Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Төрийн гурван өндөрлөгтэй нүүр тулж уулзана гэв

Төрийн гурван өндөрлөгтэй нүүр тулж уулзана гэв

 

Д.ЧИМЭГ

Цахим орчинд нэгдсэн иргэд шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэн автомашинтай жагсаал зохион байгуулж байна. Тэд "Шатахуун бол өргөн хэрэглээний бараа биш, онцгой бүтээгдэхүүн. Үнэ өсөх нь хүмүүсийн амьдралд ачаалал болж ирдэг. Тийм болохоор төр заавал оролцон үнийг тогтворжуулах ёстой” гэв. Тэдний хэлж буйгаар АИ92 авто бензиний үнийг 1500, дизель түлшийг 1800 төгрөг байхаар зохицуулалт хийхийг шаардаж байгаа юм. Ингэхдээ хоёр сар гаруй хугацаанд судалж байж гаргасан үнэ гэдгийг учирлаж байна. Автомашинтай жагсаал тав хоногийн турш үргэлжлэх бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хийгээд төрийн гурван өндөрлөгт найман зүйлтэй шаардлага хүргүүлэхийг зорьж буй. Жагсаалыг зохион байгуулагчдын нэг Б.Цэгмэд "Бид төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлнэ. Гэхдээ тэд өөрийн биеэр хүлээж авсны дараагаар ямар шаардлага тавьж буйгаа олон нийтэд мэдээлэх болно. Яагаад гэвэл, ард түмний зүгээс тавьж байгаа асуултын хариултыг бэлдчихсэнийхээ дараа уулзах нь үр дүнгүй байдгийг өнгөрсөн нэгдүгээр сард болсон жагсаалаас харж мэдсэн. Тийм учраас биднийг хүлээн авч уулзтал нь жагсах болно” гэсэн юм. Шатахуун импорт­логчидтой хариуцлага тооцох тухай ярьж бас иргэд гомдол гаргадаг газар бол Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн газар. Гэхдээ тус газарт хандахаас урьтаж төрийн гурван өндөрлөгийн шийдвэрийг сонсох хэрэгтэй хэмээн жагсагчид онцолсон.

Монголбанкны ерөнхий­лөгч Ц.Баяртсайханаас хуулийн хүрээнд үүрэгт ажлаа хийхийг шаардав.

Өчигдөр жагсаалын үеэр зохион байгуулагчдын төлөөлөл Ерөнхий сайдтай уулзахаар болсон хэдий ч түүний хэвлэлийн төлөөлөгчтэй уулзах болсон учраас шаардах хуудсаа өгөөгүй аж. "Сонгуулийн үеэр уриагүй байхад минь гэрт ороод ирдэг хүмүүс хэрэгтэй цагт нь иргэдтэйгээ уулздаг сэтгэлтэй байх хэрэгтэй. Яагаад заавал хүнээр дамжуулах учиртай юм бэ. Магадгүй хэн нэгнээр дамжуулаад тэр нь зорьсон эзэндээ хүрэхгүй байхыг үгүйсгэхгүй. Тиймээс бид гараас гарт гэдэг шиг Ерөнхий сайдтай нүүр тулж уулзан шаардах хуудсаа гарт нь бариулахыг хүсч байна. Эцсийн дүндээ ард түмний амьдралыг өдрөөс өдөрт доройтуулж халаасыг нь сэгсэрч байгаа үнийн хөөрөгдлийг зогсоохын төлөө тэмцэж байгаа” хэмээн Ерөнхий сайдтай уулзахаар орсон төлөөлөгчид хэлсэн юм. Мэдээж хүнээр дамжуулахгүй өөрийн биеэр гарч ирж тус шаардлагыг авч бас хариу өгөх ёстой хэмээн жагсаал зохион байгуулагчид хэллээ. "Үнийн хөөрөгдлийн эсрэг тэмцэх арга замаа олсон учраас шатахууны үнийг бууруултал энэ жагсаалыг хийх болно” хэмээн жолооч нар ярьж байна. Хамгийн гол нь шатахууны үнэ нэг сарын дотор хоёр удаагийн давтамжаар 200 төгрөгөөр өссөн нь олны дургүйцлийг төрүүлсэн. Түүнчлэн үнийн нэмэгдлийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон бусад үйлчилгээ зэрэг хүмүүсийн амьдралд шаардагдах борлуулагдаж, үнэлэгдэх боломжтой бүхий л зүйлийн үнэ өсч байгаа нь ард түмнийг туйлдуулж байна гэдгийг жагсаалд оролцогчид ярьж байлаа.

Мөн энэ өдөр валютын ханшийн өсөлтийг эсэргүүцэн иргэд Монголбанкны гадаа тайван жагсаал хийсэн юм. Энэ үеэр нэг ам.долларын ханш 2565 төгрөгтэй тэнцэж буй учраас Монголбанкны ерөнхий­лөгч Ц.Баяртсайханд шаард­лага хүргүүллээ. Өдрөөс өдөрт өсч буй ам.долларын ханш, түүнийг дагасан шатахуун, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэд, бизнес эрхлэгчдэд ихээхэн дарамт учруулж байгааг эсэргүүцэн шаардлага хүргүүлж байгаа аж.  Иргэн Б.Түвшинбат "Монгол Улсын эдийн засаг өсч байгаа энэ үед Монголбанк төгрөгийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй. Ингэхдээ мөнгөний бодлогоор дамжуулан хэрэгжүүлэх шаардлагатай. Хурдацтай өсч буй валютийн ханшийг тогтворжуулах нь Төвбанкны үүрэг. Тиймээс хуулийн хүрээнд үүрэгт ажлаа хийхийг шаардаж байна” гэсэн юм. Долларын ханш өсчихөөд байхад Монголбанк, Монгол Улсын Засгийн шийдвэрлэх ямар нэгэн алхам хийхгүй  байна. Гэтэл ханшийн өсөлт энгийн иргэний амьдралд маш хүндээр нөлөөлж байна шүү дээ. Монгол Улс нийт хэрэглээнийхээ 90 хувийг импортлодог. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийт долоон тэрбум орчим долларын бараа, бүтээгдэхүүн импортлосон байна. Гэвч ханшийн зөрүүнээс хамаарч дунджаар 3.5 их наяд төгрөгийн алдагдалд иргэд, аж ахуй нэгж орсон хэмээн жагсаалд оролцогчид  тайлбарлаж байлаа.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Төрийн гурван өндөрлөгтэй нүүр тулж уулзана гэв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани