Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

А.Оюунчимэг: Дэлхийн улс орнууд гол нуурынхаа дагуу аялал жуулчлал хөгжүүлсэн жишээ олон байдаг

Булаг шанд гол мөрний эхийг хамгаалах сангийн тэргүүн А.Оюунчимэгтэй Туул голын хадгалалт хамгаалалтын талаар ярилцлаа.
Өнгөрсөн хугацаанд танай ТББ Туул голыг хамгаалах асуудалд ямар анхаарал хандуулж ажилласан бэ?

Манай ТББ 2009 оноос эхлээд Туул гол дагуу байгаа түгээмэл тархацтай ашигт малтмалын үйл ажиллагаа эрхэлж байгаа ААН-ийн үйл ажиллагаанд мониторинг хийж, Туул голын эхийн ай савд байгаа газрыг ойжуулж байгаа ойжуулалтын улсын төсвөөс хийгдсэн ажилд мониторинг хийсэн. Өнөөдөр Туул голыг хамгийн их бохирдуулж байгаа юм нь 35 арьс ширний үйлдвэр бөгөөд тэдгээр үйлдвэрүүд дээр бид хяналт мониторингийг хийсэн. Мөн бид энэ асуудлаар нарийвчилсан судалгаа хийж, Туул голыг яг ямар аж ахуйн нэгж бохирдуулж байгааг нарийвчлан тогтоосон.  Мөн Туул голыг дагаад ямар үл хөдлөх хөрөнгө байршиж байгаа талаар хяналт шинжилгээг хийлээ. Үүний дараа бид 2017 оноос Туул голын ай савд байгаа 10 аж ахуйн нэгжийн нийтийн эрх ашгийн өмгөөллийг хийсэн. Тэндээс 4 аж ахуйн нэгжийн лиценз нь цуцлагдсан байгаа. Түүнчлэн УИХ-ын өргөдлийн байнгын хороогоор Туул гол дагуу үйл ажиллагаа явуулж байгаа түүхий эдийн олборлолт хийж буй аж ахуйн нэгжүүд болон тухайн нөлөөлөлд өртсөн иргэдтэй хамтарч хэлэлцүүлэг хийгээд УИХ, Засгийн газар мэдэгдэж, тэндээс чиг үүрэг өгөгдөн үүний үр дүнд 96 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийсэн.

Энэхүү шалгалтын үр дүнд тэдгээр аж ахуйн нэгжүүдийн 33 нь ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байсан нь тогтоогдсон бөгөөд 66 нь ямар нэгэн байдлаар нөхөн сэргээлт хийгдээгүй нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийгдээгүй зарим нэгнийх нь зөвшөөрөл хууль бус байсан нь тогтоогдож татан буугдсан. Мөн Туул гол дагуух түгээмэл тархацтай ашигт малтмалын мэдээллийг олж авахад МХГ, Туул голын сав газрын захиргаа, Байгаль орчин аялал жуулчлалын яам зэрэг 15 гаруй газраас албан ёсны мэдээлэл авахад тэдгээр мэдээллийн зарим нь бидний хийсэн энэхүү хяналт шалгалтын үед хоорондоо илт зөрж байсан. Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр нэгдүгээрт тухайн түгээмэл тархацтай ашигт малтмалын тоон дээр ямар ч хяналт алга, хоёрдугаарт нөхөн сэргээгдсэн ажлыг хийж байгаа нэг хоёрхон аж ахуйн нэгж байгаа бусад нь ямар ч нөхөн сэргээлт хийгээгүй нь харагдсан. Бас тэр нөхөн сэргээгдсэн хэсгийн талд нь тооллого ч хийгдээгүй байсан.

Нөгөө талаас Туул голын дагуу амьдарч байгаа иргэдийн суурьшлын бүсэд элс, тvvхий эдийн олборлолт явуулж байгаа нь үнэхээр аюултай түвшинд байгаа нь харагдсан. Мөн энэ сав газар малчид малаа маллаж, Дэвшилт сангийн аж ахуйнхан ногоо тариалаад сууж  байна. Бас Туул голын ай сав газар шувууны өндөгний аж ахуй байна. Тэр ч битгий хэл Монос ХХК-ын эмийн үйлдвэр тэнд байгаа. Түүнчлэн иргэдийн тариалж байгаа төрөл бүрийн хүнсний ногоонууд байна. Энэ бүгд нь маш их тоосжилтонд өртсөн бөгөөд үүний нэг тод жишээ нь тэнд чацаргана тариалхад тэр нь огт ургадаггүй. Мөн тэр хавьд амьдарч байгаа хүмүүс бүгдээрээ харшилтай байгаа нь шалгалтын явцад тогтоогдсон. Үүнээс хамгийн ноцтой нь тэнд амьдарч буй хүмүүсийн дотор эрхтний асуудал орж байна. Ялангуяа тэдгээр хүмүүсийн дунд ходоод, элэг цөс, уушигны өвчлөл маш их байгаа нь энэ судалгаагаар тогтоогдсон. Ингээд бид төр засагт хандаж УИХ-ын гишүүн А.Сүхбаттай хамтран "Хууль ба ус” гэсэн хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ хэлэлцүүлэг дээр бүх мэргэжлийн болон ШУ-ны байгууллагууд өөр өөрсдийн илтгэлийг тавьсан. Бид мөн Хан-Уул дүүргийн 11, 12 -р хороонд сууж буй иргэдийн эрүүл мэндэд Туул гол яаж нөлөөлж байгааг судалж энэ талаарх илтгэлээ Нийгмийн хөгжлийн хүрээлэнд тавьсан.  Өнөөдөр манай Засгийн газар байнга л агаарын бохирдол яриад байдаг, гэтэл энэ тоосжилт чинь 4 улиралтай байдаг.

Тийм учраас энэ нь өөрөө маш ноцтой асуудал юм. Нөгөө талаас УБ хотыг хүнсээр хангадаг хүнсний үйлдвэрүүд тэнд байгаа нь маш том эрсдэл дагуулж байна. Тэгэхээр нэгэнт суурьшлийн бүс байгаа л бол төрөөс иргэдэд дэд бүтэцтэй, эрүүл аюулгүй орчинд амьдрах тэр боломжийг нь хангаж өгөх ёстой юм. Харамсалтай нь энэ үүрэг шаардлага өнөөдөр зөрчигдөж байна. Хамгийн наад захын жишээ дурьдхад  Хан-уул дүүргийн 13-р хорооны иргэн н.Отгонбаатар гэгч хүний 9 настай хүүхэд Туул голын цүнхэл дотор орж сэлж байгаад нас барсан тохиолдол гарсан. Дээр нь тэнд амьдарч байгаа малтай иргэдийн мал байнга тэр цүнхэл рүү ороод зарим нь үхэж байна, зарим нь ч бүр чичрээд дагжаад аймшигтай дүр зураг харагдаж байна. Бид ч бас газар дээр нь заримыг нь очиж үзсэн. Зарим иргэд тэр нүхэнд унасан малын дотор эрхтэн тухайлбал уушиг нь хар хөх болсон байдаг гэж ярьж байна лээ. Энэ юуг хэлж байна гэхээр Туул гол ингэж өнөөдөр аймшигтай бохирдсон болохыг харуулж байгаа хэрэг. Өнөөдөр Туул голын нөхцөл байдал бодит байдал дээрээ ийм л байна. Дээр нь УБ хотыг анхнаасаа барилгажуулахдаа дэд бүтцийг нь огт анхаарч ирээгүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл барилгаа барьчихаад дэд бүтцээ яриад байдаг. Энэ чинь юуг хэлээд байна гэхээр саваа бэлдээгүй байж саалиа бэлдэж байна гэсэн үг. Ийм байдалтай байгаа болохоор энэ Туул гол чинь байнга бохирдолтой байхаас өөрө аргагүй юм.

Тэгээд тэнд амьдардаг хүмүүс тэр бохир заваан уснаас ууж, мал нь тэнд бэлчихээр экологийн бүрэн хямралд орж байгаагийн дохио. Саяхан НҮБ-ын Хүний эрхийн төлөөлөгч манай улсад ирээд манай улсын хүн амын 1 сая гаруй нь баталгаат ундны усаар хангагдаж чадахгүй байна гэсэн дүгнэлтийг хийгээд явсан. Дээрээс нь Туул гол бол УБ хотын хүн амын 60 хувь нь амьдарч байгаа стратегийн ач холбогдолтой 7 аймаг, 9 дүүрэг дамжсан 747 км урт гол урсч байгаа ийм чухал гол байхад бид өнөөдөр ямар ч ач холбогдол өгөхгүй байгаа нь төр өөрөө энэ иргэд ард түмнийхээ цаашдын хувь заяанд огт санаа зовохгүй байгаагын тод илрэл юм. Тэр ч бүү хэл бид 2030 он гэхэд манай улс тэртээ тэргүй ундны усны хомсдолд орно гэдгийг эрдэмтэн судлаачид анхааруулсаар байхад үүнийг огтхон ч  ярихгүй байна. Өнөөдөр Монгол улс далайтай биш, том том гол мөрөн маш бага тэгээд хүн амын 60 хувь нь Туул гол дагуу амьдарч байгаа нь ундны усны асуудлыг хамгийн түрүүнд ярих хэрэгтэй гэсэн үг юм. Харамсалтай нь энэ бүх хэлж ярьж байгаа юм ерөөсөө хэрэгжиж ирсэнгүй өдийг хүрлээ. Уул нь УИХ, Засгийн газраас энэ талаар холбогдох шийдвэр гаргасан ч өнөөг хүртэл ямар ч ажил хийгдээгүй өдийг хүрлээ. Мөн эдгээр байгаль орчны гэмт хэрэгт хяналт тавьж байх ёстой байгууллагууд нь ерөөсөө ажлаа хийхгүй байгаа нь туйлын харамсалтай байна.

Туул голыг бие даасан хуультай болгох ёстой гэж олон жилийн өмнөөс ярьж хэлж ирсэн. Энэ талаарх таны бодол санааг сонсоё.

Ер нь Монгол улсын газар нутгийн гуравны нэг дээр л гадаргын ус байдаг. Тийм байхад бид өнөөдөр Туул голд зориулж ганцхан хууль гаргаж яагаад болохгүй гэж хэлмээр байна. Яагаад гэвэл өнөөдөр Монгол улсын хүн амын 60 хувь нь энэ жижигхэн голын хажууд орших УБ хотод амьдарч байгааг ерөөсөө анзаарахгүй байна. Энд улсын маань нийслэл байна, төрийн бүх байгууллагууд байна, гэтэл яагаад Туул голд зориулсан хууль журам гаргахгүй байгаа юм бэ. Би бол үүнийг заавал байх ёстой гэж үздэг. Тийм хууль байснаараа энэ Туул голыг хамгаалах ёстой юм. Тийм учраас би юу гэж хэлэх гээд байна гэхээр Туул голыг дагаад түгээмэл тархацтай ашигт малтмалыг ухаж байгаа энэ зохисгүй байдлыг нэн даруй зогсоох ёстой гэж хэлмээр байна. Энэ бол хуульгүйгээс ийм байдалтай байгаа. Хоёрдугаарт авлига ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүд тэнд үл хөдлөх хөрөнгө маш ихээр барьж байна.

Эдгээр үл хөдлөх хөрөнгийг хэн барьж байна гэхээр эрх мэдэлтэй, баян чинээлэг хүмүүс барьж байгаа нь ойлгомжтой. Хэрвээ анхнаасаа Туул голыг хамгаалах хууль журам байсан бол ийм юм болохгүй байх байсан. Өнөөдөр гадны улс орнуудыг аваад үзье. Тэнд хэзээ ч Монгол шиг голынхоо эрэг дагуу байшин барилга барьж, уул усаа бохирдуулахгүй. Ийм түүх ч тэдгээр улс орнуудын түүхэнд байхгүй. Тийм учраас өнөөдөр бид үнэхээр юм хийж чадахгүй бол бусад орны туршлагыг даган дууриах ёстой. Өнөөдөр тэрбум гурван зуун сая хүн амтай Хятад улс гол усаа хайрлаж хамгаалж болоод байхад бид ингэж чадахгүй байгаадаа ичих хэрэгтэй. Тийм учраас бид болон манай байгаль хамгаалагчид, ТББ-ууд Туул голыг хамгаалх хуультай болоосой гэж хүсч байна. 

Туул голын бохирдол өнөөдөр ямархуу төвшинд байгаа вэ?

Дэлхийд хамгийн их бохирдолтой долоон гол байдаг. Тэгвэл манай Туул гол тавдугаарт нь эрэмбэлэгдэж байгаа. Тэгэхээр энэ бол угаасаа ойгомжтой. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл бид өнөөдөр ямар аюултай нөхцөл байдалд байна вэ гэдэг нь эндээс тодорхой харагдаж байна. Би нэг жишээ хэлье. Би Бээжин хотод очоод савалсан цэвэр усыг яаж худалдаж байгааг нь харсан. Тэнд түрүү сард үйлдвэрлэгдсэн цэвэр ус арай хямд, харин шинээр үйлдвэрээс гарсан цэвэр ус илүү үнэтэй зарагдаж байна. Гэтэл манайд бүх юм эсрэгээрээ байдаг. Монголчууд бол аливаа усыг ууж хэрэглэхдээ энэ жил үйлдвэрлэсэн ус гэдгээр нь хардаг болохоос биш хэзээ ч ямар орчин нөхцөлд хадгалсан бэ гэдгийг нь ерөөсөө анзаарч хардаггүй. Бас өнөөдөр цэвэр ус үйлдвэрлэж байгаа тэр компаниуд нь дандаа гүний ус ашиглаж мөнгө олж байгаа компаниуд. Тэгвэл өнөөдөр Монгол улс гүний усны хэр нөөцтэй билээ. Бас эдгээр компаниудад хэзээ ч торгууль ноогдуулж байгаагүй. Тэгээд ч Туул гол өнөөдөр ямархуу төвшинд бохирдсон байгаа гэдгийг дээр дурьдсан тооноос харахад тэртээ тэргүй ойлгомжтой болно.

Туул гол дээр үүсээд байгаа нөхцөл байдлыг цаашид яаж засаж залруулах вэ? 

Жил бүрийн 4, 5 сараас Сонсголонгийн гүүрнээс Туул гол тасардаг. Ийм байдалтай болоод олон жил болж байна. Яагаад гэвэл Туул голын дээд талын тэжээгддэг хэсэгт аялал жуулчлал нэртэй барилга байшин ихээр барьснаас болоод ийм байдалтай болсон. Мөн уур амьсгалын өөрчлөлт нөлөөлж байгааг хэлэх хэрэгтэй. Түүнчлэн бүр социализмын үеэс Туул голын тэжээл болж байсан ой модыг маш ихээр тайрснаас болж, ийм байдалтай болсон. Тэгээд үнэхээр энэ дөрвөн уулын дунд 1 сая 400 мянган хүн амьдрах ёстой үгүй юу гэдгийг бас ярих ёстой. Тэрний хөрс ус агаарын даац байна уу? Анхнаасаа ямар ч судалгаагүй хандсанаас болж ийм байдалд хүрсэн нь нууц биш. Нөгөө талаас жилд 40 мянган автомашин оруулж ирж байгаагаас Туул гол маш ихээр бохирдож байна. Ялангуяа хар тугалга бол хүүхдэд маш ихээр илэрч байгаа. Үүнийг анхнаас нь бодож тооцоолоогүйгээс болж ийм гамшгийн хэмжээнд хүрээд байна. Тийм учраас тэртээ тэргүй УБ хот энэ хүн ам зүйн асуудлаа нэн даруй шийдэж, нийслэлийн эрх зүйн байдлын шинэчилсэн хуулийг яаралтай гаргах хэрэгтэй.

Тэгвэл Туул гол дагуух хамаа намаагүй газар олголт болон нийслэлд байгаа арьс ширний үйлдвэрүүдийн асуудлыг яаж шийдвэрлэх ёстой вэ?

Арьс ширний үйлдвэрүүдийн хувьд гэвэл техник технологио өөрчилж шинэчлэх цаг нь болсон. Өөрөөр хэлбэл ямар ч химийн хор хэрэглэхгүйгээр арьс ширний үйлдвэрлэл явуулж болно гэсэн үг юм. Хэрвээ өнөөдөр нийслэлд үйл ажиллагаа явуулж буй арьс ширний үйлдвэрүүдийг Эмээлт рүү нүүлгэх гэж байгаа бол "Уучлаарай нэмэгдэхүүний байрыг сольсноос нийлбэр өөрчлөгдөхгүй гэсэнтэй агаар нэг явдал болно”. Энэ нь нэг үгээр хэлбэл тэр арьс ширний үйлдвэрийн бохир шингэн нь арай өөр газар очсонтой ямар ч ялгаагүй гэсэн үг юм.     

Төв цэвэрлэх байгууламжийг яах вэ? Тэр ч бас Туул голыг бохирдуулж байгаа шүү дээ? 

Төв цэвэрлэх байгууламж бол анх 1964 онд ашиглалтад орсон. Тэгэхээр энэ байгууламж Туул голыг бохирдуулах нь угаасаа ойлгомжтой. Тийм учраас наад байгууламжийн чинь баас шээс нь хүссэн хүсээгүй хүчин чадлаа дийлэхгүй гадагшаа хальж урсаад байнаа л гэсэн үг. Тэгэхээр яаж ч бодсон УБ хотын хүн амыг цөөрүүлхээс өөр арга байхгүй.

"Хотхон нэртэй хогийн цэгүүд” олширсон гэдэг. Үүнийг яаж шийдвэл зохих вэ?

90 оноос хойш ардчилалын буянгаар ийм хогийн цэгүүд бий олноороо бий болсон. Тэр барилгууд нь ямар ч цэвэр бохир усны шийдэлгүй обьектууд байдаг. Тэгээд тэр барилгуудаас гарч байгаа баас шээс нь Туул голд хаягддаг. Энэ бол эрх мэдэлтэй хүмүүсийн хийсэн ажил. Тэр хүмүүс үүнийгээ өөрсдөө засах ёстой.

Та Туул гол дагуу аялал жуулчлал хөгжүүлэх боломжийн талаар ярина уу?

Барууны улс орнууд гол нуурынхаа дагуу аялал жуулчлал хөгжүүлсэн жишээ олон байдаг. Гэхдээ мэдээж гол нуураа хамгаалж, спортын чиглэлээр хөгжүүлсэн байдаг. Түүнээс биш манайх шиг ийм аймшигтай байдлаар гол нуураа бузарласан улс байхгүй. Тэгээд тэдгээр улс орнуудад дугуйн зам, явган хүний зам гээд маш зөв байдлаар түүнийгээ шийдсэн. Гэхдээ гол мөрнөөсөө аль болох хол цэцэрлэгт хүрээлэн барьж, аялал жуулчлал хөгжүүлэх бодлогоор үүнийгээ хэрэгжүүлсэн байдаг. Ийм байдлаар гадны улс орнууд гол нуурынхаа дагуу аялал жуулчлал хөгжүүлсэн өдий төдий жишээ байна. 

Ж.Батдорж

Эх сурвалж: BOLOD.mn 

А.Оюунчимэг: Дэлхийн улс орнууд гол нуурынхаа дагуу аялал жуулчлал хөгжүүлсэн жишээ олон байдаг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани