- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Х.Баттулга: УИХ өөрсдөдөө илт давуу байдал олгон иргэдийн боломжийг хулгайлж байна. Хатуу цээрлэл ногдуулах ёстой
Эзэн богд Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн алдар, цолтой өндөр чансаатай хүчит 128 бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спорт цогцолборт эхэллээ. Хүчит бөхийн барилдааныг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандан үг хэлэв.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:
Монголчуудаа,
Дэлхий даяарт тархан суурьшсан монгол туургатнууд аа
Монгол бидний бахархал, дээд тэнгэрээс заяат Эзэн Богд Чингис хаан бээр билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр мэндэлсэн билээ. Их хүмүүний мэлмий гийсний 856 жилийн ой-Монгол бахархлын өдөр болж байна.
Дэлхийн олон нийт түүнийг мянганы суут хүнээр тодруулсныг бид бүгд мэднэ. 2011 онд АНУ-ын Карнегийн хүрээлэн өөрсдийн судалгаанд үндэслэн Чингис хааныг “түүхэнд тодорсон удирдагч” хэмээн зарлаж байсан билээ. Монголд төдийгүй дэлхий дахинаа найман зууны туршид нэр алдар нь дуурссан аугаа удирдагч эзэн богд Чингис хаанаас минь өөр бий билүү. Богд эзэн болбоос удирдагч хүн ямар байх ёстойг биеэр үлгэрлэсэн, төрийг удирдахуйн жишиг дуурайл болсон сод манлайлагч байсан учраас үеийн үед дурсагдах их алдрын үрийг тарьжээ.
Түүхчид болон судлаачдын тодорхойлсныг тоочин дурдахад:
Плано Карпини: “Чингис хааны удирдлага дор дайн дажин, хэрүүл тэмцэл… намжин, дээрэм тонуул, хулгай үлэмж хэмжээгээр багассан. Тийм учраас монголчууд эд баялгаа хадгалдаг гэр, тэргээ түгждэг ч үгүй, цоожилдог ч үгүй” болжээ гэжээ.
Жужжани хэлэхдээ: “Газар хэвтэж байгаа ташуурыг ч эзнээс нь өөр хэн ч авч зүрхэлдэггүй болсон хэмээн тэмдэглэсэн бол Жүвэйни хэлэхдээ: “Чингис хаан завхайрал, хулгай зэрэг шившигт заншлыг монголчуудын дунд устгасан” гэж тэмдэглэсэн нь буй.
Германы судлаач П.Рачневский: “Чингис хаан бие хүнийхээ хувьд хүч чадал, зориг эрмэлзлийг чанд сахилгатай нэгтгэн билэг ухаандаа захируулсан нэгэн байсан. Хувийн амьдралдаа тэр зүрхний анд, халамжит эцэг байж, машид энгийн, ёс суртахууныг дээдэлдэг хүн байсан бол Төрийг удирдахдаа чанд хатуу сахилга батыг мөрдөх, хууль сахихыг шаарддаг цэгц удирдагч байлаа” хэмээн тодорхойлсон. Чингис хаан улсыг ард түмний билиг сургаал болон хуулиар л удирдах ёстойг сануулан захидаг байлаа.
Францын Ерөнхийлөгч асан Жак Ширак: “Чингис хааны үлдээсэн нэн чухал өв бол Монголын энх амгалан-pax mongolicа юм. Энэ энх амгалан үе нь Европ Азийг холбосон харилцааг олон зууны туршид хөгжин цэцэглэх боломжийг олгосон гол хүчин зүйл болохыг түүхчид хүлээн зөвшөөрдөг” хэмээн тодоор үнэлжээ.
Би энд зориуд гадаадын түүхчид, судлаачдын үгийг дагнан эшлэж байгаа нь хөндлөнгийн дүгнэлт, тодорхойлолт бодитой, эрүүл байдгийг баримтлан сануулсан хэрэг юм.
Их хааныхаа мэндэлсэн өдрийг тэмдэглэхдээ бид түүний баримталж асан зарчим, сургаалийг эргэн санаж ажил амьдралдаа мөрдлөг болгох ёстойг эргэцүүлэх учиртай. Чингис хаан олны итгэлийг алдахыг хамгийн том нүгэл хэмээн үздэг байсан бөгөөд итгэл эвдэгчийг төрд тэрслэгч хэмээн хатуугаар цээрлүүлдэг байжээ. Их хааны сургаалд “Өчигдөр их сууринд суумагц, өнөөдөр улсын хэргийг орхиж биеийн жаргалыг эрвээс энэ үедээ бол төрийн ёсонд харш, эцэс хойтдоо бол үр ач, залгамжлагч нарт муу суртлыг үлдээх гэмтэй” хэмээснийг өнөөгийн бид үргэлж санаж явах учиртай.
Өнөөдөр хууль тогтоох дээд байгууллагад хүртэл сонгогчдын итгэлийг эвдэж, өөрсдөдөө илт давуу байдал олгон иргэдийн боломжийг хулгайлах нүгэл хавтгайрч байна. Энэ бол жигших ёстой, хатуу цээрлэл ногдуулах ёстой гэмт үйлдэл, гажуудал мөн.
Хууль тогтоох төрийн дээд байгууллагаасаа доош төрийн бус байгууллага хүртлээ хуулийг үл тоомсорлох, хөсөрдүүлэх явдал хавтгайрч байгаа нь тэвчиж, хүлцэж болшгүй хорт үзэгдэл юм. Нэгэн жишээ дурдахад та бид өнөөдөр олны хандив, төрийн хөрөнгөөр бүтсэн Бөхийн өргөөндөө үндэсний бөхөө барилдуулж чадахгүйд хүрээд буй. Монгол Улсын Засгийн газар Бөхийн өргөөний барилгын санхүүжилтэд шаардагдаж асан 1.1 тэрбум төгрөгийн 800 сая төгрөгийг нь улсын төсвөөс гаргаж, төрийн өмчит компаниуд 142 сая төгрөг хандивлажээ. Үлдсэн нь иргэд, бөх сонирхогчдын хандиваар санхүүжигдсэн жинхэнэ утгаараа олон нийтийн хөрөнгө оруулалттай байгууламж юм. Гэтэл харамсалтай нь цөөн хэдэн хүн хувийн өмч мэт эзэмшиж, ашиглаж, дураар авирлаж ирсэн бөгөөд одоо бөхчүүд, бөх сонирхогчдыг талцуулан хувааж, үйл ажиллагааг нь гацаасан байна.
Энэ үл бүтэх явдлын угт өнөөх л хуулийн засаглалыг үл тоомсорлодог, хэсэг бүлэг хүний явцуу эрх ашигт хөтлөгддөг гажуудал, завхрал байгаа. Чингис хааны зарчим, түүний үзэл санааны үүднээс бол энэ нь хуулийн хатуу цээрлэл хүртэх ёстой гэмт үйлдэл мөнөөс мөн билээ. Улс төрийн тогтолцооны ялзрал, гажуудал нь нийгэмд энэ мэт урхаг уршгийг тарьсаар байна. Нэн даруй эрс шинэчлэл хийх шаардлагатай болоод байгааг олон нийт ч мэдэрч, мөн биднээс шаардаж байна.
Эзэн богд Чингис хааныхаа мэндэлсэн өдрөөр түүний төрийн тухай, шударга засаглалын тухай сургаал, зарчим баримтлалыг нэхэн санаж цэгц шударга төрийг олон ардынхаа сэтгэл оюуны туслалцаатайгаар урлан босгох талаар нухацтай бодох цаг болсныг дахин сануулмаар байна.
Алд бие минь алжааваас алжаатугай
Аху төр минь бүү алдартугай
Бүтэн бие минь зовбоос зовтугай
Бүрэн улс минь бүү сандартугай
хэмээн их хаан айлдахдаа төр, улс хэмээхүй дор олон нийтийн эрх ашиг, үндэсний хөгжил дэвшлийг хэлж байсан нь лавтай. Өнөөдөр итгэл хүлээн төр түшиж байгаа хүмүүс, итгэлээ өгч сонгосон иргэд бүгдээр Эзэн богдын билиг сургаалыг баримталж үйл хөдлөлөө хянан Монголын төлөө хэмээх нэгэн үзүүрт сэтгэлээр эв саналаа нэгтгэвэл зохино.
Эрхэм олон монголчууд аа, дэлхий даяарт тархан суурьшсан монгол туургатнууд аа
Та бүхэнд дээд тэнгэрээс заяат төрсөн Эзэн богд Чингис хааны мэлмий гийсэн өдрийн халуун мэндийг дэвшүүлж, төрлөөрөө түвшин амгалан, элгээрээ энх амгалан оршихын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Их хааны алдар бадартугай !
Мөнх тэнгэрийн хүчин дор далай хааны суу билэг дэлгэрч, Монгол Улс маань цэцэглэн хөгжих болтугай!” гэлээ.
Х.Баттулга: УИХ өөрсдөдөө илт давуу байдал олгон иргэдийн боломжийг хулгайлж байна. Хатуу цээрлэл ногдуулах ёстой
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани