- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Оюуны өмчийн эрхийг хамгаалах шинэ эринийг нээж байна
40 гаруй патентын эрх бүхий технологийг биедээ шингээсэн Aeromobil хэмээх нисдэг машины Хятадын олон улсын импортын анхдугаар экспод оролцож буй уриа бол “The Future Is Here” буюу "Ирээдүй энд байна" юм. Энэ бол импортын экспогийн өвөрмөц тал юм.
Хиймэл оюуныг авто машины гагнуур, ачаа тээвэрт ашиглах төдийгүй мэс засал, хөтөч, ширээний теннисний дасгалжуулагч робот, кофе чанах зэрэгт хэрэглэж байна. Хиймэл ба бодит технологи, их өгөгдлийн судалгааг авто машины жолоодлого, эмчилгээний салбарт ашиглаж, устөрөгч хийн хөдөлгүүрт авто машин хорт хий ялгаруулахгүй, хөдөлгөөнт нарны энергийн бүтээгдэхүүн эрчим хүчийг тухайн газраас шууд ашиглах боломжтой боллоо. Экспог үзэгчид эдгээр технологийн үзүүлбэртэй газар дээр нь танилцаж байна.
Оюун ухаан машин тоноглолтой нэгдэж, инновац шинэчлэлийн үр дүнг үзүүлсэн Хятадын олон улсын импортын экспо дэлхийн дэвшилтэт технологийг харуулах индэр, ирээдүйн амьдралыг харах цонх болж байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпиний экспогийн нээлтийн ёслолд хэлснээр, хүн төрөлхтөнд үр ашиг хүртээхэд технологи, инновацын гол хөдөлгөх хүч билээ. Улс орнууд шинжлэх ухаан, технологийн шинэ хувьсгал, үйлдвэрлэлийн өөрчлөлтийн боломжийг ашиглаж, тоон эдийн засаг, хиймэл оюун ухаан, нано технологийн салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, шинэ технологи, шинэ үйлдвэрлэл, шинэ ажил төрөл, шинэ загварыг бий болгожээ.
Экспод, дэлхийн 100 гаруй төрлийн шинэ технологи, шинэ бүтээгдэхүүн тавигджээ. Эдгээр нь хүн төрөлхтний инновацын үзэл санааг харуулсан шилдэг бүтээл юм. Улс орнуудын судалгааны байгууллага, үйлдвэрлэгчид хамгийн шилдэг технологийн бүтээгдэхүүнээ экспод тавьсан нь Хятадын асар том зах зээлийг үзсэн төдийгүй оюуны өмчийн эрхийг хамгаалах талаар олон жилийн турш гаргасан Хятад улсын хүчин чармайлт ихээхэн үр дүнд хүрснийг олж харсанд байгаа юм.
Экспогийн бэлтгэл ажлын үеэр, дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн бизнесменүүд Хятадын оюуны өмчийн эрхийг хамгаалах байр суурь, үйл ажиллагаатай ойроос танилцлаа. Хятадын олон улсын импортын экспогийн газрын танилцуулснаар, Хятадын тал экспогоос өмнө үзэсгэлэн худалдаанд оролцогчидтой оюуны өмчийн эрхийг хамгаалах тухай заалт гаргаж, үзэсгэлэнгийн гарын авлага, албан сайт зэрэг хэлбэрээр оюуны өмчийн эрхийг хянан шалгасан байдал, оюуны өмчийн эрхийг хамгаалах төсөл боловсруулах, оюуны өмчийн эрхийг зөрчихөөс урьдчилан сэргийлэх зэрэг асуудлыг үзэсгэлэн худалдаанд оролцогчдод сануулсан байна.
Үзэсгэлэнгийн үеэр, зохион байгуулагч талаас оюуны өмчийн эрхийг хамгаалах, худалдааны зөрчил маргаанаа шийдвэрлэх үйлчилгээний төв байгуулж, үзэсгэлэн худалдаанд оролцогчдод зөвлөгөө өгч, гомдлыг шийдэж, талуудын хууль ёсны эрх ашгийг идэвхтэй хамгаалсан байна. Үүний зэрэгцээ албаны сайт, дуудлагын төв ажиллуулж, үзэсгэлэн худалдаанд оролцогчид оюуны өмчийн эрхийг хамгаалах хүсэлт гаргахад удирдамж үзүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлжээ. Эдгээр арга хэмжээ экспод таатай орчинг бүрдүүлсэн төдийгүй Хятадын оюуны өмчийн эрхийг хамгаалах үлгэр жишээ болсон юм.
Экспод оролцож буй олон орны бизнесменүүд экспогийн нээлтийн ёслолд Ши Жиньпиний хэлсэн үгийг анхаарч байлаа. Ши Жиньпин дарга илтгэлдээ олон улсын тэргүүний бизнесийн орчин бий болгоно, гадаадын бизнесмений хууль ёсны эрхэнд халдсан, ялангуяа оюуны өмчийн эрхэнд халдсан үйл ажиллагаанд хуулийн дагуу хатуу цохилт өгч, оюуны өмчийн эрхийг хянах чанар, үр ашгийг сайжруулж, торгуулийн чанартай нөхөн төлүүлэх механизмыг ашиглан, хууль зөрчсөний торгуулийг илэрхий нэмэгдүүлнэ гэжээ. Ингэснээр дэлхийн оюуны бүтээл Хятад улсад улам сайн хамгаалагдах болж, гадаадын бизнесмен Хятадад сэтгэл амар хөрөнгө оруулж, Хятадын хөгжлийн боломжоос хуваалцах юм.
Импортын экспогийн зохион байгуулсан цорын ганц оюуны өмчийн эрхийн тухай форум 6-нд Дэлхийн оюуны өмчийн эрхийг хамгаалах инновацын хөгжлийн их хуралд олон улсын байгууллага, 20 гаруй улс, газар нутгийн засгийн газрын албаны хүмүүс, эрдэмтэд оролцжээ. Тэд “оюуны өмчийг хамгаалж, инновацтай хөгжин олон улсын тэргүүний бизнесийн орчин бий болгох” сэдвээр ярилцсан байна. Энэ нь Хятад улс дэлхийн оюуны өмчийг хамгаалах талаар үүрэг хариуцлагаа ухамсарлаж байгааг харуулж байна. Ши Жиньпин дарга: Олон орон өөр өөрийн бизнесийн орчноо сайжруулж, өөрийн асуудлаа зохицуулах хэрэгтэй. Өөрийгөө гоёж бусдыг буруутган, гар чийдэн шиг гэрлээ бусад руу тусгаж, өөрийгөө харахгүй байж болохгүй гэсэн юм.
Одоо импортын экспо ид явагдаж байна. Экспо дэлхийн оюуны өмчийн эрхийг хамгаалах шинэ эринийг нээж байна.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||