Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Баярхүү: Газрын тосны үнийн уналт түр зуурын үзэгдэл

Д.Баярхүү: Газрын тосны үнийн уналт түр зуурын үзэгдэл

 

Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүүтэй ярилцлаа.

-Өнгөрсөн мягмар гаригт газрын тосны үнэ 7.6 хувиар буурсан. Ер нь 2018 он гарсаар нийт хэдэн хувиар буурсан бол. Буурч буй шалтгаан нь юу вэ?

-АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын гадаад бодлого, үйл ажиллагаатай холбоотойгоор газрын тосны үнэ их савлагаатай байх шиг байна. Улс төрийн нарийн түвэгтэй үйл явц газрын тосны үнэд шууд нөлөөлж байна, байгалийн шалтгаан гэж байхгүй. Улс төрийн шалтгаан л бий. Үүнд голлох гурван шалтгааныг би нэрлэе. 1) Орос-Америкийн зөрчил үнэд шууд нөлөөлнө. Оросын экспортын гол бүтээгдэхүүний үнэ бууж байх нь Оросыг сулруулах гэсэн АНУ-ын бодлого нийцнэ. 2) Ираны эсрэг АНУ-ын тавьсан хориг хоёрдугаар шатандаа орж газрын тос болон байгалийн хийн эх сурвалж руу нь халдсан. 3) Саудын Арабын сэтгүүлчийн Стамбулд амийг нь хороосон. Үүний эсрэг Саудын Арабын эсрэг олон улсын хориг тавигдах тухай яригдаж нэр хүнд нь унасан. Энэ нь газрын тосны үнэ унахад нөлөөлж байгаа болов уу.

-Цаашид газрын тосны үнэ яах бол? Ямар төлөвтэй байна?

-Газрын тосны үнийг хэвийн хэмжээнд явуулахад Ираны гадаад бодлого гол нөлөөтэй. Иран бол газрын тосны том экспортлогч, геополитикийн онцгой байршилтай улс. Хэрэв Ираны эсрэг хориг цаашид улам гүнзгийрч, зэвсэгт мөргөлдөөнд хүрсэн тохиолдолд Персийн булангийн Ормузын хоолойг хаах магадлалтай. Эмиратыг тусгаар тогтнохоос нь өмнө Иран нь Ормузын хоолойд гурван арлыг нь Британиас шилжүүлж авсан. Ингэснээр энэ хоёр улс газар нутгийн байнгын маргаантай явж ирсэн. Ормузын хоолойгоор явж буй газрын тосны том танкеруудыг Иран энэ гурван арлаа ашиглан хянах бүрэн бололцоотой болсон гэсэн үг. Үүнийг Иран хэрэгжүүлбэл газрын тосны үнэ их хурдацтай өснө. Газрын тосны дараагийн шоок тохионо гэсэн үг л дээ. Хүн төрөлхтөн газрын тосны олон шоок үзсэн . Одоо зургаа дахь нь нүүрлэх гэж байх шиг. Өмнө нь ингэхэд ямар таван хямрал туулсан билээ. Үүнд 1) 1973 онд Араб-Израилийн дайнаар эхний хямрал дэгдэж, үр дүн нь доллар зээлжих тусгай эрхээр солигдож, "Их 7” буюу "G-7” үүссэн. Өөрөөр хэлбэл ам.доллар тэр үеэс шахагдаж эхэлжээ.

2) 1979 онд Ираны лалын хувьсгалаар дараагийн хямрал нөхцөлдөж, үр дүн нь Персийн булангаас өрнийнхөн шахагдан гарсан ба тэр байр сууриа эргүүлж авахаар өнөөг хүртэл үзэлцэн буй. 3) 1990-1991 оны Иракийн Кувейт дэх интервенц, Иракийн эсрэг дайн, үр дүн нь өрнийнхөн дахин Персийн булан руу орж ирсэн. Гэхдээ дутуу. 4) 2003 онд Иракийг чөлөөлж Саддамын дэглэмийг нурааснаас эхлээд эдүгээ хүртэл Персийн булан-Каспи-Кавказ-Төв Азийн гортиг дотор 4 дэх хямрал явж байна. Энэ хямрал хөвөрсөөр "Арабын хавар”-тай залгасан. ISIL гэж аюултай дайсныг төрүүлсэн, завсарт нь Иран хоригоо тавиулж дэлхийн зах зээлд гарч ирсэн. 5) 2014 онд Украины Крым сайн дураараа Оросын бүрэлдэхүүнд орж, Дорнод Украин салан тусгаарласнаа зарлаж, Украин-Оросын хооронд хямрал дэгдэн өнөөг хүрсэн ба Оросын эсрэг элдэв хориг тавигдаж, Оросын экспортын гол түүхий эд–нефтийн үнийг хэргээр унагаснаас хойш дөрвөн жил өнгөрөөд байна. Ираны эсрэг хориг одоо чангарсантай холбогдсон зургаа дахь хямрал нүүрлэх байх. Ямар ч гэсэн нефтийн олборлолтыг нэмэгдүүлж, тэгснээрээ үнийг нь унагах гэсэн Трампын бодлого хэрэгжих магадлалтай байлаа гэхэд Иран олборлолт ба экспортоо өсгөж эдийн засгаа авч гарах, эсвэл Ормузын хоолойг бойкотолж, нефтийн цочмог хямрал дэлхийг хүргэх хоёр замын нэгийг л сонгоно.Хэрэв Иран Ормузын хоолойг хаавал газрын тосны үнэ баррель нь 300 ам.долларт хүрнэ гэсэн тооцоог судлаачид ярьж байна. Одоогийн газрын тосны үнэ буурч байгаа нь түр зуурын үзэгдэл. Эргээд өсөх магадлал өндөр гэж ойлгож болно.

-Манайд нефть боловсруулах үйлдвэр яагаад барьдаггүй юм бэ? Энэ талаарх таны байр суурь ямар байгаа бол?

-Нефть боловсруулах үйлдвэр барих асуудал мэдээж чухал. Гэхдээ нефть л бол нефть гэж хандаж болохгүй. Нефть болгон адилгүй. Нефтэн доторх агууламж, хүхэр, химийн найрлага, нягтаршил, өтгөн шингэн гээд ихээхэн ялгаатай. Түүнээс шалтгаалж үйлдвэрлэгч ба хэрэглэгчдэд хэр тохирох эд вэ, цаашлаад зах зээл, үнэ ханш нь хэлбэлздэг гэхчлэн олон хүчин зүйл бий. Дэлхийд эталоны сортоор нь нефтийг гурван янз ангилна. 1) «Brent»; 2) West Texas Intermediate, 3) Dubai Crude гэж. Эхнийх нь Умард тэнгисээс олборлодог, Европ, Азид борлуулагддаг нефть. Brent гэх шошготой нефть. Хоёр дахь нь Техасын хөнгөн шингэн нефть гэж байна. АНУ-д борлогддог. Өнгөрсөн зуунд энэ нефть ганцаараа шахуу эталоны сортыг тодорхойлж байсан. Гурав дахь нь Дубайн түүхий газрын тос. Булангийн орнуудаас олборлодог газрын тосны үнийг тогтооход үүнийг баримталдаг, мөн л шингэн нефть. Дэлхийд нефть экспортолдог улс 46 байна. Бүгдийнх нь нефтийг шингэн ба өтгөн, олборлоход өртөг бага, хялбар, эсвэл өртөг өндөр, хүндрэлтэй гэдгээр ангилдаг. Дэлхийн эталоны сортод оросынх дангаараа ангилал болж ордоггүй. Оросынх нэг сортынх биш. Уралын хүнд холимог нефть, Сибирийн Ханты-Мансийскийн хөнгөн нефть, Сахалин 1 ба 2-ын "Сокол”, "Витязь”, Арктикийн АРКО гэх мэт 5 ч сорт байна. Түүний гурав нь "Брент”-ын стандарт үнээр тооцогддог. Хөнгөн ба хүнд (шингэн ба өтгөн) аль алиныг нь зэрэг олборлож борлуулдаг улс ч бий.

Монгол бол нефть экспортлогч улс биш учраас аль сортынх гэдгийг энд тодруулах гэхгүй. Мэргэжлийн хүмүүсийн ярихаар их өтгөн, хүнд нефть юм гэсэн. Шалтгаан нь ч тодорхой. Манай улсын байгаль цаг уурын нөхцөл хахир хатуу уур амьсгалтай. Газрын гүнд цэвдэг мөстлөг ихтэй. Их газрын хахир хатуу уур амьсгал, мөстлөгтэй хөрсөн доор байгаа нефть бол Персийн булангийн орнууд, Иранаас олборлож байгаа нефтиэс өөр л дөө. Асар их гүнээс авч байгаа учраас их өртгөөр гарч ирнэ. Цэвдэг ихтэй өвлийн хүйтэнд өнөөх нь ундраад байх уу гэдэг бас асуудалтай. Манайхан их хялбараар төсөөлөөд байгаа юм. Цооног зоочих л юм бол олгойдоод гараад ирэх ухааны юм санаад байдаг. Монголын нефть бол тэгж олгойддог нефть нь биш. Хэрэв нефтийн үйлдвэр байгууллаа гэхэд хоёр үйлдвэр зэрэг байгуулах шаардлагатай гэж мэргэжилтнүүд нь ярьдаг. Нэгдүгээрт, олборлох үйлдвэрээ барих шаардлагатай. Мөн шингэрүүлэх үйлдвэрээ байгуулна. Үүнээс үзэхэд хоёроос гурван шат дамжлагатай нь харагдаж байна.

ОХУ болон БНХАУ-ын нефть дамжуулах хоолойг манай улсаар дайруулаад барьж болоогүй юм болов уу? Яагаад тойруулсан юм бол?

-Энэ мөн л геополитикийн тоглолтын асуудал л даа. Манай улс өөрөө дамжуулан өнгөрүүлэхэд бэлтгэгдэх хэрэгтэй л дээ. Сул сууж байгаад нефтийн хийн хоолой тавиулаад сул ашиг хүртэнэ гэж байхгүй шүү дээ. Монголын улс төр тогтвортой, хууль тогтоомж нь зөв, тууштай байх шаардлагатай. Манай иргэд үүнийг хүлээж авахад бэлтгэлтэй байх нь чухал. Шударга хөдөлмөрлөж мөнгө олдог байх нь чухал. Ингэж байж нефть дамжуулах хоолойг манайхаар дайруулж барихаас биш зүгээр байгалийн нөхцөл, газар зүйн өгөгдөл нь байна гээд шууд нефтийн хоолой тавигдана гэж байхгүй. Монголчуудын овсгоо самбаа, уриалгахан чанар, бизнесийн соёл тэр бүхэн холбоотой. Өөрөөр хэлбэл хоёр хөрштэйгөө найрсаг харилцаатай байх хэрэгтэй. Гадаад бодлого дээрээ олон хувирч болохгүй. Ялангуяа эдийн засгийн гадаад хамтын ажиллагаан дээрээ олон нүүрлэж, олон амлаж болохгүй. Гадаад харилцааны сахилгын асуудалтай холбоотой.

-Манай улс нүүрсээ тогтмол экспортолж чадахгүй байгаа. Энэ талаар таны бодол?

-БНХАУ ногоон эрчим хүч гэж том бодлого дэвшүүлээд явж байна. Намын XIX их хурал болон БХАТИХ-ын чуулганаараа дэвшүүлж экологийн цэвэр эрчим хүч үйлдвэрлэнэ гэсэн зорилго тавьчихлаа шүү дээ. Иймээс түүхий нүүрснээс татгалзах чигтэй байх шиг байна. Түүхий нүүрсээр ажилладаг эрчим хүчний станцуудаа БНХАУ экологийн цэвэр үйлдвэр болгох гэж байна. Тэр утгаараа Монголын түүхий нүүрс урд зах зээлд борлохгүй байх магадлалтай. Энэ бол улс төрийн бодлого биш. Экологийн бодлого нь ийм болж хувирсан. Гадаадаас боловсруулсан юм уу, шингэрүүлсэн нүүрс авахаас биш, машинд ачаад шороотой хутгалдан очих нүүрс аваад байхгүй л болов уу.

-Импортолж байгаад гэнэт зогсоох нь хэр ёс зүйтэй үйлдэл гэж үзэж байна вэ?

-Монголчууд нүүрсээ шингэрүүлэх, нүүрсний үйлдвэрлэлээ боловсронгуй болгох, түүхий нүүрсээ угааж цэвэрлэх талаар огт ажил хийгээгүй. Үүнийгээ төлөвлөж ажил хэрэг болгох хэрэгтэй байсан шүү дээ. Энэ бидний өөрсдийн буруу. Хятадын буруу биш.

Засгийн газраас БНХАУ болон ОХУ шиг гэрээ байгуулаад экспортлох боломж байдаг л байх?

-Манайд байгуулсан гэрээ хэлэлцээр багадаагүй. Улс төрийн гадаад харилцаа, таатай гадаад орчныг нь манай дипломат алба өндөр түвшинд хангаж ирсэн. Хангаж ажиллаж ч байна. Манайх БНХАУ болон ОХУ-тай нэн сайн харилцаатай. Нэгэнтэй нь бүр иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай. Нөгөөхтэй нь стратегийн түншлэлийн харилцаатай. Улс төрийн агуулгаараа нэн дотно түншүүд. Үүнийгээ эдийн засаг, бизнес хийдэг салбар нь дэмжиж явах учиртай юм. Энэ тал дээр дутагдалтай байна. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд улс төрийн гадаад харилцааг олон дахин давуулж биелүүлсэн. Харин худалдаа-эдийн засаг, бизнесийн харилцаан дээр ахиц дэвшил хангалттай харагдсангүй.

Өдрийн сонин

Д.Баярхүү: Газрын тосны үнийн уналт түр зуурын үзэгдэл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өнөөдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өнөөдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани