Цөмийн зэвсэглэлтэй таван гүрэн Төв Азийн таван улсын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэхгүй байхыг амлалаа.
АНУ, ОХУ, БНХАУ, Их Британи болон Франц эдгээр таван гүрэн Төв Азийн таван улс орон буюу Казахстан, Киргизстан, Тажикистан, Туркменистан, Узбекистанд цөмийн зэвсэгийн аюул тулгаж болохгүй гэрээнд гарын үсэг зурсан байна.
Өнгөрсөн мягмар гарагт Нью-Йорк хотноо болсон цөмийн таван гүрний
уулзалтаар ийм шийдвэрт хүрч Төв Азийн цөмийн зэвсэггүй бүсийн талаарх
гэрээний протоколд гарын үсэг зуржээ.
Төв Азийн тус таван улсад цөмийн туршилт хийх, цөмийн зэвсэг үйлдвэрлэх,
байрлуулахыг хориглосон уг гэрээ 2009 онд хүчин төгөлдөр болсон.
АНУ-ын Төрийн департаментын мэдэгдсэнээр, "Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх
гэрээ"-нд холбогдох талуудын өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын төв байранд
эхэлсэн уулзалтын үеэр уг протоколд гарын үсэг зурах асуудлыг цөмийн
таван гүрэн хэлэлцсэн аж.
Цөмийн зэвсэггүй бүсийг бэхжүүлэх энэ үйлдлийг НҮБ-ын Ерөнхий нарийн
бичгийн дарга Бан Ги Мүн сайшааж, уг протоколыг хурдан батлахыг цөмийн
зэвсэгтэй гүрнүүдэд уриалжээ.
Тус таван гүрэн нь цөмийн зэвсэггүй хоёр бүсийн гэрээнд, тодруулбал,
Латин Америк болон Карибын тэнгисийн бүсэд цөмийн зэвсэг хэрэглэхгүй
байх протоколыг л баталж байсан юм.
Уг протоколд тус таван гүрэн гарын үсэг зурсан нь цөмийн зэвсэггүй болох
гэсэн дэлхий нийтийн хүчин чармайлтад нөлөөлөх нэг алхам болжээ.