Швейцарийн Монтрей уулын 2024 метр өндөрт монгол гэр барьжээ. Дэлхийн нэр хүндтэй эрхмүүд амарч, аялахаар очдог энэ ууланд байрладаг зочид буудлынхан монгол гэр, байшин гэсэн хоёр янзын сууцанд үйлчлүүлэгчдээ хүлээж авдаг юм байна. Монгол гэрт хоноход нэг хүний 250 франк буюу 450.000 төгрөг гэнэ.
Уулын оройд байрлах энэ зочид буудлын гэр хамгийн эрэлттэй байдаг тул захиалга нь нэг сарын өмнө дуусдаг аж.