Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Салхитын мөнгөний орд тойрсон маргааны баримт түшсэн бодит үнэн-2

Салхитын мөнгөний орд тойрсон маргааны баримт түшсэн бодит үнэн-2

 

Түрүүч нь .....-т

Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан хоёр Салхитын мөнгөний ордын хайгуулын гурван лицензийг, 2010 онд байгуулсан "Жи Пи Эф” компанийнхаа хувьцааны хамт "Си Си Эм Икс” ХХК-д 2012 онд 800 мянган ам.доллараар худалдсан байдаг.

Энэ мөнгийг Ш.Мөнгөншагайгийн төрсөн дүү Ш.Булгантуулын нөхөр, "Жи Пи Эф” ХХК-ийн 40 хувийг эзэмшигч байсан Г.Жаргалан 2012 оны наймдугаар сарын 8-ны өдөр гарын үсэг зурж баримт үйлдэн бэлнээр нь авчээ. Түүнд 800 мянган ам.долларыг "Жи Пи Эф” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Ц.Өнөрцэцэг хүлээлгэж өгчээ. Ц.Өнөрцэцэг УМБГ-т "..."Си Си Эм Икс” ХХК нь гурван ширхэг хайгуулын лицензтэй "Жи Пи Эф” ХХК-ийг 800 мянган ам.доллараар худалдаж авсан ба энэ мөнгийг миний данс руу шилжүүлж, би уг мөнгийг Жаргаланд бэлнээр хүлээлгэж өгч байсан " гэж мэдүүлжээ.

Ингээд "Си Си Эм Икс” ХХК-ийнхан олон тэрбумын хөрөнгө оруулалт хийж, "Жи Пи Эф” компанийн үйл ажиллагааг жигдлээд улсад олон тэрбумын татвар төлдөг болгож, өнөөх гурван хайгуулын лицензийг А буюу ашиглалтын лиценз болгосон. Ашиглалтын талбайгаас ч ахиухан зүйл олборлоод эхэлсний дараа 2015 онд буцааж авахаар шүүхэд хандаад эхэлсэн байдаг юм.

Ш.Мөнгөншагай нь "Би "Жи Пи Эф” компанийнхаа хувьцааг зараагүй. Хөдөө морь уяж амьдардаг. Хүргэн дүү Г.Жаргалан маань 2012 оноос хойш надаас холбоогоо тасалчихсан. Компани яаж байгаа бол шалгуулаад үзтэл өөр хүний мэдэлд оччихсон байна” гэсэн гомдлыг Иргэний хэргийн шүүх, Захиргааны хэргийн шүүхэд гаргасан байгаа юм.

Ингэхдээ "Хувьцааг худалдсан болон эрх шилжүүлэх гэрээнд зурагдсан гарын үсэг минийх биш” гэж гомдол гаргажээ.

Гэтэл дээрх гэрээнүүдийг гэрчилсэн хүн нь Чингэлтэй дүүргийн наториатч М.Саранцэцэг юм байна.

Ш.Мөнгөншагай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ "......"Жи Пи Эф” ХХК-ийн хувьцааг хууль бусаар шилжүүлсэн асуудлыг судлан үзэхэд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 83 дугаар бүхий тамгатай нотариатч М.Саранцэцэг нь Нотариатын тухай хууль болон бусад хуулиудыг зөрчсөн. Нэхэмжлэгч Ш.Мөнгөншагайгийн эзгүйд "Жи Пи Эф” ХХК-ийн 60 хувийн хувьцаатай холбоотой Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн "Жи Пи Эф” ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч нэхэмжлэгч Ш.Мөнгөншагайн зөвшөөрөл байхгүй байхад "Жи Пи Эф” ХХК-ийн 40 хувийн хувьцаатай холбоотой Г.Жаргалангийн Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн "Жи Пи Эф” ХХК-ийн хувьцааг шилжүүлэх хүчин төгөлдөр бус, хуурамч Хувьцаа худалдах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээнүүдийг 2012 оны 7 дугаар сард үйлдсэн боловч Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг зөрчих зорилгоор гэрээнүүдийн огноог 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр болгож өөрчилсөн. Нотариатч М.Саранцэцэг болон "Си Си Эм Икс” ХХК-ийн эдгээр хууль бус үйлдлүүд нь нотлох баримтуудаар нотлогдсон.

Иймд иргэн Ш.Мөнгөншагай болон "Си Си Эм Икс” ХХК нарын хооронд 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан гэх "Жи Пи Эф” ХХК-ийн 60 хувийн хувьцаатай холбоотой Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, иргэн Г.Жаргалан болон "Си Си Эм Икс” ХХК нарын хооронд 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан гэх "Жи Пи Эф” ХХК-ийн 40 хувийн хувьцаатай холбоотой Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, "Жи Пи Эф” ХХК-ийн 2012 оны 7 дүгээр сарын 30-ны өдрийн 05 тоот хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг хүчин төгөлдөр бусад тооцож, нэхэмжлэгч Ш.Мөнгөншагайг "Жи Пи Эф” ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоож өгнө үү” гэжээ.

Харин хариуцагч "Си Си Эм Икс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа "...Нэхэмжлэгч Ш.Мөнгөншагай нь "Жи Пи Эф” ХХК-ийн албан бланкан дээр бичиж гарын үсэг, тамга дарсан шийдвэр байх бөгөөд түүнд "Шарав овогтой Мөнгөншагай би "Жи Пи Эф” ХХК-ийн өөрийн эзэмшлийн хувьцаа болох 60 хувийг "Си Си Эм” ХХК-д 100 хувь шилжүүлэхийг зөвшөөрч байна. "Жи Пи Эф” компанийн хувьцаа худалдах, эрх шилжүүлэх, бичиг баримт бүрдүүлэх, гэрээнд гарын үсэг зурах бүх эрх мэдлийг Ганхуяг овогтой Жаргаланд олгосон нь үнэн болно” хэмээн өөрийн хувьцааг бусдад шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч итгэмжлэл олгосон баримт байна. Маргаан бүхий гэрээнүүдийг үнэн зөв болохыг гэрчилсэн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нотариатч М.Саранцэцэгийн шүүхэд өгсөн тайлбарт Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нар нь өөрсдөө ирж, хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулж, гарын үсэг зурсан болохыг баталдаг.

...Компанийн тухай хуулиар компанийн 60 хувийн хувьцаа эзэмшигч нь өөрийнх нь хувьцаа бусдад шилжсэн болохыг огт мэдэлгүй бүтэн 4 жил өнгөрөх ямар ч боломжгүй. Компанийн тухай хуулиар компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурлыг жил болгон хийх ёстой, компанийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаа хэлэлцэж татвар, нийгмийн даатгалын байгууллагад өгөх ёстой, Компанийн дүрмийн 5.4/, 60 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьд гүйцэтгэх захирлын үйл ажиллагаанд хяналт тавих ёстой. Энэ бүхнийг хийж мэдэж байх нь нэхэмжлэгчийн өөрийнх нь үүрэг, хариуцлага бөгөөд үүнийгээ хийгээгүйн төлөө бусдыг, ялангуяа хариуцагчийг буруутгах үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч маргаан бүхий гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардах эрхээ Иргэний хуулийн 56, 89, 101, 106, 108 дугаар зүйлээр үндэслэж байгаа боловч эдгээрээс нэхэмжлэлийн шаардлагатай илүү хамааралтай нь 56 дугаар зүйл байна. Гэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйл нь анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээг зохицуулсан байх тул нэхэмжлэгч түүнийг үндэслэн маргаан бүхий гэрээг "хүчин төгөлдөр бусад тооцуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргах нь өөрөө утгагүй юм. Тодруулбал, онолын хувьд "гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухайн нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 57-61 дэх зүйлээр л гаргах боломжтой гэдгийг дурдмаар байна. Хэдийгээр нэхэмжлэгч Иргэний хуулийн 56 зүйлийн аль заалтыг үндэслэж байгаагаа тодорхой дурдаагүй ч нэхэмжлэлийн агуулгаас үзвэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-ийг "...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэдгийг үндэслэж байгаа бололтой.

... Түүнчлэн үйл баримтын хувьд "Жи Пи Эф” ХХК-ийн хувьцааг шилжүүлэх улсын бүртгэл хийгдэх үед тус компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр ч, мөн компанийн дүрэм дээр "гадаад худалдаа”-ны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэсэн л бүртгэлтэй байсан. Тодруулбал, "ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг, хайгуулын үйл ажиллагаа явуулдаг” гэх бүртгэл байгаагүй, харин үүнийг компанийг шилжүүлснээс хойш 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр одоогийн хувьцаа эзэмшигч болох хариуцагч нар улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн. Нөгөөтэйгүүр Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль нь 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүчингүй болсноос хойш өнөөдрийг хүртэл Монгол улсад Хөрөнгө оруулалтын тухай хууль үйлчилж байгаа бөгөөд хууль тогтоогчоос гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогоор хуучин хуульд байсан бүх хязгаарлалтуудыг, үүний дотор нэхэмжлэгчийн маргаж буй Засгийн газраас зөвшөөрөл авах шаардлагатай хэлцлийн талаарх зохицуулалт байхгүй болгосон.

...Нэгэнт Ш.Мөнгөншагай нь компанийг шилжүүлэхтэй холбоотой бүх бичиг баримт бүрдүүлэх, гэрээнд гарын үсэг зурах эрхийг Г.Жаргаланд олгосон бөгөөд Г.Жаргалан нь энэ бүх хэлцлийг биечлэн хийсэн тул Ш.Мөнгөншагайн өмнөөс өөр хүн гарын үсэг зурсан байсан ч түүнийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.

...Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын тухайд нэхэмжлэгч Ш.Мөнгөншагай нь иргэн Г.Жаргалан болон "Си Си Эм Икс” ХХК-ийн хооронд байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг шаардах эрхгүй этгээд юм. Учир нь нэхэмжлэгч нь маргаан бүхий гэрээний аль нэг тал биш, гэрээ байгуулсан талууд гэрээний талаар маргаагүй. Хэрэв Компанийн тухай хуулийн дагуу "зөвшөөрөл авах ёстой байтал аваагүй” гэж үзэж байгаа бол энэ нь "Жи Пи Эф” ХХК-ийн одоогийн хувьцаа эзэмшигч "Си Си Эм Икс” ХХК-д биш, харин Г.Жаргалантай холбоотой асуудал юм. Гэвч бодит байдал дээр нэхэмжлэгч өөрөө зөвшөөрсөн болох нь өмнө дурдсан нотлох баримтуудаар нотлогдоно. Иймд нэхэмжлэгчийн хоёр дахь шаардлагын тухайд "огноог өөрчилсөн, гэрээний тал биечилж байгуулаагүй, зөвшөөрөл аваагүй” гэдэг нь дээрх хууль зүйн үндэслэл, нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байгаа тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн аль нэг заалтаар хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй байна… нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөх эрхийг үндэслэлгүйгээр зөрчихийг шаардах эрхгүй.

Нэхэмжлэлийн 3 дахь шаардлагын тухайд маргаан бүхий 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 05 тоот шийдвэр нь "Жи Пи Эф” ХХК-ийн өмнөх хувьцаа эзэмшигчид болох Ш.Мөнгөншагай болон Г.Жаргалан нарын гаргасан компанийн дотоод шийдвэр юм. Иймд хэрэв Ш.Мөнгөншагай нь уг шийдвэрийг хууль бус гэж үзэн хүчингүйд тооцуулах нэхэмжлэл гаргаж байгаа бол хариуцагч нь "Жи Пи Эф” ХХК-ийн 2 дахь хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирал байсан Г.Жаргалан байх ёстой. Өөрөөр хэлбэл, маргаж буй шийдвэр нь одоогийн "Жи Пи Эф” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох "Си Си Эм Икс” ХХК-д ямар ч хамааралгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. ...Гэхдээ уг шийдвэрийг Г.Жаргалан нь өөрт олгогдсон эрхийн хүрээнд гаргасан байх тул Компанийн тухай хуулийг зөрчөөгүй. Түүнчлэн нэхэмжлэлийн 23-30 дугаарт заасан үндэслэлийг үгүйсгэсэн буюу улсын бүртгэлийг хууль ёсны болохыг тогтоосон 2016 оны 108 дугаар Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр байгааг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд нэмэгдүүлсэн шаардлага нь үндсэн шаардлагатай холбоотой тул нэгэнт үндсэн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэмэгдүүлсэн шаардлага нь ч мөн үндэслэлгүй. Дээр дурдсан бүх үндэслэл, нотлох баримтууд нь ...Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан зарчмыг ноцтой зөрчиж мөн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн зорилтод нийцэхгүй байна. Ялангуяа гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагын зорилго нь гэрээний аль нэг талын зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэгддэг. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд түүний эрх нь зөрчигдөөгүй болохыг хангалттай тайлбарлаж нотолсон.

Иймд Иргэний хуулийн зорилт болон шударга ёсны зарчмыг хангах, хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн байна. 

Нотариатч М.Саранцэцэг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа "2016 оны 11 сарын 8-ны өдөр өмгөөлөгч Банзрагч гэдэг хүн утсаар холбогдон Мөнгөншагай гэдэг хүний нэхэмжлэлтэй хэргийн талаар ярьж, түүний нэхэмжлэлийг надал танилцуулсан. Уг нэхэмжлэлд дурьдсанаар Ш.Мөнгөншагай нь өөрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээ байгуулаагүй, ийм гэрээ хийгдсэнийг огт мэдээгүй мэтээр бодит байдлыг дэндүү гуйвуулан бичжээ. Мөнгөншагай, Жаргалан, Отгоо, мөн эрэгтэй, эмэгтэй хятад хүмүүс миний таньдаг Бямбарагчаа гэдэг эмэгтэйн хамт над дээр ирсэн тул бодит байдлыг маш сайн санаж байна.

Г.Жаргалан, Ш.Мөнгөншагай нар нь өөрсдөө биелэн ирж, "Жи Пи Эф” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын гэрээг батлуулсан юм. Уг компани нь 2 хувьцаа эзэмшигчтэй байсан бөгөөд Г.Жаргалан нь 40 хувь, Ш.Мөнгөншагай нь 60 хувийг тус тус эзэмшиж байсан. Хоёулаа өөр өөрсдийн хувьцаагаа бусдад шилжүүлэх хүслтэй байгаагаа илэрхийлээд худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээ байгуулж гарын үсэг зурцгаасан. Тэд өөрсдөө миний өрөөнд ирээд, гэрээгээ уншиж танилцаад, хүсэл зоригоо илэрхийлээд ямар нэг татгалзал, дарамт шахалтгүйгээр гарын үсгээ зураад, иргэний үнэмлэхээ өгөөд гэрээний ард талд нь хуулбарлуулан гэрчлүүлж бүртгүүлсэн. Иймд миний хувьд Нотариатын хуулийг зөрчиж хууль бусаар гэрээ гэрчилсэн зүйл байхгүй.

Гэрээний он, сарын тухайд талууд өөрсдөө надаас "Манай компани ямар ч ашиггүй байгаа, хөрөнгө оруулагч олдсон дээр нь бушуухан шилжүүлмээр байна, он сарыг нь урагшлуулах хэрэгтэй байна” хэмээн гуйсан. Хамгийн гол нь гэрээ байгуулах үед талууд бүгдээрээ байсан. Гарын үсгээ зурсан, хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн бөгөөд гэрээний агуулга нь яг адил байсан тул он, сарыг өөрчилсөн гэрээн дээр нь би тамга тэмдгээ дарсан. Гэхдээ энэ нь Нотариатын тухай хуулийг зөрчсөн хууль бус үйлдэл биш учир аль аль гэрээ нь хүчин төгөлдөр юм.

Г.Жаргалан, Ш.Мөнгөншагай нар компаниа шилжүүлж байх үед хуучин Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хууль үйлчилж байсан бөгөөд уг хуулиар үнэн хэрэгтээ хувьцаа эзэмшигчдийн буюу үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулахад ямар нэг гэрээ шаардлагагүй байсан. Одоогийн Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулиар хуулийн этгээдийн эрх шилжүүлэхэд "Иргэний хуульд заасан гэрээ” л гэсэн байгаа бөгөөд Иргэний хуулиар энэ төрлийн гэрээг заавал батлуулах, өөрөөр хэлбэл нотариатчаар батлуулж байж хүчин төгөлдөр болох тухай зохицуулалт байхгүй. Иймд заавал батлуулах шаардлагагүй гэрээг талууд өөрсдөө хүссэн тохиолдолд батлуулж болдог. Өөрөөр хэлбэл, гэрээг хэдийд ч байгуулж болно. Түүнийгээ хэдийд ч батлуулж болно.

Иймд дээрх гэрээнүүдийг баталсан миний үйлдэл нь үнэн зөв бөгөөд хууль зөрчсөн зүйл байхгүй болно. Харин Мөнгөншагай, Жаргалан яаж инэгж ичгүүр сонжуургүй худлаа ярьж, бусдыг гүтгэж байгаад үнэхээр гайхаж байна. Хэрвээ үнэхээр шаардлагатай бол би шүүх дээр энэ хүмүүстэй нүүрэлдүүлэн байцаалт өгч болно” гэсэн байна.

Нотариатч нь ингэж баталсан ч шүүхийн шинжээч нар "Ш.Мөнгөншагайгийн гарын үсэг биш байна” гэсэн дүгнэлтийг гаргаж, шат шатны шүүх түүнийг нь барьж шийдсээр энэ асуудлыг улам ээдрүүлсэн байгаа юм. Үр дүнд нь инэгж дүгнэлт гаргасан нэр бүхий шүүхийн шинжээч хоригдон шалгагдаж байна.

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: Зууны мэдээ


Салхитын мөнгөний орд тойрсон маргааны баримт түшсэн бодит үнэн-2
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани