- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хятад гарцаа нэг болгосон нь нүүрс тээвэрлэлт гацах шалтгаан болов
Ц.МЯГМАРБАЯР
Хятадын талаас нүүрс татан авалт буурсантай холбоотойгоор Гашуунсухайт-Цагаанхад боомтод нүүрс тээврийн дараалал нэмэгдэж, хүндрэл үүсээд байгаа билээ. Энэ сарын 5-наас эхлэн Гашуунсухайт хилийн боомтоор гарах нүүрс тээвэрлэлтийн автомашины тоо цөөрсөөр өнөөдрийн байдлаар өдөрт 83 машин гарч байгаа юм байна. Дугаарлалт 91 км-т үргэлжилж 4000 орчим автомашины цуваа үүсээд байна. Өөрөөр хэлбэл, 14 хоногийн өмнө манай талаас өдөрт дөрвөн гарцаар 1200-1300 нүүрс тээвэрлэлтийн автомашин нэвтэрдэг байсан бол одоогоор ийнхүү цөөрч хүндрэлтэй нөхцөл үүсчээ. Учир нь энэ сарын 9-ний өдөр БНХАУ-ын талаас арваннэгдүгээр сарын 15-18-ны хооронд гаалийн программдаа өөрчлөлт оруулж, жин хэмжүүр болон пүүгээ шинэчилнэ. Мөн тээврийн хэрэгсэл болон жолооч нарт олгодог картаа цахимжуулах ажил явагдана. Иймээс нэг гарцаар тээвэрлэлт хийнэ хэмээн албан бичиг ирүүлжээ. Хятадын тал гурван гарцаар нүүрсээ хүлээн авдаг. Бүртгэлийн шинэчлэлтийн явцад хоёр гарцын жин болон пүү нь хугацаа нь дууссан учир шинэчлэлт хийгдэх тул нэг л гарцаар нүүрсээ авна гэж мэдэгджээ. Албан бичгээр бол гурав хоногийн хугацаанд энэ ажил хийгдэх байсан ч хугацаанаас арав хоногийн өмнө эхэлсэнтэй холбоотойгоор манай талд урьдчилан зохицуулалт хийх боломж олгоогүй. Гэхдээ Авто тээврийн үндэсний төвөөс тээвэрлэлтийн компаниудад энэ сарын 10-нд тээвэрлэлт удаашрах болсон тухай албан бичгээр мэдэгдсэн байна. Нөгөөтэйгүүр Хятадын тал зарим өдөр нүүрс авах боломжгүй гэдгээ амаар хэлж 20-30 автомашин гаргасан ч тохиолдол байжээ. Түүнчлэн манай тал нэг нүүрс тээвэрлэлтийн машинд гаалийн хяналт шалгалтыг 2-3 минутад хийдэг бол Хятадын тал 15-28 минут хүртэл үргэлжилж уддаг. Үүнийгээ тэд манай бүртгэлийн систем ингэж уддаг учраас жолооч нартаа шинэ технологийн карт тарааж бүртгэлжүүлсэн шептэй гарт уншуулаад гардаг болгох гэж байгаатай холбоотой нэвтрүүлэх үйл ажиллагаа удаан байна. Өмнө нь хэрэгжээгүй шинэ ажил учраас жолооч нарт тараах, дахин уншуулж таниулах гээд хугацаа их шаарддаг гэж тайлбарладаг гэнэ. Өнөөдрийн байдлаар 6781 нүүрс тээвэрлэлтийн зөвшөөрөлтэй автомашин тээвэрлэлт хийж байна. Дээрх нөхцөл байдлаас үүдэж эдгээр тээврийн хэрэгсэл зам дээр дугаарлалт үүсгэсэн аж. Авто тээврийн үндэсний төвөөс уурхайн ачилтыг багасгах чиглэл өгөөд байгаа юм байна. Түүнчлэн албан бичигт заасан хугацаа өнгөрөөд байхад байдал хэвээр үргэлжилсээр байгаа. Тиймээс энэхүү асуудлыг шийдвэрлэхээр Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв болон хил, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагуудаас ажлын хэсэг томилогдон Өмнөговь аймагт ажиллаж байна. Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төвөөс тээвэр зохион байгуулалттай холбоотой шуурхай арга хэмжээ авч, уурхайн ачилтуудыг түр зогсоон хил, гаалийн байгууллагуудтай хамтарч нүүрс тээвэрлэлт хэвийн болох хүртэл лац олгохгүй байхаар зохион байгуулжээ. Одоогийн байдлаар тус чиглэлийн замд 91 км-ийн дараалалтай байгаа бөгөөд дээрх зохицуулалтыг хийснээр нүүрс тээврийн дараалал нэмэгдэхгүй гэдгийг ажлын хэсгийнхэн мэдэгдээд байна гэж Авто тээврийн үндэсний төвийн тээвэрлэлт хариуцсан дэд дарга Ш.Батсайхан ярьлаа. Мөн " Хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу явагдаж буй нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаанд ямар нэгэн саатал гарахаар бол харилцан албан бичгээр мэдэгдэж хариуцлагатай байх зарчим алдагдаж байгааг ч тэрээр онцлов. Түүнчлэн хэлэлцээрээр "Хятадын тал нүүрсийг чадах чинээгээр тултал авна гэж тохиролцсон. Гэхдээ нүүрсний экспортын хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад адил төвшинд 17 сая тонн хүрч байна. Хятадын тал боомт бүрт импортлох нүүрсний хэмжээ квотоо тогтоодог.Гашуунсухайтаар импортлох энэ жилийн нүүрсний хэмжээ нь болсон гэдэг аман яриа байна. Гэхдээ албан ёсоор бол мэдэгдээгүй. Бид албан ёсны мэдээллээ өгөх талаар албан бичгээр шаардсан ч хариу одоо болтол ирүүлээгүй. Удахгүй хэвийн байдалд орно гэж хэлээд байгаа” гэлээ. ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь нөхцөл байдлыг сайжруулахаар ажиллаж байгаа юм байна. Тэд дараалалд зогсолт хийсэн жолооч нарын аюулгүй байдалд анхаарч, хоол унд, амрах байраар хангах үүрэг чиглэлийг тээвэрлэгч аж ахуй нэгжүүдэд өгчээ. Өчигдөр (2018.11.19) гэхэд Монголын хилээр 83 тээврийн хэрэгсэл гарсан боловч Хятадын талаас таталт аваагүй тул хилийн дундын бүсэд бусад машинууд байрлаж байгаа талаар мэдээллээ.
Өнгөрсөн долдугаар сард мөн Хятадын тал хил, гаалийнхаа хяналт шалгалтыг сайжруулна гэдгээр мөн гарцаа хааснаас болж урт дараалал үүсч нүүрс тээвэрлэлт саарч байсан. Энэ удаа мөн урьдчилан мэдэгдэхгүй аман байдлаар ийм нөхцөл байдал үүсчээ. Дугаарлалт үүсч зогссон учраас жолооч нарын дунд янз бүрийн маргаан гарах, архидах байдал үүссэнтэй холбоотойгоор Цагдаагийн газраас хүч тавин ажиллаж байгаа юм байна. 4000 машинаас Цагаанхадын гаалийн бүсэд нүүрсээ буулгах 2000 орчмыг нь чиглүүлэгч машинаар нэмэлт замаар дугаарлалтаас гаргаж, үлдсэнг нь энэ долоо хоногт багтаан Хятадын талтай ярилцаж замаа чөлөөлүүлэхээр ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл жолооч нарыг зам дээр сул зогсоохгүй байх арга хэмжээг авч эхлээд байна. Хятадын талаас шинэчлэлийн дараа гарцаа хоёроор нэмэгдүүлнэ гэжээ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд нийт 12000 гаруй тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэлт гүйцэтгэж буй бөгөөд Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас хил нэвтрэх С төрлийн зөвшөөрлийн бичгийг 6200 тээврийн хэрэгсэлд олгосон байдаг. Үлдсэн 6000 гаруй тээврийн хэрэгсэл нь уурхайгаас хил хүртэл уртын тээвэрлэлт гүйцэтгэж байна. Хил нэвтрэх С зөвшөөрлийн бичгийн хугацаа дууссан асуудлаар өмнө нь Хятадын талтай уулзалт хийж тохиролцсоны дагуу хугацаа дууссан зөвшөөрлийн бичгүүдэд сунгалт хийсэн нь цаашид нүүрс тээвэрлэлтийг хэвийн хэмжээнд үргэлжлүүлэх боломж бүрдсэн хэмээн холбогдох албаны эх сурвалж мэдээллээ.
Өчигдөр 17:00 цагийн үед нүүрс тээврийн талаар албан бус янз бүрийн мэдээлэл яваад байгаа тул Гашуунсухайтад ажиллаж байгаа ажлын хэсгээс мэдээлэл авлаа. Ажлын хэсэг Хятадын талтай уулзаад Хятадын талаас таталтыг дөнгөж сая хийж эхэлсэн. Хятадын хил, гаалиас Ухаалаг гарц гэх шинэ технологи нэвтрүүлж, мэдээллийг нь шивж оруулахад цаг хугацаа их зарцуулж байгаа юм байна. Тиймээс таталтаа хийж, программ хэвийн болтол нэг машиныг ойролцоогоор 30-40 минутанд хилээр гаргана хэмээн Хятадын тал мэдэгджээ. Ингэж тооцвол өдөрт 200-300 машин хилээр нэвтрэх юм байна. Өөрөөр хэлбэл татан авалт хэвийн болтол ийм зохицуулалт хийхээр болсон байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||