- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
750 шонхрыг 75 сая орчим ам.доллараар зарсан гэх Д.Оюунхорол намаа бужигнуулж сууна
МАН-ыг дотроос нь хагалан бутаргах бусад нам болоод зарим нэг хорчдын эртнээс найруулсан жүжиг ид хүчээ авч, зорилгодоо хүрч, юу юугүй үр дүнгээ үздэгийн наахна бужигнаж байна.
Эрх мэдэл, эд хөрөнгөө булаалдсан эрх баригч намын нөхөд гаднаас шидсэн чулуу бүрт бүдэрч, яг л идээ бээр нь шүүрч буй хатиг шиг юм болчихлоо. Тэртэй тэргүй задрахад бэлэн болоод байсан тэднийг ядаж байхад доторх эмэгтэйчүүд нь бужигнуулж, ялангуяа 750 эдлэг шонхрын хэргээр хэсэгтээ амаа хамхичихаад байсан Д.Оюунхорол бүрчиг хутган үймүүлж байгаа гэнэ. Тэрбээр үг хэлсэн хүн бүр рүү үсчин хэрэлдэж гал асаангаа гэнэт "абшиг” энэ тэр ярин намын нөхдөө алмайруулж байгаа бололтой. Ямартаа арга нь барагдсан Г.Занданшатар "Тийм л абшигтай ариун юм бол амаа татаад хэрүүлээ зогсоо л доо” гэж гуйж үзсэн гэнэ. Ер нь ч монголчууд бид МАН-ын тэр нэг бүсгүйн хэлсэнчлэн ёстой л цагаан цаас бололтой. Саяхан л УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам нууц тогтоол гаргаад 750 шонхор шувуу зарсан байна. Үүнтэй холбоотойгоор олон сая долларын асуудал гарч ирнэ. Энэ асуудлыг байнгын хорооны хурлаар оруулж, нээлттэй мэдээлэл сонсмоор байна, Байнгын хорооны дарга аа” хэмээн бухимдаж байсныг бид тэгсгээд мартчихаж. Монголын нууц товчооны 850 жилийн ойд зориулаад шонхор шувууг үндэсний бахархалт шувуугаар зарлан хилээр гаргахыг хориглосон байхад Засгийн газар, тухайн үеийн Байгаль орчны сайд Д.Оюунхорол нар нууц тогтоол гарган 750 эдлэг шонхор хилээр гаргасан байсан баримтууд хэсэг дуулиан болж байв. Экспортоор гарсан, ачигдсан гэх Гааль, Тагнуулын байгууллагаас ирүүлсэн мэдээлэл байгаа гэдгийг Ж.Энхбаяр гишүүн ч хэлж байсан билээ. Арабуудад 750 ширхэг шонхор шувууг Д.Оюунхорол сайд байх хугацаандаа ийнхүү худалдсан гэдгийг Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Гэрэл гуай ч нотолж байлаа. Нэг шонхор шувуу 100.000-1.000.000 ам.долларын үнэ хүрдэг гэж үзвэл дунджаар 750 шонхор нь 75 сая орчим доллар болж байгаа юм. Гэвч нэг ч төгрөг улсын төсөвт ороогүй гэж байгаа. Энэ нууц тогтоол бүхий ажиллагаанд Дубайн гэрээгээр шалгагдаад байгаа Ч.Сайханбилэг, мөн Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдсон Ж.Эрдэнэбат нар ч холбоотой гэдгийг эх сурвалжаас хэлж байна. Түүнчлэн улсын төсөвт ороогүй 20 тэрбум төгрөгийн мөрөөр АТГ мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн гэх боловч өнөө хэр таг. Нөгөөтэйгүүр Д.Оюунхоролтой нийлэн МАН-ыг дотор нь үймүүлэн хутгаж буй бас нэг эмэгтэй нь М.Билигт гишүүн гэнэ. Өвөл болохоор хүйтэрдгийг онолдож, Монголбанкны өмнөх удирдлагуудыг шонд дүүжилж шоронд хатаа гэж хашгичиж байсан тэрбээр Засаг огцруулахад тоо нэмэх гарын үсгээ Хөгжлийн банкнаас 15 сая.доллар авах гэрээгээр наймаалцсан гэгдэж байв. Түүний Хөгжлийн банктай холбоотой эл сэжим мөн тэгсгээд замхарсан. Замхруулсан эзэддээ хариу барьж байгаа хэлбэр үү, ямартай ч намаа дотроос нь самралцах хүүхнүүдийн багийн гол зохион байгуулагчдын нэгээр тийнхүү гүйж яваа бололтой. 60 тэрбум, ЖДҮ-ийн зээл хэмээн бужигнах зуурт тэдний холбогдсон дээрх асуудлууд чимээгүйхэн намжсанд баярласан Д.Оюунхорол, М.Билигт нар ийнхүү хор хутган, эрчүүдээ эвдрэлцүүлэх их үүргээ амжилттай гүйцэтгэж, хэрүүлийн гал хурцадмагц "Абшиг, гэгээрэл” ярьсгээд исгэрч суугаа аж.
niigmiintoli.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||