- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Р.Эмүжин : Салхи гаралгүй хоёр хоноход л улаанбаатарчууд дөрвөн уулынхаа дунд угаартаж үхнэ
Азаар төв Азийн өндөрлөг газарт салхигүй өдөр үгүй юм даа гэж уужрах уу? Сүржигнээд байгаа юм биш ээ, Лондонгийн оршин суугчид 1960-аад онд салхи гаралгүй хэдхэн хоноход угаартан унаж, хэдэн зуугаараа амиа алдсан түүхтэй.
Цонх хаалгаа хааж, битүүмжлээд ч нүүрсний хорт утаа орон гэрээр нь дүүрч, угаартан муужирч, амь тавьсан аргагүй баримт бий. Улаанбаатарчууд энэ түүхийг давтахад ойрхон байна. Уг нь олон нийт утаатай тэмцээгүй биш тэмцсэн. Жил жилийнхээ төсвөөс тэрбум тэрбумыг зарцуулсан. Харамсалтай нь утаатай тэмцэх нэрээр мөнгө хуваарилж, халаасалж, зарцуулж суудаг төрийн түшээд маань бүгд урвагчид байж. Тэгээд бидний ирээдүйг, эх орныхоо эрүүл мэндийг худалдчихсан. Завшсан, залгисан мөнгөөрөө тансаглаад дууссан. Ард түмнээ утаанд угаартуулж хаячихаад, өөрсдөө эх оронгүй юм шиг, эргэж ирэхгүй юм шиг, энд үлдэх үр хүүхэдгүй, ээж аавгүй, эмээ өвөөгүй юм шиг арилж одсон. Аашаа хувирган урвасан. Яагаад ингэж хэлэх болов оо? 10 жилийн шоу, 164,1 тэрбумын үнэтэй утаагаар монголчууд амьсгалж байна. Тодруулбал Монголын төр 2008-2016 онд нийт 164,1 тэрбум төгрөгийг утааг багасгах нэрээр зарцуулсан байх юм. Татвар төлөгчдийн халааснаас гарсан мөнгө, тэдний маань дусалсан хөлс, үрээсэн залуу нас, алдсан эрүүл мэнд гэсэн үг. Дээр нь 105 сая ам.долларын гаднаас гуйсан зээл, 49 сая ам.долларын буцалтгүй тусламжийг утааг багасгах нэрээр ууталсан аж. Тодруулж хэлэхэд энэ бол сүүлийн хоёр жилийн тоон дүнг нэгтгээгүй тайлан гэж байгаа.
Нэмбэл 500 тэрбум ч болно гэх албан бус мэдээ бий. За зүгээр үнэндээ бид чинь өвлийн хэдэн сардаа асар үнэтэй утаагаар уушигаа утдаг болж таарч байна. Хэнийг сонгоод, хэнд саналаа өгөөд, хэнд хэтэвчээ атгуулчихаад одоо ингэж эрүүл мэндээрээ хохирч, олсон хэдэн төгрөгөө эм тариа, эрээн масканд зориулж суугаа юм бэ? Энэ асуултыг хүн бүр өөртөө тавиад үзээрэй. Энэ их мөнгөөр юу хийж болох вэ? Дахиад нэг хот босгож болох байсан. Гэтэл одоо...юу ч алга. Ирэх жил 37 мянган оюутан нийслэлд нэмж ирнэ. Хэдэн жил дахин энэ янзаараа өнгөрвөл юу болох вэ? Юунд хүрэх вэ? Бидний л сонгосон төр, илгээсэн түшээд...эл 10 жилийн хугацаанд эдүгээ үр дүнгүй алга болчихсон өчнөөн зуун тэрбумыг үгүй хийсэн, үрсэн холбогдох албан тушаалтнуудтай хэрхэн хариуцлага тооцох вэ?
Энэ мөнгийг тэднээс хуулийн дагуу татвар төлөгчид нэхэмжлэх эрхтэй. Ямар ч байсан салхи гаралгүй хоёроос дээш хонох тохиолдолд гэр бүлээрээ хотоос дайжих бүх бэлтгэлээ хангаад, байнгын бэлэн байдалд хэсэгтээ амьдрахаас өөр сонголт алга. Өнөө урвагчид бол өндөр тэнгэрээр нисээд өөр улсад толгой хоргодчихно! Шаварт унасан шарын эзэн гэдэг чинь эгэл бид л болчихоод байна...хэрхэн хулхидуулснаа хэзээ хүссэн цагтаа гараад хар. Утаа улам ихэссэн, утаанд зарцуулсан гэх мөнгө тэрбум тэрбумаараа алга болсон. Орчлонгийн бодит үнэн дөрвөн уулын дунд оршиж, дөрвөн мөчний чинь дунд уушгийг чинь утан хөрвөөж буй.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||