Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

О.Бум-Ялагч: Оюутолгойн гэрээ луйврын гэрээ болсон гэдгийг бид маш сайн ойлгох ёстой

Монголын Ногоон намын дарга О.Бум-Ялагчтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Оюутолгойн гэрээний талаар танай намын байр суурь ямар байгаа вэ?

-Бидний зүгээс Оюутолгойн гэрээг буцаах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Олон улсын конвенцид тодорхой нэг гадаадын төсөл аливаа нэг улсад хэрэгжээд тухайн улсын эдийн засаг хямрах юм бол тэр гэрээг цуцлах ёстой байдаг. Оюутолгой өөрөө 400 миллиард долларын өртөгтэй. Өнөөдрийн энэ байдлаас харахад бид юу ч авахгүй гэдэг нь харагдаж байгаа юм. Оюутолгой энэ байдлаараа явах юм бол Монголын эдийн засаг босохгүй. Тэгээд яваандаа төрийн эргэлт хийхэд ч хүрч болзошгүй. Тиймээс ийм байдалд оруулахгүйн тулд Оюутолгойг зогсоохоос өөр аргагүй.
Анх үйл ажиллагаа явуулж эхлэхдээ л Оюутолгойн гэрээг луйврын гэрээ болсон гэдгийг илэрхийлж байсан. Энэ гэрээн дээр эмзэглэж байсан зүйл бол байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд нь усны нөөц тодорхойгүй байна гэдгийг хэлж байлаа. 10 дахин бага усны нөөцтэй яаж үйл ажиллагаа явуулах гэж байгаа юм бэ гэхэд өнөөдөр болтол шийдэгдээгүй л байна. Говийн усны нөөцийг дуусгахаар байна. Усныхаа нөөцийг бий болгосны дараа үйл ажиллагаагаа явуулбал яасан юм бэ гэсэн байр суурийг илэрхийлж гэрээг цуцлахад ач холбогдол өгч байна. Тэгээд ч Оюутолгойгоос 44 жилийн дараа л ашиг хүртэнэ гэж ярьж байгаа. Ийм юм дэлхийд хаана ч байхгүй гэдгийг хэлье.

 Та өмнө нь УИХ тарах ёстой гэж ярьж байсан. Энэ талаар тодруулж ярина уу?  

-УИХ-ын тухай хуулийн 31-р зүйлд заасан байдаг. Нийт гишүүдийн 3/2 нь УИХ-ыг өөрөө өөрийгөө тараах асуудлыг хэлэлцүүлэх эрхийг бүрдүүлээд, нөхцөл нь гарвал хэлэлцэх ёстой. Хэлэлцээд гарын үсэг цуглуулвал энэ асуудлыг хөндөх эрх нь нээгддэг. УИХ өөрөө өөрийгөө тараах нь өнөөгийн улс төрийн нөхцөл байдалд хамгийн зөв гарц юм. Энэ байдлаараа үргэлжилвэл дараагийн Засгийн газар ч огцрохоор харагдаж байна. Тиймээс УИХ тараад, шинээр УИХ-аа бүрдүүлвэл яасан юм бэ гэсэн асуудлыг манай намын зүгээс тавьж байгаа.
Тиймээс УИХ-д суудалгүй намуудыг уриалж байна. Хэрвээ УИХ тарахгүй юм бол УИХ-д суудалгүй намуудын зүгээс тараах арга хэмжээг нэгдэж зохион байгуулна. Үнэхээр тарахгүй гэж энэ байдлаар явсаар байвал иргэд өөрсдөө УИХ-ыг тараахын тулд нийтээрээ идэвхитэй байх ёстой. Ард түмний саналыг авч олонхи болсон МАН өнөөдөр 32, 33 гэж хоёр хуваагдаад удаж байна. Энэ хуваагдал нь ард түмний эрх ашгийн төлөө биш, өөрсдийн эрх ашгийн төлөө нам дотроо суудлаа булаацалддаг үзэгдэл рүү шилжсэн. Тэгэхээр ийм намаар УИХ-ыг бүрдүүлж, төрийг жолоодуулснаас тараасан нь дээр гэж бодож байна. Улс төрийн ёс зүйтэй нам л юм бол энэ УИХ-аа тараах ёстой.

У. Хүрэлсүхийн Засгийн газрын өнгөрсөн хугацаанд хийсэн ажлыг та юу гэж дүгнэж байна вэ? 

Улс төрийн намын үндсэн зорилго нь УИХ, Засгийн газарт хяналт тавих явдал юм. "Эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд харагдаж байна” гэсэн дүгнэлтийг У.Хүрэлсүхийн танхим тавьж байна. Ийм хандлага Ж.Эрдэнэбатын танхимын үед байсан. Гэлээ гээд тэд үлдэж чадаагүй огцорсон. Мэдээж засаг барьж байгаа нам эерэг талаа харуулж, үзүүлж явах нь ойлгомжтой. Гэхдээ энэ Засгийн газарт шийдвэрлэсэн асуудал байхгүй. Тактик, стратегийн хувьд буруу алхмуудыг их хийлээ. Засгийн газар ард түмний хүлээлтийг биелүүлж чадсангүй. У.Хүрэлсүх гэдэг хүний имиж, нэр хүнд уналаа. Энэ хүнд ард түмэн сэтгэл маш гонсгор байна. Хамгийн наад зах нь татварын асуудлаа шийдсэнгүй. Татвар нэмсэн нь МАН-ын мөрийн хөтөлбөрийг биелүүлэхгүй, эсрэг бодлого явагдлаа. Нөгөөтэйгүүр, ОУВС-тай ярьж байж шийднэ гэдэг сонин хэллэг бий болсон. Засаг барьж байгаа нам маань олон улсын байгууллагатай ярьж байж шийднэ гэдэг. Бүх түвшний удирдлагууд нь тэгж яриад сууж байдаг. Ямар асуудлыг яаж шийдэх гээд байгаа юм. Яагаад заавал ОУВС-гаас асуух ёстой юм бэ, энэ тухай мэдээлэл өгөх ёстой шүү дээ. Гэтэл маш өнгөцхөн, ОУВС гэж нэг эрх мэдэлтэн байдаг шиг. Гадаадын хүн бол Монгол Улсын засгийг ОУВС барьдаг юм байна гэсэн ойлголтод хүрэхээр, яагаад гэвэл байнга ярьж байгаа болохоор. Энэ нь Засгийн газрыг өөрийн гэсэн толгойгүй, бодлогогүй гэсэн дүгнэлтэд хүргэж байгаа юм. Өөрөөр хэлбэл өнгөрсөн хугацаанд У. Хүрэлсүх Төмөрсүх биш гэдгээ нотлон харууллаа.

ИЗНН бүх намуудыг тараах хэрэгтэй гэж мэдэгдсэн. Энэ талаарх таны бодол?

Энэ намынхан өөрсдөө эхлээд үлгэр жишээ үзүүлж намаа тараах ёстой. Тэгж байж бусад намууд нь түүнийг нь дагаж намаа тараах ёстой байх. Яг бодит байдал дээрээ бол тэд нар өөрсдөө ингэж ярьчихаад намаа тараадаггүй л байхгүй юу. Өнөөдөр Монголд хоёр том улс төрийн хүчин олон жилийн турш энэ улсыг ээлжлэн захирч ирлээ. Энэ байдлыг өөрчлөх ёстой. Тэгэхгүй бол Монгол улс хэдхэн тооны авлигачдын гарт бүр мөсөн ороод сүйрч дуусах нь.

Хавар болж утааны сэдэв дахиад л хойш тавигдах нь. Утаанаас салах ямар гарц танд байна вэ? Энэ тухай та өөрийн санаа бодлыг хуваалцахгүй юу?

Хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр судалгаа явуулж, Монголд дөрвөн жил ажилласан UNICEF-ийн эксперт өөрийн тайландаа Улаанбаатарын агаарын бохирдлыг арилгах нь нүд ирмэх зуур хийх ажил гэж хэлсэн байсан. Улаанбаатарыг дэлхийн бусад хоттой харьцуулахад бохирдол гаргаж байгаа эх үүсвэр нь улирлын чанартай, ард иргэд нь энэ утааг гаргадаг. Бусад улсад улирлын чанартай биш, үйлдвэрүүд нь утаа гаргаж байна.
Тиймээс тэр үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авдаг. Улаанбаатар хотын хувьд олон нийт, хувийн хэвшил, төр засаг гурав хамтраад энэ асуудлыг шийдэх бололцоо бий. Агаарын бохирдлын гол эх үүсвэр буюу 80 хувийг гэр хорооллынхон гаргаж байна. Улаанбаатар хотын гэр хорооллыг цахилгаанаар халаавал агаарын бохирдол тав дахин багасна.
Автомашинаас гарч байгаа утаа агаарын бохирдлын 12 хувийг эзэлдэг. Автомашин, том оврын машинуудад шүүлтүүр тавьчихвал энэ тоо дөрвөн хувь болж багасах магадлалтай. Нийслэлд байдаг хоёр том дулааны цахилгаан станц бохирдлын 96 хувийг шүүдэг, олон улсын стандартын шүүлтүүр тавьсан гэж байна лээ. Гэхдээ л утаа гардаг. Гаднын том хотуудад цахилгаан станцаас гарч байгаа шүүлтүүр дээр плазмын шүүлтүүр нэмж тавьдаг юм билээ.

-Таныхаар гэр хорооллын бүх айлыг цахилгаанаар халаачихвал утаагүй болно гэж үзэж байна уу?

-Үүнийг улирлын чанартай шийдэх бололцоотой. Монгол Улсын дундаж ачаалал нь жилд 800 мВт. Зах зээлд зарж байгаа, айлуудад тавьсан дундаж цахилгаан халаагуур хоёр кВт-ынх. Хоёр кВт-д нь тооцоод түгээвэл дээрх цахилгаанаар 150 мянган айлыг халаах бүрэн бололцоотой.
Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотыг цахилгаанаар халаах эх үүсвэр нь байна. Төр хувийн хэвшил, олон нийт хамтраад энэ чиглэлээр ажиллавал гаднын судлаачийн хэлснээр Улаанбаатарын агаарын бохирдлыг нүд ирмэх зуур шийдэх боломж бий. Үүнд ард иргэдийн ухамсар чухал нөлөөтэй. Хотын иргэн л юм бол хаймар шатаахын оронд цахилгаан халаагуур авч тавих хэрэгтэй.
Зах зээл дээр хамгийн хямд нь 20 мянга, үнэтэй нь 200 мянган төгрөг байна. Төрөөс цахилгааны найдвартай шугамаар хангах ёстой.

-Улаанбаатарыг цахилгаанаар бүрэн халаахад яваандаа хэцүү болно. Яагаад гэвэл нийслэлийн хүн ам өсөж, барилгажилт ихэссэнтэй холбоотойгоор цахилгааны хэрэглээ их болж байна. Ялангуяа ажил тарснаас хойш 21.00 цаг хүртэл ачаалал огцом нэмэгддэг. Энэ үед Монгол Улс оросуудаас 100 мВт-ын цахилгаан авдаг.
Үүнд жилд 35 сая ам.доллар төлдөг. Харин ийм хэмжээний цахилгаанаа өөрсдөө үйлдвэрлэчихвэл жилд тэр хэмжээний ашиг олно. Үүнийг сэргээгдэх эрчим хүчээр шийдчихвэл нийт зарцуулсан хөрөнгө оруулалтын тал хувийг Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих олон улсын сангаас өгөх бололцоотой. Саяхан Дархан-Уул аймагт ашиглалтад орсон 10 мВт-ын цахилгаан станц 18 сая ам.доллароор боссон. 100 мВт-ын цахилгаан станц нарны хавтангаар барихад 180 сая ам.доллар болж байна.
Үүний талыг Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих олон улсын сан өгвөл 90 сая ам.доллар болох нь. Гурван жил Орост өгөх мөнгөөрөө бид нарны эрчим хүчний станцтай болох бололцоо байна гэдгийг л бид төр засгийнханд хэлээд байгаа юм. Үүнийг нийслэлийн удирдлагууд дэмжиж хүлээн авсан. Хамгийн гол эмзэглэж байгаа асуудал нь олон нийтийн ухамсар.
Хаймар, нүүрс түлээд байгаа хүмүүсийг яаж энэ чиглэлд хандуулах вэ гэдэгт төр засаг, хувийн хэвшил, олон нийт бүгдээрээ ханцуй шамлаж орох хэрэгтэй. Цахилгааны эх үүсвэр нь байна. Мөнгө нь олдох юм байна. Төрөөс цахилгааны шугамаар хангаад, иргэд халаагуур авч тавиад, гэрээ маш сайн дулаалчих хэрэгтэй.

 Гадны улс орнуудад энэ асуудлыг яаж шийдсэн байдаг юм бол? 

-Би нэг жишээ хэлье. Хоёр Герман нэгдээд 26 жил болж байна. Баруун Германы иргэд өнөөг хүртэл 26 жилийн турш зүүн Германыг хөгжүүлэх "Эв санааны татвар” гэдгийг төлж ирсэн. Тэр мөнгөөр нь зүүн Германд засмал зам тавьж, хот суурин шинээр тохижуулдаг. 26 жил Германы ард түмэн нэг нь нөгөөдөө дэм болж татвар төлөөд, хот суурин газраа тохижуулж, агаар хөрсний бохирдлоо байхгүй болгосон.
Түүн шиг агаарын бохирдлын эсрэг татвар бий болгож болох юм. Нэг айл ойролцоогоор 10 ам.доллароор тооцоход жилд 48 сая болно. Үүнээс гадна томоохон компани пүүсүүд агаарын бохирдлын эсрэг тодорхой хэмжээний мөнгө хандивлаж болно. Өөр нэг санаа бий. Үндсэн хуульд Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан. Ерөнхийлөгч агаарын бохирдлыг гамшиг гэж зарлалаа. Үнэхээр гамшиг болсон бол үүнийг ямар нэгэн аргаар шийдэх ёстой.
Орон сууцанд амьдарч байгаа иргэдийн орцны ариун цэвэр, гэрэл чийдэн, аюулгүй байдлыг төр уг нь хариуцах ёстой. Өнөөдөр орон сууцанд амьдарч буй иргэд CӨХ гэдэг байгууллага сайн дураараа бий болгоод мөнгө өгч байгаа. Нэг айл сард дунджаар 5000-150.000 төгрөг СӨХ-нд төлдөг юм байна.
Энэ бол тухайн айлын төсөвт тусгагдсан мөнгө. СӨХ-дыг төр өөртөө аваад тэнд ажиллаж байгаа хүнийг ажлаас нь халахгүйгээр цалинжуулаад, цугларсан мөнгийг Цэвэр агаарын санд хуримтлуулж болно. Айлуудаас авч байгаа мөнгөөр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг шийдэх бүрэн бололцоотой гэж үзэж байна.

-Германы нэг мундаг эдийн засагч манай улсад ирээд Улаанбаатарт эдийн засгийн их том эх үүсвэр байна. Энэ бол айл болгонд өгч буй 0.07 га газар гэсэн. Тэгвэл үүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах арга нь айл болгоны хашаанд нарны хавтан суурилуулах юм. Үйлдвэрлэсэн тэр эрчим хүчийг нь төр худалдаж авах ёстой. Хууль нь гарчихсан.

Энэ талаараа тодруулж ярина уу?

Жишээ нь гэр хороололд нэг дор зэрэгцээд амьдарч байгаа 5-6 айл байлаа гэж үзье. Арай гайгүй амьдралтай, хашаандаа хоёр давхар байшинтай айл тэнд хоёр байна. Хажууд нь зэрэгцээд хашаандаа нэг гэртэй, амьдралын бололцоогүй нэг айл бас байя гэж бодъё. Тэгвэл амьдралын бололцоо муутай айлынх нь газар дээр нарны хавтан суурилуулчихъя. Тэгвэл энэ айлын өдрийнх нь орлого 10-30 мянган төгрөг болно.
Улс 10 мянгыг нь тухайн айлд өгөөд үлдсэнийг нь нарны хавтангийн төлбөрт аваад байя. Тэгэхээр энэ айл гурван жилийн дараа бүх төлбөрөө төлчихнө. Нэг айл 30 кВт-ын нарны хавтан зоолоо гэхэд өдөрт 35-40 мянган төгрөгийн цахилгаан өдрийн цагаар үйлдвэрлэнэ. Гэхдээ 10 мянгыг нь тэр айлд зүгээр өгөхгүй. Жилд нэг айл 10 мянган төгрөг авах юм бол 360 хоногт 3.650.000 төгрөг болно.
Бидний санал бол үүнд нь нийцсэн жижиг дунд үйлдвэрлэл явуулах төсөл хэрэгжүүлье. Улсын төсөвт тусгагдсан юм хийлгэе. Жишээ нь, модоор ширээ сандал, эсвэл оёдол хийлгэж болно. Тэнд ажлын байр бий болно. Тэр хүн зүгээр мөнгө авахгүй. Улс тэр бүтээгдэхүүнийг нь худалдаж авах үүрэгтэй. Сургуулийн хүүхдүүдийн хувцсыг эхнэр нь оёод, нөхөр нь ширээ хийдэг ч юм уу. Хоёр талтай зарчим үйлчилнэ. Улс өөрийнхөө бүтээгдэхүүнийг үнэтэй худалдаж авахгүй.
Засаг дарга маань 100 мянган ажлын байр бий болгоно гэж ярьсан. Тэгвэл энэ ажил хэрэгжвэл ийм бололцоо бий. 10 мВт-ын цахилгаан станц 10-ыг барина гэж байгаа. Нэг айлын хашаанд 10 кВт-ын хавтан гэж бодоход 10 мянган айлын амьдрал сайжирна. Нэг айлд ажил хийх насны хоёр хүн бий гэж үзэхэд 20 мянган ажлын байр бий болно.
Өөр нэг давуу тал нь нэг айл 30 кВт-ын нарны хавтан зоочихвол өөрөөсөө гадна таван айлын халаалтыг өвлийн саруудад шийдэх бололцоотой. Төр зөвхөн дэд бүтцийнхээ асуудлыг хариуцна. Монголын төрийн оролцоо бол ард иргэдийн үйлдвэрлэсэн цахилгааныг хаашаа борлуулах вэ гэдэг асуудал. Нөөцөлж авч байгаад Оюутолгойд зарж болно.

Нарны хавтан ямар үнэтэй байдаг юм бэ? 

-Монголд үйлдвэрлэж байгаа нарны хавтан 100 ватт нь 100 ам.доллар. Сая баригдсан станц 100 ваттыг нь 50 ам.долларын үнэтэй авсан. Бидний харилцаад байгаа, нарны хавтан үйлдвэрлэдэг, Германы хөрөнгө оруулалттай компани Хятадад бий. Тэднийх 100 ватт нь 20 ам.долларын үнэтэй.
Нарны хавтан маш их хэмжээгээр үйлдвэрлэчихсэн агуулахаар нь дүүрэн байна лээ. Хэдэн жилийн өмнө үйлдвэрлэсэн ашигт үйлийн коэффицент нь бага хавтангууд л даа. Гэхдээ 10 жилийн ашиглалтын хугацаатай. Одоо бол дэлхий дахинд газар үнэтэй болчихсон учраас бага зайд их хэмжээний нарны энерги хуримтлуулах бодлого барьж байна.
Манай онцлог бол бидэнд газар байна. Манайхны гаргасан судалгаагаар нэг кВт-ын нарны хавтан зоохын тулд 10 ам метр талбай хэрэгтэй.

 Ярилцсанд баярлалаа

 Ж.Батдорж

 


О.Бум-Ялагч: Оюутолгойн гэрээ луйврын гэрээ болсон гэдгийг бид маш сайн ойлгох ёстой
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани