- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Австралийн уурхайд робот нэвтрүүлж байна
Энэ сард Австралийн уурхайд хүдэр ачсан 238 вагон замаасаа гарч, BHP Billiton том хохирол амсав. Уг осол түүнчлэн уул уурхайн салбарт хүний үйл ажиллагааг автомат технологиор орлуулбал аюулгүй хийгээд үр ашгийг дээшлүүлж болохыг нотлож байна.
Rio Tinto компани Австралийн баруун нутгийн Пилбара уурхайд дэлхийд анх удаа хүнд даацын төмөр замын жолоочгүй цувааны сүлжээ байгуулсан юм. Эндхийн 16 уурхайд ашигладаг вагоны дөрөвний гурав нь боомтууд руу машинчгүйгээр тээвэр хийдэг.
Англи, Америкийн компани энэ оны эцэс гэхэд уг үзүүлэлтийг 100 хувьд хүргэхээр тооцжээ.
Rio-гийн хүдрийн төмөр зам, боомт ба үндсэн үйлчилгээг хариуцсан захирал Айвен Велла "Бид энэ нь хүн жолоочтой ажиллагаанаас аюулгүй гэдэгт итгэлтэй байна.
Нэг, хоёр машинч байлаа ч хяналт, аюулгүй байдал болон бусад зүйлсийг AutoHaul буюу машинчгүй төмөр замын системээр зохицуулдаг” хэмээв.
Уул уурхайд түргэн нэвтэрч буй технологийн хувьсгалыг Rio Tinto тэргүүлж, жолоочгүй галт тэрэг, ачааны машин, өрөмдөгч ба ачигчийг ажиллуулж байгааг уурхайгаас хол орших алсан удирдлагын төвөөс хянадаг аж.
2012-2015 оны таваарын уналтын улмаас дэлхийн уурхайн томоохон компаниуд зардлаа танах, ажиллах хүчээ цомхотгох, бүтээмжээ дээшлүүлэх шаардлага тулгарсан тул автомат систем нэвтрүүлэх ажил түргэссэн. Пилбара ордоос хүдэр олборлогч BHP, Rio, Fortescue компаниуд машинчгүй вагон бүтээмжийг 15-30 хувь нэмэгдүүлдэг гэж үзэж байна.
GPS-ээр хянадаг автомат технологи хүн ажилласнаас илүү нарийн хуваарьтайгаас гадна бага түлш зарцуулж, эвдрэл, элэгдэл буурдаг аж.
McKinsey зөвлөх фирмийн таамгаар ийм хандлага цаашид үргэлжлэх ба робот техникийг ашигласнаар нефть, хий, нүүрс, зэс олборлогчид 2035 он гэхэд 290-390 тэрбум ам.долларын хэмнэлт гаргана.
Харин баруун Австралийн алслагдсан уурхайн хотуудаас хүмүүс дайжиж болзошгүйг мөн анхааруулжээ. 1970-1980 онуудад аж үйлдвэрт роботоор хүнийг орлуулж, бүтээмжийг асар дээшлүүлсэн явдал одоо уул уурхайн салбарт тохиолдож байна гэж зарим шинжээч үздэг.
Баруун Австралийн Эрдэс, Эрчим хүчний танхимын захирал Пол Эверинхэм "Баруун Австралийн 120 мянган уурхайчны ажлын байрны тал нь автоматчилалын нөлөөг амсах байх.
Ингэснээр ажилчид өөр ажилд орох эсэхийг хэн ч мэдэхгүй байна” хэмээн өгүүлэв. Тэрээр цагаан захтнаас илүүтэй хөх захтны ажлын байр алдагдах байх гэж ярьсан юм. BDO зөвлөх фирмийн судалгаанаас үзэхэд 2020 он гэхэд уурхайн ажлын байрны хагас нь роботоор солигдоно. Харин цомхотгогдсон ажилчдын талыг дахин сургаж, мэргэжил дээшлүүлснээр роботыг хянах ажилд шилжүүлнэ гэж энд дурджээ.
Мөн судалгаанд робот нэвтрүүлсний ачаар 2020 онд уурхайн ослыг 75 хувиар бууруулна гэж тооцсон байна. Гэхдээ Rio анхдагчийн хувьд хөрөнгө зарцуулан робот нэвтрүүлж байгаа учир бусад нь нарийн төвөгтэй системийг ажиллуулах түүний алдаанаас суралцах боломж олгож буй.
Сайн тал нь гэвэл уурхайнхан жолоодлогогүй машинд суурилуулс ан олон мэдрэгчээс асар өргөн өгөгдөл хуримтлууллаа. Уг мэдээллийг ашиглан уурхайн ажиллагааг улам бүр төгөлдөржүүлэх боломжтой юм.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||