Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

1072 хувьцааны үнэ цаашид өснө

1072 хувьцааны үнэ цаашид өснө

 

Монгол Улсын Засгийн газар 2012 онд "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө мэндэлсэн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн бүрт үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болсон. Одоогоор тус хувьцааг 2.5 сая иргэн эзэмшдэг байна. Харин 2012 оноос хойш төрсөн хүүхдэд эл хувьцааг ирэх онд олгох уу гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Энэ талаар "Эрдэнэс Тавантолгой" компанийн харъяа 1072 хувьцаа мэдээллийн төвийн менежер Э.Баатарцогтоос дараах зүйлийг тодрууллаа.

-2012 оноос хойш мэндэлсэн хүүхдэд 1072 хувьцааг олгох уу. Ирэх оноос олгохгүй гэсэн мэдээлэл байна?

-Засгийн газар шийдвэр гаргана.  2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд 1072 хувьцааг олгохгүй гэж шийдээгүй. Тухайн үед хувьцааг 2011, 2012, онд 536, 536-аар хувааж иргэдэд олгосон. Тасалбар олгосон нь хоёр сая 900 мянган иргэн байсан. 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ны өдрөөр хувьцааг тасалсан. Засгийн газар дээрх оноос хойш төрсөн иргэдэд өөрийн эрх мэдлийн хувьцаанаасаа хувь өгөх эсэхийг шийднэ. Дахин 2019 юм уу 2020 оноор тасалбар болгон хуваана гэсэн үг. Ингэж шат дараатай шийднэ. Хугацааг хэзээ гаргах нь тодорхойгүй байна.

-"Сайн хувьцаа” хөтөлбөрийн хүрээнд иргэн бүрд эзэмшүүлсэн 1072 хувьцааны 30 хувийг худалдаж авах ажил 2016 онд өрнөсөн. Тухайн үед хувьцаагаа худалдсан иргэд одоо хэдэн ширхэг хувьцаатай байна гэсэн үг вэ?

–2016 онд "Сайн хувьцаа” нэрээр Засгийн газар иргэдийн хувьцааг худалдан авсан байдаг. Одоо иргэдийн мэдлийн хувьцаа 14.7 хувь байгаа. Засгийн газрынх 85.5 хувь. Аж ахуй нэгжийнх 0.05 хувь бий. Хэрэв та 300 мянган төгрөг авсан бол 750 ширхэг хувьцаатай гэсэн үг. Ер нь бол Засгийн газар  иргэдэд өгсөн 20 хувийн эзэмшлийн хувьцааныхаа 6.3 хувийг худалдаж авсан гэсэн үг.

-Хувьцаагаа худалдсан иргэдийн зарим нь үлдэгдэл 200, 100 мянган төгрөгөө авч чадаагүй гэсэн гомдолтой үлдсэн. Энэ мөнгө хаачсан гэсэн үг вэ?

–Хэрэв  300 мянган төгрөгөө бүтэн аваагүй бол үлдэгдэл мөнгө нь хувьцаа хэлбэрээр өөрийнх нь дансанд хадгалагдаж байгаа.

-Иргэд танай төвд хандахдаа 1072 хувьцаатай холбоотой ихэвчлэн  ямар асуудлаар хандаж байна вэ?

–Нэгдүгээр асуулт нь 1072 хувьцааг зарж болох уу, хоёрдугаарт нас барсан иргэдийн хувьцааг хэрхэн авах вэ, гуравдугаарт ногдол ашгаа хурдан авмаар байна гэдэг асуудлыг дэвшүүлж байгаа. Иргэд хувьцаагаа үнэ төлбөргүй олгосон гэдэг үүднээс хандаад байна. Энэ хувьцаа бол үнэ төлбөргүй биш. Засгийн газар таны өмнөөс хөрөнгө оруулж  нэг сая төгрөг "Эрдэнэс Тавантолгой" компанид хөрөнгө оруулсан. Иймд та манай компанийн хөрөнгө оруулагч юм. Цаашид хувьцааны тань үнэ илүү өснө л гэж ойлгох хэрэгтэй.

-Эх орны хишгийг хүртсэн иргэд 2012 онд буюу тухайн үед брокерын компанид данс нээлгэсэн. Дараа нь эдгээр компаниуд нь дампуурсан гэдэг. Гэтэл хувьцааны данс нээлгэсэн иргэд одоо дахин данс нээлгэж байгаа нь ямар учиртай вэ. Энэ нь магадгүй хувьцааг нь худалдан авч байгаа нэг арга гэх хардлага хүмүүсийн дунд байна?

–Тийм асуудал байгаа. 50 бүртгэлтэй брокерын компани байгаа шүү дээ. Эдгээрийн ихэнх нь идэвхгүй үйл ажиллагаа явуулж байгаад сэргэж эхэлж байна. Ганц хоёр брокерын компани дампуурсан тохиолдол байгаа. Тухайн компанид бүртгэлтэй иргэдийг нэрийг нь шилжүүлж байна. Тиймээс худалдан авна гэсэн асуудал байхгүй.

-Хувьцаагаа оюутны сургалтын төлбөрт шилжүүлэхээр хүсэлт гаргасан ч суралгүй, чөлөө авсан хүмүүс нэлээд байна. Эдгээр иргэд яах вэ. Мөн шинээр данс нээлгэхэд 5000 төгрөгийн хураамж төлдөг. Энэ мөнгө юунд зарцуулагддаг вэ?

–Тухайн үедээ сураагүй асуудлууд байдаг. Тиймээс Үнэт цаасны төвд иргэний үнэмлэхтэйгээ очиж энэ асуудлаа шийдүүлэх боломжтой. Тоо нь алга байна.  Иргэдээс авч буй 5000 төгрөгийн 2000 нь үнэт цаасны хадгаламжид, 3000 төгрөг нь брокерын компаниудын үйлчилгээний хөлсөнд явдаг. Зарим нь 7000 төгрөгөөр нээж байгаа. Ер нь хүн өөрийнхөө нэр дээр хувьцааны данс нээлгэснээр хөрөнгийн зах зээл дээр зөвхөн "Эрдэнэс Тавантолгойн"  компанийн хувьцааг гэхгүй өөр хувьцаат компаниудад хөрөнгө оруулах боломж үүсэж байна. Тиймээс данс нээлгэх хэрэгтэй.

-Орон нутгийн иргэдэд 1072 хувьцааны данс нээлгэх нь хүндрэлтэй байгаа. Брокерын компаниуд байдаггүй гэх юм билээ?

–Аймгийн төвүүдэд брокерын компани байгаа. Гадаадад байгаа иргэд Элчин сайдын яамаар дамжуулан итгэмжлэл хийлгэж гэр бүлийн хүнээрээ хувьцааны данс нээлгэх шаардлагатай. Нас барсан иргэний нэр дээр данс нээлгэх шаардлагагүй. Хувьцаа нээлттэй болсны дараа үр хүүхэд нь өвлөж авах эрх үүснэ.

-Хувьцааны данс нээлгэсэн иргэд 1072 хувьцаагаа худалдах, зарж борлуулах сонирхол нийгмийн сүлжээнд их байсан. Хувьцаагаа зарж борлуулж болохгүй гэх сануулгыг бас өгөөд байгаа ?

–Хэрэв хүн бүр хувьцаагаа зарах гээд ирвэл хувьцааны үнэ унах эрсдэлтэй. Одоогоор хувьцаа хаалттай байгаа.  2019 оноос хувьцааны эрх үүснэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тиймээс бид иргэдэд мэдлэг мэдээллийг нь олгож ажиллаж байна. Иргэдэд энэ  мэдээлэл очсоны дараа 1072 хувьцааг авах, өвлүүлэх эрх нь үүснэ. Тиймээс хувьцаагаа зарна, худалдана гэдэг бол худлаа зүйл. Иргэнээс иргэний гарт дамждаг хувьцаа гэж хаана ч байхгүй. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дээр бүх бүртгэл цахим хэлбэрээр байдаг

-Хувьцааны данс нээлгэхгүй бол төрөөс хурааж авна гэх яриа олон нийтийн дунд байна. Мөн танай төвд хандсан иргэний заримынх нь хувьцаа яагаад зөрүүтэй байна вэ. Тухайлбал, зарим нь 741, 850 байх жишээний. Энэ талаар тайлбар өгнө үү?

– "Сайн хувьцаа” нэрээр хувьцаагаа зарсан иргэдийн мөнгөний хэмжээнээс шалтгаалаад өөр өөр байна. Жишээ нь, хэрэв 100 мянган төгрөг авсан бол 964 ширхэг, 200 мянган төгрөг авсан бол 850 ширхэг хувьцаатай гэсэн үг. Мөн 2011 онд эрүүл мэндийн даатгалд хувьцаанаас шимтгэл авснаас шалтгаалан зарим хүмүүсийн хувьцаа 741 ширхэг байгаа. Төрөөс таны хувьцааг худалдаж авна гэсэн асуудал байхгүй.

-Цэнхэр, ягаан тасалбарыг хүмүүс асуудаг. Энэ тасалбарыг нээж байгаа юм уу?

-Цэнхэр ягаан тасалбар нь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд бүртгэлтэй байдаг. Энэ тасалбарын ногдол ашиг таван тэрбум төгрөг төв дээрээ байна. Эзэн нь аваагүй хүлээгдсээр байна. Тиймээс хуулгаа аваад ногдол ашигаа очиж авах хэрэгтэй.
Эх сурвалж: News.mn
1072 хувьцааны үнэ цаашид өснө
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани