Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ХАЧИРХАЛТАЙ БАЙГАЛИЙН ҮЗЭГДЛҮҮД

Шинжлэх ухаан, техникийн үсрэнгүй хөгжил асар хурдацтай хөгжиж байгаа хэдий ч өнөө хэр нь учрыг тайлж чадаагүй байгаа байгалийн өвөрмөц сонин, гайхамшигтай зарим талаараа хөнөөлтэй гэж хэлж болохоор байгалийн үзэгдлүүд хүн төрөлхтний сонирхлыг татсаар ирсэн билээ. Энэ удаад та бүхэнд манай гарагийн хамгийн хачирхалтай байгалийн үзэгдлүүдээс түүвэрлэн хүргэж байна.

Галт уулын аянга

 

10290krdsgcpiprfad5khlfcn7 Хачирхалтай байгалийн үзэгдлүүд
 
 
 

 

Галт уулын аянга ямар зүй зогтолтойгоор бүрэлддэгийг эрдэмтэд одоог хүртэл тогтоогоогүй байгаа билээ. Харин галт уул дэлбэрэх үед агаар мандалтай эерэг цэнэгтэй урвалд орж аянга буудаг гэх таамаглалыг дэвшүүлдэг байна.

Тамын хаалга

 

np9us6bspbs6jmv7egfajrhhq Хачирхалтай байгалийн үзэгдлүүд
 
 
 

 

1971 онд Туркменистаны Ахал Мужид ажиллаж байсан Зөвлөлтийн инженерүүд уг үзэгдлийг анх харсан гэнэ.  Өнөөг хүртэл шатсаар байгаа уг гал ойр орчмын байгалийн хийгээр тэтгэгдэн тасралтгүй асдаг болохыг тогтоожээ. "Тамын хаалга” гэж нэрлэгдсэн энэхүү галт тогоо нь 70 метрийн диаметртэй, 20 метрийн гүн тогтоцтой ажээ.

Катумбо

 

1hldsjc6e7r0hcghe8lnvdfgss Хачирхалтай байгалийн үзэгдлүүд
 
 
 

 

Венесуэлийн голын эргээр цахих нууцлаг нэгэн цахилгааны Катумбо хэмээн нэрлэсэн байдаг. Голын хөвөөнөөс дээш таван километрийн өндөрт цахилгаан цахидаг бөгөөд жилийн 140-160 шөнөд уг үзэгдэл давтагддаг аж. Нэг шөнийн цахилгаан 10 цаг орчим үргэлжилдэг ба цагт 280 удаа цахидаг гэнэ.

Улаан хавчнуудын цугларал

 

25nmpusig927r43pc9oencokhb Хачирхалтай байгалийн үзэгдлүүд
 
 
 

 

Энэтхэгийн Хрисмасын арал дээр жил бүр 43 сая газрын хавч далайг зорьдаг байна. Энэхүү үзэгдлээс үүдэн Засгийн газраас долоо хоногийн хугацаатай арлын бүх авто замуудыг хаадаг ажээ.

Хаан эрвээхийн нүүдэл

 

4nk8rg9o1bp5tbth3g1dqhlo3f Хачирхалтай байгалийн үзэгдлүүд
 
 
 

 

Хар ба улбар шар өнгийн гоёмсог төрхтэй эдгээр эрвээхийнүүд дэлхийн дээрх хамгийн үзэсгэлэнтэй эрвээхийн төрөлд багтдаг учраас "Хаан эрвээхий” хэмээн нэрлэдэг. Тэд голдуу Америк, Канад, Мексикт өргөн тархсан бөгөөд жил бүрийн зун, намарт хэдэн мянгаараа нүүдэллэдэг аж. Үүний дараа хатан эрвээхий өөрийн үр төлөө болох өндгүүдээ шахдаг байна.

Аалзны тор

 

6iscro9j5vm3aaemul9gu60lj9 Хачирхалтай байгалийн үзэгдлүүд
 
 
 

 

Австралийн Вагга Вагга тосгоны ойролцоох нутагт үерийн уснаас зугтсан хэдэн сая аалз ийнхүү тороо нэхэн төвхнөдөг гэнэ.

Намибын шидэт тойрог

 

2j4hpgbusjjene3tpbu4o08mj0 Хачирхалтай байгалийн үзэгдлүүд
 
 
 

 

Намибын цөл дэх эдгээр нууцлаг цагирагуудыг морин шоргоолжнууд бүтээсэн гэхэд үнэхээр итгэмээргүй. Намибын цөлийн хөрс нэлээд үржил шим муутай төдийгүй хур тунадас бага ордог тулд эдгээр бүсэд амьдардаг морин шоргоолжнууд өөрсдийн хоол хүнсээ ийнхүү нөөцөлдөг байна.

Цэнхэр ховил

 

5urodceffpnslml9d7dl549ek0 Хачирхалтай байгалийн үзэгдлүүд
 
 
 

 

Белиз хотоос 70 километрийн зайд далайн дунд орших энэхүү асар том ховил нь 300 метрийн өргөн, 124 метрийн гүн аж. Судлаачид энэ ховилыг 15 мянган жилийн өмнө үүссэн хэмээн үздэг бөгөөд ЮНЕСКО-гоос Цэнхэр ховилыг дэлхийн өв санд багтаажээ.

Хар нар

 

4nnsrg2t6f46g67p2lfv9q3oc2 Хачирхалтай байгалийн үзэгдлүүд
 
 
 

 

50 мянга хүртэлх шувуудын цугларлыг "murmuration” гэж нэрлэдэг бөгөөд зөвхөн өвлийн дунд сард, нар жаргасны дараа Их Британийн цөөхөн хэдхэн газар уг гайхалтай байгалийн үзэгдэл тохиодог байна. Английн Варвикийн их сургуулийн хийсэн судалгааны ажилд шувууд ийнхүү олноороо цуглах нь хүрээлэн буй орчны талаар мэдээлэл олж авах, өөрсдийн оршин байх тааламжит нөхцөлийг бүрдүүлэхийн тулд ийнхүү нэгддэг шувуудын зохион байгуулалтанд орох үйл явц хэмээн тайлбарлажээ. Ийнхүү шувуудын үүсгэсэн гэрэл, сүүдрийн тусгалыг "хар нар” хэмээн нэрлэх нь ч бий.

Базальтан багана

 

2bbl24r2s0ssp63hcm6p5br3tr Хачирхалтай байгалийн үзэгдлүүд
 
 
 

 

Умар Ирландын нутагт орших базальтан багана нь галт уулын өтгөн лаавын нөлөөгөөр ийнхүү байгалийн өвөрмөц тогтоцыг олжээ. Голдуу хар өнгөтэй байдаг боловч цаг агаарын нөлөөнөөс үүдэн бор, улаан, хүрэн болдог аж. Хүний гараар бүтээгдсэн мэт 40 мянга орчим базальтан багана байдаг бөгөөд 6-12 өнцөгийг агуулсан гоёмсог хэлбэртэй гэнэ.

Нүүдэг чулуу

 

29i8vpjt3prtq802svjo5vp096 Хачирхалтай байгалийн үзэгдлүүд
 
 
 

 

АНУ-ын Калифорнийн Рэйстрэк ширгэсэн нуур, Үхлийн хөндий зэрэг цөөнгүй ямар ч хүн болон амьтны нөлөөлөлгүйгээр 2-3 жил тутамд нүүдэг чулуу байдаг билээ. Уг нууцлаг үзэгдлийн учрыг эрдэмтэд одоог хүртэл олоогүй байна. Эдгээр чулууны нүүх чиглэл, урт нь хүртэл харилцан адилгүй аж.

Мамматус үүл

 

2e73i6mrch3r0tbohaku7a2a26 Хачирхалтай байгалийн үзэгдлүүд
 
 
 

 

Тун өвөрмөц хэлбэртэй харагдах эдгээр үүлсийг эмэгтэй хүнийг хөхтэй зүйрлэж Мамматус хэмээн нэрлэдэг. "Mamma” гэдэг нь латинаар хөх, дэлэн гэх утгыг илэрхийлдэг. Цахилгаантай ширүүн бороо орохын өмнө ийнхүү хуралдан хэлбэрээ олдог бөгөөд эхэндээ зэвхий саарал өнгөтэй байдаг бол сүүлдээ нүүгэлтсэн хар өнгөтэй болон хувирдаг. Үүлний хамрах хүрээ хэдэн метрээс хэдэн зуун километр ч хүрч болох тэнгэрт 10-15 минут үзэгддэг байна.

Туйлын туяа

 

67o948352g744g1imggia20rco Хачирхалтай байгалийн үзэгдлүүд
 
 
 

 

Дэлхийн өмнөд болон хойд туйлын бүсэд үзэгддэг энэхүү гайхамшигт үзэгдэл нь нарны идэвхжил болон дэлхийн соронзон орны харилцан үйлчлэлээс үүсдэг билээ. Дундад зууны үеийн Европчууд үүнийг бурхнаас илгээсэн дохио хэмээн итгэдэг байсан бол хойд Америкийн уугуул иргэдийн нэг Крийчүүд "Онгод сүнсний бүжиг” гэж тайлбарладаг байсан аж.

Солонгон холтост мод

 

3dq4hkhmr1apnqdu4d7vhoa7b3 Хачирхалтай байгалийн үзэгдлүүд
 
 
 

 

"Eucalyptus deglupta” буюу солонгон холтост мод нь 65-70 метрийн өндөр, 2 метрийн өргөнтэй ургадаг бөгөөд ногоон, улаан, саарал, цэнхэр, улбар шар зэрэг гайхалтай өнгөнүүдээс бүрдсэн холтос нь эрдэмтдийн сонирхлыг ихээр татдаг байна. Энн мод халуун чийглэг уур амьсгал бүхий Индонез, Шинэ Гвиней, Филиппин зэрэг улсууд тархсан байдаг аж.

Хөлдүү цэцэг

 

3jcldphg74kr7dfgqao045u5hd Хачирхалтай байгалийн үзэгдлүүд
 
 
 

 

Намар болон өвлийн эхэн саруудад далай болон нуурын мандалд нимгэн мөсөн давхарга бүхий "Хөлдүү цэцэг” ургадаг аж. Хасах 22 хэмийн хүйтэнд ургадаг энэ гайхалтай ургамал судлаачдын сонирхлыг эрхгүй татдаг байна.

Исгэрэх дуун

 

731t3jj7e66h62udjhjromhb0o Хачирхалтай байгалийн үзэгдлүүд
 
 
 

 

Хаанаас эхлэлтэй нь үл тайлагдах энэхүү нууцлаг исгэрээн Их Британи, Америкт ихэвчлэн тохиолддог билээ.  Хамгийн сонирхолтой нь энэ исгэрээ хүн бүрт харилцан адилгүй сонсогддог бөгөөд Их Британид нууцлаг исгэрээг сонссон гурван хүн амиа хорлосон байна. Түүхийн үүднээс авч үзвэл хамгийн анх 1970 онд Их Британид нэлээд бага давтамж бүхий сонин чимээ гарч эхэлсэн ба 1990-д Америк, 2010 онд Канад зэрэг дэлхийн өнцөг булан бүрт сонсогдох болжээ.

ХАЧИРХАЛТАЙ БАЙГАЛИЙН ҮЗЭГДЛҮҮД
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани