АНУ-ын Мянганы сорилтын корпораци (МСК)-ийн Удирдах зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хурлаар Монгол Улстай хоёр дахь удаа Компакт гэрээ байгуулахаар шийдвэр гарч, Компакт гэрээний хөрөнгө оруулалтыг бүхэлд нь усны салбарт чиглүүлэхээр 2017 оны 4 дүгээр сард шийдвэрлэсэн.
Энэ хүрээнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео болон Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх нар 2018 оны 9-р сарын 20-ны өдөр 350 сая ам долларын өртөг бүхий Мянганы Сорилтын Корпорацийн ээлжит шинэ гэрээ болох Усны Компакт Гэрээг албан ёсоор баталж, Хамтарсан Тунхаг Бичигт гарын үсэг зурсан.
Компакт гэрээнд Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж Улаанбаатар хотын ус хангамжийн Доод эх үүсвэр буюу Сонгино хайрхан уулын бэл Биокомбинат, түүнээс доош урсах Шувуун фабрик орчмын өмнө нь нөөц тогтоосон газрын доорх усны ордуудыг түшиглэн шинээр доод эх үүсвэрийг ашиглахтай холбоотой Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлууд хийгдэж байна.
Харин өнөөдөр Мянганы сорилтын корпорацийн Техник эдийн засгийн үндэслэлийн судалгааны хүрээнд GMS загварчлалын 2 төрлийн лицензийг БОАЖЯ-нд хүлээлгэн өглөө. Энэ үеэр GMS нь MODFLOW загварчлал нь гадаргын ус болон газрын доорх усны харилцан хамаарлыг тогтооход ихээхэн ач холбогдолтой. Тухайлбал:
- Газрын доорх усны олборлолтын хэмжээнээс хамаарч голын урсацад үзүүлэх нөлөөллийг тогтоох,
- Томоохон орон зайд газрын доорх усны горимыг тооцоолох боломжтой,
- MODFLOW загварчлалд зориулсан мэдээллийг бэлтгэх болон загварчлалын үр дүнг харахад зориулсан график интерфэйстэй зэрэг олон давуу талтай нь ихээхэн чухал.
Загварчлал нь одоогийн байгаа болон шинээр баригдах эх үүсвэрүүдээс олборлолт хийх явцад уст давхаргын чадамжийг оновчтой тодорхойлоход чухал ач холбогдолтой. Мөн гадаргын болон газрын доорх усны харилцан холбоог нарийвчлан тодорхойлж, ус олборлолтыг нэмэгдүүлэх үед Туул голын усгүй байх, тасалдах өдрүүдийг тооцоолж, багасгах тоо хэмжээг нарийвчлалтай гаргах боломжтой гэдгийг БОАЖЯ-ны ГЗБУНБЗГ-ын дарга Ш.Мягмар хэлээд , талархаж буйгаа илэрхийллээ.
GMS загварчлалын 2 төрлийн лиценз хүлээлгэн өгөх уулзалтад АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн Монгол дахь төлөөлөгч Кумар Ранганатан, МСК-ийн Үндэсний ажлын албаны дарга Э.Содонтогос болон бусад албаны төлөөлөгчид оролцлоо.