Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголыг зэсийн өрсөлдөгч болгохоос гадныхан айж байна


-Монголыг зэсийн өрсөлдөгч болгохоос  гадныхан айж байна-
Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуутай ярилцлаа.

-Засгийн газар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Уул уурхайд багагүй хүлээлт үүсгээд байгаа энэхүү хуулийн төсөл салбарынханд хэр таалагдах бол?

-Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлоготой уялдуулах замаар Ашигт малтмалын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах нь чухал гэж үзсэн учраас уул уурхайн яам энэ хуулийн төслийг боловсруулсан. Хууль хүн болгонд таалагдах албагүй, хамгийн гол нь улс орны  эрх ашгийг хангасан, бодлого болон бусад нийцсэн байх учиртай. Төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөлөл ажлын хэсэгт орж ажилласан. Зарим нь сэтгэл дундуур байхыг үгүйсгэхгүй. Хэт либераль шаардлага тавьсан хүмүүс байхад, хэт ногоон үзэлтэй хүмүүс ч байдаг. Эцсийн эцэст ард түмнээс төлөөлөлөө авсан УИХ бүрэн эрхийнхээ дагуу хуулиа баталдаг шүү дээ.

Монголын уул уурхайн салбарт тулгамдаж байгаа нэг гол асуудал бол геологийн нэгдсэн бодлого алдагдсан. Геологи нь нэгдсэн бодлого, нарийн судалгаатайгаар хийгддэг ажил. Тухайлбал, газар хөдлөлт, цэвдэг, ус, газрын тос гээд эрдэс баялаг гээд бүгдийг нь нэгдсэн судалгаагаар хийх ёстой л доо. Монгол Улс газрын хэвлий доороо юу байгаагаа мэдэж байх ёстой. Геологийн нэгдсэн бодлого, геологийн нэгдсэн мэдээллийн сангийн үйл ажиллагааг боловсронгуй болгох тухай зохицуулалтууд салбарынхны дэмжлэгийг их авч байгаа болов уу гэж санагдсан.

-Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хайгуулын лицензид тавьсан хоригийг цуцлах болов уу гэсэн горьдлого байгаа. УИХ-ын дарга З.Энхболд наадмаас өмнө хоригийг цуцална гэж амласан. Хоригийг цуцалснаар нэг талаас хөрөнгө оруулалт нэмэгдэх ч нөгөө талаар уул уурхайн салбарт замбараагүй байдал үүсэх вий гэсэн болгоомжлол байна?

-2005-2010 оны хооронд Монгол орны нутаг дэвсгэрийн 45 хувь нь хайгуулын лицензээр "бүрхэгдсэн” байсан. Манай улсын газар нутгийн багагүй хувь нь лицензний наймаачдын цүнхэнд л явдаг байлаа. Тиймээс Ерөнхийлөгч тэр их замбараагүй байдлыг цэгцлэхээр хайгуулын лиценз шинээр олгохыг хориглоод дөрвөн жил болж байна. Одоогийн байдлаар нийт газар нутгийн 7-8 хувь нь хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газар нутагт тооцогдож байна.

Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого дээр  геологийн судалгааг түрүүлж хөгжих ёстой гээд тусгачихсан байгаа.  Нөгөө талаар хөрөнгө оруулалтыг дэмжихийн тулд хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгох хоригийг тавих зайлшгүй шаардлагатай болж байгаа юм. Гэхдээ хориг тавилаа гээд хэн дуртайд нь хаа ч хамаагүй газар тусгай зөвшөөрөл олгоно гэсэн үг биш. Дархан цаазтай, төрийн тусгай хамгаалалттай, урт нэртэй гэх мэт хуулиар хориглосон газруудад тусгай зөвшөөрөл олгохгүй. Зөвхөн төрөөс тогтоож, зарласан талбайд л тусгай зөвшөөрөл шинээр олгоно. Дээр нь лицензийн наймааг дахин цэцэглүүлэхгүй байх хэд хэдэн зохицуулалтуудыг тусгаж өгсөн.

-Тэгэхээр авсан зөвшөөрлөө бусдад худалдахгүй гэсэн баталгаа байна уу?

-Нэгдүгээрт, эхний гурван жил шилжүүлэхгүй байх шаардлага тавьж байгаа. Хоёр дугаарт мэргэжлийн геологичтой байх ёстой, мөн хайгуулын ажлаа бүрэн хийж байх ёстой. Үүний тулд талбайн хэсгээс тодорхой хугацааны дараа буцаалт хийх зохицуулалт нэмэгдэж байгаа, гуравдугаар талбайн төлбөр жил ирэх тусам нэмэгдэх замаар эдийн засгийн аргаар зохицуулахаар шийдвэрлэсэн.

Гэхдээ энэ салбарын нэг онцлогыг бид ойлгох ёстой. Эрсдэлээс айдаггүй жижгүүд нь том орд нээж томуудыгаа дуудаг бичигдээгүй хууль энэ салбарт байдаг. Энэ бол эрүүл үзэгдэл. Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр үндсэн эрэл хайгуул, геологийн ажлыг хийхгүйгээр зөвхөн мөнгө хөөж энэ салбарын нэр хүндийг унагаадаг зүйлийг хязгаарлах ёстой.

Харин Ашиглалтын тусгай зөвшөөрөл авч байгаа компани, аж ахуйн нэгж нь орон нутгийн удирдлагатай хуулийн гэрээ байгуулсан байх ёстой гэсэн заалт оруулж байгаа. Уул уурхайн олборлолт хүний эрүүл мэнд, байгаль экологи, цаашлаад үндэсний аюулгүй байдлын асуудал хөндөгддөг учраас  замбараатай, цэгцтэй, хяналттай олгох зохицуулалтыг хийж өгсөн.

-Орон нутгийн удирлагуудад эрх мэдлийг олгосноор харин ч сөрөг талтай биш үү. Авлига, хүнд суртал, ар өврийн асуудал гарахыг үгүйсгэмгүй?

-Орон нутгийнхандаа итгэхээс өөр аргагүй.  Мэдээж орон нутгаас элс олборлох зөвшөөрөл авчихаад алтны эрэл хайгуул хийгээд байвал яах вэ гэсэн асуулт гарч байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ асуудалд иргэд өөрсдөө, орон нутаг, АМГ болон Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл, мэргэжлийн хяналтынхан хяналт, бүртгэл тавьж ажиллана.  Бид хуультай орон. Нөгөө талаар орон нутагт соён гэгээрүүлэх ажлыг явуулах  шаардлагатай.  Учир нь заримдаа хуулиас гэхээсээ илүү иргэдийн мэдлэг, боловсролтой холбоотой зөрчил багагүй гардаг.  Уул уурхайн салбараа ашиглаж өндөр хөгжсөн орнуудыг ажиглахад иргэд нь мэдлэгтэй, аливаа асуудалд илүү баримтанд үндэслэн ханддаг юм шиг санагдсан.

-"Оюутолгой”-н далд уурхайн санхүүжүүлтийг зээлээр шийдвэрлэх  асуудал есдүгээр сар хүртэл хойшлогдчихлоо. Асуудлын гол нь хөрөнгө оруулагчдад байна уу, Монголын талд байна уу. "Оюутолгой”-н далд уурхайн хөрөнгө оруулалт хойшлогдохоор манайд орж ирэх хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж болзошгүй гэсэн эмзэглэл байна?

-"Оюутолгой”-н үйлдвэрийн үйл ажиллагаа, борлуулалт нь хэвийн байгаа.    Харамсалтай нь дэлхийн зах зээлд зэсийн ханш унаад байгаа болохоос экспортод гаргаж байгаа зэсийн баяжмалын хэмжээ нэмэгдсэн шүү дээ.  Энэ жил манай улсын зэсийн баяжмалын экспорт 50 хувиар өссөн.Одоогоорүйлдвэрийн үйл ажиллагааг дөрвөн тэрбум орчим ам.доллараар санхүүжүүлэх шаардлагатай болж байгаа.  Төлөвлөгөө ёсоор бол  2016-2019 он хүртэл зарим ордынхүрээнд л далд уурхайн бүтээн байгуулалтыг явуулах ёстой.  Том, том тунелиуд баригдсан,  босоо амнуудны угсралт дууссан байгааг хэлэх нь зүйтэй байх. Далд уурхай гэдэг маань энэ том бүлэг ордын хувьд байнга буюу олон арван жил хийгдэх ажил шүү дээ. Хөрөнгө оруулалтанд сөргөөр нөлөөлөх олон зүйл бий. Дан ганц Оюутолгойгоос болж байгаа гэж бодохгүй байна.

-Санхүүжилт хойшлогдох болсон шалтгаан нь юу вэ. Энэ асуудлыг  өнгөрсөн оны арванхоёрдугаар сард шийднэ гэсэн, гуравдугаар сар болтол хойшлогдсон. Одоо есдүгээр сар болгон хойшлууллаа. Яг үнэндээ "Оюутолгой”-н далд уурхайн санхүүжилтийг есдүгээр сард шийдэх эсэх нь тодорхой биш байгаа шүү дээ?

-Монголын талаас хойшлуулсан зүйл огт байхгүй. Хөрөнгө оруулагчийн зүгээс санхүүжилтийг хойшлуулах хоёр шалтгаан байгаа байх.  Нэгдүгээрт Хятадын зах зээлд зэсийн нийлүүлэлт ихнэмэгдсэн. Дээр нь эдийн засгийнх нь өсөлтийн хурд нь саарч эрэлт сулраад ирэхээр дагаадзэсийн үнэ багагүй хэмжээгээр буурч байна.  Мөн эрдэс баялгийн зах зээл дэх уналтаас болж том, том компаниуд багагүй алдагдалд орсон.  Дэлхийн томоохон компаниуд зарим нэг төслүүдээ зогсоож, уурхайнуудаа зарлаа.  Гадаад орчны таагүй байдал "Оюутолгой”-н санхүүжилтэд нөлөөлж байна.  Нөгөө талаар, хувь нийлүүлэгчдэд хэлэлцэн шийдвэрлэх ганц хоёр асуудал байгаа. Ямар ч компанийн хувьд ийм асуудал байдаг даа. Долоон буудалд нэг ТҮЦ ажиллуулж байгаа хоёр хүн эхнээсээ л ашгаа яаж хувааж авах юм, санхүүжилтээ яаж хийх юм, хэнийгээ яаж цалинжуулах вэ гэх зэргээр асуудлаа ярилцана биз дээ. Гэтэл өрсөлдөгч ТҮЦ үүд гарч ирээд бас үнэ буураад ирлээ. Түүн шиг хувь нийлүүлэгчдэд ярих, зөвшилцөх асуудал байгаа.   Монголын талаас  үйлдвэрлэлийн зардлыг нь бага байлгаж, орлого сайтай байх ёстой гэсэн байр суурь баримталж байна.  Аливаа ажил хийх явцад хамтрагсадын дунд тодруулах, ойлголцох зүйл  хаана чиг л, хэзээ ч гардаг шүү дээ.  Одоогоор далд уурхайтай холбоотой ТЭЗҮ-гийн тодотголыг хөрөнгө оруулагч тал маань боловсруулаад дуусч байна. Тэндээс зарим зүйл тодорхой болно. Гэхдээ тодотголтой тодотголгүй асуудлаа шийдээд явах эрх нь хөрөнгө оруулагч талд байгаа.

-Монголын талын "Оюутолгой”-д эзэмшдэг 34 хувиас арван хувийг нь хөрөнгө оруулагчдад зарж болно яриа байна. Гэтэл зарим хүмүүс хувиа ахиулах ёстой гэдэг. Нөгөө талаар, эдийн засагчид 34 хувиа  бүгдийг нь "Рио-Тинто”-д зарчихаад татвараа аваад явбал Монголын эдийн засагт илүү ашигтай гэлцэх нь бий?

-Эдийн засагчид мэдээж саналаа хэлж болно. Эцсийн шийдвэрийг төр засаг маань л гаргана.  Миний хувьд Засгийн газар, УИХ өмнөөс ярих хүн биш учраас ингээд зогсоё.  Хөрөнгө оруулалтын гэрээг Ашигт малтмалын тухай хуулийн дагуу үзэглэсэн байдаг. Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогод туссанаар ирээдүйд уул уурхайн салбарт нээлттэй компаниудыг дэмжихээр оруулсан. Энэ дагуу ирээдүйд нээлттэй компани болгох боломж бол мэдээж бий.

-"Оюутолгой”-г одоо ч гадаадын хөрөнгө оруулагчид ажигласаар байгаа. Магадгүй Монголд хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа хөрөнгө оруулагчид хууль эрх зүйн орчин гэхээсээ илүү "Оюутолгой”-н далд уурхайн санхүүжилтийг л хараад байх шиг?

-Нэмэлт санхүүжилтын хувьд манай талаас шалтгаалсан, гацааж байгаа юм байхгүй шүү дээ гэдгийг дахин хэлье. Мэдээж Оюутолгой  хөрөнгө оруулалтын чигыг заагч мөн үү гэвэл мөн. Гэхдээ энэ үйлдвэр маань өөрөө тэмээгээр зүйрлэвэл дөнгөж л хөл дээрээ босч байгаа ботготой адилхан байна.  Тэгсэн хирнээ зэсийн зах зээлийн судалгаа шинжилгээ бүхий  тайлан, дүгнэлтүүдийг харахад манай өрсөлдөгчид "Оюутолгой”-гоос үнэхээр айдаг болчиж. Зарим нь бүр аварга том мангастай ч зүйрлэсэн байна билээ. Зэсийн салбарт Монгол хүчтэй тоглогч , хүчтэй өрсөлдөгч болж байна гэдгээс гадныхан айж байна гэдэг нь харагдаж байна билээ. Миний хэлэх зүйл бол "Оюутолгой” санхүүгийн зах зээлд ч, уул уурхайн салбарт ч Монголыг дэлхийд таниулж байгаа. Нэг талаас туршлагагүй гэдэг өөнтөгч нүдээр харж байна. Нөгөө талаас хүчтэй өрсөлдөгч гэсэн нүдээр харж байгааг мартаж болохгүй. Гадагшаа цацаж буй мессежийн хувьд "Оюутолгой”-той холбоотой асуудлыг монголчууд бид болгоомжтой хөндөх хэрэгтэй гэж санадаг. Нэг хэсэг нь эх оронч, нөгөө хэсэг нь эх оронч биш  юм шиг  байх нь Оюутолгой гэдэг ”эдийн засгийн” тэмээг маань улам хурдан өсч томроход нь нэмэр болохгүй л байх.

-Нүүрсний салбарын хувь заяа хаашаа эргэх бол. Төсвийн 40 хувийг дангаараа хангадаг байсан нүүрсний салбарт уналтад орлоо. Энэ уналтаас гаргах боломж юу байна вэ?

-Нүүрсний зах зээлийг дэмжих зайлшгүй шаардлагатай байгаа. Тиймээс боомтын нэвтрүүлэх чадварыг сайжруулж, мөн төмөр замыг барихаар болсон.Нүүрс экспортлогч компаниудаас ашигт малтмалын нөөц ашигласны татварыг өнгөрсөн сараас эхлэн гэрээний үнээр тооцож авдаг боллоо гээд нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, дэмжих чиглэлд багагүй ажил хийж байна. Урт хугацааны борлуулалтын гэрээг ч хөхиүлэн дэмжиж, дээд түвшинд яриа хэлэлцээг хийж ирсэн. Цаашдаа төмөр замтай болчихвол нүүрсний экспорт нэмэгдэх нь ойлгомжтой. Төмөр зам биднийг далай рүү хөтлөх ёстой. Далайд гарч чадвал баялгийн маань үнэ цэнэ улам нэмэгдэнэ.

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийг батлаад хагас жил өнгөрлөө. Хууль батлагдсанаас хойш байдал дээрдсэн үү. Өөрөөр хэлбэл, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталснаас хойш Монголд эдийн засагт ямар нэгэн өөрчлөлт гарч байна уу?

-Уул уурхайн салбарт өөдрөг эргэлт бий болсон. Ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо өсч байгаа.  Гэхдээ Монгол Улс цаашдаа эдийн засгаа төрөлжүүлэхгүй бол зөвхөн уул уурхайгаас хамааралтай байж болохгүй гэдгийг хаа хаанаа ойлгодог болсон нь энэ хүндрэлийн нэг том ололт гэж бодож байна.  Нэг салбараас хэт хамааралтай байх нь улс орны эдийн засагт хортой. Уул уурхайгаас хамааралтай эдийн засаг нь эргээд уул уурхайдаа ч сөрөг нөлөөлөл үзүүлж байна. Тиймээс Монгол Улс хүчирхэг үйлчилгээний салбартай болох ёстой, дотоодын үйлдвэрлэлтэй байх ёстой. Энэ үйлдвэрлэлийн давуу тал нь юу вэ гэдгээ зөв тооцох ёстой.  Гадаадын хөрөнгө оруулалтыг зөвхөн уул уурхайд биш бусад салбаруудад ч татаж чадвал уурхай, банк, хөдөө аж ахуй гэлтгүй бүгд хожно.

Өндөр хөгжилтэй орнууд хүртэл гадны хөрөнгө оруулалтыг татахын төлөө тэмцэлдэж байна. Монгол Улс маань адилхан  гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн төлөө зүтгэх ёстой. Одоогоор Монголд хөрөнгө оруулагчид уул уурхайн салбарт голдуу хөрөнгө оруулалт хийж байгаа. Үүнийг зөв ашиглахаас гадна бусад салбар руу түгээхгүйгээр хэт нэг салбараас хамааралтай байхын аюулыг монголчууд бид биеээрээ туулж байна шүү дээ.

-Зарим улс төрчид бас эдийн засагчид Олон улсын валютын сан, Дэлхийн банк зэрэг байгууллагууд Монголд нео-либералист бодлогыг тулгадаг боллоо гэж шүүмжлэх нь сонсогдож байна. эдийн засагч хүний хувьд таны бодол?

-Би бусад хүний өмнөөс тайлбар хиймээргүй байна. Зүгээр өөрийнхөө мэдэх хэмжээнд таны асуултанд хариулья. миний бодлоор бол  Олон улсын валютын сан, Дэлхийн банк зэрэг байгууллагуудынхаа түүх, зорилго, бүтэц, өмчлөл зэргийг сайн ойлгож байж яримаар байгаа юм.  Тэгж яривал монголчууд ч гэсэн эдгээр банкуудын хувь эзэмшигч шүү дээ. Анх үүсэн түүх нь их сонин. Хэт лмбераль үзлээс болж 1929 онд дэлхийн эдийн засаг хямраад байв. Адам Смит тэргүүтэй английн эдийн засагчдын үндэслэсэн үзэл л дээ. төр зах зээлээс хол байх ёстой гэж үздэг.  Гэтэл энэний эсрэг мөн л Английн эдийн засагч Жон Манйрад Кейнс өөрийн онолыг дэвшүүлсэн байдаг юм. Түүнийхээр бол төр илүү хүчтэй байж эдийн засгийг зохицуулж байж эдийн засаг өсдөг гэж үзсэн.  ОУВС анх үүсэхдээ ч хэт чөлөөт валютын бодлого бас хэт либераль эдийн засгийн эсрэг олон улсын зохицуулалттай эдийн засгийн төлөө гарч ирсэн юм. Кейнс өөрөө ОУВС-г үүсгэн байгуулсан дизайнеруудын нэг байсан. Дэлхийн хоёрдугаар дайны дараа дэлхийн олон орнуудыг хөл дээр нь босгоход Кейнсийн онол бас ОУВС тус болсон гэж боддог.

ОУВС үнэндээ нео-либералист биш,  зарим улсуудад өгч байгаа зөвлөмжөөс нь харахад Кейнс талдаа л харагддаг. ОУВС орон бүрт зөвлөмж өгдөг. Ингэхдээ зарим үед зах зээлээ, хувийн хэвшлээ дэмжээчээ гэсэн санаа өгдөгийг нь нео-либерализмтэй андуурч болохгүй л дээ. Тэмээ ямаа хоёр шиг өөр зүйл. Зарим эдийн засагчид ОУВС ыг социализмыг түгээн дэлгэрүүлж байна гэж шүүмжилдэг. 1990-1992, 1997-1999 бас 2007 оны хямралуудыг ОУВС ын тусламжтайгаар амжилттай давсан орнууд бий. Бүтэлгүйтсэн орнууд ч бий. Энэ нь гэхдээ зөвлөмжөөс нь биш харин тухайн орны санхүүгийн сахилга батаас нь илүү хамаарсан байдаг юм.  Манай орны хувьд шилжилтийн болон хэдхэн жилийн өмнө болсон хямралын хүнд хэцүү цаг үед эд л бидэнд тусалж ирснийг огтхон ч мартаж болохгүй. Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана гэж бид ярьдаг даа. Гэхдээ Монголын эдийн засаг тэнхрэхийн хирээр бид бодлогын хувьд бие даах ёстой. ОУВС-ын зөвлөмжийг сохроор дагахгүй байх нь зөв. Гэхдээ тэд буюу ОУВС л бидэнд тулгаад л, эдийн засгийг унагаад л байна гэдэг үндэслэл муутай яриа бидэнд л лав тус болохгүй. Тэгээд ч нео-либерал бодлого нь марксизм эсвэл казино капитализм шиг туйлширсан үзэл биш. Энэ эрхзүйт төр дээр нэмэх нь хүчирхэг хувийн хэвшил бүхий төр-эдийн засгийн харилцаа юм. Манай Монголчууд Алтайн магтаалдаа дээрээс дарлах ноёнгүй, дэргэдээс халдах дайсангүй амар жимэр жаргах тухай дуулж ирсэн. Энэ эрх чөлөөний тухай уламжлалт ойлголт нь  нео-либерал онол гээд байгаа зүйлтэй дүйж магадгүй гэж би хувьдаа боддог.

Ж.Нямсүрэн

Эх сурвалж: http://www.uuluurhai.mn/

Монголыг зэсийн өрсөлдөгч болгохоос гадныхан айж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани