Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нээлттэй зах зээл рүү хөрөнгө оруулалт цутгадаг

 

Нээлттэй зах зээл рүү хөрөнгө оруулалт цутгадаг

 

Нээлттэй эдийн засагтай орнууд хөрөнгө оруулалтын хүчээр хөгжиж бас хөлжиж байна. Ялангуяа, бидэнтэй адилхан хөгжиж буй орнууд "хөгжлийн санхүүжилт” татах гэж хоорондоо өрсөлдөж, тогтвортой орчин, татварын таатай бодлогоо хөрөнгө оруулагчдад ам өрсөн ярьж, анхааралд нь өртөх гэж хичээж байна. Бид тэдний хувьд нэг өрсөлдөгч нь. Гадаадын шууд хөрөнгө оруулалт өдгөө улам үнэ цэнэтэй болж, түүний эрэлд улс болгон гарцгаах болсон. Гэхдээ эдийн засгаа тэнцвэржүүлэх гэж хөрөнгө оруулалтаа төрөлжүүлэхэд илүү их анхаардаг болжээ.

Манай орныг зорих гадаадын шууд хөрөнгө оруулалт 2017 онд 2.9 тэрбум ам.долларт хүрч, 2016 онтой харьцуулахад 28.6 хувиар өссөн. Тэгвэл энэ онд илүү өсөлтийг төр засаг маань горьдож сууна. Гэвч олборлох салбарын хөрөнгө оруулалтад найдах бус үр ашигтай хөрөнгө оруулалт даллах өөр салбараа өөд нь татах цаг болжээ. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт нэмж татахаас гадна бусад салбарт шууд хөрөнгө оруулалт авах замаар эдийн засгаа төрөлжүүлж, орлогоо солонгоруулах шаардлагатай Монгол Улс хүссэн, хүсээгүй тулгарч эхэллээ. 

Бидэнд гаднаас хөрөнгө оруулалт татах нөөц боломж их бий. Хөдөө аж ахуйн салбарын өрсөлдөх чадварын судалгаагаар, малын мах боловсруулах, сүү, сүүн бүтээгдэхүүн, ноолууран эцсийн бүтээгдэхүүн, махны чиглэлийн эрчимжсэн фермерийн аж ахуй, сүүний чиглэлийн эрчимжсэн фермерийн аж ахуйд үр ашиг эрэлхийлсэн стратегийн хөрөнгө оруулалт татах өргөн боломж байна. Эдгээрээс гадна боломжит салбарт цахим худалдаа, аялал жуулчлал багтжээ. Хүн амын 85 хувь нь ухаалаг утас барьдаг, 25 хувь нь онлайн худалдааны хэрэглэгч тул цахим худалдаа хөгжих нөхцөл бүрдсэн гэж Үндэсний хөгжлийн газар, дэлхийн банкнаас гаргасан "хөрөнгө оруулалтын шинэчлэлийн зураглал”-д өгүүлжээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт хөгжиж буй эдийн засгуудын хувьд гадаад санхүүжилтийн хамгийн том эх үүсвэр байдаг.


Хүн амын 85 хувь нь ухаалаг утас барьдаг тул цахим худалдаа хөгжих боломжтой



Үүнийг зөвхөн мөнгөн дүнгээр хэмжих нь өрөөсгөл. дэлхийн банкны тодорхойлсноор, шууд хөрөнгө оруулалт нь хөрөнгийн орох урсгалаас хавьгүй илүү зүйлийг авч ирдэг байна. Тухайлбал, өндөр цалин хөлс, шинэ технологи ба ноу-хау, менежментийн шинэ туршлага, өндөр бүтээмж, илүү тооны ур чадвартай ажлын байр бий болгодог. Тэрчлэн эдийн засгийг төрөлжүүлж, бүс нутгийн болон  дэлхийн үнэ цэнийн сүлжээнд нэвтрэх боломж олгодог аж. Хөрөнгө оруулалт дагаж дотоодын үйлдвэр, үйлчилгээ цэцэглэдэг. Тиймээс ч манай улсын хувьд уул уурхайн бус хөрөнгө оруулалт татах нэн шаардлагатай байна. Ингэснээр орлогын эх үүсвэрээ төрөлжүүлж, түүхий эдээс хараат байдлаа багасгаж, тэр хэрээр эдийн засаг тогтвортой байх боломжтой гэдгийг дээрх тайланд дурджээ. Уул уурхайн салбарт зонхилох гадаадын шууд хөрөнгө оруулалт 2017 оноос эргэн сэргэж байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 1.1 тэрбум ам.доллар манай улсад орж иржээ. Энэхүү дүн оны эцэс гэхэд илүү өсөх хүлээлттэй байна. Дэлхий нийтээр гадаадын шууд хөрөнгө оруулалтыг төрлөөр нь дөрөв ангилж байгаа. Энэхүү шалгуураар авч үзвэл манай улсад орж ирж буй шууд хөрөнгө оруулалтын дийлэнх нь байгалийн баялаг эрэлхийлсэн гэсэн төрөлд хамаарах аж.

Үүнийг задалбал, манайхыг сонирхох хөрөнгө оруулагчид зөвхөн байгалийн нөөц баялгийг олборлох зорилгоор хөрөнгө оруулалт хийдэг болж таарч байгаа юм. Энэ нь зах зээл болон стратегийн хөрөнгө эрэлхийлсэн хөрөнгө оруулагчаас хамаагүй том орон зайг эзэлж буй аж. Дотоодын зах зээлд нэвтрэх боломжийг эрэлхийлсэн хөрөнгө оруулалт манай улсын нийт хөрөнгө оруулалтын 10 орчим хувиас хэтрэхгүй байна. Харин өрсөлдөх чадвар өндөр компаниудыг худалдаж авах замаар байр сууриа бэхжүүлдэг стратегийн хөрөнгө эрэлхийлсэн хөрөнгө оруулалт аялал жуулчлал болон тээврийн салбарт одоогоор нэвтэрчээ. Энэ нь шууд хөрөнгө оруулалтын дөнгөж гурван хувьтай тэнцэж байна. Хөрөнгө оруулалтын төрөл, хэлбэр бүр харилцан адилгүй. Шууд хөрөнгө оруулалт нь төрлөөсөө хамаарч тухайн улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд өөр өөр үр нөлөө үзүүлдэг тул тэдгээрт чиглэсэн тус тусдаа бодлого шаарддаг байна. Монгол Улс эдийн засгийн дараагийн үе шатанд гарахын тулд үр ашиг эрэлхийлсэн хөрөнгө оруулалтыг татах шаардлагатайг дэлхийн банкны шинжээчид онцолж байна. Ийм төрлийн хөрөнгө оруулалт татаж чадсан улс илүү хөгжиж, эдийн засаг нь тэнхээтэй байгаа юм.

• Манай орныг зорих гадаадын шууд хөрөнгө оруулалт 2017 онд 2.9 тэрбум ам.долларт хүрч, 2016 онтой харьцуулахад 28.6 хувиар өссөн.

• Дэлхий нийтээр гадаадын шууд хөрөнгө оруулалтыг төрлөөр нь дөрөв ангилж байгаа.

• Гадаадын шууд хөрөнгө оруулалт хөгжиж буй эдийн засгуудын хувьд гадаадын санхүүжилтийн хамгийн том эх үүсвэр байдаг.

Олон улсын үйлдвэрлэлийн сүлжээнд зардлаа хэмнэх үр ашиг эрэлхийлсэн хөрөнгө оруулагч манай улсад одоогоор алга байгааг "хөрөнгө оруулалтын шинэчлэлийн зураглал” тайлангаас харж болно. Уг тайлангаар манай улсад бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлж, түүнийгээ гуравдагч орны зах зээлд борлуулдаг үр ашиг эрэлхийлсэн хөрөнгө оруулагчийн орон зай эзгүй байна. 

Хөрөнгө оруулалтаар дамжуулан улсаа хөгжүүлсэн орны жишээ цөөнгүй. Зүүн азийн эдийн засгийн тулах цэг нь болж, "азийн бар” орны эгнээг тэлсэн Өмнөд Солонгосын хөгжлийн нууц нь гадаадын шууд хөрөнгө оруулалт, түүнийг дагаж ирсэн ноу-хау, техник технологийн ололт байсныг дэлхийн банкны хөрөнгө оруулалтын бодлого, хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн удирдагч Д.Жигжидмаа онцоллоо. Аж үйлдвэр 200 жил хөгжсөн өрнөдийн орны хэмжээнд эдийн засгийн чадал чансаагаар эрэмбэлэгдсэн Өмнөд Солонгос тэдний хоёр зууныг дамжсан замыг 50-хан жилийн дотор туулсан байдаг юм. 

1998 оны Зүүн азийн эдийн засгийн хямралыг ч солонгосчууд гадаадын шууд хөрөнгө оруулалтын хүчээр давж гарсан.  Ингэснээр өнөөдөр дэлхийд усан онгоцны үйлдвэрлэлээр тэргүүлж, ухаалаг гар утасны зах зээлийн 28 хувийг дангаар эзэлж байна. Тэгсэн атлаа өнгөрсөн хугацаанд Apple компанийн бүтээгдэхүүний эд ангийг Samsung үйлдвэрлэж байлаа. "Хөрөнгө оруулалт яг энерги шиг. Солонгос хөгжсөн гол шалтгаан нь нээлттэй байсан. Хөрөнгө оруулалт нээлттэй эдийн засаг руу илүү цутгадаг. Монгол Улсын хувьд ч ялгаагүй нээлттэй эдийн засгийг бий болгох хэрэгтэй байна” гэж Д.Жигжидмаа хэллээ.

Б.Баяртогтох
Засгийн газрын мэдээ
 
Нээлттэй зах зээл рүү хөрөнгө оруулалт цутгадаг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

Өчигдөр, 15:35
Өчигдөр, 12:50
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

Өчигдөр, 12:49
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өчигдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өчигдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани