- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
БНХАУ нүүрсний импортоо бууруулж магадгүй байна
НҮҮРСЭНД ТУЛГУУРЛАСАН ЭРЧИМ ХҮЧНИЙ ИРЭЭДҮЙ БҮРХЭГ БАЙНА
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрсний замд өнгөрсөн долоо хоногоос эхлэн түгжрэл үүссэн төдийгүй БНХАУ эрчим хүчний импортын нүүрсээ танах болсон нь ирэх оны төсөвт тусгасан 42 сая тонны экспортод томоохон сорилт дагуулж мэдэхээр байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх Н.Энхбаяртай ярилцлаа.
Харин зургаадугаар сарын 27-нд Хятадын Төрийн зөвлөлөөс агаарын бохирдлын эсрэг авах арга хэмжээний таван жилийн өмнө баталсан төлөвлөгөөгөө шинэчилсэн.
Авах олон арга хэмжээ төлөвлөгөөнд тусгаснаас бидэнд хамааралтай нь гэвэл Өмнөд хөрш цаашид эрчим хүчний бүтцээ өөрчлөх, аль болох бохирдол багатай, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр түлхүү ашиглахаар зорьж байна.
Төлөвлөгөө долоодугаар сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд тухайн үед импортын нүүрс 29 орчим сая тонн буюу тогтвортой байсан бол есдүгээр сард 25 сая тонн болж буурсан байна. Эсрэгээрээ, өнгөрсөн сард дотоодын үйлдвэрлэл нь 7.6 хувиар нэмэгдэж эхэлсэн.
Өөрөөр хэлбэл, төлөвлөгөө иймэрхүү байдлаар Хятадын нүүрсний зах зээлд мэдрэгдэж эхэлсэн.
Хятадын зах зээлд тэргүүлэгч нийлүүлэгч нь Австрали улс бөгөөд одоогоор экспорт нь 80 орчим сая тонн байна. Индонезийн экспорт 35-36 орчим сая тонн байгаа бол манай улсынх 30-32 сая тоннд хүрч, гуравт орж байна. Сүүлийн үед үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан зах зээл дээр болгоомжлол төрсөн.
- Ирэх оны төсөвт 42 тонн нүүрс экспортолно гэж тооцоолсон нь хэт өөдрөг төсөөлөл
- Нүүрсний салбарт зохицуулалтын гэхээс илүү дэд бүтцийн хөгжил сул байна
- Худалдан авагч талаас ирэх захиргааны болон тарифын эрсдэл их байна
Саяхан Австралийн эрчим хүч болон санхүүгийн судалгааны байгууллагаас Австралийн өмнөд хэсгийн нүүрсний боомтын цаашдын ирээдүй ямар байх талаар судалгаа хийсэн байна.
Судалгаанд гол, гол зах зээл болох Хятад, Японыг оруулсан байсан. Цаашдаа агаарын бохирдолтой тэмцэх бодлого бүх улс оронд эрчимтэй хэрэгжих төдийгүй нүүрсний хэрэглээ аажмаар буурах нь гэсэн хандлага ажиглагдаж байна.
Мөн Хятадын нүүрсний импортыг бууруулах бодлого тодорхой хугацаанд үргэлжилж магадгүй гэсэн болгоомжлол бий боллоо. Хятадын Засгийн газраас тодорхой хугацааг хэлээгүй байна.
Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар Австралийн нүүрсний экспорт төвлөрдөг Хятадын гол, гол боомтуудад зарим тохиолдолд нүүрс ачсан 200-260 усан онгоцны ачаалал үүссэн гэсэн мэдээлэл байна.
Худалдааны дайн өрнөөд байгаа мэт боловч аль нэг талд ашигтай үр дүн хараахан гараагүй байна. Сүүлийн үед Хятадын эдийн засгийн өсөлт удааширч байна гэсэн хандлага нь дотоодын жижиг бизнес эрхлэгчдээ дэмжих бас бодлогын илрэл байж магадгүй юм.
Нүүрснээс харахад, Хятад импортоо танахтай зэрэгцээд дотоодын нүүрсний үйлдвэрлэл нь өссөн. Магадгүй энэ нь эдийн засгаа идэвхжүүлэх гэсэн бодлогын илрэл байж болох юм.
Үндэсний статистикийн хорооны гаргасан мэдээллээр, энэ оны эхний арван сарын байдлаар экспортын 41 хувийг нүүрс дангаар бүрдүүлсэн байх жишээтэй.
Бидний хувьд худалдааны гол боомтуудаа илүү хөгжүүлэх, дэд бүтэц болон худалдааны саад тотгорыг багасгах арга хэмжээ авахаас өөр аргагүй болж байна. Цаашид төсвийн орлогоо төлөвлөх үед эдийн засгийн үүднээс нүүрстэй холбоотой асуудлуудад анхаарах хэрэгтэй болж байна.
Нүүрс олборлох зардал багатай, хурдан хугацаанд маневр хийх боломжтой түүхий эд. Тиймээс тулгамдаж байгаа асуудал бол тээвэр.
Нүүрсний орлогыг хэт өндөр, өөдрөг биш дундаж түвшинд тооцоолж, яг ийм эгзэгтэй, эрсдэлтэй үед биет хэмжээгээ нэмэгдүүлэх замаар дутагдлаа нөхөж явахгүй бол богино хугацааны шийдэл гаргах боломж олдохгүй.
Эдийн засаг маань төрөлжөөгүй гэдгийг хүн болгон мэдэж байгаа. Төрөлжүүлж байгаа ганц хүчин зүйл нь нүүрс. Тэгэхээр нүүрсний экспортыг төлөвлөхдөө зөвхөн орлого бүрдүүлэх талаас нь биш худалдан авагч талаас үүсэх эрсдэлийг давхар тооцоолох хэрэгтэй байна.
Засгийн газрын мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||