- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Монгол төмрийн хүдэр БНХАУ-ын шаардлагаас хол хоцрох нь
УРД ХӨРШ ТӨМРИЙН ХҮДРИЙН ЗАХ ЗЭЭЛД ЧАНАРЫГ ЭРХЭМЛЭЖ ЭХЭЛЛЭЭ
Ган, төмөрлөгийн гол орцууд хяналт, хязгаарлалттай тулчихаад байна. Дэлхийн түүхий гангийн гарц энэ оны эхний арван сарын байдлаар 5.3 хувиар өсөж 1.5 тэрбум тоннд хүрснийг дэлхийн гангийн холбооноос мэдээлэв. Өсөлт, хөгжлийн түүхий эд гэгддэг ган төмрийн хүдэр, коксжих нүүрс гэсэн хос түүхий эдээс бий болдог. Гэтэл гангийн зах зээлийн "жанжин” Хятад Улс харцаа ширүүсгэн, хяналт шалгалтаа чангатгасан нь хос хоёрын ханшид нөлөөлж эхэллээ.
Урд хөрш хилийн чанадаас авдаг нүүрсний импортоо энэ оны эцэс хүртэл хориглосныг уншигч та дуулсан байх. Хятад ийнхүү нүүрсний импортоос нүүр буруулаад зогссонгүй төмрийн хүдэрт ч хүндхэн босго тогтоочихоод байгаа нь зах зээлийг орвонгоор нь эргүүлж мэдэх нь. Энэ нь учиртай. Хятад Улс төмрийн хүдрийн зах зээлийн энгийн нэг тоглогч биш.
Дэлхийн төмрийн хүдрийн нийт импортын бараг 60-70 хувийг энэ улс ганцаараа "залгидаг” гээд бодохоор энэ зах зээлд эзлэх БНХАУ-ын нөлөө үлэмж том.
Тэгвэл энэ зах зээлийн хамгийн том худалдан авагч чанарыг эрхэмлэж эхэллээ.
Ингэснээр төмрийн хүдрийн гол зах зээлд чанар төвтэй худалдааны бодлого үйлчилж байна. Урд хөрш сайн чанарын төмрийн хүдэрт үүдээ нээж, агуулга бага, тааруу түүхий эдийг хориглох хүртэл арга хэмжээ авч эхэллээ. Үүнээс үүдэн төмрийн хүдрийн зах зээлд сул болон сайн чанарын түүхий эдүүдийн ханшид зөрүү үүсэв.
65 хувийн төмрийн агууламжтай хүдрийн үнэ 97 ам.доллар байсан бол 62 хувийн агууламжтай нь тонн нь 77.25 ам.доллар байсныг S&P Global Platts индекс мэдээлжээ. Төмрийн хүдрийн зэрэглэлийн зөрүүний үнэ дунд хугацаанд 20-30 хувьд хэлбэлзэнэ. Дээд зэрэглэлийн хүдрийн эрэлт, ашиг нэмэгдэж буйг СRU зөвлөх фирмийн шинжээч Эрик Хедборг онцолж байна.
Гэхдээ Хятадын өндөр босго сайн чанарын төмрийн хүдрийн борлуулалтыг дэмжсэн. Тухайлбал, энэ төрлийн түүхий эдийн ханш арав, арваннэгдүгээр сарыг эс тооцвол сүүлийн зургаан сарын дээд цэгт хүрээд байгаа юм. Энэ хэрээр өндөр чанартай түүхий эд үйлдвэрлэгчид ч хэтэвчээ хялбархан зузаатгах боломж гараад байна. Дэлхийн нийлүүлэлтийн 35-40 хувийг Vale, BHP Billiton, Rio Tinto хангадаг.
Дэлхийн төмрийн хүдрийн хамгийн том олборлогч болох Бразилын Vale компани төмрийн хүдрийн олборлолтоос гурван тэрбум гаруй ам.долларын ашиг олжээ. Бас олборлолт нь өнгөрсөн улиралд бүх цаг үеийн дээд цэг болох 104.9 сая тоннд хүрчээ. Тус компани Хятадын хэрэглээний зан төлөвийг даган төмрийн хүдрийн олборлолтоо ч чанар төвтэй болгож байна.
Vale Бразилын Пара мужид дэлхийд тэргүүлэх төмрийн хүдрийн уурхайг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. 14 тэрбум ам.долларын өртгөөр босох уурхай хятадын зах зээлд дээд зэрэглэлийн, бага бохирдолтой хүдэр нийлүүлж, BHP, Rio Tinto зэрэг өрсөлдөгчдөө хол орхих төлөвтэй.
Vale-ийн дэлхийн үйл ажиллагааны захирал Эфрем Даумас Хятад Улс гангийн үйлдвэрлэлээ танаж, агаарын бохирдлыг бууруулахыг эрмэлзэж буй цаг үед хорт хийн ялгаруулалт багатай дээд зэрэглэлийн хүдрийн эрэлт эрс нэмэгдэнэ гэж мэдэгдсэн байна. Тус компани энэ онд 390 сая тонн төмрийн хүдэр олборлох урьдчилсан төлөвлөгөөг танилцуулсан юм.
Харин ирэх онд энэ хэмжээг 400 сая тоннд хүргэхээр зорьж байна.
Уул уурхайн олборлолтоор дэлхийд тэргүүлэгчдийн нэг Rio Tinto-гийн 2018 оны эхний улирлын төмрийн хүдрийн нийлүүлэлт таван хувиар өссөн байна.
Тухайлбал, австралиас хийсэн экспортын хэмжээ жилийн дүнгээр 4.6 хувиар өсөж, 80 гаруй сая тонн болсон нь шинжээчдийн таамагт хүрсэн үзүүлэлт болж байна. Иймд тус компани 2018 онд нийт 330-340 сая тонн төмрийн хүдэр нийлүүлэх зорилтоо хэвээр үлдээсэн байна.
• Хятад улс нүүрсний импортоос нүүр буруулаад зогссонгүй төмрийн хүдэрт ч хүндхэн босго тогтоов.
• Дэлхийн түүхий гангийн гарц энэ оны эхний арван сарын байдлаар 5.3 хувиар өсөж 1.5 тэрбум тоннд хүрэв. • Дэлхийн төмрийн хүдрийн нийт импортын бараг 60- 70 хувийг энэ улс хэрэглэдэг.
• Хятадын өндөр босго сайн чанарын төмрийн хүдрийн борлуулалтыг дэмжсэн.
Rio Tinto группийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак Хятадын гангийн аж үйлдвэрт бүтцийн шинэчлэл хийгдэх нь гарцаагүй. Гэхдээ энэ нь үйлдвэрлэлийг бууруулах бус өндөр чанарын түүхий эдийг илүү шаардана хэмээн дүгнэжээ.
Өөрөөр хэлбэл, гангийн голлох түүхий эдүүд болох коксжих нүүрс болон төмрийн хүдрийн ханш энэ он дуустал тогтвортой байх төлөвтэй бөгөөд өндөр агууламжтай сайн чанарын түүхий эдийн ханш цаашид өсөх нь.
Ингэснээр Австрали, Бразил чанарын шаардлагын үр дүнд ашиг, орлогоо чамгүй зузаатгахаар байна. Гол худалдан авагч чанар нэхэж эхэлсэн тул энэ зах зээлд сул чанарын түүхий хүдэр нийлүүлэгчид тэсч үлдэхэд бэрх болохоор байна.
Гэтэл Монгол Улс төмрийн хүдрийн агуулгын хувь хэмжээгээр дээгүүрт бичигддэггүй.
Хятадын зах зээл 62-65 хувийн төмрийн агуулга бүхий хүдрийн баяжмалд хөл алдан мөнгө төлж байхад манай агуулгын хувь хэмжээ үүнээс 10 хувиар доогуур. Дээрээс нь үүнийг илүү баяжуулах, нэмүү өртөг шингээх боломж хомс. Одоогоор төмрийн хүдрийн орд ашиглах тусгай зөвшөөрөлтэй 38 аж ахуйн нэгж бий ч үнийн уналтаас үүдэн үйл ажиллагаа нь саарсан.
Тухайлбал, 2015 оноос хойш сул зогссон "Хөх ган” компани энэ оноос үйл ажиллагаагаа дөнгөн данган эрчимжүүлж байна. Үүнээс үүдэн манай төмрийн хүдрийн баяжмалын чанар, өрсөлдөх чадвар өнөө хэр дорвитой өсөн дэвжээгүй.
Гэтэл худалдан авагч маань дахиад стандарт шаардлагаа өсгөж, сул чанарын төмрийн хүдрийг тоохгүй гэдгээ мэдэгдээд байна. Төмрийн хүдэр бол орлогын гол эх үүсвэрийн нэг.
Хэдийгээр төмрийн хүдрийн орлого зэс, нүүрсийг гүйцэхгүй ч энэ түүхий эд Монголын эдийн засагт жилд дунджаар 200-300 сая ам.доллар тогтмол авчирдаг, экспортын үндсэн түүхий эд. Гэвч биднийг бэлэн байгаа түүхий эдээ баяжуулж, өрсөлдөх чадварыг нь өсгөж чадахгүй суух зуур урд хөршийн хэрэгцээ шаардлага өсөөд эхэллээ.
Хэрэв бид худалдан авагчийнхаа хэрэгцээ шаардлагатай хөл нийлүүлэн алхаж чадахгүй л бол экспортын нэг багана маань ганхаж мэдэхээр байна.
Засгийн газрын мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||