- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Тавантолгой”-н IPO хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байна
"Эрдэнэс Тавантолгой”-г олон улсын компани болгох эрэлд Засгийн газар гарсан. 180 хоногт багтаан хөрөнгө оруулагчдад хувьцаагаа санал болгох бэлтгэл ажлаа тус компани бүрэн гүйцэд хангаж, үүний дараа IPO хийх юм. Ингэснээр шаардлагатай төслүүдээ санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэртэй болно. "Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” тогтоолыг батлуулж, гацаанд байсан "Тавантолгой” төслийг хөдөлгөж чадсан нь Д.Сумъяабазарын гавьяа болж байна. Гэхдээ энэ бол дөнгөж эхлэл. "Эрдэнэс Тавантолгой”-н нийт хувьцааны 30 хүртэлх хувийг олон улсын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах бэлтгэл ажил энэ зуны турш үргэлжилсэн, одоо ч үргэлжилж байна. Тус компанийн засаглалыг сайжруулах олон нийтийн зөвлөл хүртэл байгуулагдаад буй. Анх удаа төрийн өмчит аж ахуйн нэгж дэргэдээ ийм зөвлөлтэй болсон нь энэ. Өмнө нь хаалттай байсан ажлын байрны зарыг тогтмол мэдээлж, нээлттэй сонгон шалгаруулалтаар ажилд хүмүүс авч байна. Мөн нүүрс худалдан авагчийг нээлттэй тендерээр сонгон шалгаруулж, борлуулалтын гэрээг нь ил болголоо. Энэ бүхэн "Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г үр дүнтэй болгоход чиглэж буй хэрэг.
Монголын нүүрсний экспортын гуравны нэгийг дангаар бүрдүүлж байгаа тус компани хүчин чадлаа нэмэгдүүлж, дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэхэд нийт 7.1 тэрбум ам.доллар шаардлагатай. Үүний 30 гаруй хувийг олон улсын хөрөнгийн зах зээлээс босгохоор зорьж байгаа нь энэ. УИХ, Ерөнхийлөгчийн зүгээс дэмжлэг хүлээж, улс төрийн ямар нэгэн эрсдэлгүй урагшилж яваа "тавантолгой” төсөл амжилттай хэрэгжихэд "Эрдэнэс Тавантолгой”-н үүрэг, роль их. Компанийн засаглалын наад захын шаардлагыг хангахгүй бол олон улсын биржүүдийн босго давахад бэрх. Тиймээс бэлтгэл ажлын хүрээнд компанийн төлөөлөн удирдах зөвлөлийг чанаржуулж, хувьцаа эзэмшигчдийн итгэл даах хэмжээний мэдлэг боловсролтой, туршлагатай нэгэнд энэ үүрэг, хариуцлага ногдох учиртай.
"Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын ирц есдүгээр сард бүрдээгүй учраас хойшилж, өнгөрсөн сард дахин хуралдсан. Энэ хурлаар компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах болон Засгийн газрын 245 дугаар тогтоолын хэрэгжилт, ТУЗ-ийг авч хэлэлцсэн юм. Компанийн ТУЗ-ийн хараат бус дөрвөн гишүүнийг томилж, засаглалаа сайжруулах реформ үргэлжилж байна.
180 хоногт багтаан IPO хийнэ гэдэг амаргүй. Хэдий тийм боловч цаг хугацаатай уралдан байж "Эрдэнэс Тавантолгой”-г дэлхийн энтэй болгосноор Засгийн газар хэлсэндээ хүрэх юм. Өмнөх засгийн газруудын үед "Тавантолгой” төсөл УИХ болон Ерөнхийлөгчийн дэмжлэг авч чадалгүй унаж байсан. Дахиад ийм байдал давтагдах вий гэсэн айдас, болгоомжлол ч энэ Засгийн газарт байв.
"Эрдэнэс Тавантолгой”-г олон улсын компани болгох эрэлд ЗГ гарсан
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||