- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
ХАЙЛЖ БУЙ ДЭЛХИЙ
Хүлэмжийн хий гэж огт байгаагүй, дэлхийн агаар мандалд хүний үйл ажиллагааны улмаас л бий болчихсон хэрэг биш юм. Усны уур, нүүрсхүчлийн хий, озон, метан буюу намгийн хий, азотын дутуу исэл зэргээс бүрдсэн үндсэн хүлэмжийн хий угаасаа дэлхийн агаар мандалд байсан.
Хэрвээ агаар мандалд эдгээр хүлэмжийн хий байгаагүй бол дэлхийн температур одоогийнхоос 33 хэмээр хүйтэн байх байжээ. Байгалийн өөрийнх нь хүлэмжийн хийнүүд агаар мандалд байдаг учраас дэлхий нь амьд организмын амьдрах хамгийн таатай орчин болдог. Гэтэл хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хий агаар мандалд нэмэгдсэнээр дэлхий дулаарч, амьдрах орчин аажмаар өөрчлөгдөж байна. Хүн төрөлхтний ялгаруулсан хүлэмжийн хийн дийлэнх (80 орчим хувь) хувийг малтмал түлшний шаталтын улмаас үүсдэг нүүрстөрөгчийн давхар исэл эзэлдэг бөгөөд хөдөө аж ахуйгаас үүсэх метан хий, хог хаягдал, ойн бүрхэвчийг устгах зэргээс мөн хүлэмжийн хий ялгарч байдаг. НАСА агентлаг дэлхийн агаар мандал дахь хүлэмжийн хий хэрхэн нэмэгдэж байгааг судалж, он оноор тэмдэглэн гаргадаг нь эрдэмтдийн хувьд чухал судлагдахуун болдог. Уур амьсгалын өөрчлөлтийн шалтгаан зөвхөн хүлэмжийн хий биш хэмээн үздэг эрдэмтэд ч бий. Учир нь галт уул дэлбэрэх, газар хөдлөх, далай тэнгисийн ёроолоос их хэмжээний метаны хий чөлөөлөгдөх,цунами болох зэрэг нь дэлхийн дулааралд нөлөөлж байдаг. Гэхдээ дэлхийн томоохон судалгааны байгууллагууд дэлхийн өнцөг булан бүрт хийсэн судалгаагаар агаар мандалд хүний үйл ажиллагаагаар хүлэмжийн хий нэмэгдсэнээс уур амьсгал өөрчлөгдөж байгааг санал нэгтэй хүлээн зөвшөөрсөн.
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжилтний хорооны 2007 оны тайланд 1906-2005 оны хоорондох 100 жилд дэлхийн уур амьсгал тасралтгүй дулаарч, энэ хугацаанд агаар цельсийн 0.74 хэмээр нэмэгдсэн байна. Энэ зууны сүүлч гэхэд агаарын хэм 1.1-6.4 хүртэл хэмээр нэмэгдэхийг мөн тооцоолжээ. 1800-гаад онд аж үйлдвэрийн хувьсгал явагдаж, хүн төрөлхтөн газар ашиглаж эхэлсэн цагаас хойш хүлэмжийн хийн ялгаруулалт хурдацтай өсөн нэмэгдэж, уур амьсгал дулаарч эхэлсэн. Өнгөрсөн зууны 50-иад он гэхэд агаар мандал дахь нүүрс хүчлийн хийн агууламж балансаа давжээ. Дэлхийн цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр 2012 онд нүүрс хүчлийн хий, намгийн хий, азотын дутуу исэлийн агаар мандал дахь дундаж агууламжийн хэмжээ өнгөрсөн 800 жилд байгаагүйгээр их гарсан байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас гамшигт үзэгдлийн давтамж нэмэгджээ
Дэлхийн уур амьсгал дулаарч байгаа нь хүн төрөлхтний хамгийн тулгамдсан асуудал болоод байна. Мөсөн гол хайлах, далайн усны түвшин, температур нэмэгдэх, эко систем доройтох, гамшигт үзэгдлүүдийн тоо давтамж нэмэгдэх, цэвдэг хайлах үйл явц хурдсах, цасан бүрхэвч цагаасаа эрт ханзрах зэрэг нь дэлхийн уур амьсгалын нөлөөллийн шууд үр дагавар юм. Далайн усны түвшин нэмэгдэх хуурай газрын бидэнд ямар хамаатай вэ гэж асууж болно. Гэтэл хүн төрөлхтний эм, гоо сайхны бүтээгдэхүүн, хоол хүнсний 70 орчим хувийг далай тэнгисээс хангадаг байна. НАСА агентлагийн сүүлийн 10 жилийн турш хиймэл дагуулаас хийсэн судалгаагаар далайн усны түвшин дөрвөн см-ээр нэмэгджээ. “Climate Central” судалгааны байгууллагын тооцоолсноор дэлхийн дулаарлын эсрэг тууштай арга хэмжээ аваагүй тохиолдолд энэ зууны эцэст дэлхийн дулаарлын өсөлт дөрвөн хэмд хүрснээр далайн түвшин 8.9 метрээр нэмэгдэж, нийт 627 сая хүн усанд автах аюултай аж. Харин дулаарлыг хоёр хэмд хязгаарлавал усанд автаж болзошгүй хүний тоо 280 сая болж буурах гэнэ.
Монгол оронд ч дэлхийн бусад улсын нэгэн адил уур амьсгалын өөрчлөлт нөлөөлсөөр байна. Сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд манай орны агаарын жилийн дундаж температур 2.1 градусаар дулаарсныг Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайланд тэмдэглэжээ. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас сүүлийн 10 жилд гамшигт үзэгдлийн давтамж 1.5 дахин нэмэгдсэн ба сүүлийн 12 жилд ус цаг уурын гамшигт үзэгдлийн улмаас 424 хүний амь нас эрсдэж, 24.5 сая мал хорогдож, олон тэрбум төгрөгийн хохирол учраад байна. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн урт хугацааны эрсдэлийн индекс гэсэн үзүүлэлтээр дэлхийн хамгийн өндөр эрсдэлтэй 10 орны наймдугаарт орсон.
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхүй ба дасан зохицохуй
Дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахын тулд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүлэмжийн хийг бууруулах хоёр стратегийг барьж байна. 2015 онд дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээрт нэгдсэн бөгөөд ялангуяа хүлэмжийн хийг ихээр ялгаруулагч улс орнууд хүлэмжийн хийг бууруулах үүргийг уг хэлэлцээрээр хүлээсэн. Дэлхийн агаарын дундаж температурын өсөлтийг аж үйлдвэрийн өмнөх үетэй харьцуулахад цельсийн хоёр градусаас доош барих, агаарын температурын өсөлтийг 1.5 цельсийн градуст хязгаарлахад бүх улс орон хүчин чармайлт гаргахыг Парисын хэлэлцээрээр уриалсан. Өдгөө уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, өртөмтгий болон хөгжиж байгаа улс орнуудад санхүү, техник технологи, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх механизмууд нэгэнт бий болоод байна. Тухайлбал, НҮБ-ын уур амьсгалын ногоон санд 2025 он хүртэл жил бүр 100 тэрбум ам.доллар бүрдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицох арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөсөн. Газарзүйн байршил, эмзэг экосистем, байгаль цаг агаараас хараат эдийн засгийн тогтолцоо зэргээс шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг, өртөмтгий Монгол Улсын хувьд дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлэн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх,дасан зохицох шаардлагатай. Парисын хэлэлцээрийг УИХ-аар 2016 онд соёрхон баталсан. Парисын хэлэлцээрт нэгдэн орохдоо Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтаа 14 хувиар бууруулах үүрэг хүлээсэн бөгөөд хөдөө аж ахуй, эрчим хүч, үйлдвэр, тээвэр, барилга, хог хаягдал нь Монголын хувьд хүлэмжийн хийг ялгаруулагчид юм. Монголд ажиглагдаж байгаа уур амьсгалын өөрчлөлт, ирээдүйн төлөв байдал нь эдийн засаг, нийгмээрээ түүнд дасан зохицох шаардлагатайг сануулж байна. Уур амьсгалын өөрчлөлтөд эрсдэл багатай эдийн засгийг дэмжих, шинэ технологи, инновацийг хөгжүүлэх, ус, эрчим хүч зэрэг нөөцийг арвилан хэмнэх, гамшгийн эрсдлийг бууруулах зэргээр дасан зохицохуйн стратегийг баримтлан ажиллахаас өөр сонголтгүй юм.
Тоон мэдээлэл
Уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн зохисгүй ашиглалт, уул уурхайн үйл ажиллагаа зэргээс үүдэлтэй газрын доройтол, цөлжилт эрчимтэй явагдаж нийт нутаг дэвсгэрийн 76.8 хувь цөлжилтөд өртсөн байна.
Монгол Улсын хувьд хүлэмжийн хийн ялгаралтын гол эх үүсвэр нь эрчим хүчний салбар (цахилгаан дулаан үйлдвэрлэл, тээвэр болон нүүрсний уурхайг ашиглах явцад үүсэх дэгдэмхий ялгаралтыг оролцуулан)болж байгаа бөгөөд нийт ялгаралтын 64.4 хувийг, хоёр дахь гол эх үүсвэр болох хөдөө аж ахуйн салбар 41.4 хувийг эзэлж байна.
Дэлхийн дулаарлын нөлөө манай оронд эрчимтэй ажиглагдаж цаг уурын байнгын ажиглалтын мэдээгээр агаарын дундаж температур сүүлийн 70 гаруй жилд 2.2°С-аар нэмэгдэж, хур тунадасны хэмжээ бага зэрэг буурсан байна.
Монгол Улсад өдгөө цаг уурын 135 өртөө ажиллаж, Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-ын хөтөлбөрөөр хоногт найман удаа агаарын даралт, агаар, хөрсний гадаргын температур, агаарын чийгшил, хур тунадас, салхи, цасан бүрхүүлийн тархац ба зузаан (цас тогтсон үед), агаарын үзэгдэлд байнгын ажиглалт хийж байна. Монгол Улсын нийт суманд зөвхөн өдрийн цагт цаг уурын 181 харуул ажилладаг.
Дулааралтын улмаас хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын горим алдагдах, хэт халуун өдрийн тоо нэмэгдсэнээр ходоод, гэдэсний болон суулгалт, зүрх судасны өвчлөл өсөх хандлагатай байна. Монгол оронд 1988 онд зүрх судасны өвчлөлийн тохиолдлын тоо 10.000 хүн тутамд 100 орчим байсан бол 2018 оны байдлаар 1100 орчим болж өссөн байна.
Б.ЭНХ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||