- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
ОХУ-ын газрын тосны компаниудын алтан үе тохиожээ
ОХУ-ын газрын тосны компаниудад сайхан цаг үе ховор боловч тохиодог. Энэ онд газрын тосны үнэ өсөж, рублийн ханш суларсан нь нефть экспортлогч компаниудын орлогыг тооцооноос нь илүү өсгөсөн юм.
Гэтэл зарим компани энэ их орлогоо хэдийн хөрөнгө оруулалтад оруулах шийдвэр гаргачихсан хойно газрын тосны үнэ эргээд унав. Аравдугаар сарын эхээр сүүлийн дөрвөн жилд байгаагүй үнэ буюу баррель нь 86 ам.доллар болсон газрын тос эдүгээ 20 ам.доллараар буугаад байна. Газрын тосны группүүдийн баяр хөөр удахгүй ч байж мэднэ.
Юутай ч есдүгээр сард сүүлийн хоёр жилийн үнэмлэхүй түвшинд унасан рублийн ханшийн ачаар гадаад валютад суурилдаг газрын тосны группүүдийн орлого нэмэгдсээр.
Гуравдугаар улиралд газрын тос, шатдаг хий, металл зэрэг таваарын үйлдвэрлэл эрхэлдэг нийт компаниудын орлого өссөн. Чухам эдгээр компани ОХУ-ын төсвийн томоохон хэсгийг бүрдүүлдэг.
Ихэнхдээ металлын бизнес илүү орлого сайтай, хувьцаа эзэмшигч нар нь ахиу ноогдол ашиг хүртдэг уламжлалтай ч энэ жил эрчим хүчний компаниудынх бүр ч одтой байна.
"ОХУ-ын газрын тос, шатдаг хийн компаниудад онцгой сайхан жил боллоо” хэмээн Citigroup Global Markets-ын ерөнхий захирал Алексей Большаков өгүүлэв. "Компаниуд газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллар байсан үеийнхээс ч илүү ашгийг баррель тутмаас гаргаж чадсан. Ашиг орлого гойд их” хэмээн захирал ярьж байлаа.
"Бэлэн мөнгөний үерт автсан оросын газрын тос, шатдаг хийн компаниуд ашиг орлогоо яах ухаанаа олохгүй байгаа”-г ОХУ-ын тэргүүлэх банкны анхлах шинжээч тайлбарласан юм.
Газрын тосны компаниудын бизнесийн макро орчин сайжирч, ОПЕК болон ОПЕК-ээс гадуурх олборлогчидтой байгуулсан квотын хэмжээ зургадугаар сараас хойш ихэссэн нь газрын тосыг ахиу үнэ, их хэмжээгээр борлуулах нөхцөл бүрдүүлжээ.
ОХУ-ын газрын тосны тэргүүлэх үйлдвэрлэгч, биржид бүртгэлтэй дэлхийн нефтийн хамгийн том компани болох "Роснефть” 11 дүгээр сард ашиг орлогын ээлжит тайлангаа гаргасан юм. Тайлангаас үзвэл тус компанийн орлого гуравдугаар улиралд төдийгүй энэ оны эхний есөн сард гурав дахин өсжээ.
Хөрөнгө оруулагчдын хардаг гол статистик бол бэлэн мөнгөний урсгал бүр дөрөв дахин сайжирсан байна.
ОХУ-ын шатдаг хийн гол олборлогч "Новатэк” компанийн орлого гуравдугаар улиралд жилийн өмнөх үеэс 22 хувиар өслөө. Шатдаг хийн үнэ яг өсөж эхлэх үеэр тус компани шингэрүүлсэн байгалийн хийгээ экспортод гаргаж эхэлжээ.
Энэ онд ОХУ-ын газрын тос, шатдаг хийн компаниудын хүү, татвар, элэгдэл хорогдол тооцооллоос өмнөх орлого нь жилийн өмнөх үеэс 30-40 хувиар их байх юм. ОХУ-ын Urals-ыг оролцуулаад газрын тосны үнэ нийтдээ өссөн нь ашиг өсөх нөхцөл бүрдүүлснийг Moody’s-ын дэд ерөнхийлөгч Денис Перевезенцев тайлбарлав.
ОХУ-ны газрын тосны гуравдагч гол үйлдвэрлэгч "Газпром Нефть”-ийн орлого гуравдугаар улиралд жилийн өмнөх үеэс 70 хувиар өссөн байна.
Хий дамжуулах хоолойн монополь компани "Газпром”-ийн ашиг орлого ч мөн шатдаг хийн үнэ өссөн, нийлүүлэлт нэмэгдсэнтэй уялдан өндөр гарах төлөвтэй. Тус компаниас Европ тивд нийлүүлдэг шатдаг хийн хэмжээ гурван жил дараалан өсөөд буй.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||