- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
408.4 тэрбум төгрөгийн алдагдал дагуулсан ШАТАХУУНЫ ҮНЭ тогтворжуулах хөтөлбөр
Гурван он дамнаж хэрэгжүүлсэн гол нэрийн барааны үнийг тогтворжуулах хөтөлбөр хэрэг дээрээ жинхэнэ тогтворгүй байдлыг бий болгосон гэж хэлэх эдийн засагчид бий. Уг нь "Үнэ тогтворжуулах” гэж төр оролцдог жишиг олон улсад бий. Тэр дундаа инфляцийг өдөөгч гэгддэг шатахуунаа гаднаас авдаг улс орнууд, үнийг нь тогтвортой барих чиглэлд сан байгуулах зэргээр арга хэмжээ авдаг. Манай тухайд ч "Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах SIFS дэд хөтөлбөр” гэж нэрлэн, импортлогчдод хөнгөлөлттэй зээл өгч байсан. Хөтөлбөр хэрэгжсэнээс хойш 1 жилийн дараа тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг чуулганд мэдээлэл хийхдээ "Хөтөлбөр тухайн салбарууддаа, макро эдийн засагт нааштай үр дүн авчирсан” гэж мэдэгдэж байв. Тэрчлэн шатахууны үнэ тогтворжуулах чиглэлд 13 компанид 193 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосны зэрэгцээ арилжааны банкуудтай 703 тэрбум төгрөгийн форвард хэлцэл хийж, шатахууны нөөц 2.5 дахин нэмэгдлээ” гэж тодотгож байв.
Тэгвэл ийм "сайхан” хөтөлбөр хэрэгжүүлсэн Монгол Улсад өнөөдрийн байдлаар хамгийн тулгамдсан асуудлуудын нэг нь мөнөөх шатахууны үнэ хэвээр байна. Импортлогчид гадаад хүчин зүйлсийн нөлөөлөл их байна, ам.долларын ханш ч өсөөд байна гэхчлэн хэлж ярьдаг бүх зовлонгоо ярьж байгаад, он гарснаас хойш таван удаа үнээ нэмлээ. Харин төр засгийн зүгээс шатахууны үнийг ойрын хугацаанд зохицуулах боломж хэцүү байна гэсэн тайлбарыг өгч байгаа.
Шатахууны үнийг тогтворжуулна гэгдэж байсан дэд хөтөлбөр нь түлш шатахууны импортлогч компаниудад хөнгөлөлттэй зээл олгох, санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашиглан ханшийн эрсдэлийг бууруулах замаар шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байна гэсэн тодотголтой байсан. Улмаар Инфляцид үзүүлэх шатахууны үнийн өсөлтийн дарамтыг бууруулна, Шатахууны үнэ тогтвортой байснаар бусад салбарын тогтвортой байх нөхцөл бүрдэнэ, Газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийг нэмэгдүүлснээр шатахууны үнийн шокийн эсрэг дархлаатай болно, Газрын тосны салбарын ганц улсаас хараат байдал багасна гэсэн олон зорилтыг урдаа барьсан юм. Гэтэл өнөөдөр ганц улсаас хараат хэвээрээ, үнийн өсөлт дарамт чигээрээ байж байна.
Энэ бол хөтөлбөрийн бодит үр дүн. Нэг цорго тоссон монополь хэдэн тоглогчидтой манай тухайд хөтөлбөр зах зээлийн утгаараа хэрэгжсэн эсэх нь өөрөө асуудал юм. Ер нь гол нэрийн барааны үнэ тогтворжуулах хөтөлбөрийн агуулга нь Монголбанкнаас арилжааны банкуудад нээсэн зээлийн шугамыг ашиглан тухайн арилжааны банк Засгийн газартай гэрээ байгуулсан харилцагчийн эрсдэлийг өөрөө үнэлж, мах, гурил, үр тариа, шатахууны биет нөөцийг санхүүжүүлж, улмаар тэдгээр барааны үнэ харьцангуй тогтвортой байж, инфляци буурах ёстой байсан. Уг хөтөлбөрт хамрагдаж, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч компаниар оролцох боломж нь бүх аж ахуй нэгжид нээлттэй гэж байв. Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилтыг хангахын тулд цэвэр бизнесийн өрсөлдөөний зарчмаар, хувийн хэвшлээр дамжуулан хэрэгжүүлж байгаа арга хэмжээ гэж тухайн үед тодотгож байлаа. Тэгвэл хөтөлбөр хөрсөн дээр хэрхэн буусныг албаны мэдээлэлд үндэслэн харъя.
"Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрт нийт 14 аж ахуйн нэгж хамрагдсан байдаг. Компаниуд хөтөлбөрийн хүрээнд дараах санхүүжилтийг авчээ.
1. НИК ХХК 57,434,526,720
2. Петростар ХХК 24,000,000,000
3. Магнай трейд 42,501,995,520
4. Шунхлай ХХК 35,293,427,520
5 .Сод Монгол 20,480,000,000
6. Жаст Ойл ХХК 18,718,902,931
7. Петрожамп ХХК 1,392,960,000
8. Монпетекс ХХК 8,510,985,600
9 . Ойн бирж ХХК 7,283,787,840
10. Хөрс Авто Сервис ХХК 1,440,000,000
11. Монсуль ХХК 3,120,000,000
12. Рысжан ХХК 2,080,000,000
13. Ундарга Увс ХХК 2,080,000,000
14. Синчи Ойл ХХК 2,080,000,000
Нийт 226,416,586,131
Монголбанкны үйл ажиллагаанд шалгалт хийсэн Ажлын хэсгийн дүгнэлтэд:
"Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийн санхүүжилтийн эх үүсвэрийг шатахууны импортын төлбөр тооцоонд ашигласан эсэхийг төлбөрийн баримт, гаалийн бүрдүүлэлт, дансны хуулгатай тулган шалгасан аудитаар доорх аж ахуйн нэгжүүд хөнгөлөлттэй зээлээс 94.4 тэрбум төгрөгийг зориулалт бусаар зарцуулж дэд хөтөлбөрийн зээлийн гэрээний 3.1.1 дэх "Хэрэгжүүлэгч компани нь санхүүгийн үүсмэл хэрэгслийг шатахууны жижиглэнгийн импортын төлбөр тооцоо хийхэд ашиглана” гэсэн заалтыг зөрчсөн байна. Тухайлбал,
-"Хөрс автосервис" ХХК санхүүгийн үүсмэл хэрэгслийн эх үүсвэрээс 389.4 сая төгрөгөөр дотоодын ААН-ээс шатахуун худалдаж авсан, 508.9 сая төгрөгөөр өмнө нь авсан байсан шугамын зээлийг хаасан, 579.4 сая төгрөгийг бэлнээр авч зарцуулсан,
-"Синчи Ойл" ХХК форвард хэлцлээр авсан валютын эх үүсвэрээс 864.6 сая төгрөгөөр Магнай трейд, Шунхлай, Хөвсгөл трейд, Петрожамп зэрэг дотоодын ААН-ээс шатахуун худалдаж авах, агуулахын түрээс төлөх зэрэгт зарцуулсан, өмнө нь авсан 642.5 сая төгрөгийн шугамын зээл (2012 онд 290.9 сая, 2014 онд 351.6 сая төгрөг)-ийг хаасан,
-"Шунхлай" ХХК форвард хэлцлээр авсан валютын эх үүсвэрээс зээл төлөхөд 56,199.0 сая, группын хооронд утга тодорхойгүй гүйлгээ хийхэд 20,029.9 сая, санхүү, хуулийн үйлчилгээ авах, гэрээний торгуулийн төлбөр төлөх зэрэгт 410.5 сая, мазут, битум худалдан авахад 1,151.9 сая, машин, дизель мотор худалдан авахад 922.4 сая, батерей худалдаж авахад 371.9 сая төгрөг тус тус зарцуулсан, Хьюндай моторс ХХК-д 875.3 сая төгрөг шилжүүлсэн, своп хэлцлээр авсан 2.5 сая ам.долларыг дансандаа удаан хугацаагаар байршуулсан,
-"Ойнбирж" ХХК форвард хэлцлээр авсан валютын эх үүсвэрээс өмнө нь авсан байсан 5,043.5 сая төгрөгийн шугамын зээл хаасан, хувь хүний дансанд 42.2 сая, газын клонк худалдан авахад 69.2 сая, ШТС-ын сэлбэг, үнийн самбар худалдан авахад 59.5 сая, мазут худалдан авахад 391.7 сая, татварын өр төлөхөд 5.9 сая төгрөгийг тус тус зарцуулсан,
-"НИК" ХХК нь форвард хэлцлээр авсан валютын эх үүсвэрээс 888.0 сая төгрөгөөр битум, 492.8 сая төгрөгөөр тос худалдан авсан, 1,844.5 сая төгрөгөөр шугамын зээл төлсөн,
-"Содмонгол" ХХК нь форвард хэлцлээр авсан валютын эх үүсвэрээс 358.1 сая төгрөгөөр шугамын зээлийн хүү төлсөн, Ундарга-Увс ХХК форвард хэлцлээр авсан валютын эх үүсвэрээс 610.0 мянган ам.долларыг зах зээлийн ханшаар төгрөгт хөрвүүлэн төлбөр тооцоо хийсэн, 1,340.2 сая төгрөгийг дотоодоос шатахуун худалдан авах зорилгоор хувь хүний дансанд шилжүүлсэн зэрэг зөрчлүүд илэрчээ.
Тодотгоход, хөтөлбөр хэрэгжих хугацаанд дэлхийн зах зээл дээрх түүхий газрын тосны үнэ 2012 оноос 2016 оны эхний улирлын хооронд ойролцоогоор 4 дахин буурсан байдаг. Үүнтэй холбоотойгоор 1 тонн автобензин, дизелийн түлшний хилийн үнэ тогтмол буурсаар байсныг дүгнэлтэд онцолсон байгаа юм.
Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өөрчлөлт /ам.доллар/
Монголбанкнаас хөтөлбөрт хамрагдсан компаниудын шатахуун татан авалтад зориулж 2013 оны нэгдүгээр сарын 25-наас 2015 оны гуравдугаар сарын 18-ны хугацаанд нийт 1,579.95 сая ам.долларыг хөнгөлөлттэй ханшаар худалдсан байна. Энэхүү ханшийн хөнгөлөлтөөс Монголбанк нийт 354,278.43 сая төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Хөтөлбөрт хамрагдсан компаниудад 2012 оны арваннэгдүгээр сараас 2014 оны гуравдугаар сарын хооронд нийт 226.4 тэрбум төгрөгийг жилийн 0.89 хувийн хүүтэйгээр арилжааны банкаар дамжуулж олгосон байна. Харин арилжааны банкууд Монголбанкны зээлийн хүү дээр 2.91 хувийн ашиг нэмж дэд хөтөлбөрт хамрагдсан шатахууны компаниудад жилийн 3.8 хувийн хүүтэйгээр зээлсэн байна. Уг зээлийн хүү нь тухайн үеийн Монголбанкны бодлогын хүүгийн дунджаас 13 дахин бага буюу 11.26-аар бага байсан байна. Монголбанк энэхүү зээлийн хүү болон бодлогын хүүгийн зөрүүгээс нийт 54,152.73 сая төгрөгийн алдагдал хүлээжээ.
Дэд хөтөлбөрт хамрагдсан компаниудад хөнгөлөлттэй зээлийг хуваарилахдаа компаниудын шатахуун түгээх станцын тоонд үндэслэж хуваарилсан байна. Компаниудын зүгээс дээрх нөхцөл байдалтай уялдуулж автобензин, дизелийн түлшний жижиглэнгийн үнийг бууруулах бүрэн боломжтой байсан ч Засгийн газраас татварын зохицуулалт хийж байгаа гэдгээр халхавч хийж жижиглэнгийн үнийг SIFS дэд хөтөлбөр хэрэгжих хугацаанд бууруулаагүй гэж дүгнэжээ.
Монголбанк уг хөтөлбөрийн улмаас нийт 408,4 тэрбум төгрөгийн хүүгийн болон валютын ханшийн алдагдал хүлээж байхад хөтөлбөрт хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн татварын тайлангаас харахад ашгийн хувь хөнгөлөлттэй зээлийг олгох үед 1.6 хувь байсан бол зээл олгосны дараа 2013 онд 4.8 хувь, 2014 онд 6.9 хувь, 2015 онд 7.8 хувь болж тус тус нэмэгдсэн байдаг.
Шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулах дэд хөтөлбөртэй холбоотой баримт бүхий мэдээллээс үзэхэд улстөржүүлэлгүй, бодит утгаар нь хэрэгжүүлсэн бол үр дүнгээ дагуулах боломж байж гэж харагддаг. Гэхдээ үндсэн ганц зах зээлтэй, хэдэн "том” тоглогчтой, тэд нь улстөртэй шууд хамааралтай ийм нөхцөлд эрүүлээр үнэ тогтох боломж хязгаарлагдмал юм.
Э.Болорхажид
www.zindaa.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||