- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хятад нүүрсний импортоо хязгаарласнаас болж "Тавантолгой" ХК-ийн ханш уналаа
БНХАУ нүүрсний импортоо хязгаарлаж, хилээрээ оруулахгүй шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан нь манай улсад томоохон цохилт болсон юм.
Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооноос нүүрс импортлохоо зогсоож буй шалтгаанаа БНХАУ руу импортоор орж ирж буй нийт нүүрсний хэмжээг тодорхойлох болон өнгөрсөн онд импортлосон нүүрсний хэмжээнээс давуулахгүй байхын тулд хэмээн тайлбарлаж буй. Тодруулбал, Хятадын хил, гаалиас "Ухаалаг гарц” гэх шинэ технологи нэвтрүүлж, мэдээллүүдийг шивж оруулахад цаг хугацаа их зарцуулж байгаа тул программ хангамж шинэчлэгдтэл нэг машиныг хилээр шалгаж нэвтрүүлэхэд ойролцоогоор 30-40 минут шаардагдах юм байна. Тиймээс цуваанд очерлож буй жолооч нарын гаалийн бүрдүүлэлтийг урьдчилан хураан авч, программдаа давхар шивэх арга хэмжээг Хятадын талаас авч байгаа гэнэ. Татан авалт хэвийн болтол өдөрт 200-300 машин хилээр нэвтрэх тооцоо гарчээ. Энэ шийдвэрээс болж Гашуунсухайт боомтын орчимд нөхцөл байдал хүндэрсэн гэх мэдээлэл гарсан. Өнгөрсөн долоо хоногт нүүрс ачсан машины дараалал 140 гаруй км замд үргэлжилж байсан юм.
Тэгвэл Зам, тээвэр хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллаж байгаа юм байна. Тэд Хятадын талтай уулзалт хийж, тээвэр зохицуулалтын хэд хэдэн шийдэлд хүрч, хэрэгжүүлж эхэлсэн гэх мэдээллийг холбогдох албанаас өглөө. Мөн тус ажлын хэсгийнхэн урт цуваа, дарааллыг шийдэх үүднээс ачаагүй тээврийн хэрэгслүүдийг Оюутолгойн замаар явуулж, Цагаанхадны гаалийн бүсэд буулгах ачаатай тээврийн хэрэгслүүдийг Гашуунсухайтын нүүрс тээврийн авто замаар хоёр эгнээгээр явуулахаар зохион байгуулсан байна. Түүнчлэн Монголын талаас цаашид ачааллыг бууруулах зорилгоор олон улсын тээврийн С зөвшөөрлийн тоонд хязгаарлалт хийх, уртын, урт буюу Тавантолгойн нүүрсний уурхайгаас Хятадын Ганц мод боомт хүртэл нүүрс тээвэрлэдэг чиглэлийг өөрчилж урт, богино буюу нүүрсний уурхайгаас Цагаан хадны боомт хүртэл явах чиглэлээр тээвэр хийлгэх төлөвлөгөөтэй ажиллах юм байна. Ингэснээр ачаалал буурна гэж үзжээ. Мөн 2600 машины зогсоолтой амралтын бааз барих аж. Амралтын баазын барилга ирэх онд ашиглалтад орох бол зогсоол нь ирэх сарын 1-нээс үйл ажиллагаагаа явуулж эхлэх аж.
Дашрамд дуулгахад, хөрөнгийн биржийн өчигдрийн арилжаагаар арван хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, есөн хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан юм. Тодруулбал, "Алтайн зам” болон "Хорин хоёрдугаар бааз” ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тавантолгой” ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
У.ГЭРЭЛ
Үндэсний шуудан
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||