Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Бичил уурхайчдын жим"

1990-ээс 2000 он. Энэ бол манай улсад нийгмийн шилжилт явагдсан он жилүүд. Тухайн үед улсын үйлдвэрүүд үүдээ барьж, үйлдвэрийн олон ажилчин ажилгүй орлогогүй болж хоцорсон.  Мөн 2000 он гараад хэдэн жил хүндхэн зуд турхан болж, олон малчин амьжиргааны эх үүсвэр болсон малаа алдсан. Эдгээр шалтгааны улмаас гэр бүл үр хүүхдээ тэжээж, амьжиргаагаа залгуулах гэсэн иргэд хувиараа ашигт малтмал олборлож эхэлсэн байдаг. Тэд бол хүмүүсийн хэлж заншсанаар "нинжа” нар. Алт гарсан газар бүрт царцаа шиг нүүдэллэн очиж байгаль дэлхийг орвонгоор нь урвуулж, цөлмөж хаядаг дүр зураг тэдний үйл явцаас бий болсон. Үүнийг шийдэхийн тулд 2005 онд Засгийн газраас Швейцарын хөгжлийн агентлагт хандсан. Учир нь Швейцарын хөгжлийн агентлагаас өмнө нь манайхтай ижил төстэй нөхцөл байдалтай тулгарсан Латин Америкийн Боливи, Колумб, Перу зэрэг улсад хариуцлагатай бичил уурхайн төсөл амжилттай хэрэгжүүлсэн байдаг.

Ингээд хууль эрх зүйн хүрээнд журамлах, зохион байгуулалтад оруулах алхмыг 10 жилийн өмнөөс хийж эхэлсэн. Засгийн газраас 2008 онд Хувиараа ашигт малтмал олборлож байгаа иргэдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам гаргасан. Үүний дараа 2010 онд 308 дугаар тогтоолоор "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг батлан хэрэгжүүлж, өнгөрсөн онд уг журмыг шинэчлэн батлаад байгаа билээ. Засгийн газрын 151 дүгээр тогтоол амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байгаатай танилцахаар саяхан Дархан-Уул аймгийн Шарын гол сумыг зорьсон юм. Сумын төвөөс баруун урагш 3 км орчимд байрлах Буянтын хөндий гэдэг газарт "Буянтын хөндий шарын гол” ТББ бүртгэлгүй нөхөрлөлийн зохион байгуулалтаар хөндөгдсөн 5 га талбай авч ашиглаж эхэлсэн байна. Өнгөрөгч тавдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл тус бичил уурхайн талбайд 1000 гаруй хүн ажиллаж 10 кг алт олборлосон байна.

 

НЭГ ИРГЭН САРД 1 САЯ ТӨГРӨГӨӨС БАГАГҮЙ ОРЛОГОТОЙ

 

"Буянтын хөндий шарын гол” ТББ-ын тэргүүн О.Цэцэгмаа "Буянтын хөндий шарын гол ТББ нь 2008 онд хувиараа ашиг малтмал олборлогчид  буюу  нинжа нар ямар ч зохион байгуулалтгүй хууль эрх зүйн орчингүй, нэн ядуу, хөөгдмөл туугдмал, осол аваар ихтэй   аюулгүй ажиллагаа байхгүй энэ үед тулгамдсан асуудлыг шийдэж, төрд дуу хоолойгоо хүргэх хүмүүсийн эрх ашгийг хамгаалах, олборлолт эрхэлж буй хүмүүсийн ажлын байрыг бий болгох Монголд хэрэгжиж буй хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагааг явуулах, тогтмол ажлын байртай болгохын тулд байгуулагдсан. Байгуулагдаад 10 жил болж байна. Өнгөрсөн намар байгууллагын 10  жилийн ойн баяраа тэмдэглэсэн.

Одоо албан ёсны 1100 ажилчинтай. Энд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын харьяалалтай  иргэд 565 иргэн байна. Үүнээс үлдсэн нь бусад аймаг сумдаас ирсэн. Ирээгүй аймгийн хүн гэж байхгүй. Ажилгүй хүмүүс ирж ажлын байраар хангагдсан. Ингэхдээ бүгд манай байгууллагын дотоод дүрэм журамд захирагддаг. Бид Засгийн Газрын 151 дүгээр тоот тогтоолоор батлагдсан журмын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа. Бидэнд Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчих эрх байхгүй. Тэр утгаараа баялгийн зөв зохистой хуваарилалтыг иргэн бүрт хүргэхийн тулд энэ тэндээс ирсэн гаднын харьяалалтай Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангасан. Өнөөдөр энэ олон хүнийг ажлын байраар хангаад ажиллаж байхад сэтгэл хангалуун байдаг. Яагаад гэхээр нэг хүний ард доод тал нь гурван хүн байдаг гэж бодохоор манайх 3000 хүний амьжиргааг залгуулж байна. Манай гишүүд тавдугаар сараас хойш энд ажиллахдаа нэг хүний сарын орлого 1000 000 төгрөгөөс буугаагүй” гэдгийг хэлж байсан юм.

 "Буянтын хөндий шарын гол” ТББ-ын гишүүд бүртгэлгүй нөхөрлөлийн зохион байгуулалтаар ажилладаг. 6-8 хүн нэг баг болоод олборлолт явуулж, олсон ашгаа хувааж авдаг тухай бидэнд ярьсан юм. 

 

Ц.ДАМДИНСҮРЭН: НӨХӨРЛӨЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТАД ОРСНООР ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА САЙЖИРСАН

 

"Буянтын хөндий шарын гол” ТББ-ын 13 дугаар бригадын гишүүн Ц.Дамдинсүрэн "Би өмнө нь хувиараа ашигт малтмал олборлодог байсан. Тухайн үед осол аваар их гардаг, хэвлэл мэдээлэл, орон нутаг, төр захиргааны байгууллагаас хүн ирлээ гэж дуулбал, оргон зугтаадаг тийм л нөхцөл байдалтай байсан. Харин нөхөрлөлийн зохион байгуулалтад орж ажилснаар хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа сайжирсан. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, хувь хүний орлогын албан татвар төлж байна. Энэ нь манай орон нутгийн хөгжилд ч тус нэмэр болж байна. Адаглаад ажилгүй иргэд ажилтай болж, дэлгүүрт барьцаанд тавьсан иргэний үнэмлэх, эд зүйлээ авч байгаа олон тохиолдол байна” гэдгийг хэлж байсан юм.

 

Иргэдийн амьдрал илт сайжирсан

 

"Буянтын хөндий шарын гол” ТББ-ын 20 дугаар бригадын гишүүн, харуул хамгаалалтын албаны дарга  н.Алтантуяа "Манай сумын ажилгүй иргэд бараг 5 жил ажил олдохгүй хүнд нөхцөл байдалтай байсан. "Буянтын хөндий шарын гол” ТББ газрын зөвшөөрөл авч зохих хууль журмын дагуу үйл ажиллагаа явуулснаар олон ажлын байр бий болсон. Би анх ирсэн хүмүүсийнх нь нэг. Ажил эхэлж байх үед 10 гаруй портер түрэх нь түрээд чирэх нь чирч асаагаад л шороогоо зөөж байсан. Одоо бол бүгд нэг дараад л асдаг болсон. Зарим машингүй байсан нь машин авч, муу машинтай нь машинаа янзлаад уначихсан байх жишээтэй. Энэ бол иргэдийн амьдралд ямар өөрчлөлт авч ирсний тод жишээ гэж би бодож байна” гэсэн юм.

 

Шарын гол сумын хэмжээнд 19 нөхөрлөл тусгай зөвшөөрөлтэй

 

Өмнө нь ажил орлогогүй байсан иргэд нэгдэж бүртгэлгүй нөхөрлөлийн зохион байгуулалтаар ажиллаж байна. Ингэхдээ эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагддаг, Орлогын албан татвар төлдөг. Нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагт ч гэсэн хөрөнгө оруулалт хийжээ. Шарын гол сумын хэмжээнд 19 нөхөрлөл тусгай зөвшөөрөлтэй. Одоогоор идэвхтэй ажиллаж байгаа зургаан нөхөрлөл байна. Бичил уурхайг ажиллуулж эхэлснээр ажилгүйдлийн түвшин мэдэгдэхүйц буурч байгааг Шарын гол Сумын Засаг даргын тамгын газрын дарга н.Шинэхүү хэлсэн.

Тэрээр "Манай сум 2018 оны эхний гуравдугаар улирлын байдлаар 19 нөхөрлөлтэй Засгийн газрын 151 дүгээр тогтоолын дагуу үйл ажиллагааны гэрээ байгуулсан. Одоогоор зургаан нөхөрлөл идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байна. 600 гаруй иргэд ажлын байраар хангагдсан. Сумын хэмжээнд эрүүл мэнд, нийгмийн даатгалын орлого, Аж ахуйн нэгжийн, хувь хүний орлогын албан татварууд нэмэгдсэн. Нийтийн хоол, дэлгүүр, шатахуун түгээх станцуудын орлого ч өссөн дүнтэй байгааг” тодруулж хэлсэн юм.

Бичил уурхайчид олборлосон алтаа хаана сорьцлуулж, хэрхэн борлуулдаг вэ? Хамгийн найдвартай хамгийн өндөр үнэ буюу дэлхийн зах зээлийн ханшаар авах газар нь мэдээж Монголбанк. Монголбанкинд тушаахын тулд алтаа сорьцлуулсан байх шаардлагатай. Улсын хэмжээнд алт сорьцлох ганцхан лаборатори Улаанбаатар хотод ажиллаж байсан бол өнгөрсөн сард Дархан-Уул болон Баянхонгор аймагт Стандарт хэмжилзүйн газрын харьяа Сорьцын хяналтын газар байгуулсан. Ингэснээр бичил уурхайчид, аж ахуйн нэгжүүд алтаа сорьцлуулж, худалдаалахын тулд заавал Улаанбаатарыг зорих шаардлагагүй орон нутагтаа өгөх боломж бүрдээд байна.

 

Орон нутагт олон улсын стандартаар алт сорьцолж байна

 

Дархан-Уул аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн дарга И.Алтанцэцэг "Дархан-Уул аймагт байгуулсан Сорьцын хяналтын газарт нэг сарын хугацаанд 14 иргэн, 3 аж ахуйн нэгж нийт 99 кг алт сорьцлуулж, 64 гулдмай хэвлүүлсэн. Манайх  олон улсын стандарт жишигт нийцсэн хамгийн сүүлийн тоног төхөөрөмж ашиглаж байна. Бид сорьцын баталгаа хийхдээ Улаанбаатар хотод ажиллаж байгаа төв лабораторийн дүн шинжилгээтэй харьцуулж үзсэн. Ингэхэд ямар ч ялгаа гараагүй. Өөрөөр хэлбэл, манайд ажиллаж байгаа химич, ашиглаж байгаа техник тоног төхөөрөмжид ямар нэгэн эргэлзэх зүйл байхгүй” гэдгийг хэллээ.

Алтны хамгийн өндөр ханшийг Монголбанк санал болгодог

Бичил уурхайчид болон аж ахуйн нэгжүүд сорьцлуулсан алтаа, арилжааны банкууд болон орон нутгийн Монголбанкны хэлтэст худалдаалах боломжтой. Дархан-Уул аймгийн Монголбанкны хэлтсийн захирал Б.Жавхлан "Лаборатори нээгдсэнээс хойш 33 кг алтыг Монголбанк хүлээн аваад байна. Мөн арилжааны банкнаас Капитрон банк иргэд, аж ахуй нэгжээс алт хүлээн авч байна. Капитрон банк Монгол банкны ханшаар алт худалдан авч байгаа. Эргээд эцсийн тушаалтыг манай банкинд нийлүүлдэг. Монголбанк ч мөн Улаанбаатарын ханшаар алтыг хүлээн авч байгаа. Иргэд, аж ахуй нэгжийн зүгээс алтыг орон нутагт сорьцолж, хүлээж авдаг болсонд нэлээд талархалтай хандаж байна. Учир нь албан ёсны лицензтэй талбайгаас олборлолт хийгээд, заавал Улаанбаатар руу явалгүйгээр, дундын зуучлагчгүйгээр Улаанбаатарын ханшаар орон нутагтаа өгч байна. Монголбанкны эрдэнэсийн санд алтаа тушаах нь эргээд Монгол Улсын эдийн засагт оруулж буй том хөрөнгө оруулалт юм” гэдгийг хэлсэн.

 

Ийнхүү уурхайчид алтаа Төвбанкинд тушааснаар валютын нөөц нэмэгдэх, Ашигт малтмалын нөөц ашигласны татвараа шууд төлөх боломж бүрдэж байгаа юм. Энэ хэмжээгээрээ улсын эдийн засагт ч эерэг нөлөө үзүүлж байна.  Нөгөө талдаа бичил уурхайчдад алтаа хамгийн өндөр ханшаар борлуулах боломж нь энэ юм.

Улсын хэмжээнд 15 аймгийн 45 суманд 6300 бичил уурхайчин нөхөрлөлийн зохион байгуулалтаар ажиллаж байна гэсэн мэдээллийг Монголын Бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооноос өгсөн. Тэд техникээр олборлоход зардал ихтэй, эдийн засгийн хувьд ашиггүй, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд бичил уурхай эрхэлж байна. Орон нутагт иргэд, хувиараа алт олборлогчид ийнхүү нэгдэж нөхөрлөл байгуулснаар олон асуудлыг шийдэх гарц, жим нээж байна. Тухайлбал дундын сан байгуулж, олборлолт явуулсан талбайдаа нөхөн сэргээлт хийх, байгаль орчноо хамгаалах, уурхайчид өөрсдөө эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээнд хамрагдаж, орон нутагт ажлын байр бий болох зэрэг давуу талтай.

 

Бичил уурхайчид ашиглаж буй газрын нөөц дуусмагц хаачих вэ?

 

Бичил уурхайчид ашиглаж буй газрын нөөц дуусмагц хаачих вэ? Дахиад 6000 гаруй хүнээр ажилгүйдлийн эгнээг тэлэх үү. Энэ талаар 1000 гаруй хүнийг ажлын байраар хангаж байгаа "Буянтын хөндий шарын гол” ТББ-ын тэргүүн О.Цэцэгмаагаас тодруулахад "Нөхөн сэргээсэн талбайдаа жимсний мод тарихаас эхлээд хамтын хүчээ ашиглан гахай, шувууны аж ахуй эрхлэхээр төлөвлөж байгаа” гэв. Энэ бол зөв жишээ, зөв жим юм. Өөрөөр хэлбэл, бичил уурхай бол тогтвортой, найдвартай ажлын байр биш. Тиймээс шавхагдах нөөцөөс олсон ашиг орлого, нэгдмэл хүчээ ашиглан шавхагдашгүй нөөц баялгийг бий болгох хэрэгтэй.

 

MNB.mn 


"Бичил уурхайчдын жим"
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани