- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ноён доллар "даварч" байна
Өнгөрсөн долоо хоногоос ам.долларын төгрөгтэй тэнцэх ханш 1800-д хүрлээ. Ноён доллар нэмэгдсэн сургаар олон нийт шуугиж эхэлдэг байсан бол одоо харин дасан зохицсон бололтой. Бараг худал хэлсэн хүнд хүлээн зөвшөөрсөн гэсэн үг юм. Иргэдийн дунд долларын өсөлт их байна гэж ам уралдан гомдоллох хүн ховор харагдана.
Эрх баригчид ам.долларыг "хазаарлана”, "амьдрал сайхан болно” хэмээн худал ярьж ард иргэдээ хуурсаар л байна. Тиймдээ ч аливаа зүйлд дасан зохицох нь амархан монголчууд бид ноён долларын өсөлтийн талаар санаа зовохоо больсон мэт. Энэ байдлыг нь далимдуулан ядарсан иргэдээ элгээр нь мөлхүүлж байгаа эрх баригчдын үйлдэл хэрээс хэтэрлээ. Танхим дотроо хэрүүлийн алим хуваалцаж суух зуур ард иргэдийн амьдрал улам дордож байгааг ойлгох цаг ирсэн байлтай.
Өчигдрийн байдлаар Монголбанк ам.долларын төгрөгтэй тэнцэх албан ханшийг 1798 төгрөг гэж зарласан. Арилжааны банкуудад дунджаар ам.доллар авах ханш 1785 орчим төгрөг, зарах ханш 1805 төгрөг байлаа. Валют солилцох төв цэг болсон "Найман шарга” захын хувьд үүнээс арай хямдаар тогтоосон байсан ч 1800 төгрөгөөс давжээ.
Гэтэл өнөөдрөөс яг жилийн өмнө ам.долларын ханш 1444 төгрөг байсан. Энэ хугацаанд 360 гаруй төгрөгөөр өссөн гэсэн үг. Монголбанкны ханшийн статистикаас харахад ам.долларын төгрөгтэй тэнцэх ханш есдүгээр сард хамгийн оргил цэгтээ хүрсэн нь 1790 төгрөг байлаа.
Ингээд бодоод үэзхэд хэдэн сарын өмнө эдийн засагчдын хэлж байсанчлан ам.долларын ханш 1800 төгрөгт хүрнэ гэсэн нь үнэн болж таарлаа. Цаашид ам.доллар өсөх тусам өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өндрөө авч, төгрөгийн худалдан авах чадвар мууддаг учир долларын өсөлтийг хүлээн зөвшөөрөөд дуугай хурааж болохгүй санагдлаа.
Засгийн газраас Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Хаврын чуулганы гол асуудлын нэг нь энэ болсон бөгөөд 1800 төгрөгт хүрчихээд байгаа ам.долларын ханшийн бууруулах арга хэмжээний талаар энд тусгасан.
Үнэхээр л 100 хоногийн дотор манай улсын эдийн засаг эрчимжиж, хямралаас гарч чадна гэдэгт итгэхэд бэрх. Хэрэв өдөр ирэх бүр эрчээ аван нэмэгдэж байгаа даварсан долларын өсөлтийг сааруулах аваас, ард иргэдийн амьдралд нэмэр болох нь гарцаагүй юм.
Б.Цацрал
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||