- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Rio Tinto:С.Баяр бол Монгол нутагт төрсөн хамгийн алсын хараатай улс төрч
2012 онд алдарт Forbes сэтгүүлд "С.Баяр бол Монголын газар нутаг дээр,
энэ ертөнцөд төрсөн хамгийн муу монгол хүн” гэсэн агуулгатай сурвалжлага
гарсныг манай 24tsag.mn тухайн үед орчуулан нийтэлсэн нь ихээхэн
дуулиан болсон. С.Баярыг ингэж дүгнэсэн хүн бол "Алтан Дорнод Монгол”
ХХK-ийн захирал С.В.Паушок юм. Энэ эрхэм Монгол нутгаас зугтаж гарсан
нэгэн бөгөөд хилийн чанадаас манай олон улс төрчдийг заналхийлсэн билээ.
Тэрээр хожим "Алтан Дорнод Монгол” ХХK-ийнхаа 25 хувийг Т.Ганболдод
зарсан юм. Харин түүний "Алтан Дорнод Монгол”-ийг худалдан авсан
Т.Ганболд "С.В.Паушок анх хан хүү шиг ирээгүй шүү дээ. Тэр Монгол оронд
гомдоллох эрх байхгүй. Тэр Монгол нутагт жагсаалын цэрэг шиг ирээд
генерал болоод буцсан” хэмээн дүгнэсэн нь "Forbes”-ийн хуудсанд үлджээ.
С.В.Паушок Монголд 10 жил амьдрахдаа 146 лицензийг 40 орчим сая ам.доллараар худалдаж авсан гэж мэдэгддэг байж. Тэгсэн мөртлөө албан баримтуудад дээрх лицензэд 17.1 сая ам.доллар зарцуулсан гэжээ. Яагаад ингэж их мөнгөний зөрөө гарав гэхээр "Олгомжтой ш дээ, авлигалд. Монголчуудтай маш хурдан наймаа хийх ёстой. Монгол хүнтэй наймаа хийгээд удвал үнээ нэмдэг. Эсвэл Хятадуудад өгнө гэж ашиг хонжоо хайдаг” гэж "Forbes”-т ярьсан байдаг. Тэр бас хэзээ ч Монголчуудад итгэдэггүй байсан. Тиймээс Монголчуудыг жолоочоос илүү ажилд авч болохгүй гэж ярьдаг байж. Хэлсэндээ ч хүрсэн юм. Тэр бас татвар төлөхөөс татгалздаг байлаа. Орос ноёны энэхүү авир тухайн үеийн Ерөнхий сайд С.Баярт таалагдсангүй. Ингээд Монголын Засгийн газартай татварын асуудлаас болж түнжин хагарсан түүнийг татвараа шударгаар төлөхийг шаардсан юм. Эрүүгийн хэрэг ч үүсгэсэн билээ. Эцэст нь тэрээр Монголоос зугтаж гараад манай Засгийн газраас 1.7 тэрбум ам.доллар нэхэмжилж Стокольм дахь олон улсын арбитрын шүүхэд өгсөн билээ. "Чингис” бондоос илүү ихийг нэхсэн гэсэн үг л дээ.
Монголын газар шороогоор хөлжиж, хамгийн өөдтэй өнгөтэй бүх лицензийг цуглуулж, эцэст нь татвар төлөхөөс татгалзсан түүний хандыг С.Баяр хага дарсан юм. Тийм учраас л "Монгол нутагт С.Баяр шиг муу хүн төрөөгүй” гэж халагласан биз.
Ингээд Монголоос явсан С.В.Паушок хожим "Би чинь Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын өрөөнд шууд ордог бизнесмен байлаа” хэмээн Орос нутагтаа гунигтаар дурсан суусныг "Forbes” онцолсон юм.
Ийм нэгэн эрхмийг эх нутгаасаа явуулсан С.Баярыг барууны хөрөнгө оруулагчид бас сайнаар дурсдаггүй байна. Хамгийн сүүлд л гэхэд Rio Tinto-гийн удирдлагууд Монголын Оюу-Толгойд хөрөнгө оруулалт хийсэндээ харамсаж эхэлсэн гэсэн мэдээлэл түгж байна. Тэр ч бүү хэл "Монгол нутагт төрсөн хамгийн алсын хараатай улс төрч бол С.Баяр” гэж хэлсэн хэмээх явган яриа их түгэх болж. Учир нь "Rio Tinto” С.Баярын зангад орсноо ойлгож эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар "Rio Tinto”-гийн Оюутолгойн ил уурхайгаас олборлосон зэсийг Хятадууд авахгүй гүрийж эхэлжээ. Орос бас татгалзаж. Тэгээд гуравдахь зах зээлд гаргана гэхээр зардал нь их өсөөд ашиг олох нь улам л багасжээ. Үүнтэй зэрэгцээд Оюутолгойн далд уурхайн дараагийн ээлжийн хөрөнгө оруулалтын мөнгө "Rio Tinto”-д байдаггүй. Аргаа бараад Монголын Засгийн газраас зээл авах баталгаа хүстэл Н.Алтанхуягийн Засгийн газар "no” гэжээ. Бас Оюутолгойн хөрөнгө оруулалтад дэлхийн санхүүгийн байгууллагуудад эргэлзэж эхэлжээ. Ийм олон шалтгааны улмаас Оюутолгойн ирээдүй улам л бүрхэг болов. Тиймээс "Rio Tinto” Оюутолгойд оруулсан хөрөнгийнхөө тал буюу 3.4 тэрбум ам. долларыг алдагдал болгон зарлажээ. Эдийн засагчид Оюутолгойн хөрөнгө оруулалт намраас л эхэлж магадгүй гэж байгаа ч нөгөө хэсэг нь улам л бүрхэг болсныг ярих болов. Ерөнхийдөө "Rio Tinto” Оюутолгойд хөрөнгө оруулалт хийж "Би Эйч Пи Биллитон”-ыг гүйцэж дэлхий дахинд шагшигдана гэсэн мөрөөдлөө ч орхисон сураг гарлаа. Үндсэндээ "Rio Tinto” Оюутолгойд хөрөнгө оруулснаа хамгийн алдаатай шийдвэрүүдийн нэг гэж үзэх болсон мэдээлэл түгж байна. С.Баяр гуравдахь хөрөнгө оруулалт гэж "Rio Tinto”-г ухуулсаар гэрээ байгуулж өөрөө сайн дураараа ажлаа өгөөд арилж өгсөн юм.
Гадныхан эрхэм С.Баярыг ингэж үнэлж, зүхэж байхад эх нутагт нь ч түүнийг бас сайнаар хэлдэггүй. "Монголын газар нутгийг худалдсан”, "Оюутолгойн ашиггүй гэрээ хийсэн”, "Гадныхантай хуйвалдсан” гээд Монгол хэлний хамаг л муу муухайгаар хэлсэн шүүмжлэл тасралтгүй хэдэн жил үргэлжлэв.

С.Баяр гадныханы тодорхойлдогоор "Хамгийн
муу Монгол хүн”, "Хамгийн алсын хараатай стратегич үү?” эсвэл
Монголчуудын зүхдэгээр "Гадныханы эрх ашгийг хамгаалагч уу?”, "Монголын
газар нутгийг худалдсан уу?” гэдэг ирэх өдрүүдэд л тодорхой харагдах
биз.
24tsag.mn
Rio Tinto:С.Баяр бол Монгол нутагт төрсөн хамгийн алсын хараатай улс төрч
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани