Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Технологийн даяар хувьсгалын тухай


Бид технологи ярих цаг болсон. Үүнийг системтэй ярихгүй бол болдоггүй юм. Иймээс бараг оюутнуудад зориулсан энэхүү өгүүллийг толилуулж байна. Мэддэг хүмүүс ч гэсэн хааяа нэг "мэдлэгээ цэгцэлж” байвал тун зүгээрсэн. Үүнийг би зохиосон гэхээсээ илүү системт чанараараа их сайндаа орох олон бүтээлээс авсан юм. Манайх технологийн хувьд "сармагчин болтлоо” хоцрогдсон гэдгийг "хөгшчүүдэд” ойлгуулах гэсэн юм. "Барууны технологиор” надад гайхуулж онгирох нэг хэрэг, Монгол Улсаа хөгжүүлэх өөр хэрэг гэдгийг зарим залуучуудад ойлгуулах гэсэн юм. Мөн технологийн талаар баримтлах үндэсний бодлогыг "технологичид” биш, тэр мэргэжлийн эрдэмтэд биш, харин "өөр хүмүүс” хийдэг юм гэдгийг ойлгуулах гэсэн юм… 
1. Технологийн анхдугаар хувьсгал
Европын түүхэнд технологийн анхдугаар хувьсгал 1785-1842 онуудад Англид анх үүссэн гэж өгүүлдэг. Энэ үеийн Англи ээрмэл болон нэхмэл эдлэлийн хамгийн томоохон нийлүүлэгч байсан юм. Гэтэл английн аж үйлдвэрийнхний бүтээгдэхүүн болон үйлдэл (технологийн нэршлээр зүйл болон үйлдэл) даяар өрсөлдөөний шаардлагад нийцэхгүй байв. Энэ байдлыг түгээмэл хөдөлгөгч хүчээр хүний хөдөлмөрийг орлосон хийцийнтусламжтайгаар л өөрчилж болох байсан юм. Английн аж үйлдвэрийнхэн чанартай бөгөөд хямд үйлдвэрлэж байсан энэтхэгийн ээрмэлчид болон нэхмэлчидтэй зөвхөн зүйл болон үйлдлээр өрсөлдөх боломжгүй байсан юм. Иймээс тэд өрсөлдөөний зүйлийг судалж эхэлсэн, өөрөөр хэлбэл нөөцийг хөдөлгөгч хүч болгох замаар нэхмэлийн үйлдвэрлэлийг механикжуулах, шинэ технологи эзэмших, мэдлэг хуримтлуулах болж, түүнчлэн мануфактурын үндсэн дээр ээрэх, нэхэх үйлдвэрлэлийн хөдөлмөрийн хуваарийг нарийсгахад чиглэсэнүйлдлийн шинэ логик гаргажээ.
Ээрэх нэхэх суурь машин бүтээснээр хөвөн цаасан аж үйлдвэр дэх технологийн хувьсгал хараахан дуусаагүй юм. Учир юу гэхээр нэхмэлийн суурь машин, дашрамд дурдахад бусад ямар ч машин материалыг шууд боловсруулдаг ажлын машин (зэвсэг-машин), энэхүү ажлын машиныг хөдөлгөөнд оруулдаг хөдөлгүүр (нөөц-машин) гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрддэгт оршино.
Технологийн хувьсгал зэвсэг-машинаас эхэлсэн юм. Үүнээс өмнө ажилчин ганцхан ээрүүл ажиллуулдаг байсан бол одоо машин олон ээрүүл эргүүлдэг болж хөдөлмөрийн бүтээмж багцаалбал 40 дахин нэмэгджээ. Гэхдээмашины бүтээмж, хөдөлгөх хүчний бүтээмж хоёр таарахаа больж иржээ. Үүнийг арилгахын тулд ээрэх машины хөдөлгөх хүч болгон усны хүчийг ашиглах болжээ. Гэхдээ л аж үйлдвэрийн хөгжил шаардлагатай нөөц байхгүйн улмаас аюултай байдалд орсон байна. Хурдан урсгалтай гол тэр болгон байхгүйгээс болж ажил хэрэгч хүмүүсийн хооронд усны төлөө жинхэнэ дайн болов. Голын эрэг дагуух газрын эзэд энэ завшааныг ашиглаж газрынхаа үнийг тэнгэр тултал нэмжээ. Иймээс газрын эзэнд рентийн асар их мөнгө төлөх хийгээд голын эргийн газраас хамааралт байдлаас гарах аргыг сүвэгчлэх хэрэгтэй болжээ. Ингээд өсөн нэмэгдэж буйхөдөлмөрийн бүтээмжийг хангаж чадах хангалттай нөөцтэй шинэ хөдөлгөгч хүч хайхад хүрсэн байна. Ийм хөдөлгөгч хүч нь уур хэлбэрээр олдсон юм. Ингээд "усан” нөөцийн хомсдол хийцийн өөрчлөлтөд хүргэв, өөрөөр хэлбэл "уурын нөөцийн” зүйл болон үйлдэлд хүргэжээ. Нэхмэлийн жижиг үйлдвэрүүдийн өрсөлдөөн хийгээд хоршоолол том мануфактуруудын технологийн өрсөлдөөн хийгээд хоршоололд орон зайгаа тавьж өгөх болов.
2. Технологийн хоёрдахь хувьсгал 
Энэ хувьсгал дурын ажлын механизмд хөдөлгүүр болгон ашиглаж болох универсал уурын машиныг Жеймс Уатт 1780-1896 онуудад зохион бүтээснээр эхэлсэн юм. Бүр 1785 онд Лондонд анхны уурын тээрэм байгуулжээ, үүнээс жилийн өмнө анхны уурын нэхмэлийн фабрик бий болжээ. Ингэж янз бүрийн уурын машин, механизмын үйлдвэрлэл, мэдлэг, технологийн өрсөлдөөний шинэ зүйлийг бий болгох үйл явц дууссан байна. Өрсөлдөөний энэ зүйлд чиглэгдсэн үйлдэл нь уурын хөдөлгөгч хүчийг ашиглах хийгээд түүнчлэн нэхмэлийн үйлдвэрлэлийн чанарын шинэ стандартыг ашиглах, хөдөлмөрийн хуваарьт үндэслэгдсэн үйлдлийн логикт оршиж байлаа.
Уурын нөөц (ресурс) бий болсноор фабрикууд гол мөрний хөндийг орхин, түүхий эд, таваар, ажиллах хүч бүхий зах зээлдээ ойртох нөхцөл бүрджээ. XYIII зууны үед бий болсон анхны уурын машин эдийн засгийн бусад төрлийн үйл ажиллагаанд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Тухайлбал, Жеймс Уаттын уурын хөдөлгүүрийг аж үйлдвэр, тээврийн янз бүрийн салбаруудад түгээмэл суурь (платформ) байдлаар хэрэглэх болов. Уурын галт тэрэг, уурын усан онгоц, ээрэх нэхэх суурь машины уурын дамжуулга, уурын тээрэм, уурын лантуу гэх мэт хамгийн янз бүрийн байдлаар хэрэглэх болов. Нээлтийг ашиглах нь нийгмийн хэрэгцээнээс хамаардаг. Ухаандаа оросын механик Ползунов Уаттаас өмнө уурын машин хийсэн боловч оросын нийгэм түүнийг нь тоогоогүй юм.
3. Технологийн гуравдугаар хувьсгал 
Технологийн гуравдугаар хувьсгал өрсөлдөх чадвараа зохих түвшинд байлгах гэсэн оролдлогын улмаас 1889-1947 онуудад болжээ. Өмнө өгүүлсэн өрсөлдөөний зүйл болох уурын машины үйлдвэрлэлийн технологи хийгээд мэдлэг, мөн үйлдэл бүтээгдэхүүний үнэ болон чанарын шаардлагыг хангаж чадахгүй болж ирэв.
Уурын машинууд хүний байнгын оролцоо, арчилгаа шаардаж байв. Энэ нь хөдөлгөгч хүчний нөөцийг эрс ихэсгэж чадах системийн өөр хийцийг дэлхий даяараа хайхад хүргэжээ.
Ингээд даяар өрсөлдөөний зүйл нь үйлдвэрлэлийн шинэ хэрэгсэл болсон цахилгаан машин, механизм болсон ба түүний үйлдэл нь цахилгааны хөдөлгөгч хүчийг ашиглахад чиглэгдэх болжээ. Ахиад л шинэ хөдөлгөгч хүчний талаар шинэ мэдлэг, үйлдвэрлэлийн технологи хуримтлуулж, энэхүү хөдөлгөгч хүчинд хүрэх шинэ хийцийг бүтээх шаардлага гарав. Цахилгаан нөөцийг хэрэглэх хувийн компани байгуулсан Томас Эдисоны шинэ бүтээл технологийн шинэ хэвшил давшихад гол эргэлт болсон байна. Цахилгаан эрчим хүчийг дамжуулах боломжийн тухай энэ нээлт цахилгаан дамжуулах хийгээд энгийн үйлдвэрийн шугамд үндэслэсэн шинэ хөдөлмөрийн хуваарь, шинэ технологийг үүсгэжээ.
Томас Эдисоны үйл ажиллагааны нэг чухал тал нь зохион бүтээгчийн гоц авъяасдаа биш, харин бүтээсэн зүйлээ амьдралд хэрэгжүүлдэг технологийн сод ухаанд байгаа юм. Эдисон чийдэнгээс гадна фонограф, кинокамер, телефон, бичгийн машин зэргийг өөрөө болон бусадтай хамтран зохион бүтээж амьдралд нэвтрүүлсэн юм.
Технологийн гуравдугаар хэвшлийн эрин үед нөөцүүдийг цахилгаан эрчим хүчинд хувиргах техникийг боловсронгуй болгож, түүнчлэн түүнийг хурааж, хадгалж, дамжуулж, цахилгаан эрчим хүчийг ашиглаж сурчээ. Цахилгаан станцын хүчин чадал, сүлжээний урт өсөж, эрчим хүчний цогцолборууд өндөр хүчдэлийн шугамаар холбогдож, төвлөрсөн цахилгаан хангамж нэмэгдэв. Цахилгаан дамжуулах зүйл болон үйлдэл өргөн тархаснаар аж үйлдвэр дэх хөдөлмөрийн хуваарь ихээхэн үр ашигтай болов.
Технологийн гуравдугаар хэвшлийн гол ололт бол эрчим хүчний байгалийн нөөц хийгээд хэрэглэгч хоёрын байршлын ялгааг бүрэн арилгасанд оршино. Цахилгаан соронзон машины "цахилгаан” хөдөлгөгч хүчийг бүр XIX зууны 30-аад онд гарган авч чадсан юм. Гэхдээ практикт бол дараагийн технологийн хувьсгалын үед одоо л үнэлж эхэлж байна.
4. Технологийн дөрөвдүгээр хувьсгал 
Технологийн дөрөв дэх хэвшил өмнөх "цахилгааны” хэвшлийн гүнд 1940-1990-ээд онуудад үүссэн ба өрсөлдөөний үндсэн зүйлээр нүүрс устөрөгчийн эрчим хүчийг түгээмэл хөдөлгөгч хүч болгон хувиргахад чиглэгдсэн мэдлэг, технологийг ашиглах болсон юм. Үүний үр дүнд дотоод шаталтын хөдөлгүүр бий болж, энэ суурь дээр үндэслэсэн автомашин, нисэх онгоц, трактор, усан онгоц хийгээд бусад машин, механизмууд бий болов. Улс орнуудын эдийн засагт ашиглахаас бүр өмнө цөмийн эрчим хүчний хөгжил эхлэв. Энэ нь амьдрал дээр мэдлэг, технологи, үйлдвэрлэлийн нөөцийг сэргээх, түүнээс үүдэн нөөцийг янз бүрийн хөдөлгөгч хүч болгон хувирган өөрчлөх хийц (конструкци) зохиох янз бүрийн үйл явц байнга болж байдгийг харуулж байна. Энэ үйл явц нийгэм-эдийн засгийн системд хэвшмэл байдаг хүний хүчин зүйлээс болж хурдан байж чаддаггүй байна. Гэхдээ алсыг харсан ажил хэрэгч хүмүүс, удаан хугацааны даяар өрсөлдөөнийг хангах гэсэн тэдний эрмэлзэл аажимдаа хоршооллын шинэ хэлбэр бүрдэхэд хүргэдэг байна.
Технологийн дөрөв дэх хэвшил эдийн засгийн технологийн бүтцийн дүр төрхийг эрс өөрчилж (дотоод шаталтын хөдөлгүүрийн үндсэн дээр трактор, машин, механизм гэх мэт), эдийн засгийн үйл ажиллагааны янз бүрийн төрлүүдийн механикжуулалтын эрин үеийг дуусгасан юм. Энэ үеийн хамгийн чухал үйл явдал нь өрсөлдөөний зүйлд чиглэгдсэн (автомашин) шинэ үйлдлийг бүтээсэн, тухайлбал, автомашин үйлдвэрлэх конвейер зохиож, улмаар трактор, онгоц гэх мэтийг үйлдвэрлэх болсон явдал юм.
Иргэдийн өдөр тутмын хэрэгцээнд механикжсан ахуйн техник, хүнсний бүтээгдэхүүн боловсруулах бага оврын механизмууд, арай сүүлд цахилгаан сахлын машин, тоос сорогч, угаалгын болон сав угаагч машин, хөгжмийн төхөөрөмж хийгээд комплексүүд бий болов.
Технологийн энэ хэвшилд хамгийн чухал технологийн даяар нөөц нь нефть, хий болон тэдгээртэй адилтгах бүтээгдэхүүн болов. Аажмаар эдгээр нөөцийг янз бүрийн хөдөлгөгч хүч болгон хувиргах болов. Олонхи хөгжилтэй орнууд эдгээр хөдөлгөгч хүчний ачаар эдийн засгийнхаа өсөлтийн шаардлагыг хангаж байна. Шинэ төрлийн хөдөлгөгч хүчний тусламжтайгаар янз бүрийн дотоод шаталтын хөдөлгүүр ашиглахад үндэслэсэн зэвсэглэлийн өрсөлдөөний зүйл болсон эдийн засаг цэцэглэж байна.
Чухамхүү энэ үндсэн дээр суурь машин, нисэх онгоц, танк, авто машин, трактор, шумбадаг онгоц, усан онгоц, цэргийн бусад техникийн шинэ шинэ загвар үйлдвэрлэх суурь (платформ) бий болж байна. Дотоод шаталтын хөдөлгүүрийн хөдөлгөх хүчээр хангагдсан энэхүү суурь нь өөрөө даяар өрсөлдөөний зүйл болон хувирсан ба үүний үйлдэл нь үйлдвэрлэлийн сүлжээг хэрэгжүүлж байна.
Ийм маягаар технологийн дөрөв дэх хэвшил өрсөлдөөний мэдлэг, технологи, үйлдвэрлэлийн систем зэрэг шинэ шинэ зүйлийг бий болгосноор эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэв. Эдгээр зүйлс технологийн гинжин үйлдэл бүхий хөдөлмөрийн шинэ хуваарь, чанарын шинэ стандарт, бусадтай туршлага солилцох шинэ үйлдэлд чиглэгдсэн болно.
5. Технологийн тавдахь хувьсгал
1956 онд америкийн физикч Уильям Шокли, Жон Бадин, Уолтер Брэттен нар транзистор нээснээр технологийн тавдахь хувьсгал эхэлсэн байна. Эдгээр эрдэмтэд Нобелийн шагнал хүртсэнээс гадна транзистор радио технологид хувьсгал хийжээ. Үүний дүнд хэрэв байхгүй бол бид өнөөдөр амьдралаа төсөөлж ч чадахгүй микросхем, микропроцессор, компьютер хийгээд холбоо харилцааны бусад олон систем бий болсон ба эдгээр нь өрсөлдөөний зүйлс болов. Энэ бол "балар эртний механик” эрин үеэс электрон, сансрын болон компьютерийн эрин үе рүү орсон хэрэг юм.
Өмнөх бүх шатуудад өрсөлдөөний зүйл нь хүний хөдөлмөрийг машины хөдөлгөх хүчээр сольдог байсан юм. Харин энэ удаад өрсөлдөөний зүйл нь үйлдвэрлэлийн удирдлага, бүтээгдэхүүний төсөл зохиох, үйлдвэрлэлийг бөөнөөр нь автоматжуулахад одоо болтол мэдэгдэж байгаагүй интеллектуал хүчний хөгжлийг ашиглах явдал болсон байна.
Үүний үр дүнд XX-XXI зууны зааг дээр бүтээгдэхүүний төслийг автоматжуулах систем, технологийн удирдлагын автоматжуулсан систем, үйлдвэрлэлийн удирдлагын автоматжуулсан систем гэсэн салбар хоорондын маш нарийн интеллектуал систем үүсэв. Эдгээр хүчнүүдийн үйлдэл нь хөдөлмөрийн шинэ хуваарь, дэлхийн туршлага солилцох, Интернет үүлэн технологийн тусламжтайгаар дэлхийн шилдэг технологи хэрэглэх зэрэгт суурилдаг байна. Ийм үйлдэл нь нөөцийг интеллектуал хүч болгон хувиргах огт өөр арга дээр суурилдаг бөгөөд голдуу "сloud сomputing” буюу "үүлэн тооцоолол” гэсэн үгээр нэрлэж заншсан байна.
Технологийн дөрөв дэх хэвшлийн үед ч гэсэн интеллектуал нөөц оршин байсан, харин тэр нь харьцангуй бага, хэрэглэгч цөөн байсан юм. Хөгжлийн эхэн үедээ бол сloud сomputing буюу үүлэн технологийг их дээд сургууль, судалгааны лабораторийн ажилтнууд л нээлт, бүтээл хийх гэж ашигладаг байжээ. Энд өрсөлдөөний зүйл нь мэдлэг хийгээд үйлдвэрлэл бүрдүүлэгч технологийн янз бүрийн католог бүтээх явдал байв. Гэхдээ энэ нь катологоор дамжуулан мэдлэгийг хангалттай нөөцтэй интеллектуал хүч болгон хувиргахад чиглэгдсэн байсан юм.
Хүрэлцээтэй нөөцийг мэдлэгийн интеллектуал хүч болгон хувиргах салбарын анхны хүмүүс нь Yahoo хайлтынхан юм. Энэ бол шууд утгаараа мэдлэгийн суурь биш байсан юм, яагаад гэвэл мэдлэгийн хайлтын муж каталогийн нөөцөөр хязгаарлагдаж байлаа.
Үүнээс цааш каталогиуд тархаж, газар сайгүй ашиглах болж, түүнтэй хамт хайлтын арга ч бас нарийссан. Яг энэ үед каталог бараг алдар нэрээ алдсан. Энэ нь үйлдлийн ассоциатив аргын тусламжтайгаар нөөцөөс гарган авдаг интеллектуал хүч асар олон тоотой болсноор тайлбарлагдана.
Өнөөдөр 5 сая нөөцийн тухай мэдээлэл агуулсан, мэдлэгийн каталог Open Directory Project буюу DMOZ, түүнчлэн 8 миллиард баримт бичиг бүхий Google хайлтын систем өрсөлдөөний зүйл болж байна. Өрсөлдөөний эдгээр зүйлд чиглэсэн үйлдэл нь MSN Search, Yahoo, Google системээр дамжин олон улсын түвшинд гарах боломж олгож байна. Энэ салбарт бага судлагдсан, өргөн олон хэрэглэгчид хүрээгүй мэдлэгийн шинэ суурь, технологи зэрэг өрсөлдөөний шинэ шинэ зүйл гарган ирж болох юм. Эндээс технологийн тавдахь шинэ хувьсгал одоо ч гэсэн үргэлжилж, олон олон шинэ нээлт бүтээл гарсаар байна.
6. Технологийн зургаа дахь хувьсгал 
Энэ хувьсгал бидний өмнө байгаа. Өмнөхөөс ялгаатай нь даяар өрсөлдөөний үндсэн зүйлд анх удаагаа хөдөлгөгч хүчийг биш, юун өмнө хүний бүхий л интеллектуал хүч хийгээд шинэ технологид (мэдлэг, нано, био, мэдээллийн болон когнитив технологи) чиглэсэн үйлдэл гаргаж ирж байгаагаараа онцлог юм.
Энд өрсөлдөөний нэг зүйл нь NBIC хийц дээр болох ба энд N-нано, B-био, I-инфо, C-нь когно технологийг тус тус илэрхийлнэ. Нөгөө хийц нь CCEIC болох ба энд СС-сloud сomputing буюу үүлэн тооцоолол, E-үйлдвэрийн үйл ажиллагааны тухай хүчирхэг мэдээлэл, I-генераторуудын тайлагнах чанарын загварчлал, С-системийн когнитив шинж чанар болно. Энэхүү хоёр NBIC, СCEIC хийц дотор дээд зэргийн технологийн конвергенциболно. Харин энэ тухайд (загнахгүй бол) жичид нь ярина…
Судлаач Х.Д.Ганхуяг.
Технологийн даяар хувьсгалын тухай
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани