Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танаа /Ил захидал/

 

Монгол Улс өмчийн олон хэлбэрийг хүлээн зөвшөөрч, зах зээлийн эдийн засгийн харилцаанд суурилсан нийгэм байгуулах, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдлэх зарчмыг шинэ Үндсэн хуулиараа баталгаажуулсан билээ. Нийгмийн байгуулал өөрчлөгдсөн эхний жилүүдэд монголчууд бидний зарим нь өөрсдийн олж авсан боловсрол, суралцаж төгссөн мэргэжлийнхээ дагуу хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийг байгуулан ажилласан.

 

Тэдгээрийн нэг болох “Монголын Алт” (МАК) ХХК нь геологи хайгуул, уул уурхайн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилгоор 1993 онд үүсгэн байгуулагдсан ба түүхийнхээ хорин таван жилийн хугацаанд улс орон нутгийн төсөвт нэг их наяд гаруй төгрөгийн татварыг бүрдүүлсэн, дэлхийн тэргүүний шилдэг техник, технологийг Монголдоо нутагшуулсан, мэргэжлийн боловсон хүчнээ сурган бэлтгэсэн, үйл ажиллагаа эрхэлж буй аймаг, сумдад нийгмийн чиглэлийн хөрөнгө оруулалт хийсэн, 2000 орчим ажиллагсадтай үндэсний хэмжээний компани болсон.

 

Монгол орны өргөн уудам газар нутгийн байгалийн баялгийг нээн илрүүлэхэд эрсдлээ өөрсдөө үүрч, томоохон хөрөнгө оруулалт хийж ажилласнаар алтны шороон ба үндсэн орд, чулуун болон хүрэн нүүрс, зэс, холимог металл, барилгын материалын 21 ордод хайгуул судалгааны ажлыг гүйцэтгэн, нөөцийг нь тогтоож Монгол Улсын эрдэнэсийн сан хөмрөгт бүртгүүлсэн.

 

Монгол Улсын Ерөнхий сайд Та УИХ-ын чуулган дээр “30 гэр бүл” гэгчийн тухай, түүний дотор “Монголын Алт” (МАК) ХХК-ийг 36 лиценз эзэмшдэг, Цагаансуваргын ордыг “өмчилсөн” тухай мэдэгдэл хийсэнтэй холбогдуулан бодит үнэн мэдээллийг Танд болон төр засгийн байгууллагууд, улстөрчид, олон нийтэд өгөхийг хүсч байна.

 

  1. Хөрөнгө мөнгө их шаардсан, эрсдэл дагуулсан хайгуул судалгааны ажлыг тодорхой үе шаттайгаар явуулах шаардлагын үүднээс талбайг нь хэсэгчлэн хувааж хайгуулын ажлыг гүйцэтгэдэг нь дэлхий нийтийн жишиг байдаг.

 

Энэ үүднээс зарим хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь ашиглалтын тусгай зөвшөөрөл болохдоо хэд хэд хуваагдан тэр хэмжээгээр тусгай зөвшөөрлийн тоо олширдог.  Ордын хэмжээнд хайгуулын ажил бүрэн хийгдсний дараа ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг нэгтгэн нэг тусгай зөвшөөрөл болгон авах хүсэлтийг удаа дараа АМГТГ-ын Кадастрын албанд гаргасан боловч хууль эрх зүйн орчин байхгүй гэсэн шалтгаанаар татгалзсан хариу өгдөг нь тусгай зөвшөөрлийн тоог олон болгож харагдуулах нэг нөхцлийг бүрдүүлж байна.

 

  1. Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний онцлогоос хамаарч олон төрлийн түүхий эд ашиглах шаардлага үндэсний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээр ажиллаж буй бүхий л үндэсний компанид тулгардаг. Тухайлбал МАК компанийн Евроблокийн үйлдвэрлэлд элс, шохой, гөлтгөнө, хөнгөн цагааны нунтаг, нүүрс зэрэг түүхий эд ашиглагддаг бол цементийн үйлдвэрлэлд шохойн чулуу, нүүрс, гөлтгөнө, төмрийн хүдэр, шавар гэх зэрэг түүхий эд ашиглагдаж улмаар бусдаас худалдан авахгүйгээр өөрсдөө олборлон эцсийн бүтээгдэхүүн болгох нь өртөгийг бууруулах, хэрэглэгчдэд хямд чанартай бүтээгдэхүүн нийлүүлэхэд чухал ач холбогдолтой. Ийм учраас барилгын материалын үйлдвэрлэлийн түүхий эд тус бүр дээр нь тусгай зөвшөөрөл эзэмших шаардлага гардаг юм.

 

  1. “Монголын Алт” (МАК) ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Нямтайшир, түүний хүү УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нар болон тэдний гэр бүлийн гишүүд хувь хүнийхээ нэр дээр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй. Хууль эрх зүйн хувьд ч ийм боломж байхгүй. Харин лицензийг геологи хайгуулын буюу улс орныхоо эрдэнэсийн сан хөмрөгийг баяжуулах үйл ажиллагааны үндсэн чиглэлтэй “Монголын Алт” (МАК) ХХК эзэмшдэг бөгөөд энэхүү тусгай зөвшөөрлүүдийн талаар хууль хяналтын байгууллагаар шалгуулахад бэлэн байна. Н.Номтойбаярыг улс төрд орсон буюу 2012 оноос хойш МАК компани 2014 оноос эхлүүлсэн цахим өргөдөл гаргах аргачлалаар хайгуулын дөрвөн тусгай зөвшөөрөл, 2017 онд сонгон шалгаруулалтанд оролцож шинээр хоёр талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг авсан.

 

  1. Цагаансуваргын ордыг анх Австрали улсын “Молопо” компани 1994 оноос эзэмшиж байсан ба 1999 онд уг ордын тусгай зөвшөөрөл цуцлагдахад тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дагуу Монголын үндэснийкомпаниэзэмших болсон.

 

Уг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад 1 тэрбум 089 сая ам.доллар шаардлагатай ба МАК анхнаас нь хайгуулын ажлыг шинэчлэн гүйцэтгэх, нөөцийг бүртгүүлэх, хүдрийн баяжигдах чанарын туршилт судалгааг хийлгэх, ТЭЗҮ боловсруулах, улмаар үйлдвэрийн тоног төхөөрөмжийг үйлдвэрлүүлэх, дэд бүтцийг бий болгох зэрэгт өдгөө 400 гаруй сая ам. доллар зарцуулаад байна.

 

  1. Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2 дахь заалтад “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж заасан.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн 5.2 дахь заалтад “Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй” гэж заасан.

 

Төр өөрийн өмчлөлийн баялгийг ашиглах, олборлох эрхийг тусгай зөвшөөрлөөр олгох, тусгай зөвшөөрлийн хугацаа болон түүнийг эзэмших, шилжүүлэх, цуцлах нөхцөлийг хуулиар тогтоох, мөн өөрийн байгууллагаар дамжуулж хуулийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих эрхтэй байдаг.

Өөрөөр хэлбэл, газрын хэвлий, түүний баялаг нь ямагт төрийн өмч тул аж ахуй нэгжид эзэмших, ашиглах эрх олгодог ба харин тэдний өмчлөлд өгдөггүй. Харин уул уурхайгаас олсон ашиг нь татвар хураамж хэлбэрээр төрөөр дамжин ард түмэнд хүрдэг нь дэлхий нийтийн жишиг билээ.

 

  1. Ашигт малтмалын тухай хуулийн 5.5 дахь заалтад “ … ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно” гэж заасан байдаг.

 

Ашигт малтмалын тухай хуулийн 5.5 дахь заалтын “хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд” гэсэн нь төр хувьцаа эзэмшихийн тулд эзэмших хувьцаанд дүйцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг тухайн төсөлд оруулах шаардлагатай гэсэн агуулга билээ.

 

Энэхүү заалтын дагуу “Монголын Алт” (МАК) ХХК нь 2013 оны нэгдүгээр сараас эхлэн Цагаансуваргын ордын төрийн эзэмшлийн хувь оролцооны талаар Монгол Улсын Засгийн Газартай хэлэлцээр хийж Цагаансуваргын  төсөлд 350 сая 600 мянган ам. долларын хөрөнгө оруулалтыг төрөөс оруулах замаар төрийн эзэмшлийн хувь, хэмжээг 34 хувь байх тогтоолын төслийг  Монгол Улсын Их Хуралд өргөн барьсан.

Засгийн газраас оруулсан саналыг Монгол Улсын Их Хурал өөрийн бүтцийн бүх шат дамжлага, дэгийнхээ дагуу хэлэлцээд Цагаансуваргын ордод төрийн эзэмшлийн хувь оролцоо байх шаардлагагүй гэсэн 54 дугаартай тогтоолыг 2014 оны долдугаар сарын 01-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.

  1. Монгол Улсын Их хурлын 54 дүгээр тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн талаар Үндсэн хуулийн Цэцэд хандаж, Үндсэн хуулийн Цэцийн 2015 оны 07 дугаартай дүгнэлтэд “Монгол Улсын Их Хурлын 2014 оны 54 дугаартай тогтоол Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэснийг зөрчөөгүй байна” гэж дүгнэсэн билээ.

Өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн хүрээнд, түүний үг, үсэгт захирагдаж л Цагаансуваргын ордын тусгай зөвшөөрөл, стратегийн ордод эзэмших төрийн эзэмшлийн асуудал шийдэгдсэн гэдгийг хариуцлагатай мэдэгдэхийн хамт хэрэв ямар нэг булхай луйвар, хуйвалдаан байгаа гэсэн хардалт сэрдэлт байгаа бол Засгийн бүх эрх мэдлийг атгаж байгаа  Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Та шалгаж болно.

Эдийн засгийн  шууд үр өгөөжийн 2.5-2.6 тэрбум ам.доллар нь (1 тонн зэсийн үнийг 6591 ам.доллар гэж тооцох үед) төрд очих, нийт үр өгөөжийн 57-60 орчим хувийг татвар хураамж хэлбэрээр төр хүртэх Цагаансуваргын төслийн бүтээн байгуулалт Монголын улс төрийн популистуудын үйлдлээс шалтгаалж өмнөх парламентын үед ч гацсан, төр, засгийн дэмжлэггүйгээр хөрөнгө оруулалтын санхүүжилтийг татахаар ажиллаж байгаа гадаадын банк, санхүү, хөрөнгө оруулалтын сангуудтай энэ цаг мөчид хийж буй яриа хэлцэлд  Таны үг эсрэгээр нөлөөлөх болно.

Сүүлийн 10 гаруй жилийн турш татвар төлөлтөөр эхний байруудад шалгарч ирсэн, улс, орон нутгийн төсвийн бүрдүүлэлтийн ачаанаас үүрэлцэж, импортыг орлох, экспортыг дэмжих бүтээн байгуулалтыг хийж, шинэ техник технологийг Монголдоо нутагшуулахаар ажиллаж байгаа үндэснийхээ аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг улс төржүүлэн, чуулганы хүндтэй индрээс Монголын нийгэмд болон хөрөнгө оруулалтын санхүүжилтийг шийдвэрлэх эсэхээ анхааралтай харж байгаа гадаад ертөнцөд санаатай муухайгаар харагдуулах болчимгүй үгийг Ерөнхий сайд Та хэлсэнд туйлын харамсалтай байна.

“Монголын Алт” (МАК) ХХК болон түүний хамаарал бүхий компаниудад ажиллаж, ажил амьдралаа залгуулж, Монгол улсынхаа хөгжилд өчүүхэн ч хувь нэмэр оруулах зорилгоор бие сэтгэлээ зориулж яваа мянга мянган ажиллагсад нь Монголын ард түмний нэгээхэн хэсэг билээ. Тэдгээр хүмүүс, хамт олонд Та хүндэтгэлтэй хандсангүй ээ.

Үндэсний аж ахуйн нэгжүүд нь байгалийн баялгаа ашиглах, эх нутагтаа бүтээн байгуулалт хийх, эргээд улс орондоо шинэ үйлдвэр, шинэ бизнесийн хөрөнгө оруулалт болгон үлдээх, хамгийн тэргүүний технологийг нутагшуулахад аливаа улсын Ерөнхий сайдууд бодлого, үг, үйлдлээр дэмждэг, тэдний үндсэн үүрэг ч ийм байдаг. Таныг ч гэсэн саяхан манай Евроблок, Евроцементийн үйлдвэрүүдтэй танилцахад манай хамт олон баярлаж бахдан харж байлаа.

Өнөөдөр гадны зарим компаниуд Монголын баялгийг ашиглаж, Монгол нутагт үлдээсэн юмгүй хамаг ашгаа аваад явж байхад дуугардаг улстөрчид  байгаа бил үү.

Гэтэл улс орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр болж, эх орноо аж үйлдвэржүүлэх үйлсийн төлөө хөдөлмөрлөж буй үндэсний баялаг бүтээгчдэд элдэв хоч, хаяг зүүж, нүд үзүүрлэн гадуурхаж, олон нийтийн сэтгэл зүйг тэдний эсрэг хөглөн турхирч, хэт туйлширсан худал мэдээллийг цацах нь аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаанд ихээхэн хор хохирол учруулаад зогсохгүй Монгол Улсад чөлөөт зах зээл, ардчилал, хүний эрх, эрх чөлөө устаж, шударга хөдөлмөрөөр бий болсон баялгийг нийгэмчилсэн өмнөх тоталитар нийгмийн систем рүү шилжих нь гэсэн ойлголтыг төрүүлэхээр байна.

 

МОНГОЛЫН АЛТ” (МАК) ХХК

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танаа /Ил захидал/
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өнөөдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өнөөдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани