Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

1072 хувьцаа ашиг хайгчдын өгөөш болох ёсгүй

1072 хувьцаа ашиг хайгчдын өгөөш болох ёсгүй

 

Сүүлийн үед хэн нь мэдэгдэхгүй, ямар байгууллага  нь тодорхойгүй хүмүүс 1072 хувьцааг өндөр үнээр худалдаж авах тухай мэдээлэл гарах болсон. Энэ нь иргэдийг залилан мэхлэх, гэмт хэргийн шинжтэй, худал ташаа мэдээлэл гэж болно.  Учир нь, 1072 хувьцаа амьгүй учир зарах, шилжүүлэх боломжгүй юм.  Иргэдийн нэр дээр олон жил амьгүй явж ирсэн 1072 хувьцааг амилуулах талаар "Эрдэнэс Тавантолгой” ХК ажиллаж байгаа. Тухайлбал, энэ жилдээ багтан компанийн 30 хувийг гаднын хөрөнгийн биржид IPO хийхээр ярьж байгаа бөгөөд ингэснээр жилдээ 2-3 сая төгрөгийн ашиг орж ирэх хувьцаа болж чадах аж. Гэтэл иргэдийн хувьцааг өндөр үнээр худалдан авч буй мэт ташаа мэдээлэл гарч, хэн нэгэн этгээд ашиг олж байж болох юм.  Жишээлбэл, “1072 хувьцаагаа зарах хүн байна уу. Нэг ширхгийг нь 3000-5000 төгрөгөөр худалдаж авъя”, “1072 хувьцаа худалдаж авна. Гэхдээ худлаа гарууд шиг тав, хоёр сая гэхгүй ээ. Нэг нэгж хувьцааг 1.5-аар бодоод 3200000-д  авъя. Найзын хүсэлт явуулаад чат бичээрэй”,  “1072 хувьцаа авна. Зарах хүн байна уу. Нэг хувьцаа 8000 төгрөг. Энэ сарын 10-нд холбогдоорой” гэх мэт зар цахим сүлжээнд газар авч эхлэв. Үүнд хандаж буй хүмүүсийн дийлэнх нь “Заръя” гэсэн бол цөөн хэд нь “Худлаа шүү” гэсэн хариу өгчээ.  Энэ нь иргэд хувьцааны талаар ямар ч мэдээлэлгүй, үнэ цэнийг нь ойлгохгүй  байгаа харуулж байна. Тиймээс хувьцаа гэж юу вэ, ямар ашигтай гэдгээс үл хамааран хэдэн төгрөгөөр зарах хандлага давамгайлж байна. Хувьцаа гэдэг нь ямар нэгэн компанид хөрөнгө оруулж, орлогоосоо хувь хүртэж ногдол ашиг авах эсвэл хөрөнгийн зах зээл дээр арилжаа хийж ашиг олох боломж гэрчилсэн үнэт цаас юм. Компанийн үйл ажиллагаа сайжран зах зээлийн үнэлгээ сайжрах тусам хувьцааны үнэ өсөх боломжтой байдаг.

Хувьцааг захиран зарцуулах, зарах боломжгүй

"Эрдэнэс Тавантолгой” ХК тайлант хугацаандаа 461 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж 36 тэрбум төгрөгийн хуримтлагдсан ашгийг бий болгосон бөгөөд улсын төсөвт 235.5 тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлсэн нь өмнөх онтой харьцуулахад гурав дахин өссөн үзүүлэлт юм. Санхүүгийн тайланд иргэд, аж ахуйн нэгжийн нийт 11.2 их наяд төгрөгийн хувьцааг бүртгэж балансын нийт хөрөнгө 11.8 их наяд төгрөгт хүрчээ.  "Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн онд 8.5 сая тонн нүүрс экспортолж 1.1 их наяд төгрөгийн ашигтай ажилласан байна.  Мөн татварын ямар нэгэн өр дарамтгүй байгаа талаараа тус компанийн удирдлагууд мэдэгсэн. Түүнчлэн 1072 хувьцааны тухайд энэ оны дөрөвдүгээр улиралаас амь оруулж, ирэх онд хувьцаа эзэмшигч нар ашиг хүртэж эхэлнэ гэсэн юм.  Ингэснээр иргэд энэ  оны дөрөвдүгээр улирлаас дансаа нээлгэж, хувьцаагаа бүртгүүлж, 2019 онд ногдол ашиг авахыг хүлээж байгаа. Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хоёр дахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэл хугацаанд хувьцааг саналын эрхгүй аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байх нөхцөлтэйгөөр иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн тул зарж болохгүй. Харин хөрөнгийн биржийн арилжаа эхэлсэн тохиолдолд зарах боломжтой. Гэтэл үүнийг зарим нь овжноор ашиглан иргэдэд чирэгдэл учруулж байна. Иймд бид дараах мэдээллийг бэлтгэлээ.

Шаардлагатай мэдээллийг 1800-1072 дугаараас авахыг зөвлөж байна

Үүсээд буй нөхцөл байдалд “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас энэ сарын 10-нд хариулт өгч, мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн 1072 хувьцаатай холбоотойгоор нийгмийн цахим сүлжээнд худал ташаа мэдээлэл цацагдах боллоо. Тухайлбал, “Онлайнаар хувьцааны данс нээж байна, энд бүртгүүлж дансаа нээлгэнэ үү. 1072 хувьцааг худалдаж авч байна” гэх зэрэг зар мэдээлэл, цахим холбоос нь иргэдийг залилан мэхлэж болзошгүй гэмт хэргийн шинж чанартай байна. Иргэдэд эзэмшүүлсэн хувьцаа нь арилжаалах боломжгүй юм. Иймээс иргэд та бүхэн хувьцаатай холбоотой мэдээ, мэдээллийг найдвартай эх сурвалжаас буюу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа мэдээллийн төв”-ийн албан ёсны цахим хуудаст хандах буюу 1800-1072 дугаарт холбогдож авна уу. Мөн өөрийн биеэр хүрэлцэн ирж мэдээлэл авах боломжтойг мэдэгдье” гэсэн байна.

1072 хувьцааны арилжаа эхлэхээс өмнө  иргэд, олон нийтэд хувьцааны талаарх мэдлэг, мэдээлэл өгөх зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК “1072 хувьцаа мэдээллийн төв”-ийг албан ёсоор ажиллуулж эхэлсэн. Тус төв ажлын өдөр бүр 08.30-17.30 цагийн хооронд ажилладаг бөгөөд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, I хороо, Жигжиджав-8 гудамж буюу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хойд байрны 106 тоотод байрлаж байна.

2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн хүнд хувьцаа олгохгүй

Засгийн газрын тогтоолын дагуу 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн иргэдэд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа олгохгүй юм.  Гэхдээ  иргэн бүрийн хувьцаа өөр өөр байгаа. Учир нь, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэхдээ Хүний хөгжлийн сангаас хишиг хувь хүртсэн мөнгөн дүнгээр хасагдуулсан. Үүнд хишиг хувь хүртсэн иргэд хамрагдах юм байна. Ингэхдээ нэгж хувьцааны үнийг 933 төгрөгөөр тооцжээ. Тодруулбал,  Засгийн газарт хувьцаагаа худалдаж 300 мянга 426 төгрөг авсан бол 322 ширхэг нь хасагдаж 750 ширхэг хувьцаа эзэмшинэ. Мөн Засгийн газарт хувьцаагаа худалдаж 200 мянга 284 төгрөг авсан бол 215 ширхэг нь хасагдаж 857 ширхэг хувьцаа эзэмших бол 100 мянга 142 төгрөг авсан бол 108 ширхэг хувьцаа хасагдаж 964 ширхэг хувьцаа эзэмших юм байна.

Хувьцааны дансаа хэзээ ч нээлгэж болно

“Эрдэнэс Тавантолгой” 1072 хувьцааг нийт хоёр сая 511 мянган иргэн эзэмшиж байна.  Иргэд хувьцаагаа яг одоо эсвэл оноос өмнө бүртгүүлэхгүй бол болохгүй нь гэж яарч сандран зөвшөөрөлгүй газарт хандаж хохирохгүй байхыг албаныхан сануулж байна.  Мөн данс нээлгэх хугацаа дуусна гэсэн ойлголт байхгүй учраас хэзээ ч нээлгэж болно. Мөн данс нээлгэсэн брокерын компани дампуурвал тухайн хүний хувьцаа устахгүй тул эдгээр асуудалд санаа зовохгүй байж болох нь. Одоогийн байдлаар 1072 хувьцаатай иргэд дансаа нээлгэх үйл явц хэвийн үргэлжилж байгаа, цаашид ч бүртгэнэ гэдгийг холбогдох газраас нь дуулгалаа. Ингэхдээ хамгийн гол нь Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй, хөрөнгийн бирж дээр үйл ажиллагаа явуулж буй компанид хандахыг анхааруулж байна. Иргэд брокер дилерийн компанид өмнө данс нээлгэж байсан хэрнээ дахиж данс нээлгэх тохиолдол гарч байгаа учраас юуны түрүүнд хувьцаатай эсэх, өөрийн мэдээллээ шалгасны дараа дансаа нээлгэх ёстойг анхааруулж байна. Хүүхдэд данс нээлгэх бол төрсний гэрчилгээ, насанд хүрсэн иргэд иргэний үнэмлэх авч ирэхийн сацуу хураамж нэг хүний 5000 төгрөг төлнө. Хэрэв хувьцаа эзэмшигч гадаадад оршин сууж байгаа бол цахим үнэмлэхийг Монгол Улсад оршин суугаа хүнд дамжуулж, данс нээлгэх боломжтой аж. Эсвэл өөрийн итгэмжлэлийг Монгол Улсад оршин сууж байгаа хүнд явуулснаар данс нээлгэж болох юм байна.

Албан ёсны зөвшөөрөлтэй Үнэт цаасны компанид хандаарай

Сүүлийн үед иргэд брокер дилерийн компанудад хандаж хувьцааны дансаа нээлгэх нь эрс нэмэгдэж тэр хэрээрээр хөрөнгийн зах зээл идэвхжээд байна. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах болсон, мөн хөрөнгийн зах зээлд шинээр олон компани хувьцаагаа гаргаж байгаатай холбоотой аж. Гэвч иргэд дансаа нээлгэхдээ албан ёсны зөвшөөрөл бүхий Үнэт цаасны компани /ҮЦК/-д хандах мөн зохицуулалтад хамаараагүй хувьцаа, бонд авч хохирол амсахаас сэргийлэхийг СЗХ анхааруулж байна. Тодруулбал, энэ оны хагас жилийн байдлаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн хүрээнд хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэйгөөр 54 компани мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байна. Эдгээрээс 37 компани энэ оны эхний хагас жилийн тайлангаа зохих журмын дагуу ирүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 17 компани тайлангаа ирүүлээгүй байна. Тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн оролцогчдын 22 нь андеррайтерийн үйл ажиллагааг дагнахын зэрэгцээ бусад тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаатай хавсран эрхэлж байна.  Иргэн та “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаaныхаа дансыг нээлгэхдээ албан ёсны зөвшөөрөлтэй ҮЦК-д хандаарай.

Албан ёсны бүртгэлтэй ҮЦК-ийн жагсаалтыг танилцуулж байна.

 

С.Ичинхорлоо

Эх сурвалж: www.unen.mn

1072 хувьцаа ашиг хайгчдын өгөөш болох ёсгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани