- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Утаагаар бизнес хийгчид 557.2 тэрбум төгрөг “залгижээ”
Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд 2015 онд 489.6 сая төгрөгөөр нэг сая мод "тарьжээ”. Нэг сая мод өдгөө хаана байгаа, тэр ч бүү хэл үнэхээр тарьсан, эсэхийг нотлох баримт харамсалтай нь одоо байхгүй. Тарьсан гэсэн өгүүлбэр, зарцуулсан мөнгөний дүн цаасан дээр үлдсэнээс өөр нүдэнд харагдаж, гарт баригдсан зүйл алга. Утаа буурсангүй, ногоон байгууламжийн хэмжээ ч нэмэгдсэнгүй. Агаарын бохирдлыг бууруулна гэсэн хийрхэл, нэг сая мод тарина гэсэн хоосон мөрөөдлийн үр дүнд 489.6 сая төгрөг утаа болон замхарчээ.
Агаарын бохирдлыг "бууруулсан” бас нэг жишээ дурдъя. ЖАЙКА-гийн буцалтгүй тусламжаар энэ жил нийтийн тээврийн 25 автобусанд хорт утааны шүүлтүүр суурилуулж, туршиж байгаа. Маш үр дүнтэй тул хотын нийтийн тээвэрт үйлчилж буй 1000 автобусанд суурилуулъя гэж холбогдох албаныхан ярьсан.
Үр дүнд хүрэх, эсэхийг мэдэхгүй ч машины утаа багасгах ийм ажлыг манайхан амжилтгүй хэрэгжүүлсэн 2011 оны туршлага байгааг сануулах гэсэн юм. Тээврийн хэрэгслээс ялгарах хорт утааны хэмжээг бууруулах зориулалттай тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах ажлыг гүйцэтгүүлэхээр нийслэлийн ЗДТГ, "Цэвэр агаар” сан, "Хаш техник” компанитай 2011 онд шууд гэрээ байгуулжээ. Үүнд 495 сая төгрөг зарцуулсан байна. Уг ажлын үр дүн мөн л цаасан дээр гарснаас биш, бодит байдалд хэрэгжээгүй гэх. Машинаас, тэр дундаа агаарт хамгийн их хар утаа хаядаг том оврын автобуснуудад шүүлтүүр суурилуулах ажил өдгөө ч бүрэн хэрэгжээгүй, дөнгөж туршилтын шатанд яваа нь үүний баталгаа болох биз ээ.
Дээрхээс гадна "ДЦС-2”-ыг түшиглэн, хагас коксжуулсан түлшний үйлдвэрийг 2010 онд барьж эхэлсэн ч олигтой үр дүн гаралгүй найман жил гацсаныг хэн хүнгүй мэднэ. Үүний зэрэгцээ "ДЦС-5”-ыг барих ажлыг эхлүүлэх, "ДЦС-6”-гийн ТЭЗҮ боловсруулах зэрэг мөрөөдлийн гэж нэрлэх болсон олон ажил төлөвлөсөн ч нэгийг нь ч хэрэгжүүлээгүй. Утааны эсрэг сүржин тэмцлийн жишээ үүгээр дуусахгүй, дээр дурдсан зүйлс нь мөсөн уулын орой төдий.
Барилдахаасаа таахалзах нь гэгчээр олигтой ажил хийхгүй хэрнээ өчнөөн бичиг цаас ч үйлдвэрлэсэн. Тухайлбал, УИХ-аас 1995 онд баталсан Агаарын тухай хуулийг 2010, 2012 онд шинэчилж, таван удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Хуулиа хэрэгжүүлэхгүй хэрнээ "засаж” янзлаад утаа мэдээж багассангүй. Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулахын тулд УИХ-аас 26, Засгийн газраас 24 тогтоол
баталсан бахдам "амжилт” ч бий. Харамсалтай нь, энэ олон тогтоол, хууль нь хоорондоо уялдаа холбоогүйгээс утаанаасаа салах ажил оновчтой бус, ямар ч үр дүнд хүрсэнгүй өдий хүрчээ.
Манай улс 2008-2016 онд утаатай тэмцэхэд нийт 557.2 тэрбум төгрөг зарцуулжээ. Үүний 164.1 тэрбум нь улс, нийслэлийн төсвийн хөрөнгө. Харин үлдсэн хувь нь гадаадын зээл, тусламж (дэлгэрэнгүй тооцоог графикт үзүүллээ)-аар орж иржээ. Энэ хөрөнгийг өнөөх л "утаагүй” зуух, түлш, яндан, сургалт, семинар зэрэг "сонгодог” арга хэмжээнүүдэд зориулсан байна. Ийм их хөрөнгө зарцуулчихаад байгаа хэр нь утаа буурсангүй. Жил бүрийн өвөл ярьдаг асуудлаа бид энэ онд ч улигласаар л сууна. Салбарын сайд нь хүртэл өмнө нь өчнөөн удаа дурдагдаад өнгөрсөн ч үр дүнд хүрээгүй, янданд шүүлтүүр суурилуулах асуудлыг хөндөж, олон нийтэд баалуулах жишээтэй. Товчхондоо, бид утаа гэх дайсантай сүрийг үзүүлж тэмцсэн ч тусыг эс олсныг дээрх мөнгөн дүн нотолно.
Яндан, зуух, шүүлтүүр, гэрийн дулаалга мэтийг ярьж, элдэв янзын сургалт, семинар зохион байгуулалгүйгээр 557.2 тэрбум төгрөгөөрөө гэр хорооллын айлуудад орон сууц авч өгсөн бол яах вэ. Хамгийн багаар тооцоход нэг айлд 36 ам метр талбайтай нэг өрөө орон сууц барьж, эсвэл авч өгөхөд л гэр хорооллын 17 197 өрхийн янданг буулгах байв. Тэр хэрээр утаа багасаж, иргэд ч тохь, тухтай, эрүүл, цэвэр орчинд аж төрөх байсан нь лавтай. Харамсалтай нь, ийм ажил хэрэгжүүлэх санал санаачилга, сэтгэл агаарын бохирдлыг бууруулна гэж хашхирсан аль ч албан тушаалтан, шийдвэр гаргагчид байсангүй.
Улаанбаатарын агаарын бохирдлыг яаж бууруулах вэ гэж энэ удаа дахин улиглахаа больё. Бид ингэж ярих тоолонд утаагаар бизнес хийгч албан тушаалтнуудын "даль, жигүүр нь ургадаг” юм байна. Тэд агаарын бохирдлыг бууруулах биш, улам өтгөрүүлж, бизнесээ өргөжүүлэх хүсэл зорилго л тээдэг гээд хэлчихвэл нэг их буруудахгүй бололтой. Тэр зорилгоо хэрэгжүүлэхийн тулд элдэв янзын сонин хачин санаа, үлгэр зохиож, хүмүүсийн толгойг эргүүлж, мөнгө олдог байх. Дахин хэлье, зуух, түлшний үлгэрт итгэж гэнэдэхээ больё. Одоо бүгдээрээ орон сууц л өг гэж уриалъя. Бас "бизнес эрхлэгчдэд” хариуцлага тооцохыг шаардъя.
Бэлтгэсэн: М.Оч
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||