- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Саудын Арабын хоёрдмол нөхцөл газрын тосны үнийг унагав
ОПЕК-ийн олборлолтоо танах сонирхолтой зэрэгцэн АНУ-д газрын тосны бэлэн нөөц ихэссэн нь үнэ буурах магадлалыг буурууллаа. Гол экспортлогч улсууд олборлолтоо өдөрт нэг сая баррелиар багасгах тухай саяхны уриалгаас Саудын Арабын Эрчим хүчний сайд Халид Аль-Фалих няцаж буй нь Нью-Йорк, Лондонд сэргэсэн гурван хувийн өсөлтийг баллаж орхив. Үнийн өсөлттэй зэрэгцэн АНУ-д газрын тос, бензин, дизелийн түлшний бэлэн нөөц ихэссэнийг америкийн Нефтийн хүрээлэн (API-American Petroleum Institute) шинэ тайландаа мэдээллээ. Үүнээс улбаалан газрын тосны фьючерс хэдэн цагийн арилжааны дараа эргээд унах төлөвтэй болсон юм. Энэ долоо хоногийн эцсээр австрийн Вена хотноо эхлэх уулзалт дээр юу болохыг хэлэхэд эрт байгаа тухай Саудын Арабын Эрчим хүчний сайд Аль-Фалих Польшид чуулж буй НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн хуралдаан дээр анхаарууллаа.
"Газрын тосны эрэлт нийлүүлэлтийн талаарх бие биеийнхээ бодлогыг сонсож, улс орных нь олборлолтын цаашдын төлөвлөгөөг мэдэж авахаар нэг дор цугларах шаардлагатай байна” гэж тэрбээр сануулсан юм. Азийн үйлчлүүлэгчдийн худалдан авах сонирхлыг өдөөхийн тулд Саудын Араб үнээ бууруулсан тухай саяхны мэдээлэлтэй зэрэг шахам сайдын тайлбар гарлаа. Мөн Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохамед Бин Салман, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын хийсэн олборлолтын тохиролцооноос хэдхэн хоногийн дараа энэхүү анхааруулга гарлаа.
"Үнэ сайжрах дохио лав биш” хэмээн Нью-Йорк дахь Mizuho Securities USA-гийн фьючерс эрхэлсэн захирал Боб Йогер үзэж байна. Эрэлт суларсан гэх юм уу олборлолтоо багасгах тухай энэ бүх яриа хоосон ам бололтой. Нью-Йоркийн таваарын Биржид үдээс хойш 16.32 цагийн байдлаар нэгдүгээр сард нийлүүлэх West Texas Intermediate-ийн (WTI) үнэ 32 центээр унаж, баррел нь 52.63 ам.доллар болов. Урьд нь даваа гарагт WTIийн үнэ 30 центээр өсөж, баррель нь 53.25 ам.доллар хүрсэн юм. Саудын Арабын газрын тосны сайдын тайлбар гарахын өмнөхөн фьючерсын үнэ баррел нь 54.55 ам.доллар хүрч сүүлийн арав хоногийн үнэмлэхүй амжилт тогтоогоод байжээ.
Ирэх оны хоёрдугаар сард нийлүүлэх Brent-ийн үнэ лондоны ICE Futures Europe биржид 33 центээр унаж, баррел нь 61.36 ам.доллар боллоо. Мягмар гарагт Brent-ийн сүүлийн 50 хоногийн дундаж үнэ 200 хоногийн дунджаасаа ч доош орж death cross гэгддэг ноцтой бууралтын чиглэл заав. API-гийн шинэ тайланг үзвэл АНУ-ын газрын тосны бэлэн нөөц өнгөрсөн долоо хоногт 5.36 сая баррелд хүрчээ. Газрын тосны бэлэн нөөцийн зэрэгцээ бензин, дизелийн түлшний нөөц ч ихэссэнийг тус байгууллага дурдлаа.
Байдал тогтворгүй ч ирэх оноос газрын тосны үнэ "тогтвортой сэргэнэ” хэмээн таамаглаж байгаагаа UBS AG мягмар гарагт мэдэгдэв. "ОПЕК-ийн гишүүд бүгд олборлолтоо бууруулах шийдвэр хэвээрээ байгаа”-г тус банкны гаргасан анхааруулгад тайлбарлажээ. Гэхдээ л тус картел 2014 онд олборлолтоо зохицуулахаас татгалзсаны улмаас газрын тосны үнэ шалдаа буусан хуучин түүхийг олборлогч нар санасаар байгаа юм. ОПЕК-ийн бусад гишүүд ч олборлолтоо бууруулах цаг болсныг анхааруулж эхэллээ. Арабын Нэгдсэн Эмиратын Эрчим хүчний сайд Сухаил аль Мазруэй ч гэсэн бууруулах шаардлагатайг саяхан мэдэгдсэн. Иракийн Эрчим хүчний сайд ч улс орон нь газрын тосны зах зээлээ тэнцвэр бариулахаар чармайж байгааг мэдэгдлээ.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||