- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Оюутолгойн гэрээний ДҮГНЭЛТ эцэслэгдэж, Арбитрын “тулаан” эхлэх үү?
Оюутолгойн гэрээний хэрэгжилтэд шалгалт хийх даалгавар парламентаас авсан Ажлын хэсэг хангалттай сайн ажилласан гэж Д.Тэрбишдагва гишүүн 41 хоногийн өмнө хэлсэн билээ. Уг нь түүний ахалсан Ажлын хэсэг нэгтгэсэн дүнгээ есдүгээр сарын эхээр танилцуулна гэж байсан нь хойшилсон юм. Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва /2018.10.01/ уг асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ, "Ажлын хэсэг Оюутолгойд зунжингаа шалгалт хийж, 262 хуудас бүхий санал дүгнэлтээ урьдчилсан байдлаар гаргаж, 13 гишүүнд өгсөн. Гишүүд эцсийн саналаа хэлээд, нэгтгэгдэж дууссаны дараа буюу ойрын хугацаанд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд танилцуулна. Сая УИХ-ын дарга чиглэл өгөхдөө Байнгын хороогоор хэлэлцүүлэх ёстой гэсэн байр суурьтай байна. Ажлын хэсгийн хувьд гишүүддээ тараагаад өгчихсөн, есдүгээр сарын 25-ны дотор эцсийн саналаа өгөөд, дүгнэлтээ иж бүрнээр нь тодорхойлох ёстой. Энэ асуудал ерөнхийдөө бэлэн болсон. Оюутолгой дээр тавьсан асуулга энэ тэртэй холбоотой бүрэн тодорхой болоогүй ганц хоёр зүйл байх нь байгаа. Манай дэд ажлын хэсгүүд зуны турш боломжийн сайн ажилласан. 13 гишүүний саналыг тусгасан эцсийн санал дүгнэлт гаргахаас өмнө би хэсэгчилж ярьмааргүй байна. 262 хуудас санал, дүгнэлтийг иж бүрнээр нь ярихгүй бол өнөөдөр нэг асуудал ярихаар зөвхөн тэр асуудал нь хөндөгдөж байгаа юм шиг болно. Тиймээс нэгтгэсэн дүгнэлтээ гаргаж, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар оруулаад, дараа нь УИХ-д танилцуулна” гэж байв.
Тэгвэл түүнийг ингэж ярьснаас хойш Эдийн засгийн байнгын хороо хэдэнтээ хуралдсан ч, Ажлын хэсгийн мэдээлэл босгыг нь давсангүй. 13 гишүүн 262 хуудас бүхий материал дотор живчихэв үү гэлтэй таг чиг болоод буй. Харин Д.Тэрбишдагва гишүүн энэ сарын 1-ний өдөр хэлэхдээ "Ирэх долоо хоногт Ажлын хэсгийн гишүүд уулзаж, дүгнэлтээ гаргана” гэж байсан.
Түүний хэлснээр өнгөрсөн долоо хоногт Ажлын хэсэг дэх Дэд ажлын хэсгүүдийг удирдаж буй Сангийн яам, БХБЯ, УУХҮЯ,ХНХЯ, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга нар түүнтэй уулзаж, зөвлөж дүгнэлтээ гаргасан байх учиртай. Магадгүй, улс даяараа пүрэв, баасан гарагуудад амарсныг далимдуулан уулзалдаагүй ч байж болох. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд, нэгтгэсэн дүгнэлтийг нийтэд танилцуулах хугацаа хойшилсоор л байна. Уг нь хаврын чуулган завсарлахаас өмнө чуулганд танилцуулагдсан байх ёстой байв. Д.Тэрбишдагва хэлэхдээ "Аудитын болон АТГ-ын дүгнэлт, санаа оноо хүлээгдээд байгаа” гэж байсан. Тэгэхээр нэр бүхий хүмүүсийг Оюутолгойн гэрээ, Дубайн төлөвлөгөөтэй холбоотойгоор барьж хорьж байгаад сулласан АТГ хойрго байгаа бололтой. Мөн том дарга нь ЖДҮ-ийн зээл авсан асуудалд холбогдоод буй Аудитын байгууллага ч гүний уурхайтай холбоотой тоо, дүгнэлт гаргаж өгөх гэж яарахгүй байгаа янзтай.
Ер нь холбогдох байгууллагууд яарахгүй байх шалтгаан улс төрийн түвшинд үүссэн ч байж болох билээ. Учир нь ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар аравдугаар сарын 10-ны өдөр мэдээлэл хийхдээ "Энэ оны нэгдүгээр сараас хойш Оюутолгойн гэрээ, хэлцлийг сайжруулах зорилгоор олон удаагийн яриа хэлэлцээрийг Оюутолгой, Рио Тинто групптэй хийлээ. Удаан хугацааны яриа хэлэлцээрийн үр дүнд Монгол Улсын ногдол ашиг хүртэх хугацааг наашлуулах, манай талд үзүүлж буй эдийн засаг, зээлийн хүүгийн дарамтыг бууруулах гэсэн таван үндсэн зарчмаар тохиролцож харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурахаар боллоо. Оюутолгойн гэрээ илүү ашигтай болох суурь нөхцөл бүрдэж байна. Үүний үр дүн зээлийн хүү буурснаар хэрэгжинэ. Оюутолгойгоос манай улсын эзэмшиж буй 34 хувь нийлүүлэгчдийн зээлээр санхүүждэг. Санхүүжилтын гэрээ өндөр хүүтэй байсан. Энэ өндөр хүүг бууруулах зарчмын шийдэл тохиролцоонд хүрч байна.Оюутолгой компанийг эрчим хүчээ Монголоос авах ёстой гэсэн маргаан байсан. Тавантолгойд цахилгаан станц барих, дотоодын эрчим хүчийг бусад найдвартай эх үүсвэрээр хангах бололцоо байвал авах зарчмын шийдэлд хүрсэн.Мөн хөрөнгө оруулалтын гэрээ, Дубайн төлөвлөгөө зэргийг үндэслэж татварын маргаантай асуудал гарсан байсан. 35 сая ам.долларын татвар төлүүлэхээр боллоо. Гэхдээ нийт тавигдаад байгаа татварын акт дээр санал зөрөлдөөнтэй байгаа учраас арбитраар шийдвэрлэх болно. Нийт 150 сая ам.долларын татварын асуудал хөндөгдөж байгаа. Энэ чиглэлээр бид УИХ-ын ажлын хэсэгтэй хамтарч гадаадын мэргэжилтнүүдийг Засгийн газрын шугамаар урьж ажиллуулах болно" гэсэн юм.
Түүний хэлж ярьснаас үзэхэд нааштай тохироонууд харагдаж буй ч, татварын маргаантай холбоотойгоор манай Засгийн газар, Рио Тинтотой Арбитрт хүрч тулахаар болоод буй юм. Хэрэв татварын асуудлаар бид тэдэнтэй Арбитр дээр маргаан үүсгэхээр болвол, бэлтгэл хэрэгтэй гэдгийг татвараар мэргэшсэн шинжээчдийн байр суурь дээр тулгуурлан манай сайт өмнө нь хүргэж байсан билээ.
Ажлын хэсгийн дүгнэлтэд заавал тусгагдаж гарах нэг гол асуудал бол дээрх 150 сая ам.долларын татварын асуудал юм. Дүгнэлт холбогдох Байнгын хороод болон УИХ-аар хэлэлцэгдээд гарсны дараа 150 сая ам.долларын татварын маргаан топ сэдэв хэвээрээ үлдэх үү. Засгийн газар, Рио Тинтотой Арбитрт уулзвал дагаад ямар асуудлууд үүсэх вэ гэдэг нь анхаарал татаж буй.
"Оюу толгой” компани гуравдугаар улирлын тайлангаа гаргахдаа "Монгол Улсын Засгийн газарт 2010 оноос эхлэн 2018 оны гуравдугаар улирлын байдлаар 1.6 тэрбум ам.долларыг татвар, хураамж болон бусад төлбөрт төлсний дотор 2018 оны эхний гурван улиралд 152 сая ам.доллар төлсөн” гэж мэдэгдсэн. Харин Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва хэлэхдээ "Оюу толгой" компани 150 сая ам.долларын татвар төлөх ёстой асуудал бий гэж байгаа юм.
Э.БОЛОРХАЖИД
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||