- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хятадын хар алтны ирээдүй
БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хороо энэ сарын 14-нд хуралдаж, нүүрсний импортын бодлогодоо өөрчлөлт оруулав. Тус улс энэ оны нүүрсний импортоо өнгөрсөн жилийнхтэй ижил түвшинд хадгалахын тулд 2018 оны эцэс хүртэл нүүрсний импортод хязгаарлалт тавихаар шийдсэн юм.
Өмнөд хөршийн импортын нүүрсний нийт хэмжээ өнгөрсөн онд 270 сая тоннд хүрчээ. Үүний 69.3 сая тонн буюу 25%-ийг коксжих нүүрс эзэлж байгаа юм. Сүүлийн дөрвөн жилийн нүүрсний нийлүүлэлтийн статистикийг харвал арваннэг болон арванхоёрдугаар саруудад нүүрсний импортын дундаж дүн 20 сая тонн байхаар байна. Үүнээс коксжих нүүрс 25 хувийг эзэлнэ гэж тооцвол коксжих нүүрсний импортын хэмжээ ердөө таван саятонн байх тооцоог гаргаж болно. Өөрөөр хэлбэл, урд хөрш энэ оны төгсгөл хүртэл таван сая тонн коксжих нүүрсийг хилийн чанадаас импортлох дүр зураг бууж байгаа юм.
Тус улсын дотоодын коксжих нүүрсний нийлүүлэлтэд хязгаарлалт тогтоосон энэ үед импортын нүүрсний бодлого өөрчлөгдсөн нь коксжих нүүрс импортлогч орнуудад төдийгүй тус улсын дотоодын үйлдвэрлэлд томоохон өөрчлөлт дагуулж мэдэхээр байна. Гэхдээ зөвхөн энэхүү бодлогоос хамаарч коксжих нүүрсний нийлүүлэлт хумигдаагүй байна.
Урд хөрш энэ оны төгсгөл хүртэл таван сая тонн коксжих нүүрсийг хилийн чанадаас импортлох дүр зураг бууж байна
Тус улсын дотоодын коксжих нүүрсний үйлдвэрлэлийн хэмжээ 2010-2013 оны хооронд оргил үедээ хүрч, 570 сая тоннд хүрсэн. Үүнээс хойш тодорхой хувиар буурч байсан бол 2017 онд дотоодын коксжих нүүрсний үйлдвэрлэлийн хэмжээ 456 сая тонн болсон байдаг. Харин энэ оны эхний есөн сард дотоодын коксжих нүүрсний хуримтлагдсан үйлдвэрлэлийн хэмжээ 322 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 3.7 хувиар буурсан үзүүлэлт юм. Дотоодын коксжих нүүрсний үйлдвэрлэл нь ийн буурснаар эрэлтийг багасгасан байна.
График-1
График-2
Хятадын коксжих нүүрсний үйлдвэрлэлээр Шан Си, Шан Дун, Гүй Жоу, Хө Нан, Ан Вэй, ӨМӨЗО зэрэг мужууд тэргүүлдэг байна. 2017 онд тус улсын коксжих цэвэр нүүрсний үйлдвэрлэл 456 сая тоннд хүрсэн ба үүнээс
- Шан Си 189 сая тонн буюу 42.5%
- Шан Дун 42.5 сая тонн буюу 9.5%
- Гүй Жоу 38.6 сая тонн буюу 8.7%-ийг эзэлж байна.
Шан Си, Шан Дун, Гүй Жоу мужууд нь улсын нийт үйлдвэрлэлийн 60.7 хувийг эзэлдэг.
Хятад улсын дотоодын коксжих нүүрсний нийлүүлэлт одоогийн байдлаар 87%-тай байна. Гэвч хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаан коксжих нүүрсний нийлүүлэлт буурч байна. Тухайлбал, дотоодын коксжих нүүрсний нийлүүлэлтэд чухал байр суурь эзэлдэг Шан Си мужийн Линг хотын "Линг Жи” группийн эзэмшдэг нүүрсний дөрвөн уурхайг хааснаас улбаалан коксжих нүүрсний нийлүүлэлт хумигдсан. Мөн өмнөх жилтэй харьцуулбал энэ жил үйлдвэрлэлийн хүчин чадлын хэтрэлтэд хатуу хяналт шаардлага тавьсан.
Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлийн хүчин чадлыг хэтрүүлэн нүүрс олборлолт хийсэн учир нь батлагдсан төлөвлөгөөний дагуу ажиллах үүргийг уурхайнуудад өгөх болов. Үүний улмаас уурхайнуудад шалгалт явуулж, Шан Си мужийн зарим нүүрсний уурхайн үйл ажиллагааг бүрэн болон хагас байдлаар хумих шийдвэрийг гаргасан юм. Түүнчлэн нүүрсний уурхайн аюулгүй ажиллагааны үүднээс үйлдвэрлэлийн хүчин чадлыг хязгаарлах бодлогыг хэрэгжүүлсэн. Товчхондоо, Хятадын коксжих нүүрсний нийлүүлэлтэд нөлөөлөх хамгийн том хүчин зүйл нь яах аргагүй дотоодын коксжих нүүрсний үйлдвэрлэл болон импортын тоо хэмжээ юм. Хятад улс коксжих нүүрсээ Австрали, Монгол, ОХУ, АНУ, Канад зэрэг улсаас голлон импортолдог.
График-3
График-4
Тухайлбал, 2016 онд Австралиас 30.9 сая тонн буюу нийт импортынхоо 44.3, Монгол Улсаас 26.3 сая тонн буюу нийт импортын 37.6 хувийг худалдан авчээ. Ингэснээр эдгээр улс нийт импортын 80-аас илүү хувийг эзэлсэн байна. Харин ОХУ-аас 4.6 сая тонн буюу нийт импортын 6.6, АНУ-аас 2.8 сая тонн буюу нийт импортын дөрөв, Канадаас 4.2 сая тонн буюу нийт импортын 6.1 хувийг тус тус худалдан авчээ.
Монгол Улс одоогоор өмнөд хөршийн хар алтны зах зээлд нийлүүлэлтийн хэмжээгээрээ Австралийн дараа буюу хоёрдугаарт бичигдэж байна. Манай улс нүүрсний нөөцөөр баялаг бөгөөд нүүрсний тогтоогдсон нөөц нь 25.8 тэрбум гаруй тоннд хүрдэг. Нутгийн баруун хэсгээр голчлон коксжих нүүрс үйлдвэрлэл төвлөрсөн бол зүүн хэсгээр хүрэн нүүрс олборлодог. Үүнээс Тавантолгой нүүрсний орд нь Монгол Улсын хилээс 180 км, Ганц модны боомтоос 245 км зайд оршдог. Тогтоогдсон нөөц 1.5 тэрбум тонн бөгөөд тооцоолсон нөөц зургаан тэрбум тонноос их байна. Үүнд коксжих нүүрс 1.4 тэрбум тонн, эрчим хүчний нүүрс ойролцоогоор 4.6 тэрбум тонн байхаар тооцсон байдаг. Одоогоор дэлхийн хэмжээнд бүрэн олборлож дуусаагүй хамгийн том коксжих нүүрсний ил уурхай юм.
Монголын коксжих нүүрсний экспортын хэмжээ богино хугацаанд хэлбэлзэх ч урт хугацаандаа тасралтгүй нэмэгдэх төлөвтэй байна
Монгол Улсын коксжих нүүрсний чанар сайн ба Хятадын коксжих нүүрстэй харьцуулбал хүхэр багатай, үнслэг чанар ихтэй, наалдамхай чанарын индекс дээд дунд түвшинд байдаг. Мөн бусад чанарын нүүрстэй хольсны дараа дээд зэргийн металлургийн кокс үйлдвэрлэж болдог ба том оврын тэсэлгээний зуухны үйлдвэрлэлийн хэрэгцээг бүрэн хангаж чаддаг байна.
Монгол Улсын нүүрсний ихэнх хэсэг Хятад улс руу гардаг ба ойрын хэдэн жилд нийлүүлэлт тасралтгүй өссөн. Монголын коксжих нүүрс нь Хятадын коксжих нүүрсний нийлүүлэлтийн дутагдлыг нөхдөг ба алсдаа Хятад руу нүүрс экспортлох хэмжээгээрээ Австралийн өмнө орох боломжтой томоохон нийлүүлэгч орон юм. Хятад улс нь Монгол Улсаас хоёр боомтоор дамжуулан нүүрс импортолдог байна. Үүнээс голлох боомт нь Ганц модны боомт.
Тэгвэл энэ оны эхний есөн сард Хятад улс Монголоос 19.9 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх жилийн хэмжээтэй харьцуулбал 75.8 хувийг эзэлж байна. Монголын коксжих нүүрсний экспортын хэмжээ богино хугацаанд хэлбэлзэх ч урт хугацаанд экспортын хэмжээ нь тасралтгүй нэмэгдэх төлөвтэй байна.
Эх сурвалж: Wind Bloomberg Mysteel, Хятадын нүүрсний мэдээллийн сайт www.sxcoal.com, CCTD Хятадын фьючерсын хэлтсийн судалгааны тайлан, Zhong Mei Yuan Da /Бээжин/ цахим арилжааны ХК-ийн тайлан
Хамтран судалсан: Төслийн санхүүжилт хариуцсан мэргэжилтэн Д.Оргилмаа
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||