Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Ганхуяг: Ашигт малтмалын хууль батлагдвал шинэ хөрөнгө оруулалт орж ирнэ

Уул уурхайн сайд Д.Ганхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-аар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болсон. Намын бүлгүүд нь энэ асуудлаар байр сууриа илэрхийлээд эхэлчихлээ. Гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж, мөн хүлээлт үүсгэж буй хууль нь энэ. Тиймээс энэхүү хуулийн төсөлд орж буй гол гол заалтаас танилцуулахгүй юу?

-Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн агуулга, зорилго маш ойлгомжтой. Эрхзүйн үндэслэлийн тухайд 2012-2016 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, өнгөрсөн УИХ-ын чуулганаар батлагдсан Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, одоогийн хүчинтэй мөрдөгдөж буй хуулийн үндсэн зарчмыг хөндөхгүй. Хуулийн төсөл батлагдсанаар төрөөс тогтоосон газар нутагт хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож эхлэх, ингэснээр шинэ хөрөнгө оруулалтыг татах болон Монгол Улсын баялаг нөөцийг нэмэгдүүлж эдийн засгийн баталгаа чадавхийг улам сайжруулах, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, бүтээгдэхүүний зах зээлийн үнэ нь хэлбэлзэл ихтэй хөрөнгө оруулалт ихээр шаардагддаг энэ салбарын эрх зүйн орчинг урт хугацаанд тогтвортой байх гол зорилтууд хэрэгжинэ.

Эрэл, хайгуул бол геологи уул уурхайн салбарын хамгийн чухал хэсэг нь юм. Хайгуул хийж ашигт малтмалын нөөц тогтоохгүйгээр ордтой болно гэж байхгүй л дээ. Ер нь8 бол геологийн салбар олборлох Салбараасаа 15-20 жилээр түрүүлж явах шаардлагатай гэдэг юм билээ. Өнөөдөр дэлхийн хэмжээнд жилд эрэл, хайгуулын ажилд 6.5 орчим тэрбум ам.доллар зарцуулагддаг гэсэн мэдээлэл байдаг. Энэ хөрөнгө оруулалтын 15-20 хүртлэх хувийг татах боломж манайд байгаа. Хайгуулын зөвшөөрлийг шинээр олгох боломжтой төрөөс тогтоох газар нутгийн хэмжээ нь нийт газар нутгийн 20 орчим хувь.

Нэг зүйлийг тэмдэглэхэд энэ хуулийн төсөл урт нэртэй хуульд ямар ч хамааралгүй бөгөөд талбай нь ч давхцахгүй. Мөн хууль санаачлагчийн хуулийн төсөлд судалгаанд үндэслэн зөвлөмж гаргах үүрэг бүхий олон талт оролцоог хангасан орон тооны бус Бодлогын зөвлөлтэй болно. Мөн төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх бодит алхмыг төсөлд суулгасан. Дээр нь ашигт малтмалын нөөц, ордын нөөцийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар гүйцэтгэдэг болно. Ингэснээр энэ чиглэлд дэлхийн жишигтэй хөл нийцэн алхана.

-Монгол Улсад, тэр дундаа уул уурхайн салбарт ус агаар мэт хэрэгтэй байгаа зүйл бол хөрөнгө оруулалт. Энэ салбарт хөрөнгө оруулах сонирхолтой компаниуд манай улсын хууль эрх зүйн орчинг эхний ээлжинд судалдаг. Тэгвэл энэхүү хуулийн төсөл батлагдсанаар манайд орж ирэх хөрөнгө оруулалтын хэмжээ хэрхэн нэмэгдэнэ гэж үзэж байгаа вэ?

-Хайгуулд хөрөнгө оруулалт шинээр орохоос гадна, үүнийг дагаад олборлох, боловсруулах үйлдвэрийн салбарт ч хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж үзэж байна. Хариуцлагатай уул уурхайг дэмжих зорилтын хүрээнд инноваци, тэргүүний техник технологийг нэвтрүүлэхийг дэмжих ба ингэснээр салбарын бүтээмж, өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Бүтээмж дээшилснээр өртөг зардал хэмнэгдэж, орлого ашиг өсдөг жамтай. Дээр нь зөвхөн түүхийгээр нь гаргаад байх биш, боловсруулалтын түвшинг дээшлүүлж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох зайлшгүй шаардлагатай байгаа. Нэмүүц орлого нь эх орондоо дэд бутэц ашигласны төлбөр, цалин хөлс, болон бусад хэлбэрийн орлого болж үлддэг. Энгийн жишээ татахад түүхий нүүрс 50 ам.доллараар борлогдож байхад, угааж баяжуулсан нүүрс нь ойролцоогоор 100 ам.доллараар борлогдож байгаа ба зөрүү нь нэмүү өртөг юм. Мөн лиценз эзэмшигч нь өөрийн үйл ажиллагаанд шаардлагатай бараа, ажил, үйлчилгээ авах, туслан гүйцэтгэгч сонгоход тэргүүн ээлжинд Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгч аж ахуйн нэгжид давуу эрх олгодог байх зохицуулалт нэмэгдсэн. Ингэснээр дотоодын аж ахуйн нэгжүүдийн орлого, ашиг нэмэгдэнэ гэж үзэж байгаа. Базаад хэлэхэд өмнөх байдлаар энэ хуулийн төсөл батлагдсанаар манай эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад шууд болон шууд бус утгаар олон эерэг үр дүн авчирна гэж хэлэх байна.

-2010 онд УИХ Ерөнхийлөгчийн санаачилсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг баталсан. Харин энэ хуулийн төсөлд энэ хуулийг хүчингүй болгох талаар тусгасан гэсэн. Ингэснээр өнөө л эмх замбараагүй олгодог байсан лиценз, лицензийн наймаа газар авч эхэлнэ гэсэн яриа гарах боллоо?

-Улсын Их Хурал 2010 оны зун Еренхийлөгчийн санаачилсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг баталсан л даа. Түүнээс хойш дөрвөн жил орчим хугацаанд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгогдоогүй. Тус хууль хэрэгжсэнээр эмх замбараагүй олгогдсон тусгай зөвшөөрөл эмхлэгдсэн. Хэдэн баримт дурдьяа. Хууль хэрэгжиж эхлэхээс өмнө 2005-2010 онуудад нийт газар нутгийн 46 хүртэл хувийг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбай эзэлж байсан. Тэгвэл өнөөгийн байдлаар 7.6 хувь болж буурсан байгаа. 2010 онд нийтдээ 4,137 лиценз байсан бол, одоо 2,868 болж буурсан байна. Энэ хугацаанд бүртгэл, хяналтын тогтолцоог сайжруулах ажил нилээд хийгдсэн. Мөн Монголчууд төр, хувийн хэвшил гэлтгүй уул уурхайн талаар хангалттай туршлага хуримтлуулсан. Бид юун дээрээ алдаад байгаагаа мэддэг болсон. Юунд хүрэх гээд байгааг тодорхойлсон урт хугацааны бодлоготой болсон.

Дээр нь урт нэртэй хууль, улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээний газар гэхчилэн нийт нутаг дэвсгэрийн 70-80 хувьд хайгуул, олборлолтын ажил хийгдэхээргүй байгаа. Өөрөөр хэлбэл газар нутгийнхаа дийлэнх хэсгийг хойч үедээ үүцлэн хадгалах хуулиуд байна. Угтаа бол бусад орнууд газрын хэвлийд байгаа баялгийн нөөцийнхөө хэмжээг судалж тогтоон, эдийн засгийн үнэлэмжээ нэмэгдүүлж хүнээ хөгжүүлж, энэ салбарын орлогоос байнга орлого ашиг өгөх салбарт хөрөнгө оруулалт хийсээр байна.

Нэмэлт өөрчлөлтийн нэг гол шинэчлэлийн чанартай зохицуулалт нь зөвхөн төрөөс зөвшөөрөгдсөн газар нутагт лиценз олгож эхэлнэ гэдгийн түрүүн би хэлсэн. Өөрөөр хэлбэл нутаг дэвсгэрийн 20 орчим хувьд л анхнаасаа замбараатай лиценз олгож эхлэх юм. Дээр нь хайгуулын тусгай зөвшөөрлийг эхний 3 жил шилжүүлэхгүй гэсэн шинэ заалт нэмэгдэж байгаа.

Мөн гурав дахь жилийн төгсгөлд хайгуулын талбайн тодорхой хэсгийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтэнд үндэслэн буцаан авдаг болно. Ингэснээр үнэхээр хайгуул хийе гэсэн компаниудыг урамшуулж байгаа юм. Лиценз авчаад үндсэн ажлаа хийхийн оронд цүнхэндээ хийгээд наймаа үсэргээд явдаг зохисгүй байдлыг халахын тулд хугацааны сүүл хэсэгт нь лицензийн төлбөрийн хэмжээг нилээн нэмж өгсөн.

-Хуулийн төсөлд ашигт малтмалын хэтийн төлөвлөгөөг яаж тодорхойлсон бэ?

-Манай улсын ашигт малтмалын нөөц цаашид өсөх нь мэдээж юм. Улс, орнууд баялгийн хэтийн төлөвөө геологийн нарийвчилсан зураглалын ажлаар ерөнхийд нь тодорхойлж байна. Монголд өнөөгийн байдлаар энэ ажил нийт газар нутгийн 30 орчим хувьтай байгаа. Энэ ажлыг эрчимжүүлэх шаардлагатай. Уул уурхайн яам 2032 он хүртэл ямар ямар ашигт малтмалыг аль боомтуудаар экспортлох боломж байгаа талаарх төсөөллийг гаргаад байгаа. Энийг цаашид улам сайн боловсруулах шаардлагатай гэж бодож байна. Мөн энэ салбарын хөгжилд хамгийн чухал зүйл нь зах зээлийн багтаамж, үнийн асуудал юм. Энэ салбарын хөгжилтэй орнуудад зах зээлийн урт хугацааны төсөөллийг судалгаанд үндэслэн маш сайн хийдэг юм билээ. Ингэснээрээ тэд зах зээл дээрх том тоглогчид болж чадаж байна. Манай улсын тухайд энэ чиглэлийн судалгаа хөгжөөгүй байна. Тиймээс салбарын судалгаа, шинжилгээний байгууллагуудын эрх зүйн орчин, тогтолцоог орчин үеийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Дээрх болон эдгээр ажлуудыг хийснээр салбарын улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулах хувь нэмэр ихээр өсч, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, иргэдийн амьжиргааны түвшин тогтвортой дээшлэх боломж бүрдэнэ гэж ойлгож байна.

-Дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ сүүлийн жилүүдэд уналттай байлаа. Гэтэл манай улс өнөөг хүртэл дэд бүгцийн асуудлаа шийдсэнгүй. Нөгөө л машинаар нүүрсээ тээвэрлэдэг хэвээрээ байна. Дэд бүтцийн асуудлаас болоод энэ салбарт сэргэлт төдийлөн харагдахгүй байна уу даа?

-Манай улсын гол нэрийн экспортын ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ буурсан үед хамгийн их зардалтай автомашинаар бүтээгдэхүүнийг тээвэрлэж байгаа нь асуудлыг хүндрүүлж байна. Угтаа бол бол зах зээл сайн 2-3 жилд орж ирсэн орлого ирээдүйд орох байсан орлогоо бэлнээр тараалгүй төмөр замаа барьсан бол өөр байх байсан. Гэхдээ Засгийн газраас урд хөрштэй холбогддог ордоос хил хүртлэх төмөр замын царигийн асуудлыг шийдвэрлэх зэрэг зорилго бүхйй УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьлаа. Мөн транизит тээврийн тариф, бүтээгдэхүүнийг далайд хүргэх боомтуудыг ч бараг эцэслэн тохирсон гэж бодож байна. Энэ маш чухал алхам байсан. Тодруулбал овор ихтэй нүүрсний тухайд нэг тн нүүрсний боомтын үнэ 100 ам.доллар байхад, авто тээврийн төмөр зам 25 орчим ам.доллар байхад асуудал гайгүй байсан гэж хэлж болох байхаа. Гэтэл одооных шиг нүүрсний боомтын үнэ 50 хувиар буурахад л олборлолт, болон тээврийн зардлыг бууруулахгуй бол алдагдалтай болчих жишээтэй юм. Хөрөнгө оруулалт ихээр шаардагддаг энэ салбарт эрх зүйн орчныг 2012 оны сонгуулийн жил шиг дахин дахин өөрчлөх юм бол хүнд байдалд ордогыг бид харлаа. Мөн улс төрийн шийдвэрээр тохироо буюу гэрээнд өөрчлөлт оруулах яриа бол зохисгүй байдаг. Тиймээс манай улс 2013-2014 онд энэ эрх зүйн орчинг урт хугацаанд тогтвортой байлгах хуулиудыг баталж гаргаж байна. Тэр хуулиуд дотор нилээд чухал нь энэ хуулийн төсөл юм. Хурдан батлах тусмаа сайн үр дүн гарах болно. Ер нь тухайн салбарын ашиг буурахаар хөрөнгө оруулалт еөр ашигтай салбар уруу шилжих хандлага бол байдаг. Дээр нь төрөөс тусгай зөвшөөрөл өгчихөөд, дараа нь шинээр хууль баталж хүчингүй болгохоор хөрөнгө оруулагчид гарч явах нь мэдээж юм. Хэн ч баялаг бүтээснийхээ төлөө хохирохыг бодохгүй. Тиймээс одоо хэзээ ч ийм асуудал байхгүй ээ гэсэн баталгаа өгөхөөс өөр аргагүй юм. 2007-2010 онуудад хайгуулын ажил ид эрчимжиж байхад жилд 300-500 сая ам.долларын хөрөнгө оруулалт хайгуулын ажилд зарцуулагдсан байдаг юм билээ. Ер нь 2008-2012 онд Монголд орж ирсэн хөрөнгө оруулалтын 90 дөхүү хувь нь Оюутолгой төслийн хөрөнгө оруулалт юм.

-Оюутолгой төслийн үйл ажиллагаа зогсонги байдалтай байна гэсэн яриа байгаа?

-Оюутолгой, Тавантолгой гацаанд байгаа гэж үзэхгүй байна. Оюутолгой баяжуулах үйлдвэр, ил уурхайн бүтээн байгуулалт 2013 оны долдугаар сард дуусч бүтээгдэхүүнээ экспортолж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор манай улсын зэсийн баяжмалын экспортын хэмжээ 2013 оны нэгдүгээр улиралд 140 мянган тонн (Эрдэнэт үйлдвэр) байсан бол 2014 оны эхний улиралд 214 мянган тонн болж 53 хувиар өсчээ. Харин нэмэлт санхүүжилтийн хувьд хөрөнгө оруулагч тал 2014 оны есдүгээр cap хүртэл түр хойшлуулах шийдвэр гаргасан. Шалтгаан нь зэсийн үнэ, зэсийн зах зээлийн нийлүүлэлт таагүй байгаа болон ТЭЗҮ-ийн тодотголыг зургаадугаар сард багтаан ЭБМЗ-д хүргүүлэхээр төлөвлөж байгаатай холбоотой юм. Энэ бол хууль, гэрээнд заасан эрх, үүрэг юм. Энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд энэ хуулийн хүрээнд ажилладаг. Одоо ч гэсэн Хөрөнгө оруулагч гэрээнд заасны дагуу төслийн санхүүжилт, далд уурхайн бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, экспортоо хийгээд л явж байгаа. Оюутолгойн ордын баяжуулах үйлдвэрийн ажил жигдэрсэн. Олборлолт, борлуулалт хэвийн байгаа. Шинэчлэлийн Засгийн газар төслийн нэмэлт санхүүжилтийг бол тууштай дэмжсээр ирсэн. Хууль, гэрээнд заасан хугацаанд ТЭЗҮ-дээ нэмэлт хийж амжихгүй бол дараа нь болно. Нэмэлт хөрөнгө оруулалтын зориулалтын төлөвлөлтөө ирүүлчихэд болно гэсэн саналыг тавьж байсан.

-Мөн Тавантолгойн ордын хувьд байдал тийм ч сайнгүй байгаа гэсэн зүйлийг сонин хэвлэлээр бичих боллоо?

-Засгийн газар Тавантолгойн хувьд нэгэнт нүүрсний үнэ буурсан үед эхлээд дэд бүтцийг бүрдүүлэх шийдвэрийг гаргасан. Нөгөө алаагуй баавгайн арьсыг хувааж болдоггүй гэдэгтээ адил. Ер нь эхлээд чанартай дэд бүтцийг бүрдүүлэх нь аль ч оронд хийж ирсэн нийтлэг зарчим юм. Дэд бүтэц шийдэгдсэнээр түүнийг ашиглах ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч компаниудын үнэлгээ, хувьцааны үнэ нэмэгддэг учиртай. Тэрнээс дэд бүтцээ барих санхүүжилтээ шийдээгүй, эсхүл бариагүй байж ордоо хуваагаад өгчихөөр чинь утгагүй байх аа. Хэн ч гэсэн өөрийн хөрөнгийг борлуулахдаа үнэд оруулж байж худалдахыг боддог биздээ.

Аль ч оронд төмөр зам бол нэгдсэн бодлоготой байдаг. Ашиггай хэсгийг нь бусдад тээврийн тариф энэ тэрээ тохирохгүйгээр тасдаад өгчихөөр хүнд нөхцөлд орж байсан түүх байдаг. Энэ Засгийн газар энэ бүхнийг бараг даван туулж байна.

Эрдэнэс тавантолгойн үйл ажиллагаанд ч тодорхой ахиц дэвшил гарч байгаа. Хамгийн сүүлд гэхэд л сард 450,000 тонн нүүрсийг, цагаан хад нөхцлөөр тонныг нь 48.5 доллаар борлуулах гэрээ байгуулсан гэсэн. Дээр нь Энержи ресурс компанийн угаах үйлдвэрийг хамтарч ашиглах хэлэлцээр дуусч байгаа байх. Цаашид Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод тусгагдсаны дагуу хайгуул, олборлолтыг хувийн хэвшлээр хийлгэх нь ихэд зохимжтой гэж бодож байна. Өнгөрсөн чуулганаар хилийн боомтын тухай хууль батлагдсанаар байнгын ажиллагаатай боомтууд нэгдсэн удирдлагатай болж, боомтын хоёр талын асар их хүнд суртал, олон төрлийн хураамжийг цэгцэлж чадлаа. Боомтын нэвтрүүлэх чадвар харьцангуй сайжирсан. Мөн Хятад улсад хийсэн Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалаар Таван толгойн ордоос дараагийн 20 жилд нийлүүлэх коксжих нүүрсний тоо хэмжээтэй холбогдсон санамж бичиг байгуулсан. Бондын санхүүжилтээр Таван толгойд баригдах цахилгаан станцын төсөл амжилттай урагшилж байна.

Төмөр замын цариг, төмөр зам барихтай холбогдсон УИХ-ын тогтоолын төсөл Засгийн газраас өргөн баригдсанаас хойшхи хэдхэн хоногийн хугацаанд ЭТТ болон төмөр замд хөрөнгө оруулах гэсэн сонирхол эрс нэмэгдэж байна. Энэ УИХ- ын тогтоол батлагдсаны дараа, хөрөнгө оруулагчдын асуудлыг яаралтай шийдэх боломж бүрдэнэ.

- Нүүрсний уурхайнууд нүүрсээ борлуулж чадахгүй хүнд байдалд орсон гэх юм?

-Нүүрсний хэрэглээний тухайд боломж их бий. Төмрийн хэрэглээ байгаа тохиолдолд коксжих иүүрсний хэрэглээ байх нь мэдээж. Эрэлт ихсэж багасах нь бол зах зээлийн зарчим. Хүрэн нүүрсний тухайд технологийн дэвшлийн хүчинд нүүрснээс байгалийн хийгээс ялгаагүй чанартай синтетик хий, шингэн түлшийг энүүхэн зэргэлдээ орших урд хөршид үйлдвэрлэж байна. Нүүрс химийн аж үйлдвэр их ирээдүйтэй болж байна. Манай улс, Хятад улстай хамтарч нүүрс хийжүүлэх төслийн цаасны ажлыг эхлүүлээд байна. Жилд 80 орчим сая.тн хүрэн нүүрсийг хийжүүлж экспортлох болно.

-Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчид үгүйлэгдэж байна. Эрэл хайгуулын ажлыг эрчимжүүлж хөрөнгө оруулалтыг татах, улсын баялгийн нөөцийг нэмэгдүүлэх тал дээр ямар бодитой заалтууд орж байгаа вэ?

-Төрөөс геологийн салбарт баримтлах нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд геологийн судалгаа, шинжилгээ, мэдээллийн нэгдсэн сантай болно. Мэдээлэл бол хөрөнгө оруулалтыг татах нэг чухал хүчин зүйл юм. Мөн уур амьсгалын онцлогоос шалтгаалан геологийн судалгаа, хайгуулын ажил хийх хугацаа манай орны хувьд жилд долоохон cap байдаг. Иймд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа нийт есөн жил байсныг 12 жил болгож байгаа. Энэ нь ордыг ашиглахын өмнө гурван жилийг тодорхой болгосон гэсэн үг л дээ.

Тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүйгээс цуцлагдсан болон буцааж өгсөн тусгай зөвшөөрөл бүхий талбайг сонгон шалгаруулалтгүйгээр ердийн өргөдлийн журмаар олгодог болно. Ингэснээр элдэв хар дагуулдаг сонгон шалгаруулалтыг багасгаж, олон улсын зарчмаарбуюу эхэлж ирсэн нь эхэлж зөвшөөрлөө авдаг шударга тогтолцоог бэхжүүлнэ. Ялих ялихгүй шалтгаанаар лиценз цуцалдагыг болиулж, ердийн торгуулийн хариуцлага уруу шилжүүлэх зохицуулалт туссан. Өөрөөр хэлбэл хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийнхээ эрхийг хамгаалах шинэ зохицуулалтыг тусгаж өгсөн. Бодлогын зөвлөл нь ч гэсэн хайгуулчид, уурхайчдын эрх ашгийг хөндөхгүй байхад анхаарч ажиллах болно. Олон улсын стандартад шилжих замаар нөөц баялгийн ангилалаа шинэчилснээр хөрөнгө оруулагч нарт ойлгомжтой, ил тод орчин бүрдэх юм. Монгол Улсад хийгдсэн геологи судалгааны ажлын тайлан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөнөөр дотоодын болон бусад орны хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох боломж эрс нэмэгдэхийн зэрэгцээ үндэстний мэргэжилтнүүдээ олон улсад хүлээн зөвшөөрүүлэх үүд хаалга нээгдэх юм. Ер нь бол хүнийг, аж ахуйн нэгжийг дагаж хөрөнгийн урсгал орж ирдэг.

-Өнгөрсөн намрын чуулганаар Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль зэрэг боллогын баримт бичгүүдийг хэлэлцэн баталсан. Түүнчлэн алтны худалдаанд ил тод байдлыг хангах, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор алтны үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэсэн зохих өөрчлөлтийг Ашигт малтмалын тухлй хуульд оруулсан. Өргөн баригдсан хуулийн төсөл дээрх хууль, бодлогын бичиг баримтуудтай хэр уялдсан бэ?

-Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжтой нийцэж байгаа. Үүнээс гадна Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиудтай уялдуулж өгсөн. Алтны худалдаанд ил тод байдлыг хангах зорилго бүхий Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаас хойш Монголбанкинд 2.040 кг алт тушаасан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.8 дахин нэмэгдсэн байна. 2013 оны дөрөвдүгээр сарын 28-ны байдлаар Монголбанкинд 1134.5 кг алт тушааж байжээ. Энэ мэт гарч байгаа эерэг үр дүнг баталгаажуулах ажлууд хийгдэж байгаа. Өнөөдөр түгээмэл тархацтай ашигт малтмалын, хайгуулын тусгай зөвшеөрлийг орон нутаг олгож болохоор болсон. Энэ нь ядахдаа 2014 онд сайн бүтээн байгуулалт хийх зорилгод нийцэж байгаа. Харин орон нутгийн удирдлага хариуцлаггай ажиллах хэрэгтэй.

Яамны боловсруулсан энэ хуулийн төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж, Засгийн газрын хуралдаанаар 3-4 ч удаа хэлэлцүүлж олон талаас нь шүүсэн байгаа. Хуулийн төслийг боловсруулахдаа олон улсын тэргүүн туршлага, эрхзүйн баримт бичгүүдийг харьцуулан судалсан. Дээр нь мэргэжлийн холбоодтойгоо олон дахин уулзаж зөвшилцсөн. Энэ хуулийн төсөл боловсруулах үйл явц нь агуулгын хувьд ч хэлбэрийн хувьд ч зөвшилцөлийн зарчим дээр суурилсан. Мэдээж олон талын оролцоо буюу хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллахад амаргүй байсныг хэлэх хэрэгтэй. Гэхдээ хэн нэгнийг гомдоохдоо биш гол нь ойлголцох нь чухал байсан.

-Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тоггоосон  томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар тусгасан уу?

-Шууд болон шууд бус утгаар тусгасан. Төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тавь хүртэл байлгаж болох бөгөөд тус хэмжээг ордыг ашиглах Техник эдийн засгийн үндэслэл, ашгийн түвшин, эдийн засгийн үр өгөөжөөс нь хамааруулж тогтоохоор заасан. Цаашид, улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын үр дүнд хэтийн-төлөв бүхий талбай илэрвэл ашигт малтмалын олборлох үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч орнуудын туршлагад үндэслэн тухайн талбайд эрэл, үнэлгээний ажлаар мэргэшсэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжээр нэмэлт ажлыг гэрээний үндсэн дээр хийлгэж үнэ, цэнийг нэмэгдүүлж, дуудлагын худалдаагаар хайгуулын тусгай зөвшөөрлийг олгодог болсноор улсад энэ салбараас орох орлого нэмэгдэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа. Ашигт малтмалын хэтийн төлвийг тодорхойлох, геологийн суурь мэдээллийг бий болгох зорилготой судалгааг улсын төсвийн хөрөнгөөр дэлхийн бараг бүхий л улс орон гүйцэтгэдэг юм билээ. Жишээ нь Австрали, АНУ, Канад Улсын туршлагыг судалж үзэхэд жилдээ 30 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалтыг энэ чиглэлд зарцуулдаг байна. Энэхүү суурь судалгаанд үндэслэн хувийн хөрөнгө оруулалт хайгуулын салбарт хийгддэг. Судалгаанаас харахад 1 сая ам.долларыг улсын төсвөөс суурь судалгаанд зарцуулан хэтийн төлөвтэй талбай ялган, геологийн суурь мэдээллийг бэлтгэснээр тухайн талбайн хайгуулын ажилд хувийн 3-5 сая ам.доллар хувийн хөрөнгө оруулалтаар хийгдэж, эдийн засгийн үр ашигтай орд илрүүлэн, нөөцийг бүртгэснээр өнөөгийн үнэ цэнэ, үнэлгээ нь 120-150 сая ам.доллар болж нэмэгддэг байна. Австрали Улс 2008-2012 онд 8 төсел хэрэгжүүлэхэд 500 сая ам.доллар зарцуулж 12 тэрбум долларын үнэлгээ бүхий ордуудыг илрүүлэн тогтоосон байна.

-Уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлага өнгөрсөн хугацаанд тийм ч хангалттай байсангүй. Энэ чиглэлээр ямар заалт орсон бэ?

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчин, нөхөн сэргээлт, уурхайн хаалттай холбоотой үйл ажиллагаандаа үүрэг, хариуцлагаа гүйцэтгэхэд эдгээр асуудлаар холбогдох төрийн захиргааны байгуулагад тогтмол мэдээлэл хүргэх ажилтантай байна гэж хуульчилсан байгаа. Орон нутагт уул уурхайн олборлолт эхлүүлэхийн өмнө хөрөнгө оруулагч, орон нутгийн иргэдийн хоорондын харилцан ойлголцох нөхцөлийг бүрдүүлэх, уул уурхайн төслийн нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг тайлбарлан таниулах ажилд орон нутгийн удирдлагын үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх ёстой юм. Мөн хөрөнгө оруулагч компани, нутгийн өөрөө удирдах байгууллагын хооронд орон нутгийг хөгжүүлэх гэрээг ил тод, иргэдийн оролцооны зарчимд тулгуурлан байгуулдаг байх зохицуулалтыг тусгаж өгсөн. Байгаль орчин, орон нутгийн хөгжилд сайн дурын үндсэн дээр дэмжлэг үзүүлэх болон хамтарч ажиллах зорилготой гэрээг компани ба сумын засаг дарга нарын хооронд хийгдэх юм. Энэ гэрээний загварыг Засгийн газар баталж байх юм. Уурхайн нөхөн сэргээлт, хаалтын стандарт, журмыг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулах, хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай, үр ашигтай техник, технологи хэрэглэхийг дэмжих зайлшгүй шаардлагыг харгалзсан байгаа. Аливаа ордыг ашиглах техник-эдийн засгийн үндэслэлдээ уурхайн бүтээгдэхүүнийг орон нутаг, улсын болон олон улсын чанартай замд хүргэх замын төрөл, уурхайн нөхөн сэргээлт, хаалтад шаардагдах зардлыг тусгадаг болно. Ингэснээр аль замыг компани өөрөө, эсхүл улс барих вэ гэдэг ойлгомжтой болно.

-Энэ хуулийн төсөл батлагдсанаар улсын төсвийн зарлага нэмэгдэхгүй гэж байна. Ер нь геологи, уул уурхайн салбарт хэрхэн үр дүнгээ өгөх вэ?

-Энэ хуульд стратегийн ордод хувь эзэмшихдээ төсөвт нэмэлт дарамт учруулахгүй байх, төр хувийн хэвшлийн замаар эрэл, үнэлгээний хайгуулын ажлыг дэмжих заалтууд их орсон. Мөн геологийн албаны албаны чиг үүргийг тусгасан. Гэхдээ шинэ орон тоо нэмж, нэмэлт зардал гаргахгүй. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр геологи, геофизик гэх зэрэг судалгаа, шинжилгээ хийдэг, эрдэс баялгийн хэтийн төлөвийн үнэлгээ өгдөг, эрдэс баялгийн мэдээллийн сан бүрдүүлдэг тийм үндэсний Геологийн албаны чиг үүргийг тодорхойлсон байгаа. Ингэхгүй бол Монгол улсад геологийн буюу газрын хэвлийн нэгдсэн бодлого алдагдаад байна. Ус, цацраг идэвхит ашигт малтмал, газрын тос, уламжлалт бус газрын тос, цэвдэг судлал, газар хөдлөл болон геологийн шинжлэх ухааны суурь судалгааг нэгдсэн бодлогоор авч явах шаардлага үүссэн байна. Үндэсний геологийн албаны чиг үүрэг бол шинэчлэлийн чанартай чухал өөрчлөлтүүдийн нэг нь болно.

-Нинжа нар буюу гар аргаар алт олборлогчдын асуудлыг яаж зохицуулж байгаа вэ?

-Ер нь бол олон улсын туршлагыг сайтар судалж байна. Одоогийн байдлаар иргэний хуульд заасан бүртгэгдээгүй нөхөрлөлийн хэлбэрээр ажиллахыг зөвшөөрч байгаа. Төсөлд бүртгэлтэй Хоршоо, нөхөрлөлийн хэлбэрээр ажиллахыг дэмжих замаар тэднийг албажуулах зохицуулалтыг тусгасан. Бусад оронд ийм байдлаар энэ үйл ажиллагааг зөв гольдролд нь оруулж ирсэн юм билээ.

Ингэж нөхөрлөл, хоршоо байгуулж хариуцлагатай, нөхөн сэргээлтээ хийх албан ёсны бүтцээр ажиллахыг зөвшөөрөх юм. Харин хууль зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцохоос өөр арга байхгүй нь мэдээж.

-Уул уурхайн салбарт ажиллаж буй хүмүүсийн ажлын байрны баталгаа, нийгмийн асуудалд чиглэсэн заалт энэхүү хуулийн төсөлд бaгтсан yy?

- Энэ хуулийн төсөлд хуульд зааснаас бусад тодорхой бус шалтгаанаар уурхайн бүтээн байгуулалт, уулын үйлдвэр, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг холбогдох төрийн байгууллагад урьдчилан мэдэгдэлгүйгээр зогсоож олон хүмүүсийг гэнэт ажилгүй, цалингүй болгох нийгмийн хариуцлагагүй үйлдэл гаргасан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэдэг болох заалт орсон. Энэ хариуцлагатай уул уурхайн үндсэн зарчмын нэг юм билээ.

"Зууны мэдээ"

Д.Ганхуяг: Ашигт малтмалын хууль батлагдвал шинэ хөрөнгө оруулалт орж ирнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани