- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
УГААРТЛАА, ҮАБЗ-ийнхөн
Улаанбаатарчууд өвлийг өнөтэй давах нь байтугай амьсгалж, амьд явахад бэрх болоод байна. Тэр дундаа, өглөө, оройдоо агаарын бохирдол Улаанбаатарыг бүрхэж, үзэгдэх орчныг хааж, түгжрэл дунд нийслэлчүүд амьсгалаа түгжин, ажил, гэрийн зүг яарч байна.
Улаанбаатарын агаарын чанарын албанаас өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 3-9-ний хооронд “Агаарын чанар “Бага бохирдолтой” болон “Бохирдолтой” түвшинд байлаа. Галлагааны эрчимтэй холбоотойгоор PM2.5 тоосонцор болон хүхэрлэг хийн агууламж Баянхошуу, Зурагт, Нисэхийн гэр хороолол орчим, автозамын түгжрэлтэй холбоотой PM10 тоосонцор, азотын давхар ислийн агууламж Баруун 4 зам, 13-р хороолол орчим тус тус нэмэгдсэн байна. Хүйтний эрч чангарах, Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойллоо” гэж мэдээлжээ. Энэ нь зарим нийслэлийн зарим хэсэгт хүхэр, азот тоосонцрын хэмжээ байх ёстой үзүүлэлтээсээ 2.3-7.5 дахин их үзүүлэлттэй гарчээ.
Тухайлбал, Улаанбаатар хотын агаар дахь PM10 тоосонцрын 2018 оны 11 дүгээр сарындундаж агууламжийг 2017 оны мөн үетэй харьцуулахад 58 мкг/м3-ээр буюу 39 хувиар их, Агаарын чанарын стандарт дахь Хүлцэх агууламжтай харьцуулахад 2.1 дахин их гарчээ. Улаанбаатар хотын агаар дахь хүхэрлэг хийн 2018 оны 11 дүгээр сарын дундаж агууламжийг 2017 оны мөн үетэй харьцуулахад 5 мкг/м3-ээр буюу 18 хувиар их байжээ.
Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хот Шинэ-Дели хотод агаар бохирдуулагч PM 2.5 нарийн ширхэгт тоосонцрын агаар дахь агууламж энэ долоо хоногийн эхэн үеэс хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулахуйц хэмжээнд хүрч иргэдээ аль болох гадагшаа гарахгүй байхыг, гадагшаа гарахдаа амны хаалт зүүхийг тус улсын холбогдох албаны хүмүүс иргэддээ зөвлөжээ. Тэр байтугай Шинэ-Дели хот дахь бүх бага сургуулийг хааж байсан. Агаарын бохирдлын улмаас Улаанбаатарчууд амны хаалт зүүгээд ч тусыг эс олох хэмжээнд хүрч, гэрээс гаргахгүй, цонхоо нээхгүй байхыг эцэг эхчүүд үр хүүхдэдээ захиж байна.
БСШУС-ын сайдын тушаалаар ид хүйтний улиралд хагас жилийн улирлын амралтыг энэ сарын 22-ноос хоёрдугаар сарын 10-ныг хүртэл амраах тушаал гараад байгаа. Гэсэн хэдий ч өнөөдөр агаарын бохирдолтой тэмцэх арга хэмжээгээ шуурхай авч хэрэгжүүлэхгүй бол нийслэлчүүдийн эрүүл мэндэд онц аюул нүүрлээд байна.
Тиймээс ч Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Хяналтын сонсгол явуулах тухай бичгийг УИХ-д өргөн бариад байгаа.
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газраас өнөөдрийн тухайд агаарын бохирдлын хэмжээг заасан дэлгэцийг суурилуулахаас цаашгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Тухайлбал, тус газраас хийсэн хамгийн сүүлийн мэдээллээр “Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар Япон Улсын “ЖАЙКА” олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн “Агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд агаарын чанарын мэдээ, мэдээллийг өдөр тутам багш ажилчид, сурагчдад хүргэх, хотын агаарын чанарын хэмжилтийн мэдээллийг уншиж бохирдлын хэмжээ ямар төвшинд байгаа, эрүүл мэндээ хэрхэн хамгаалах чадварыг эзэмшүүлэх зорилгоор агаарын чанарын мэдээ, мэдээллийг дамжуулах дэлгэцийг БГД-ийн Сэтгэмж, Оюуны ундраа, Шинэ Эрин, 28, БЗД-ийн Амгалан, 9, 21, 68, 48, 84, ЧД-ийн 57, 72, 49, 39, 17, 24, ХУД-ийн 7, 118, 15, 60, СХД-ийн 105, 42, 82, 81, 62, 67, 76, 65, 9, СБД-ийн 58, 6, 16, 29, 4 нийт 35 ерөнхий боловсролын сургуульд суурилуулсан” байна.
Өвлийн хүйтэн, утаан дунд агаарын бохирдлын хэмжээ ямар төвшинд байгаа, эрүүл мэндээ хэрхэн хамгаалах чадварыг эзэмшүүлэх зорилгоор агаарын чанарын мэдээ, мэдээллийг дамжуулах дэлгэцийг харан уншаад зогсох уу, хүүхдүүд. Насанд хүрэгчид ч утаанаас зугтаж, ажил, гэр рүүгээ яарна.
Улаанбаатарын агаарын бохирдол иргэдээ угаартуулж , байгаа энэ үед Ерөнхийлөгчийн санал болгосон Хяналтын зөвлөлөө хуралдуулж, “Онц байдал зарлан” тэмцээч ээ. Онц байдал зарлах эрх нь хуулиараа ҮАБЗ-ийнхөнд бий. Нийслэлчүүд бид амьд явах эрхээ эдэлмээр байна.
Н.Энхлэн
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||