Хятадын Барилгын банкны харьяа Барилга, хөрөнгө оруулалтын судалгааны хүрээлэнгээс гаргасан "2014 оны хөрөнгө оруулалтын тайлан”-д дээрх тооцоог гаргажээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын гуравдугаар бүгд хуралдаанаар 2020 хүртэл улсаа шинэчлэн хөгжүүлэх төлөвлөгөөг 2014 оноос эхлэхээр шийдсэн.
Түүнчлэн энэ жилийн хувьд тус улсын эдийн засаг төлөвлөж байснаас 0,2 хувиар давж өссөн байгаа юм. Хятад улс ойрын 10-20 жилийн хугацаанд эдийн засгийн өндөр өсөлтийг хадгалах төлөвтэй байгаа ба 2027 оны эдийн засгийн хөгжлөөр дэлхийн тэргүүлэгч орон болох юм. Мөн 2030 онд Хятадын нэг хүнд оногдох ДНБ 19 мянган доллар болж, дэлхийн дунд хөгжилтэй орнуудын тоонд орох ба энэ үеэс тус улсын эдийн засгийн хөгжил тогтворжиж, зургаа орчим хувьтай байдаг болно гэж уг тайланд тооцсон байна.
А.Цацралт
Монцамэ