Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Агрономич

Агрономич

 

Хөрс судлагч хөрсний химичбиологийн ухааны доктор Ш.ПҮРЭВСҮРЭН

Нийтлэлийн маань гарчгийг хараад агроном гэж бие даасан шинжлэх ухааны салбар байдаг юм болов уу гэсэн бодол танд төрөх байх. Агрономич гэдэг нь юуны өмнө газар шороогоо арван хуруу шигээ мэддэг хөрс судлагч,  орон нутгийнхаа  уур амьсгалыг мэддэг цаг уурч, тухайн нутагт тариалж болох ургамал бүрийн шинж чанарыг мэддэг ургамал зүйч, генетикч, хэрэглэж болох болохгүй бордоогоо мэддэг химич, тариаланд тохирох техник, яаж услахаа  мэддэг агротехникч, усжуулагч. элдэв хог ургамал болоод ургамлын элдэв өвчин, хортон шавьжуудтай байлддаг ургамал хамгаалагч, энтомотологич гээд дурьдаад байвал дуусашгүй олон шинжлэх ухааныг цогц эзэмшсэн агуу их Ломоносов аятай, универсал трактор гэдэг шиг хүн болж таараад байгаа юм.

Агроном гэдэг үгийг толь бичгээс харваас эртний грекээр агрос-талбай, vok- хууль гэсэн үгээс гаралтай тариалангийн талбайн хууль гэсэн үг санж. Товчхондоо хэлбэл бид газар тариаланг хүний зохиосон хуулиар бус байгалийн хуулинд захирагдан байж хэрэгтэй хоол тэжээлээ  залгуулна аа л гэсэн үг.   Земледелие гэсэн орос үгийг монгол хэлний үгсийн санд их Ренчин гуай газар тариалан хэмээн буулгасан нь цаанаа маш гүнзгий утгыг агуулжээ. Газраа мэд, яаж тарихаа судал гэсэн үг болж таарч байна. 1942 онд агрономич бэлтгэх үүслийг тавьсан  МУИС анх байгуулагдахад их сургууль гэдэг үг монгол үгсийн санд байгаагүй учир эхний хэдэн жил университет нэртэй явж байсан гэдэг.

Хүн төрөлхтөн анх үүссэн цагаасаа эхлэн овог омгоороо эвсэн ой мод бараадаж, нүцгэн шалдан амьдарч, ан гөрөө хийн амь амьдралаа залгуулдаг байсан тухай бид гадарлана. Дараа нь тэд морь нохойноос эхлэн зэрлэг амьтдыг гаршуулж, боломжийн хэрээр тариа ногоо тарин хувиа борлуулж довоо шарлуулдаг болж ирсэн. Африк тивд Нил мөрнийг даган египечүүд, Ази тивд Шар мөрнийг бараадан хятадууд, Хималайн нуруунаас эхтэй Ганга мөрнийг түшин энэтхэгчүүд мянга мянган жил газар тариалан эрхлэн амиа зогоодог байсныг дэлхийн анхдагч агрономчид гэж хэлж болох мэт. Үзүүртэй мод чулуугаар газраа нүдэн сэндчилж тариа ногоогоо тарьдаг байсан тэд хүрэл зэвсгийн үеэс төмөр анжис хийн үхэр шар буулгалан  зүтгүүлдэг болсон юм. Тариачдын хэдэн мянган жилийн энэ уламжлал трактор техник ашигладаг болсон IX зуунтай залгасан нь маш том дэвшил. XX зууны дунд үеэс зуу зуун сая тариачидтай ядуу Энэтхэгт трактор оруулж ирж хөдөлмөрийг нь хөнгөвчлөх гэсэн колончлогч  англичуудын мэргэн санаа тухайн үед улс орныг удирдаж байсан Мхатма Гандигийн эсэргүүцэлтэй тулгарч байжээ. Хэрэв тариалангийн ажлыг техникээр хийгээд эхэлбэл сая сая тариачид ажилгүй болж өлбөрч үхнэ гэж их удирдагч  тооцжээ.

Нүүдэлчний зан заншил, ёс уламжлалтай манай орны хувьд урьд нь Хараа, Ерөө, Сэлэнгэ мөрний хөндийгөөр алаг цоог эрхэлж байсан газар тариалангийн хөгжил нэлээд хожуу буюу 1960-аад оноос эрчимжсэн байдаг. Хамгийн гол нь биднийг 200 гаруй жил дарлаж байсан гэх Манжийн үе үеийн хаад хятадуудыг монгол эхнэр авах, Монгол газар ирж тариалан эрхлэхийг хорьдог байсан нь бидний аз. Тэгээгүй бол чухам өнөөдөр Монголоор дүүрэн жунгаанууд язганаж байхгүй юу. Хэдий манай урвагч ноёд өөрсдөө хүсэлт гарган Манжид дагаар орсон боловч манжууд бидэнд элгэмсэг хандаж байсны нэг жишээ энэ.

1955 оноос ЗХУ-ын удирдагч Хрушевын санаачлагаар Казахстаны их талыг хагалж үр тариа тарьж эхэлсэн ажлыг манай Бал дарга овсгой гарган шүүрэн авч Монголд атрын анхдугаар аяныг эхлүүлж ЗХУ-аас буцалтгүй тусламжаар мянга мянган трактор комбайн авч орос мэргэжилтнүүдийг зуу зуугаар ажиллуулж эхэлсэн түүхтэй.

Газар луу гадас хатгах хүртэл нүгэл хэмээн үздэг байсан байгаль экологидоо ээлтэй нүүдэлчин түмэн атрын энэ аяныг нэг их таатай хүлээн авсангүй. Эхний үед газар тариаланд ажиллах хүч олдохгүй Монголд суурьшин амьдарч байсан хятадууд, хугацаат цэргийн албан хаагчид бүр хоригдлуудыг ч энэ ажилд дайчилдаг байсан тухай анхны хөдөлмөрийн баатар агрономич Цэрэн-Очир гуай ярьдаг байлаа. Анхны тариаланч, тракторчдыг уриалсан “Д.Гармаа гуайн “Хөхөө гэрлэх дөхлөө” кино гарч, нам засгаас ихээхэн анхаарсны дүнд анхны САА-нууд  1958-1959 оноос орон даяар олноор байгуулагдаж эхэлсэн юм. Үүний нэг болох баруун аймгуудыг гурил тэжээлээр хангах үүрэгтэй Увс аймгийн Баруунтурууны САА 1959 онд байгуулагдаж байв. Тэр үед эхэндээ дээд мэргэжлийн агрономич байсангүй, газар тариалангийн ажлыг агротехникч Г.Очир гуай маань зааж зааварладаг байснаа хожим нь Отгон агрономич ХААДС төгсөж ирснээр бид сумандаа агрономичтай болж байсан үе саяхан мэт санагдана.  Агрономоор дээвэрлэсэн  олон салбаруудын дотроос дурьдахгүй өнгөрч болохгүй чухал нэгэн мэргэжил буй. Энэ нь селекци генетикч. Энэ шинжлэх ухааны оргил Оросын эрдэмтэн Вавилов байсан бол манай сургуулийг төгсгөсөн төрийн соёрхолт агрономч М.Өлзий, Х.Зундуйжанцан нар нь  1950-иад оны үеэс гадаад, дотоодын олон тооны үрийн дээж цуглуулан судалж, тэдгээрийг хооронд нь эвцэлдүүлэн шилж сонгосоор буудайн “Орхон” сортыг бий болгож, тэр нь олон жил тогтвортой өндөр ургац өгсөний учир 1963 онд төрийн шагнал  хүртсэн анхны агрономчид. Үүнийг цааш нь амжилттай үргэлжлүүлэн улс орны буудайн хэрэгцээг хангаж чадахуйц хэмжээний өндөр ургацтай сортуудыг гаргаж авсан байгууллага бол Дархан хот дахь УГТЭШХ-ний хүрээлэн бүр тодруулбал доктор А.Хүчит Н.Алтансүх гээд цааш үргэлжлэнэ. Монголчуудын махтайгаа хольж идэх дуртай шар манжин, луувангийн үрээр улсын хэрэгцээг бүрэн хангаж байсан хүн бол Увсаараа овоглосон Дэчинпил гавьяат, аймгийн даргаас АИХ-ын дептаатаар сонгогдож,сайдын суудалд заларч явсан Өөлд гавьяат, САА-н даргаас ерөнхий сайд хүртэл урт замыг туулсан гавьяат Гунгаадорж гуай гээд эх орондоо их зүйлсийг бүтээсэн агрономичдын цуваа хөвөрнө.  Бид анхдагч, ахмад агрономичдоороо бахархаж явдаг юм.

 

МАНАЙ СУРГУУЛИЙНХАН

 

МУИС-ийн Хөдөө аж ахуйн Факультетэд 1955 онд агрономын анги нээж 30 оюутан элсүүлэн  сургаж  эхлэснээр манай улсад дээд боловсролтой агрономч бэлтгэх  анхны суурь тавигдсан юм.  Ийнхүү МУИС-иас ХААДС-ийг 1958-1959 оны хичээлийн жилд бие даалган  байгуулах шийдвэр гарсан учир тэр үед цэргийн сургуулийн зориулалтаар Зайсанд баригдсан ханхар том барилгыг ХААДС-д шилжүүлж мал эмнэлэг, зоотехник, агроном гэсэн  гурван  факультеттайгаар сургалт, эрдэм шинжилгээний ажлаа эхэлж байж.

1970-аад оны Агрономын факультетын хамт олон.

Энэ тухай Соёлын гавьяат зүтгэлтэн ахмад сэтгүүлч Г.Жамьян гуай “Би тэр үед МУИС-ийн эдийн засгийн ангид сурч байсан. Манай сургууль дотуур байргүй учир биднийг ийш нь шилжүүлж, чиний сууж байгаа энэ өрөөнд бид дөрвүүлээ амьдардаг байлаа. Хагас сайн өдөр сургуулийн их зааланд нийтийн бүжиг зохиогддог байсан учир Улаанбаатарын бүжгэнд хорхойтой бүх оюутнууд энд цугладаг байж билээ” хэмээн дурссан бол  Монголын  газар тариалангийн ууган эрдэмтэн, анхны төгсөгч А.Хүчит гуай “Бид анх 1959 онд 22-уулаа төгсөж байлаа. Атар эзэмших аян нэгэнт эхэлчихсэн боловсон хүчин дутмаг байсан энэ үед биднийг орос монгол багш нар маань түргэвчилсэн хөтөлбөрөөр дөрвөн жил сургаж төгсгөсөн. Бидэнтэй хамт Решетникова, Козькина, Шильникова, Яков­лева гэсэн дөрвөн хөөрхөн орос бүсгүй сурч байлаа. Тэр үед сургуулийн гол гол хичээлүүдийг орос багш нар заадаг байсан болохоор тэр дөрөв бид хэдэд орос хэл заахаас гадна ядаж ногоотой хоол идэж сурахад тусалдаг байсансан гэж дурсаж байсныг санаж байна. Анхны төгсөгч нарын дотроос миний мэдэхээс Бадамжав гуай ХААЯ-ны орлогч сайд, А.Хүчит гуай маань Халх голд байгуулагдсан ХАА-н туршлага станцын анхны захирал, УГТЭШХ-ийн захирал,  Т.Даваасүрэн гуай Улсын ургацын Комиссын нарийн бичгийн даргаар олон жил ажилласандаа.   Агрономын факультетын анхны деканаар манай  ууган агрономичдын нэг С.Даржаа анхны хөрс судлаач Ө.Бэхтөр, ургамал судлаач Ц.Даваажамц, Л.Товуу, С.Ичинхорлоо нар   ажиллаж  байжээ.  ХАА-н салбарын анхны эмэгтэй эрдэмтэн С.Ичинхорлоо  багш маань Тимирязевийн  академид 1957 онд  эрдмийн  зэрэг хамгаалан  ирмэгцээ  энэ сургуульд багшилж мянга агрономичдыг төрөн гарахад онцгой  үүрэг гүйцэтгэсэн дээ. Энэ эрхэм хүний 8000 шахам шавь нарын дотроос Хөдөлмөрийн баатар 2, Төрийн шагналтнууд 5, гавьяатнууд 30 гаруй төржээ.

Анх ерөнхий агрономич гэсэн мэргэжлээр нэлээд олон жил сургалт явуулж байсан ХААДС өргөсөн тэлж, 70-аад оноос  ерөнхий агрономоос гадна ургамал зүйч,  хөрс судлагч, селекци-үрийн аж ахуйч, жимс ногооны, усалгаатай газар тариалангийн гэх мэтээр төрөлжүүлэн бэлддэг 1990-ээд оны хөрс судлалын тэнхим болов.  Энэ үед ахмад багш нартайгаа мөр зэрэгцэн шавь нартайгаа шуугилдан 20-иод жил хамтдаа алхаж явсан цаг үе  амьдралын минь хамгийн дурсамжтай мөч болой. Миний үеийнхэн дотроос Бор маань одоо яруу найрагчийн эгнээнд шилжиж, агуу А.С.Пушкин, Есенинийг орчуулж, Дүгэрмаа маань хуурддаг 1980-аад оны багш нар ерөөдөг ажлаа ард олны дунд үргэлжлүүлсээр явна.

2014 онд ХААИС-ийн бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орж  Агроэкологийн сургууль боллоо. Энэ үеэс тус сургуулийн бүрэлдэхүүнд Экологийн тэнхим нээгдэж, одоо тус сургууль нь Газар тариалан, хөрс судлал, Таримал судлал, ой, ландшафт архитектор, Газрын менежмент, Экологийн гэсэн дөрвөн тэнхим, Нарт , Өнжингийн сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн төвүүд, Агропарк, Жаргалант хороон дахь Геодези-газар зохион байгуулалтын дадлагын полигон, Баянчандмань дахь Мод үржүүлгийн газар, Батсүмбэр дэхь Экологи байгаль хамгааллын дадлагын баазтай болоод байна. Өнөөдөр 111 багш, ажил­тантай, 1500 гаруй оюутантай ойн аж ахуйн инженер, газар зохион байгуулалт, газрын кадастр инженер, газрын үнэлгээ, байгаль орчны хяналт үнэлгээ, экологи байгаль хамгаалал, байгаль орчны нөхөн сэргээлт, байгалийн аялал жуулчлал зэрэг нийт зэрэг нийт  11 хөтөлбөрөөр сургалт явуулж мэргэжилтэн бэлтгэж байна.  Эдний хамт олон 3000-гаад ширхэг жимсний модны суулгац ургуулж, 170 га талбайд үр тариа, тэжээлийн ургамал, 10 га талбайд төмс, хүнсний ногоо тарьж байна. Сургуулийн залуу багш нар санаачлан “Монголын агрономичдын холбоо” нэртэй ТББайгууллага үүсгэн санаачилж эгнээндээ үе үеийн агрономичдыг нэгтгэн үүгээрээ дамжуулан ард олонд сургалт үйлчилгээ үзүүлж байгааг төр засаг бодлогоор дэмжүүштэй санагддаг.

Монгол орны маань өнцөг булан бүрт онолын болоод практик агрономчдын тоо өдрөөс өдөрт олширч, ногоон байгууламж, мод бутны  тоо толгой жилээс жилд өсөж  байгаа нь бидний хувьд тун баярлууштай үйл явдал билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Агрономич
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани