- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Супер цикл ба Монгол
М.Энхсайхан
Супер циклийн үед уул уурхайгаас маш их мөнгө олдог гэж буруу ойлгочихоод түүндээ хөөрцөглөж баахан ордыг стратегийн болгочихсон түүх бидэнд бий. 2000-2012 онд супер циклийн өсөлтөд амьдарсан. Их өөдрөгөөр харлаа гэхэд 15 жилийн дараа цикл дахин өснө.
Бусад орнууд далай дээр гүүр барьж эх газраа холбоод байхад бид зарах гэж байгаа нүүрснээсээ хэн хулгайлсныг хайгаад сууж байна гэж хэлж болно л доо. Гэхдээ үнэхээр нүүрсний хулгай, архины шил, бог малаа тоолж байхын оронд анхаарах бодлогын
асуудал улстөрчдөд баймаар л санагдах.
“ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН СУПЕР ЦИКЛ ДУУССАНЫГ ХАМГИЙН СҮҮЛД МЭДЭРСЭН ГАЗАР БОЛ МАНАЙ СААРАЛ ОРДОН”
Нийтлэлч Л.Болормаа агсан амьд ахуйдаа ингэж бичиж байжээ. Үнэхээр дэлхийн зах зээл дээрх уул уурхайн цикл дуусчихаж. Гэтэл манай улстөрчид газар дэлхий дээр ганцхан бид л эрдэс баялагтай юм шиг гайхуулсан хэвээр л байна. Өөрсдийгөө хэтрүүлэн үнэлэхээр буруу бодлого гарах нь тодорхой гэж Монгол Улсын Ерөнхий сайд асан хэдхэн хоногийн өмнө ярилцлага өгөхдөө хэлжээ.
Супер цикл ямар давтамжтай вэ
Дэлхийн зах зээл дээр үе үе гол нэрийн барааны үнэ өсч, буурдаг мөчлөгт үзэгдэл болдог тухай бичиж ярьсаар удаж байгаа билээ. Хамгийн сүүлийн супер цикл нь барагцаалбал 2000-2010 оны хооронд болжээ. Үүний өмнөх нь 20-иод жилийн өмнө 1970, 1980 оны дундуур болж өнгөрсөн гэж эдийн засагчид хэлж байна. Түүнээс өмнөх цикл нь 1950-аад онд Дэлхийн хоёрдугаар дайны дараа Маршаллын төлөвлөгөөгөөр дайнд сүйрсэн Европын орнуудын эдийн засаг нь босч ирэхтэй холбоотой тохиож байсныг бичжээ. Эндээс харвал нэг циклээс дараагийнх хүртэл 20-25 жил болж байгааг өнгөрсөн түүх гэрчилнэ. Дэлхий дээр болсон сүүлийн хоёр супер цикл Монголд өөрийн ул мөрөө үлдээсэн юм. Эхний супер циклийн мөчлөгт Эрдэнэт үйлдвэр байгуулагдаж, дараагийнхт нь Оюутолгойг олборлохоор болсон юм. “Эрдэнэт” үйлдвэрийн Монголын нийгэм эдийн засгийн амьдралд үзүүлсэн үр нөлөөтэй өнөөдөр маргах хүн байхгүй.
Цагтаа “Рио Тинто”, “Гленкор” нар ашигтай ажиллаж түүхий эдийн дараагийн супер цикл эхэлснийг @TheEconomist сэтгүүлд бичиж байжээ. Ийнхүү цикл тохиож үнэ өсч байх үед дарга нар “буянтан” байлаа. Бүгдээрээ амлалт өгч байсан. Түүнийгээ бас мэр сэр биелүүлж байсан. Супер циклээ дагаад тэдний нэр хүнд ч өсч байсан. Хамгийн сүүлчийн амлалт нь нэг сая, 1.5 сая төгрөг байв. Одоо тийм бололцоо огт байхгүй. Супер цикл дууссанд Монголын зарим эдийн засагчид баярлах нь ч хаашаа юм амьсгаа авсан гэдэг.
МУИС-ийн доктор П.Хашчулуун
Уул уурхайн өндөр үнийн супер цикл дууссан нь тэндээс олох ашгийг улстөрчид хувааж,тарааж, амлаж байсан үеийг дуусгаж байгаа нь сайшаалтай.
Угаас бидэнд байгаагийнхаа зоргоор үрэх гэдэг нүүдэлчин сэтгэлгээ байсаар бөгөөд өнгөрсөн жилүүдийн супер циклийн ашгаас хадгалж хуримтлуулж амжаагүй. Харин байгалийн баялгийн орлогоос хуримтлал үүсгэх ёстой “ИРЭЭДҮЙН ӨВ САН”-д анх удаа ирэх оны төсвөөс 540 тэрбум төгрөг хийхээр төсөлд тусгасныг УИХ хэлэлцэж байна.
Өмнө нь энэ сан “Хүний хөгжил сан” нэртэй, нийт 1.2 их наядын өртэй байсныгтөлөөд дуусч байгаа юм байна.
Дэлхийн банкны судалгаа юу өгүүлэв
Дэлхийн банкны 2018 оны судалгаагаар, Урт хугацаанд дэлхийн зах зээл дэх түүхий эдийн эрэлт хэрэгцээ буурах хандлагатай байгаа нь түүхий эд, бараа бүтээгдэхүүний үнийн хэтийн төлөвт нөлөөлж улмаар экспортлогч орнуудын ирээдүйн өсөлтөнд нөлөөлж болохыг анхааруулжээ. Шинээр хөгжиж буй зах зээлүүд өнгөрсөн 20 жилийн хугацаанд дэлхийн металл, эрчим хүчний хэрэглээ нэмэгдэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан ч ихэнхийнх нь хувьд түүхий эд, бараа бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээний өсөлт удаашрах төлөвтэй гэж тусгайлан тэмдэглэсэн байна.
Дэлхийн банкны Хөгжлийн Эдийн Засаг хариуцсан Ахлах Захирал Шантаяанан Деваражан
Түүхий эдийн хэрэглээний өсөлт буурах төсөөлөл нь түүхий эд, бараа бүтээгдэхүүний экспортын орлогоос хамааралтай хөгжиж буй орнуудын гуравны хоёрын хувьд бэрхшээлийг бий болгож болзошгүй. Энэ нь эдийн засгийг төрөлжүүлэн солонгоруулах, төсөв мөнгөний хүрээг бэхжүүлэх хэрэгцээ шаардлага байгааг улам баталж байна.
Дахиад 20 жил хүлээх үү
“Монголчууд 2000-2012 онд супер циклийн өсөлтөд амьдарсан. Хамгийн өөдрөгөөр харлаа гэхэд 15 жилийн дараа цикл дахин өснө” гэхээр супер циклгүй нөхцөл байдалд Монголын эдийн засгийн өрсөлдөх чадварыг өсгөх талаар цоо шинээр сэтгэх шаардлага үүсч байна гэж хэлж болно. Супер цикл дууссан тул “буянтан” дарга нарын үе бас дуусч байна. Хямралаас цэгцтэй гарах шинэ бодлого хэрэгтэй болжээ. Суперциклээс авах сургамж бол бидний монголчууд байгалийн баялгаар баян биш гэдгээ ойлгох явдал гэдгийг хэлж байна. Шинэ баян цээж өвчтэй гэдэгчлэн хөрөнгө оруулагчаа хөөх, стратегийн ордуудаа хөдөлгөөнд оруулна гэхчлэн мега төсөл ярьсаар суугаа хэвээр. Гэтэл бид өнөөдрийн байдлаар өрөнд унасан орон болчихоод байна.
Бид үнэхээр баян уу? гэсэн асуултад хариулбал, Нэг ам дөрвөлжин метр газар нутгийн доор буй байгалийн баялгийг үнэлгээнд оруулбал хөгжингүй орнуудын энэ үзүүлэлт 125 000 ам.доллар, хөгжиж буй орнуудынх 25 000 ам.доллар бол Монголынх 1 ам.доллар хүрэхгүй байгаа гэж эдийн засагч хэлжээ.
Баялаг болж амжаагүй газар доор байгаа сая сая тн нүүрс, алтны хэмжээг сонссон ард иргэд ч “Бид газрын баялагтай тул хэн нэгэн ирж гуйна” хэмээн харамлах сэтгэлээр хандаж эдийн засгийн томоохон төслөө эсэргүүцсээр байгааг “Босоо хөх Монгол”, “Улсаа аврах үндэстний хөдөлгөөн” зэргээс харахад л хангалттай. Гэтэл “Алтан дээр сандайлсан гуйлгачин”. Дэлхийд олон жилийн өмнө тодорхойлогдсон энэ нэршлээрээ хэчнээн жил үлдэх гээ вэ. Өнгөрсөн 2000-2010 оны супер циклийн завшааныг бүрэн ашиглаж чадаагүй туршлагадаа тулгуурлан дараачийн тийм боломжийг алдахгүй байхын тулд бодлого, чадамж бий болгох нь циклийг хүлээхээс илүүтэй эдийн засгийн бодлогын үндсэн чиглэл байх хэрэгтэй болов уу.
Ингэж чадвал бидний хувьд ойрын 10-15 жилд дахин супер цикл тохиох болов уу гэж хий хоосон найдах шаардлага байхгүй.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||