрэг хийх нэг л арга хэмжээ юм. Цаашдаа шахмал түлш болон хий ашиглах, орон сууцжуулах гээд олон арга хэмжээг санхүүгийн боломжтой уялдуулан үе шаттайгаар авна. Утааны асуудал үе үеийн Засгийн газар, төрийн удирдлагуудын ярианы сэдэв байсныг өөрчилж ажил хэрэг болгоё гэж энэ Засгийн газар зориод зүтгэж байна.
Үр дүнг ирэх өвлөөс гаргахын төлөө ажиллаж байна. Цахилгаан халаагуур ашиглахад эрчим хүчний шинэ эх үүсвэр шаардагдана. Тиймээс Засгийн газар”ДЦС-4”-ийн дөрвөн турбин генераторыг шинэчлэх, "ДЦС-3”-ыг 250 мВт-аар өргөтгөх шийдвэр гаргаж, ажлыг эхлүүлээд байна. Ингэснээр системийн цахилгааны хүчин чадал 342 мВт-аар, дулаан нийлүүлэлт 150 Гкал буюу Амгалангийн дулааны станцын 50 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдэж, дунд хугацаанд нийслэлийн цахилгаан, дулааны нэмэлт хэрэглээг хангах нөхцөл бүрдэнэ.
Цаашдаа "ДЦС-2”-ыг шинэчилж 250-300 мВт-ын хүчин чадалтай шинэ станц болгох асуудлыг судалж байна. Төмөр зам, ус зэрэг дэд бүтэц нь бэлэн байгаа учраас хямд өртөгтэй босох станц гэж харж байгаа.

-Цахилгааны шөнийн тарифыг тэглэж байгаа. Гэхдээ айлуудын цахилгааны төлбөр нь өндөр гарч байгаа талаар гомдол гаргаж байсан. Энэ асуудлыг шал гаж үзсэн үү?

-Тэглэхдээ цахилгааны хэрэглээнд хязгаартай байгаа. Тухайлбал, 220 кв-д холбогдсон хэрэглэгчдэд сардаа 700 кВт/цаг, 380 кв-д холбогдсон хэрэглэгчдэд 1,500 кВт/цаг цахилгаан эрчим хүчийг "0″ тарифаар хөнгөлөхөөр шийдвэрлэсэн юм билээ. Үүнээс илүү хэрэглэсэн тохиолдолд ердийн тарифаар төлнө гэсэн үг. Хэт их цахилгаан хэрэглэвэл ийм нөхцөл бүрдэнэ. Ийм л асуудал гарч байгаа байх. Ирэх өвөл энэ хязгаарыг өндөр болгож, тэглэх цахилгааны хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

-Оюутолгойн асуудлаар та нэлээд байр суурь илэрхийлдэг байсан. Одоо Оюутолгойн гэрээний асуудал хөндөгдөж байгаа. Асуудлыг тухайн үед мэдээгүй юм уу?

-Миний хувьд маш сайн мэдэж байсан учраас 2009 онд уг гэрээг батлахыг эсэргүүцсэн долоон гишүүний нэг болж байлаа. Үүнээс болж намаасаа хүртэл хөөгдөж, бие дааж УИХ-д дэвшин сонгогдож байв. Өнөөдөр өдөр ирэх тусам энэ гэрээний үр ашиггүй болох нь батлагдаж байна. Энэ гэрээг хийсэн хүмүүс нойргүй хонож, сэтгэлийн шаналалд орж байгаа. Цаашдаа Монголд эрх чөлөөтэй амьдрахад ч хүнд болно.
Улс орныхоо эрх ашгийг хохироож хэдхэн хүн гаднынхан дагаж баяждаг энэ буруу жишгийг алга болгож байж монгол түмний амьдрал дээшилнэ. Үүнийг зогсоохгүй бол хэзээ ч Монгол Улс хөгжихгүй, иргэдийн маань амьдрал өөдлөхгүй. Зогсоохын төлөө эцсээ хүртэл явна аа. Ирэх 2020 оны сонгуулиар үүнийг сайн бодож, урвагчдыг унагаж яллах ёстой. Офшорчин гээд гадныхан хэлээд зарлаад байхад л сонгочихдог зангаа засаж байж амьдрал чинь сайжирна гэдгийг ойлгох хэрэгтэй. Ер нь төр, бизнес хоёр тус тусдаа явж байж нийтийн эрх ашгийн төлөө байдаг төртэй болно.

-"Оюутолгой” компани гэрээгээр цахилгаан станц барих үүрэг хүлээсэн. Дөрвөн жилийн хугацаанд цахилгаан станцаа барихгүй бол ямар арга хэмжээ авах вэ?

-2014 оны наймдугаар сард "Оюутолгой” компани болон Засгийн газар хооронд Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ байгуулсан. Ингэхдээ хөрөнгө оруулалтын гэрээний 7.3 дахь заалтыг түдгэлзүүлсэн юм билээ. Тодруулбал, дөрвөн жилдээ багтааж, Монголоос эрчим хүч авах асуудлыг түдгэлзүүлсэн байгаа юм. Уг нь хөрөнгө оруулалтын гэрээгээр бол "Оюутолгой” компани өнгөрсөн оны долоодугаар сараас Монгол Улсаас эрчим хүчээ авах ёстой байсан.

Хөрөнгө оруулалтын гэрээ бол УИХ-аар орж хийгдсэн тул аливаа өөрчлөлт хийхдээ танилцуулах ёстой. Энэ талаас нь харвал хууль зөрчсөн, цаашилбал гэрээ ч зөрчсөн гэж үзэж болно. Тиймээс Засгийн газрын өнгөрсөн сарын 15-ны өдрийн хуралдаанаар Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг цуцлах шийдвэр гаргаж, үүний дагуу гэрээ цуцлагдаад байна. Өөрийн чинь асуусан, "Гэрээ зөрчвөл яах бэ” гэдэг хариуцлагыг Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан байгаа. Түүний дагуу л асуудал хөндөгдөхөд хүрнэ.

-Монголчууд хэзээ цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ бүрэн хангах вэ. Нэн тэргүүнд хийх ажил юу байна вэ?

-Өмнөд бүсэд Оюутолгой жилдээ 100 гаруй сая ам.долларын эрчим хүчийг БНХАУ-аас, баруун бүсэд 6.2 сая ам.долларын эрчим хүчийг ОХУ-аас тус тус импортолж байна. Баруун болон өмнөд бүсэд эрчим хүчний шаардлагатай шинэ эх үүсвэрийг бий болгож, төвийн эрчим хүчний системтэй холбосон нөхцөлд эрчим хүчний хэрэглээгээ бүрэн хангана. Гэхдээ Усан цахилгаан станцын хангалттай эх үүсвэр бий болгоогүй нөхцөлд бие даасан, тогтвортой ажиллагаатай эрчим хүчний нэгдсэн систем бий болохгүй.
Энэ бол мэргэжлийн технологийн нарийн асуудал учраас энгийн хүнд тайлбарлаж ойлгуулахад бэрхшээлтэй. Өнөөдрийг хүртэл ОХУ-ын эрчим хүчний системтэй холбоотой байдаг нь эрчим хүний системийн тогтвортой байдал, аюулгүй ажиллагаатай холбоотой байдаг. Жишээ нь, эрчим хүчийг хуримтлуулж хадгалж болдоггүй учраас илүүдлээ ОХУ-ын эрчим хүчний систем лүү өгч, дутагдсанаа авч байдаг юм.

-Танай салбарт тулгамдаж байгаа асуудал юу байна вэ?

-Манай улсын оргил хэрэглээ 1,070 мВт байдаг. Гэтэл сэргээгдэх эрчим хүчинд нарны 727 гаруй мВт, салхины 502 гаруй мВт-ын буюу нийт 1,229 мВт-ын хүчин чадлын тусгай зөвшөөрөл олгосон асуудал эрчим хүчний системийн тогтвортой үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх нөхцөл үүсгээд байна. Жишээ нь, өдөртөө нарны станцууд 100 мВт үйлдвэрлэж байгаад нар жаргахаар энэ хэмжээний дутагдалд манай эрчим хүчний систем ордог учраас шууд л ОХУ-аас 100 мВт-ыг авахад хүргэнэ.
ОХУ-аас импортолж авах дээд хэмжээ маань 245 мВт байдаг. Судалгаанаас харахад 2019 оны төгсгөлд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэх хэмжээ 320 мВт хүрэхээр байна. Энэ тохиолдолд өвлийн оргил ачааллын үер нар, салхигүй болохоор ОХУ-аас 245 мВт-ыг аваад ч цахилгааны хүчин чадал дутагдах тул хэрэглэгчийг хязгаарлах нөхцөл байдалд хүрч болзошгүй байна. Өөрөөр хэлбэл, 50-80 мВт-ын дутагдал системд үүсэж, энэ хэмжээгээр хэрэглэгчийг буюу хотын хорооллуудыг хязгаарлаж, таслахад хүрнэ.
1990-ээд оны эхэн үед хороолол, хорооллоор нь тасалж зохицуулдаг байсантай адил нөхцөл байдал 2019 оны өвөл үүсэх магадлал бий болоод байна. Эсвэл нар, салхины станцуудынхаа тодорхой хэсгийг ажиллуулахгүй байх шаардлага үүснэ. Ер нь нар, салхины дээд тал нь 300 мВт-ын хүчин чадлын эх үүсвэр барих тусгай зөвшөөрөл өгөх боломж байсан. Яагаад ийм их хүчин чадлын тусгай зөвшөөрөл өгснийг судлах, зохицуулах шаардлага үүсээд байна.

-Эрчим хүчний салбарын хөгжил ямар шатандаа явж байна. Цаашдын хөгжлийг та юу гэж харж байна вэ?

-Мэдээж хэрэг дэлхий нийтийн жишгийн дагуу сэргээгдэх эрчим хүчийг, түүн дотроо усан цахилгаан станцыг хөгжүүлэх асуудал чухал байр суурийг эзэлж байна. Нар, салхины станцын хувьд эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадал, системийн зохицуулалтын горимтойгоо уялдуулж хязгаарлалттай хөгжүүлнэ. Сүүлийн үед нарны эрчим хүчний өртөг буурч байгаа. Энэ боломжийг эрчим хүч нөөцлөх, батарей хуримтлуурыг ашиглах замаар хөгжүүлэх боломж бүрдэнэ.
Манай салбарын дунд хугацааны гол зорилго бол Усан цахилгаан станц, өндөр хүчин чадлын хуримтлуур ашиглах замаар эрчим хүчний бие даасан нэгдсэн систем бий болгох асуудал юм. Энэ чиглэлд л хөрөнгө оруулалтын ажлууд хийх болно. Мөн импортын эрчим хүчний хэмжээг бууруулах, ялангуяа, Оюутолгойг дотоодын эрчим хүчээр хангах асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна.
Эх сурвалж: "Үндэсний шуудан”


Ц.Даваасүрэн: Оюутолгойн гэрээг хийсэн хүмүүс монголд амьдрахад ч хүнд болно
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани