Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Пээдгэр" бензин

 "Пээдгэр" бензин

 

БЕНЗИНИЙ ҮНЭ ЮУНААС БҮРДДЭГ ВЭ

Сүүлийн үед дэлхийн зах зээлд нефтийн үнэ буугаад, харин манайд түлшний үнэ өсөөд л... Монголчууд заяаны унаатай цөөн орнуудын тоонд ордог гэнэ. Тэр нь морь. Чингисийн үед олон морьтын дуу, тоос нь одоогийнхоор бол цөмийн зэвсэг шиг айдас төрүүлдэг байсан тухай Оросын хэвлэлд бичсэн байдаг. Харин өнөөдөр орчин цагийн автомашинууд монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон. Ингэснээр түлш, цахилгааны үнэ бидний амьжиргааны суурь үнийг тогтоодог болов. Цахилгааны хэрэгцээг 90 хувь дотоодоос хангадаг бол шатахууны хэрэгцээг 100 хувь гаднаас хангасаар ирэв. Энэ нь дэлхийн зах зээл дэх нефтийн үнээс монголчуудын амьдрал хамаарах шалтгаан болжээ. Улстөрчид "Дэлхийн зах зээлд нефтийн үнэ өссөн учраас манайд бензиний өсөөд байна” гэж тайлбарладаг. Харин дэлхийн зах зээлд нефтийн үнэ буурахад манай бензин яагаад буурдаггүй тухай хэн ч тайлбар хийдэггүй. Үнэн хэрэгтээ компаниудад үнээ бууруулах боломж байдаг ч түүнийг нь төр хаагаад хаячихдаг гэнэ. УУХҮЯ-ны газрын даргын тайлбараар бол дэлхийн зах зээлд бензиний үнээ буурахаар төр татвараа нэмнэ. Энэ тохиолдолд компаниуд буулгах боломжгүй болно. Бензиний үнэ худалдан авсан бензиний үнэ, тээвэрлэлт түгээлтийн зардал, төрийн татвар гурваас л бүрдэнэ. Бензиний татварын графикаас дэлхийн зах зээлд нефтийн үнэ буурах бүрт манай нефтийн бүтээгдэхүүнд ногдуулах татвар нэмэгдсээр иржээ. Энэ нь төрийн хамгийн их оролцоо нефтийн бүтээгдэхүүнд байгааг илтгэнэ. Эндээс хэн бензиний үнэ өсгөөд байгааг харж болно. Гэхдээ бензиний үнэ буух магадлал маш бага. Нефтийн компанийн захирлууд үнээ зоригтой нэмэх, улстөрчид түүнийг нь хорих чадал гэхээсээ илүү хүсэл байхгүй. Учир нь өнөөгийн улс төрийн бүлэглэлүүд нефть, нүүрс, зэсийн салбарт хяналтаа тогтоосон гэдэг. Эрдэнэтийн зэс биш, зэс борлуулах нь гэрээнээс хангалттай ашиг олно. Таван толгойн нүүрс ачих гэрээ нь хэрхэн хэдэн тэрбумыг олдог нь Засгийн газар солигдох бүрт Таван толгойн захирлыг сольдог жишиг тогтсоноос харагдана. Гэхдээ эдгээрийн үнийн өсөлтийг дээгүүрээ л хувааж хүртэнэ.

Харин дуртай үедээ үнэ нь нэмэгддэг бензин монголчуудыг нийтээр хамарна. Сүүлийн жилүүдийн инфляци, үнэ өсөлт бүхний шалтгаан бензиний үнэ. Бензиний үнийн өсөлтийг хэн ч, яаж ч шүүмжлээд бууруулж чадахгүй. Бид сүүлийн арван хэдэн жилд түлшний экспортод 20 гаруй тэрбум доллар зарцуулсан судалгаа байдаг. Төр үнэхээр бензиний үнийг буулгах хүсэлтэй бол эхний ээлжинд онцгой албан татварыг тэглэчихэд л хангалттай буурах боломжтой.

Бид жил бүр 1.2 сая тонн нефтийн бүрээгдэхүүн хэрэглэдэг. Үүнд дунджаар 1.5 тэрбум доллар зарцуулна. Улстөрчид хүссэн бол нэг жилд нефтийн бүтээгдэхүүн авах мөнгөөр л нефть нэрэх үйлдвэр барьчих боломжтой. Үйлдвэр барьсан тохиолдолд нефтийн үнийг бараг 30 хувиар бууруулах боломжтой гэдэг судалгааг хэдэн жилийн өмнө хийсэн байдаг. Дээр нь валютын нөөц жил бүр 30-50 хувиар өсөх магадлалтай. Үйлдвэр барьсан тохиолдолд нефтийн түлшнээс үлдсэн шаарыг химийн үйлдвэрт боловсруулснаар 1000 төгрөгт багтаах боломж өндөрсөнө гэнэ.

ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ БА ДОТООДЫН ХЭРЭГЛЭЭ

Дэлхийд нефтийн экспортоор Саудын Араб, ОХУ, Иран, Ирак, Нигери, Арабын нэгдсэн Эмират тэргүүлж байна. Дээрх орнуудаас бид ОХУ-аас нефтийн бүтээгдэхүүн авдаг. Тиймээс бидний дэлхийн зах зээл гэдэг нь ОХУ болж таарна. Энэ улсын ааш аяг ямар байна. Түүнээс манай хэрэглээ хамаарна. Хэрэв оросууд үнэ нэмбэл бид яаж ч тийчлээд бууруулж чадахгүй. Өөр ямар ч орноос авах боломжгүй. Гэхдээ оросууд бидэнд түлшийг дэлхийн зах зээлийн үнээр өгсөөр ирснийг мартах учиргүй. Харин оросуудад дэлхийн зах зээл дээр түүхий нефтийн үнэ өсөх нь ашигтай байдаг гэнэ. Учир нь тэд урсгал зардал багатай түүхий нефтийг борлуулах ашигтай байдаг аж. Харин түүхий нефтийн үнэ буурахад өндөр ашигтай зарахын тулд түлш болгон зарах замаар ашиг олно. Монголчуудын хэрэглээ болсон сая гаруй тонн нефтийн бүтээгдэхүүний 70 хувийг уул уурхайн компаниуд хэрэглэнэ. Ердөө 30 хүрэхгүй хувь нь л ахуйн буюу иргэдийн хэрэглээнд зарцуулагддаг. Энэ тохиолдолд ахуйн хэрэглээний үнийг нэмэхгүйгээр дэлхийн зах зээлийн үнийн өсөлтийг өндөр орлоготой уул уурхайн компаниудад тараан байрлуулж болох тухай эдийн засагчдын санал байдаг. Мөн нефтийн бүтээгдэхүүний онцгой албан татварыг тэглээд зэс, нүүрсний экспортод багахан хэмжээний татвар тавьчихад л төр 300 биш, 600 тэрбумыг олчихно. Монголчууд өнөөдөр малаа мотоциклоор хариулж байгаа тухай Японы нэгэн сонин хэдэн жилийн өмнө бичсэн гэдэг. Түүндээ 100 хувь гаднаас авдаг түлшээр малаа хариулж байгаа монголчуудыг хараад гайхсан тухайгаа бичсэн байдаг аж. Тухайн үед дэлхийн зах зээлд бензиний үнэ өсөөд япончууд хэрэглээгээ танаж эхэлсэн аж. Гэтэл Монголд танах нь бүү хэл улам нэмэгдэх хандлагатай байсан гэдэг. Энэ нь бид импортын түлшийг гамгүй хэрэглэдэг гэсэн санаа. Орос түлшинд монголчууд хар тамхинд орсон мэт дурладаг тухай оросууд ч бас бичиж байсан байна. Түүндээ "Бид өөрсдөө хямд түлш хэрэглэж чадахгүй байхад монголчууд хятад мотоциклоор бараг гэрээ нүүлгэдэг болж байна” гэсэн байдаг аж. Улстөрчид, нефтийн компаниуд үнэ өсөх бол жирийн л үзэгдэл гэх сэтгэхүйтэй болжээ. Нэгэн таксины жолоочийн ярьснаар бол бензиний үнийг буулгах гэж тэмцээд үр дүн гарахгүй. Түүний оронд км-ийн үнээ нэмсэн нь амар аж. Эндээс харвал дэлхийн зах зээл дээр үнэ яаж ч буурсан, манай засаг төр татвараа нэмээд буулгадаггүй аж. Тиймээс дэлхийн зах зээлийн үнэ ямар байх нь бидэнд хамаагүй болж таарч байна.

ЯАГААД ӨНӨӨГ ХҮРТЭЛ НЕФТИЙН ҮЙЛДВЭР БАЙГУУЛАГДААГҮЙ ВЭ

Төрийн сайд асан, доктор Т.Намжим 2014 онд япончуудтай жилд сая гаруй тонн нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр байгуулах тухай гэрээ байгуулжээ. Технологи япон санхүүжилт Японы компани, гүйцэтгэгч нь "Тоёо инженеринг” компани, менежмэнтийг алдарт "Марубени” компани. Уг төслийг хэрэгжүүлэх талаар УИХ тав, Засгийн газар дөрвөн удаа тогтоол гарсан боловч өнөөдөр усанд хаясан чулуу мэт сураггүй байна. Тэр бүү хэл 2013 онд Монгол Японы Ерөнхий сайд Н.Алтанхуяг Ш.Абэ нар уулзалтынхаа үеэр тус үйлдвэрийг барихаар тохиролцсон байдаг.

Энэ үйлдвэрийг барихад Японы талаас жилийн 3.76 хувийн хүүтэй, арван жилийн хугацаатай 1.5 тэрбум доллар гаргана. 2015-2018 онд япончууд үйлдвэрийг түлхүүр гардуулах журмаар Монголд хүлээлгэн өгөх гэрээтэй.Энэ үйлдвэр баригдсан бол жилд сая тонн дизелийн түлш, 600 мянган тонн АИ 92 бензин үйлдвэрлэх байв. Хэрэв энэ төсөл хэрэгжсэн бол өнөөдөр Дархан хотод япончууд түлхүүр гардуулж өгөх байсан аж. Энэ үйлдвэрт оросууд нефть нийлүүлэх тухайгаа ч мэдэгдэж амжсан гэдэг. Энэ үйлдвэр яагаад төрөөс дэмжигдээгүй тухай лавлахад яамны зүгээс "Тухайн үедээ санхүүжилт нефтийн хангалтын асуудал шийдэгдээгүй байсан” хэмээн барин тавим худал хариулт өгч байх юм. Японы ерөнхий сайд Ш.Абэ түүхий асуудал дээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан гэдэгт манай УУХҮЯ-наас өөр газрын итгэх болов уу даа. Төр энэ үйлдвэрт хориг тавьсан шалтгааныг МҮХАҮТ- ийн ерөнхийлөгч Б.Лхагважав "Стратегийн том салбарууд улстөрчдийн мэдэлд байдаг Түүндээ хэн дуртай хүнийг оруулахгүй л дээ” хэмээн ярьж байна. Жилийн өмнө Т.Намжим гуайг нас барахад Японы элчин сайд эмгэнэл илэрхийлэхдээ хүү Т.Итгэлд "Бид байгуулсан гэрээндээ үнэнч хэвээрээ байгаа шүү” хэмээн сануулжээ. Гэхдээ үйлдвэр байгуулах оролдлого зөвхөн энэ биш аж. Хэдэн жилийн өмнө манай нэгэн үйлдвэрлэгч залуугийн үйлдвэр дээр өнжсөн юм. Тухайн үед тус үйлдвэр хоолны хаягдлаар сард хэдэн тонн дизель үйлдвэрлэж байв. Харамсалтай нь үйлдвэрийн эзэн нас бараад тухайн үйлдвэрийн хувь заяа хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй үлджээ. Мөн Эрдэнэт хотод хаягдал дугуйнаас дизель түлш гаргаж авдаг үйлдвэр байдаг гэсэн мэдээ бий. Түлш үйлдвэрлэх зөвшөөрлийг төрөөс хэд хэдэн хүнд олгосон гэдэг. Гэхдээ үйлдвэр байгуулах боломж бүрдүүлсэн Т.Намжим, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайн хүү Хүдэр-Янд л зөвшөөрөл олгоогүй өнөөг хүрчээ. Энэ нь зүгээр л бензин "пээдийгээд” байгаа юм биш. Дуртай үедээ үнээ нэмдэг "пээдгэр” бензиний ард улстөрчид байгаа учраас ард түмэнд аймшиггүйгээр "пээдийдэг” аж.

ТӨРИЙН БЕНЗИН

УУХҮЯ-наас хамгийн сүүлд доорх мэдээг гаргажээ. Тус мэдээнд "Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хурал Ашигт малтмал, газрын тосны газрын хурлын танхимд энэ сарын 15-ны өдөр боллоо. Энэхүү хурлаар Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт байгуулах "Газрын тос боловсруулах үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолой барих төсөл”-ийн нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэж, хүлээн авсан юм. Өргөтгөсөн хуралдаанд төсөл хэрэгжүүлэгч "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК болон ТЭЗҮ-ийг боловсруулсан БНЭУ-ын Зөвлөх "Инженерс Индиа Лимитед” компанийн удирдлагууд, инженерүүд оролцож төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг танилцуулав. Нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэлээр энэхүү үйлдвэр нь жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж Евро-4,5 стандартын шаардлага хангасан 500 мян.тн автобензин, 800 мян.тонн дизель, 40 мян.тонн онгоцны түлш үйлдвэрлэхээр тусгагдсан. Үйлдвэрийн гаднах дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслүүд болох салаа төмөр зам, хатуу хучилттай авто зам, цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын гүйцэтгэл одоогийн байдлаар 40 гаруй хувьтай явж байна. НТЭЗҮ-ийг эцэслэн хүлээж авснаар Төслийн менежмэнтийн зөвлөх компанийг сонгон шалгаруулах ажлыг БНЭУ-ын "Эксим” банктай хамтран зохион байгуулах юм” гэжээ. Дээр дурдсан олон боломжуудаас төр гаднаас зээл авч нефть боловсруулах үйлдвэр барихыг сонголоо. Оргүйгээс охинтой нь дээр гэсэн хачин хэлц үг байдаг. Түүнтэй адил төр засаг маань Энэтхэгээс тэрбум доллар зээлж нефтийн үйлдвэр Дорноговь аймгийн Алтан ширээ суманд барих ажлыг эхлүүлсэн. Зарим мэргэжилтний үзэж буйгаар тус үйлдвэр түүхий нефтиэ 500 гаруй км-ийн зайнаас татах нь асуудал үүсгэх аж. Улмаар тус үйлдвэр төрийн мэдэлд очих бололтой юм. Энэ тохиолдолд бас нэг Эрдэнэт үүсэх нь гарцаагүй. Үйлдвэр ашиглалтад ороод үнэ буурна гэдэг нь маргаантай. Үйлдвэр цаашдаа улсын мэдэлд байвал үнэ буурахгүй тухай таамаг бий. Харин үйлдвэр явуулсан нэртэйгээр хоёр дахь Эрдэнэттэй байснаас шууд хувьцаа гаргах замаар хувьчилбал Энэтхэгийн зээлийг төлөхөд хялбар болох аж. Харамсалтай энэ бүрхэг үйлдвэрийн хувьцааг хэн ч авахгүй болов уу. 2022 онд л энэ үйлдвэрийн хувь заяа хэрхэхийг харах үлдэж байна.

Өдрийн сонин
"Пээдгэр" бензин
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өнөөдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өнөөдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани