- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Бүгдийг нь өршөө, тэгээд мартацгаая!
Эдийн засгийн өршөөлийн хууль гаргах тухайд "элдэв”-тэй маргаан бас байх юм. Гэхдээ тэд юм мэдэхгүйдээ биш зориудаар л ингэж жүжиглээд байгаа бололтой. 2008 онд гарсан Татварын өршөөлийн хууль одоог хүртэл хэрэгжиж байгаа нь үнэн. Харин 2008 оны нэгдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1-нд бас нэг хууль гарсныг энд сануулчихъя. Энэ нь Татварын зарим хууль ба нийгмийн даатгалын шимтгэлийн хуулийг хэрэгжүүлэх хууль байлаа. Гэхдээ энэ хуулийг татвар төлөгчид болоод баялаг бүтээгчдийн олонх нь ашиглаж чадаагүй юм. Уг нь хэрэгжсэн бол энэ хуулиар эрүүгийн болон захиргааны бүх хэргээс маш олон хүнийг өршөөхөөр байжээ.
Асуудлыг тодруулбал, манай улс 2006 оны зургадугаар сарын 19-нд дөрвөн гол татвараа 10 хувь болгож багасгасан. НӨАТ 15 хувь байсныг 10 хувь, ААН-ийн орлогын албан татвар 15, 25, 40 хувь байсныг 10, 25 хувь болгоод, нийгмийн даатгалын шимтгэлд компаниас 19 хувь төлдөг байсныг 10 хувь болгоод, ХАОАТ маш олон шатлалтай байсныг өөрчилж ганцхан 10 хувь болгожээ. Энэхүү хуулийн заалт нь 2007 оноос эхлэн хэрэгжсэн. Ийнхүү татварын тоо хэмжээ багасахаар өөр эрхзүйн орчин үүсэх нь тодорхой биз. Өөрөөр хэлбэл, үүнд шинэ гараа хэрэгтэй болсон гэсэн үг. Тиймээс 2008 онд дээрх өршөөлийн хоёр хуулийг гаргажээ. Гэхдээ "Татварт өөрчлөлт орж байгаа шүү” гэдэг гол зүйлээ тухайн үед төрд ажиллаж байсан хүмүүс тайлбарлаагүй. Өөрөөр хэлбэл, энэ концепцийн өөрчлөлтийг олон түмэнд ойлгуулж хэлэхгүй юм. Энэ ажлыг хийх үүрэгтэй тухайн үеийн Сангийн яам, Татварын ерөнхий газар энэ хуулийг олон нийтэд сурталчлан таниулж ажиллаагүйгээс бүгдээрээ эсрэг талд нь зогсчихжээ. Тиймээс тухайн үед эрх мэдэлтэй байсан хүмүүс л үүнийг ашиглажээ.
Тэр ч байтугай, тухайн үеийн Сангийн яам, Татварын ерөнхий газар Татварын зарим хууль ба нийгмийн даатгалын шимтгэлийн хуулийг хэрэгжүүлэх хуулийн журмыг дөрвөн сар 14 хоногийн дараа л гаргаж өгсөн байна. Өөрөөр хэлбэл, хоёрхон сарын хугацаанд л тус хуулийг ашиглах боломжийг олгожээ. Ингээд "Хуулийн эсрэг сурталчилгааг зэрэгцүүлэн явуулсан” гэх шүүмжлэлийг өнөөдөр зарим эдийн засагч ярьдаг. Тухайн үеийн улс төр, нийгмийн нөхцөл талаас нь харвал энэхүү хуулийн хэрэгжих хугацаа нь сонгуулийн шоутай яг давхацсан байгаа юм. Тиймээс тухайн үед үйл ажиллагаа эрхэлж байсан 43 мянган компаниас хоёрхон хувь нь л өршөөлд хамрагдаж амжжээ. Мөн ямар нэгэн татвар төлдөг 750 мянган иргэнээс 2000 гаруйхан хүн л энэ боломжийг ашигласан юм байна.
Хуулийн таатай шинэ нөхцөл олгочихоод байхад иргэддээ энэхүү тэгш бололцоог ойлгуулахын төлөө тухайн үеийн төрд ажиллаж байсан хүмүүс ажиллаагүй. Тэр ч байтугай, эсрэгээр нь "Та нар энэ хуулийг ашиглавал долдугаар сарын 1-нд шинэ Засгийн газар гарч ирнэ. Тэгээд буцаагаад ялд унагана шүү” гэж буруу сурталчилгаа явуулсан аж. Ийнхүү ташаа ойлголттой олон хүн шинэ Засгийн газраас айсандаа хөдөлж чадаагүй аж.
Гэтэл өнгөрсөн таван жилийн хугацаанд манай улсын эдийн засаг 3-5 дахин томорлоо. Энэ нь өмнө гаргасан өршөөлийн хуулийг ашигласан хүмүүсийн орлого юм. Өөрөөр хэлбэл, 2008 оноос эхлэн тэдний зах зээл нь 3-5 дахин өссөн гэсэн үг. Нөгөө ашиглаж чадаагүй 98 хувийнх нь орлого 2-3 дахин багасчээ. Нэг ёсондоо зах зээлээ алдчихаад байгаа юм. Ингээд л "Төр гаргасан хуулиа нэг хэсэгт нь ашиглуулаад нөгөөд нь тэнцвэртэй ашиглуулаагүй учраас сүүлийн жилүүдэд төрийн оролцоотой монополиуд далдалсан мөнгөн дээрээ босоод ирсэн. Тэд одоо улс төр рүү орж, эрх мэдэл булаацалдахаар тэмүүлж байна” гэх хэл ам татлах болов.
Учир нь манай ихэнх мөнгө данс тооцоо нь ил гарсан хүмүүст төвлөрч чаджээ. Гэтэл тэд энэ их мөнгийг уул уурхайд оруулчихсан. Харин одоо тэр бизнес нь "шатчихсан” гэхэд хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл, монголчууд одоо том, жижиггүй ижил, тэгш гараан дээр л байна. Тиймээс өнөөдөр Эдийн засгийн өршөөлийн хууль гаргаач гэдэгт олон хүний санал нэгджээ.
Харин дараа нь төр, ААН, хувь хүний санхүүг шинэ гараанаас эхэлж бүртгэе, үүндээ үнэнч хандая гэж байна. Хуулиа гаргачихвал 2014 оны есдүгээр сараас эсвэл 2015 оноос эхлэн шинэчлэн бүртгэхэд болохоор аж. "Хэрэв бид үүнийг хийхгүй бол эдийн засгийн хөгжил боомилогдож байна. Эдийн засаг долоон их наяд төгрөгт эргэлдэж байгаа хэр нь төгрөг 30 хувиар суларчихлаа. Энэ нь мөнгөө шингээж чадахгүй байгааг харуулж байна. Яагаад ийм байдалд хүрэв гэвэл бүгдээрээ хуурамч тайлан баланстай. Тиймээс одоо санхүүгийн шинэчлэл хийхгүй бол бүгдээрээ л томорч чадахгүй. Үүнийгээ дагаад ямар ч өрсөлдөөнгүй болж, монопольчлогдоод эдийн засаг хөгжихгүй. Компанийн үнэ цэнийн 40 хувь санхүүгийн бүртгэлдээ байдаг шүү дээ” хэмээн эдийн засагчид ярьж байна.
Манай улсад одоогоор 73 мянган компани үйл ажиллагаа эрхэлж байна. Тэдний дийлэнхэд нь Эдийн засгийн өршөөлийн хууль хэрэгтэй. Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлд 20 сая төгрөгийн орлогоо нуувал бүгдийг хураалгана, тэр битгий хэл таван жилийн ял авах ёстой гээд заачихсан. Гэтэл 2008 оны өршөөлийн хуулийн дараа 852 компанийн дөрвөн тэрбум ам.доллар гараад ирсэн байх юм. Гэтэл тухайн үед улсын төсөв нэг тэрбум ам.долларт хүрэхтэй, үгүйтэй байжээ. Тэгвэл энэ их мөнгийг хэн нуулцсан юм бэ. Төр өөрөө. Тиймээс одоо санхүүгийн реформ хийе. Өөрөөр хэлбэл, том, жижиггүй бүгдийг нь өршөө, тэгээд мартацгаая!
Г.ГАНЧИМЭГ
Эх сурвалж: Зууны мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||