- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Утаа ба шийдэл, агаарын бохирдлоос хэрхэн хамгаалах вэ?
Хүйтний эрч чангарахын хэрээр утааны эрч ч чангарч байна. Аргалын утаанд өссөн чинь нүүрсний утаанд хүүр болж байна. Бид нар ер нь утаанд хүн болж утаанд хүүр болох ёстой юм уу? гэж бодоод шинжлэх ухааны хэдэн paper уншиж, өнөөдрөөс шууд хэрэгжүүлэх боломжтой гэж бодсон хэдэн шийдлээ танд хүргэе.
1. Юуны өмнө Улаанбаатарын утаа ер нь хэр юм бэ?
WHO-ын судалгаагаар агаарын бохирдол дэлхийн 1100 хотын дунд эхний 5-д бөгөөд Энэтхэгийн Нью Делигээс (22.5 сая хүн амтай, хэмжээгээрээ 15 дахин том) их байна. Яаая, айрагийн тавд гэдэг чинь хийморьтой, ялж л яваа юм байна даа. За тэр Монгол ялна ч яахав. Утаа нэгэнт гамшгийн хэмжээнд хүрчээ. Үүнийг хоолой, уушгаараа өдөр тутам мэдэрч байгаа ч яс мах, тархиндаа тултал хүлээн зөвшөөрөөд сэргийлэх арга хэмжээ авахгүй бол горьгүй нь.
2. Утаа ямар хор хөнөөлтэй вэ?
Утаанаас болж Улаанбаатар хотод уушигны хорт хавдраар нас барж байгаа 10 хүн тутмын 4 нь, зүрх судасны өвчнөөр таалал төгсч байгаа хүмүүсийн 29% нь буюу жилд #1500хүн, нийтдээ 10 хүн тутмын нэг нь утаанаас болж нас барж байна. (Зүрх судас гэдэгт цус харвалт, зүрхний шигдээс орж байгаа) Дашрамд дурдхад зам тээврийн ослоор жилд 700 гаруй хүн нас бардаг.
3. Утаа яг хаагуур байна?
Зурагт нийслэлийн жилийн дундаж агаарын бохирдлыг (PM2.5) газрын зурагт буулгасанаар үзүүлэв. #WHO-гын стандартаар PM2.5 нь 10μg/m3-аас бага байх ёстой. Зайсанд ч бай Нүхтэд ч, Баянхошуунд ч бай бид бүгдээрээ энэ хороор амьсгалж байна. Баян ч бай ядуу ч бай бид бүгдээрээ хордож байна. Манай энэ хавь утаа гайгүй гэдэг зүйл ерөөсөө байхгүй. Утаа бол таны, миний, бид бүгдийн асуудал. Тэгвэл энэ их хор хөнөөлөөс үр хүүхдээ, нас өндөр ижий аавыгаа, өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?
3. Маск зүү!
Тэр дундаа олон улсын 3M N95 стандарт хангасан маск зүү. N95 гэдэг нь 0.3μg/m3 хүртлэх хэмжээтэй бохирдлын 95%-ыг шүүнэ гэсэн үг. Дээр дурдсан PM2.5 нь 2.5μg/m3 буюу хүний уушиг шүүж чадалгүйгээр цусанд шууд нэвчдэг хорт бодисыг хэлж байгаа юм. Ийм маск зүүхгүй бол цэвэр Монгол цус тань утаа угаараар бохирдоод магадгүй хужаа ч болж мэднэ.
4. Ууланд гарч уушигаа цэвэрлэ!
Хүний уушиг элэг хоёр нөхөн төлжих чадвар сайтай байдаг. Ялангуяа уушиг нь цэвэр агаараар #хоёр цаг амьсгалхад нөхөн төлжиж эрүүлшдэг. Улаанбаатар хот далайн түвшнээс 1350м өндөрт оршдог. Тэгвэл Улаанбаатарын утаа өвөлдөө 1750м (1350+400) хүртэл л байдаг. Зургийн ①-ыг үзнэ үү.
Энэ 1750м-ыг Алтан Өндөр гэе.
Өвлийн хүйтэн агаар яндангаас гарах халуун агаарыг дээрээс нь дарж агаар сэлгэлт явагддаггүй ба алтан өндрөөс дээш утаагүй байдаг. Хагас бүтэн сайнаар 1750м-ээс дээш өндөрт авирч байвал та дээрх 1500 хүний нэг болохгүй нь.
Нэмж хэлэхэд Зайсангаас өгсдөг Богд уулын Баруун ширээт 2000м-т байдаг. Байнга гардаг бол та шүү! Гардаггүй бол бодож үзнэ үү.
5. Зөв цагт цонхоо нээж, салхинд гар!
Хотын хэмжээнд агаарын бохирдол буурдаг цаг нь өдрийн 12-17 цагийн хооронд байна. Үүнийг Алтан Цаг гэе.
Албан тасалгаа, гэр орон ялангуяа сургууль цэцэрлэгтээ агаар оруулах бол энэ цагаар л цонхоо нээ. Бусад үед болж өгвөл хаалттай байлга. Өвлийн цагаар хүүхдээ салхилуулах бол энэ цагаар л гарна уу. Харин үүнээс бусад цагаар гадуур байх бол заавал маск зүү! Орой 20 цагаас хойш хамгийн хор хөнөөлтэй цаг учир бага насны хүүхэд болж өгвөл гараад хэрэггүй.
6. Гэртээ агаар цэвэршүүлэгч тавь.
Хүүхдийн өрөөнд, өөрийн унтдаг өрөөндөө агаар цэвэршүүлэгч тавих хэрэгтэй. За тэгээд Маск, Ууланд Авиралт, Алтан Өндөр, Алтан Цаг, Агаар Цэвэршүүлэгчийг өнөөдрөөс хэрэгжүүлээрэй.
Жич: Ойрхон цэвэр агаарт гаръя гэвэл Нисэхээс урагшаа эсвэл Найрамдал зуслан эсвэл 1750м-ээс дээш өндөрт гараарай. Дараагийн удаа шийдэл 2-г бичнэ.
Ганзоригийн Лувсанжамц. (2018.12.04)
Эх сурвалж
https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC3578716/
http://www.urbanemissions.info/…/2013-09-AQAH-Ulaanbaatar-P…
https://www.sciencedirect.com/…/artic…/pii/S1309104215304967
Утаа ба шийдэл, агаарын бохирдлоос хэрхэн хамгаалах вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани